Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00338

 

 

 

2025         09           24                                          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: *******, Усны аж ахуй байр 5-1-8 тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,

 

            “Шар хуурч” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч ******* нь ““Шар хуурч” ХХК-ийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 2022 оны 03 дугаар сарын сүүлээр 36 метр квадрат 1 өрөө байр зарна" гэсэн зарын дагуу "Шар хуурч" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. Чинбат гэгчтэй холбогдож дүүргийн 2 дугаар хороонд байрлах байрыг нөхөр *******хамт 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр очиж үзсэн. Улмаар нөхөр бид 2 тус байрыг худалдан авахаар ярилцаж тохироод 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 20/04 дугаартай "Орон сууц захиалгаар худалдан авах гэрээ"-г "Шар хуурч" ХХК-тай буюу түүнийг төлөөлж Нямсүрэн овогтой Чинбаттай байгуулж гэрээний үнийн дүн буюу 64,800,000 төгрөгийг бүрэн төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Гэтэл "Шар хуурч" ХХК-ийн зүгээс гэрээний 1.6-д "Гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба худалдан авагч төлбөрийг бүрэн төлж, орон сууцыг шилжүүлэн авснаас хойш 30 хоногийн хугацаанд өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчид олгоно" гэж заасан үүргээ биелүүлэхгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ,,дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хариуцагчийн хаягийг компанийн нь гэрчилгээнд заасан хаяг болох Улаанбаатар хот, дүүрэг, 13 дугаар хороо, рашааны 8 дугаар гудамж, 511 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 191/32025/12890 дугаартай "Иргэний хэрэг үүсгэх тухай" шүүгчийн захирамж гарсан. Гэвч "Шар хуурч" ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн тодорхойлсон "Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, рашаантын 8 дугаар гудамж 511 тоот хаяг"-т хариуцагч оршин суудаггүй, хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191/Ш32025/20747 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд "Шар хуурч" ХХК-ийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс орон сууц захиалгаар худалдан авах гэрээ, Шар хуурч ХХК-ийн дүрэм, ,,дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/20747 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь “ “Шар хуурч” ХХК-ийг эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч ******* нь “Шар хуурч” ХХК-ийг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Шар хуурч” ХХК-ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, Шар хуурч ХХК-ийн дүрэм, ,,дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/20747 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             4. Иймд *******гийн ““Шар хуурч” ХХК-ийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан , “Шар хуурч” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан “Шар хуурч” ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН