Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00340     

 

 

 

 

 2025         09          24                                          315/ШШ2025/00340                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

            “Цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* миний бие 1985 оны 05 сарын 30-ны өдөр Дорнод аймгаас 0184 ангид хугацаат цэргийн 3 жилийн албанд татагдаж, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэтэл цэргийн алба хаасан үнэмлэхээ гээгдүүлсэн тул шүүхээр цэргийн алба хаасан болохоо тогтоолгох шаардлагатай болсон.Иймд ******* намайг Дорнод аймгаас 0184 ангид 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 3 жилийн цэргийн албан хаасан болохыг тогтоож өгнө үү...гэв.

 

 3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024.05.13-ны өдрийн 08/1537 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1988.07.25-ны өдрийн 44 дугаар тушаал, уг тушаалтын хавсралт 1, хавсралт 2, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

           2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Олнууд овогт ******* нь 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ангид цэргийн алба хаасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1988.07.25-ны өдрийн 44 дугаар тушаал, 2 дугаар хавсралт,

 

гэрч *******ийн шүүхэд өгсөн “...*******ынх манайхтай олон жил саахалт айл байсан. ******* нь 1988 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирж байсан. Намайг 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдахад ******* нь гаргаж гаргаж өгч байсаныг сайн санаж байна” гэх мэдүүлэг,

 

 гэрчын шүүхэд өгсөн “ ******* нь 1985- 1988 онуудад ангид 3 жилийн цэргийн алба хаасан. Тухайн үед тус цэргийн ангийн малын салаанд ******* нь бага дарга байсан. Би 1985-1988 онуудад ангийн малын салаанд 3 жилийн цэргийн алба хаасан. Бид хоёр нэг ангид 3 жил цэргийн алба хаасан он жавууд юм ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 5. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024.05.13-ны өдрийн 08/1537 дугаар лавлагаанд “ ******* нь Дорнод аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0184 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0184 дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул *******ын цэргийн алба хаасан талаарх лавлагаа гарахгүй болно” гэж тэмдэглэгдсэн хийгээд харин Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “ Эх орны төлөө ” нэгдлийн зөвлөлийн даргын 1988.07.25-ны өдрийн 44 дугаар тушаалаар  цэргийн албанаас халагдсан нэр бүхий хүмүүсийг 2 дугаар хавсралтаар ажилд томилсон хийгээд уг хавсралтын 4 дугаарт *******ыг Зоо мал эмнэлгийн салбарт хуваарилж байжээ.

 

Мөн гэрчаас “1985- 1988 онуудад ангид *******ын хамт  цэргийн алба хаасан, он жавууд ” талаар тодорхой мэдүүлжээ.

 

6. Иймд дээрх нотлох баримтуудаар Олнууд овогт******* 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ангид цэргийн алба хаасан болох нь хангалттай нотлогдох тул түүний тухайн хугацааны цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Олнууд овогт******* 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН