Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00339      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: *******,*******, *******ын нэхэмжлэлтэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие Сүхбатаар аймгийн Баяндэлгэр "Эх орны төлөө" нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл "туслах" ажилчнаар, 1988 оны 07 сараас 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал "мал зүйч бөгөөд хэсгийн дарга"-аар тус тус ажиллаж байсан. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэтэл Нийгмийн даатгалын хэлтсээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.

Иймд намайг Сүхбатаар аймгийн Баяндэлгэр "Эх орны төлөө" нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл "туслах" ажилчнаар, 1988 оны 07 сараас 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал "мал зүйч бөгөөд хэсгийн дарга"-аар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1988.07.25-ны өдрийн 44 дугаар тушаал, уг тушаалтын хавсралт 1, хавсралт 2, ******* гүйцэтгэх захиргааны 1988.1.29-ний өдрийн 26 дугаар тогтоол, ******* гүйцэтгэх захиргааны 1990.4.10-ны өдрийн 7 дугаар захирамж, ******* гүйцэтгэх захиргааны 1992.04.20-ны өдрийн 12 дугаар захирамж, ******* гүйцэтгэх захиргааны 1992.2.01-ны өдрийн 31 дугаар захирамж, ******* гүйцэтгэх захиргааны 1992.01.01-ний өдрийн 1 дугаар захирамж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1981.06.01-ний өдрийн 01 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981.12.21-ний өдрийн 26 дугаар тогтоол, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1982.08.03-ны өдрийн 38 дугаар тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбатаар аймгийн Баяндэлгэр "Эх орны төлөө" нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл "туслах" ажилчнаар, 1988 оны 07 сараас 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал "мал зүйч бөгөөд хэсгийн дарга"-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Олнууд овогт ******* нь Сүхбатаар аймгийн Баяндэлгэр "Эх орны төлөө" нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл "туслах" ажилчнаар, 1988 оны 07 сараас 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал "мал зүйч бөгөөд хэсгийн дарга"-аар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1988.07.25-ны өдрийн 44 дугаар тушаал, уг тушаалтын хавсралт 2-т (******* зоо мал эмнэлгийн салбарт гэх бичилт бүхий), ******* гүйцэтгэх захиргааны 1988.1.29-ний өдрийн 26 дугаар тогтоолд (******* төв бригадын зоо гэх бичилт бүхий), ******* гүйцэтгэх захиргааны 1990.4.10-ны өдрийн 7 дугаар захирамжид (******* нарыг 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсугай гэх бичилт бүхий), ******* гүйцэтгэх захиргааны 1992.04.20-ны өдрийн 12 дугаар захирамжид ( овогтой нарыг хөдөлмөрчдөөс гаргасан саналаар багийн даргаар тэмхлэн ажиллуулсугай гэх бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1981.06.01-ний өдрийн 01 дугаар тушаал, уг тушаалын хавсралтад (, 300 гэх бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981.12.21-ний өдрийн 26 дугаар тогтоолд (малчин ******* 50 гэх бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1982.08.03-ны өдрийн 38 дугаар тушаалд ( Нэгдлийн манаач зарлага *******ын амралтыг 8-р сарын 5-наас ажлын 22 хоногоор амруулсугай гэх бичилт бүхий),

 

 

 

5. Гэрчын шүүхэд өгсөн: “...******* нь 1981 онд 8 дугаар анги төгссөн. 1981 оны 06 дугаар сараас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах ажилчнаар ажилд орсон. Туслах ажилчнаар 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тэгээд Дорнод аймаг руу техникумд сурахаар явсан. 1988 оны 07 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Эх орны төлөө нэгдлийн 3 дугаар бригадын даргаар ажилласан. Бид нэг дор хамт нутаглаж, хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ.” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* бид хоёр нэг сургуульд байсан. 1981 онд 8 дугаар анги төгссөн. 1981 оны 06 дугаар сараас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах ажилчнаар ажилд орсон. Туслах ажилчнаар 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тэгээд 1982 оонд Дорнод аймаг руу хөдөө аж ахуйн техникумд зоо техникчээр сурахаар явсан. 1985 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд цэргийн албанд татагдан явсан. Тэгээд 1988 онд цэргээс халагдаж ирсэн. 1988 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн 3 дугаар бригадад зоотехникчээр ажилд орсон. Яг хэдэн оныг дуустал ажилласныг сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд Олнууд овогт******* Сүхбатаар аймгийн Баяндэлгэр “Эх орны төлөө” нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл "туслах" ажилчнаар, 1988 оны 07 сараас 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал "мал зүйч бөгөөд хэсгийн дарга"-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Олнууд овогт******* Сүхбатаар аймгийн Баяндэлгэр "Эх орны төлөө" нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл "туслах" ажилчнаар, 1988 оны 07 сараас 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал "мал зүйч бөгөөд хэсгийн дарга"-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН