| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00034/И |
| Дугаар | 315/ШШ2026/00052 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2026/00052
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч 2025-02-09-ны өдөр 99806 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 02 сарын 10-ний өдөр City Mall-c 2,100,000 төгрөгийн гар утас-г 45 хоногийн хугацаатай 0 хувийн хүүтэй 1189611 тоот барааг нь худалдан авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-14-ний өдрийн байдлаар 1,189,611 тоот худалдан авалт 2025 оны 02 сарын 10-ний өдөр худалдан авсан үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 2,100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 185 хоног/зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 170 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 0. Нийт үндсэн зээл 2,100,000 / хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,100,000 төгрөгийг 4 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2,100,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,100,000 төгрөгийг 4 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийн тал хувь 24,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,275 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,100,000 төгрөгийг 4 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 525,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 525,000 төгрөг -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийн тал хувь 24,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,275 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН