Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 480

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ганцацрал,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дугар овогт Мөнхтөмөрийн Саруулсайхан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г.Г нарт  холбогдох эрүүгийн 1708009910447 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Өсвөр насны шүүгдэгч Т овогт Г.Г, Монгол Улсын иргэн, 2001 оны 10 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоогийн 44-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ………….

Шүүгдэгч Д овогт М.С, Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун Ард Аюушийн 7 дугаар гудамжны 120 тоотод оршин суух,

Урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 478 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар ..........

Шүүгдэгч М.С нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 19 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух иргэн Б.Одчимэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн зөөврийн комьпютер, гар утас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-18 тоотод оршин суух иргэн Х.Тунгалагийн байшингийн вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн “Дэлхийн түүх” ном, “Монтекристо гүн” ном, “Jim Beam” виски, цүнх, куртик, өмд, малгай, 1000, 500, 1 доллар /2444 төгрөг/ эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 317.844 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 2-81 тотод оршин суух иргэн Ц.Ганхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн усан манан чулуун толгойтой дунд гарын хуучин цагийн хөөрөг, цагаан чулуун, чулуун толгойтой, шинэ цагийн дунд гарын хөөрөг, цагаан алаг чулуун толгойтой, шинэ цагийн дунд гарын хөөрөг, савхин куртик өмд, 5 ширхэг ном зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хулгайлж бусдад 3.236.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 29 дүгээр гудамжны 49 тоотод оршин суух, иргэн Б.Батзоригийн байшингийн вакум цонхийг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн орчин цагийн чулуун манан хөөрөг, мөнгөн ээмэг, бөгж, гинж, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 555.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-4 тоотод оршин суух иргэн Б.Эрхэмбаярын байшингийн цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн мөнгөн гинж, чүнчигноров хөөрөг, бэлнээр 20.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 11-16 тоотод оршин суух иргэн Ө.Сүндэвийн байшингийн цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн 5 ширхэг мөнгөн аяга, “Самсунг-А5” маркийн гар утас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Г-тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” гэх хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Н.Саруулсайханы эзэмшлийн эд хөрөнгийг буюу Самсунг галакси А-5 маркийн гар утсыг ширээн дээр байхад хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 384.000 төгрөгийн хохирол учруулж, дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 6.662.844 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр М.Стай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” гэх хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Н.Саруулсайханы эзэмшлийн эд хөрөнгийг буюу Самсунг галакси А-5 маркийн гар утсыг ширээн дээр байхад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Өсвөр насны шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Саруулсайхан бид хоёр мөнгө хэрэгтэй байсан болохоор л хүний гар утас хулгайлсан юм ...” гэсэн мэдүүлэг /2хх-249-250х/,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв

Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Надад дээрх 7 удаагийн хулгайн гэмт хэргээс өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй ...” гэсэн мэдүүлэг /2хх-245-247х/,

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Одчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ...нөхөр хүүхдийн хамтаар гадагшаа гараад орой гэртээ 18 цагийн орчим ирэхэд манай байшингийн том өрөөний вакум цонхны салхивч онгорхой байсан тэгээд гэртээ ороход хулгайч ороод гэрээс Асеr маркийн нөтбүк, скай вега маркийн цагаан өнгийн ухаалаг гар утас, зэрэг эд зүйл алга болсон байсан …” гэсэн мэдүүлэг /1хх-22-23х/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх-4-8х/,

            Шүүгдэгч М.Сы мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх-10-16х/,

            Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Арвижих-эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-51-55х/,

            Хохирогч Ц.Ганхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө би ажилдаа явах гээд 08 цагт гэрээсээ гараад явсан. Өдөр манай гэрт хүн байдаггүй юм эхнэр ажлаа тараад оройн 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хүүхдийн өрөөний цонхоор хулгайч орсон байна гээд над руу манай эхнэр Цэцэгмаа мэдэгдсэн …манай гэрээс 3 ширхэг хөөрөг 1 ширхэг савхин куртик, 1 ширхэг савхин өмд 5 ширхэг ном алдагдсан …алдсан номнуудын талаар дараа нь хүүхдээсээ мэдсэн …миний алдагдсан 3 ширхэг хөөрөгний дайлан нь одоо надад байна …” гэсэн мэдүүлэг /1хх-107-110х/,

            Гэрч Г.Пүрэвдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…аавын усан манан хөөрөг, бас цагаан чулуун хөөрөг, шинэ цагийн алаг чулуун хөөрөг зураг байсан бас богино хар өнгийн савхин куртик, хар өнгийн жинсэн өмд, 5 ширхэг ном зэрэг алга болсон байсан …” гэсэн мэдүүлэг /1хх-111-112х/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх-95-98х/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх-134-136х/,

            Шүүгдэгч М.С-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх-10-16х/,

            Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Арвижих-эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-127-131х/,

            Хохирогч Б.Батзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үд мэдүүлсэн: “…Би гэрээсээ гарахдаа байшингийнхаа хаалга үүд, цонхоо хаагаад цоожлоод гарсан …Тэгээд 22 цаг нэлээн өнгөрч байхад өөрийнхөө Баянхошууны 29-49 тоотод байшиндаа ирэхэд хашааны хаалганы жижиг явган хүний хаалга нь онгорхой байшиндаа дөхөөд ирээд хартал байшингийн гэрэл асаалттай байхаар нь юу билээ гэж бодоод сэжиг бүхий санагдахаар нь би байшингаа эргэж тойроод хартал манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан … хаалганы хажуу талд байрлах вакум цонхны дээд салхивч нь онгорхой байхаар нь шууд л цагдаад хулгайч орсон байна гэж дуудлага өгч мэдэгдсэн …манай гэрээс тухайн үед бэлнээр 5000 төгрөг, 2014 онд Сингапур улсаас 250.000 төгрөгөөр авч байсан мөнгөн ээмэг, бөгж, гинж, мөн 2016 онд 300.000 төгрөгөөр худалдан авч байсан хувь толгойтой ясан халбагатай орчин цагийн хөөрөг алдагдсан байсан …” гэсэн мэдүүлэг /1хх-158-160х/,

            Гэрч П.Ариунаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…найз Сувданчимэгээс сүүлд хулгайч гэрт нь ороод ээмэг, бөгж нь алдагдсан талаар ярьж байсан …би найзаасаа гоёлын мөнгөн ээмэг бөгжнүүдийг нь гуйж зүүдэг байсан …” гэсэн мэдүүлэг /1хх-165-166х/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх-152-155х/,

            Шүүгдэгч М.С-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх-10-16х/,

            Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Арвижих-эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-177-180х/,

            Хохирогч Х.Тунгалагаас мөрдөн шалгах ажилллагааны үед мэдүүлсэн: “…2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ганхуягийн хамтаар Архангай аймгийн Цэцэрлэг хотод очоод 3 хоночихоод орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хашааны цоожтой дотогш ороход байшингийн урд талын зүүн талын цонх онгорхой байдалтай байсан. Дотогш ороход байшингийн эд зүйлс эмх замбараагүй байдалтай байсан дотогш ороход байшингийн том өрөөний зурагтын тавиур хэсэгт байсан дэлхийн түүх нэртэй ном, Jeam beam нэртэй виски, мон кристо гүн номын 2 дугаар дэвтэр, манай хүүгийн цүнх, хоёр талаар нь өмсдөг хар цагаан өнгийн куртик, саарал бэлтгэлийн өмд, мөнгөн тэмдэгтүүд, 1000, 500, 1 доллар зэрэг эд зүйлс алга болсон …”  гэсэн мэдүүлэг /1хх-206-208х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4427 дугаартай дүгнэлтээр “М.Сы зүүн гарын ялдам хурууны хээтэй, зүүн гарын эрхий хурууны хээтэй тус тус тохирно” гэсэн дүгнэлт /1хх-221-228х/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Монгол банкнаас зарласан” долларын ханш /1хх-237-240х/,

            Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Арвижих-эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-231-234х/,

            Хохирогч Ө.Сүндэвээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр …орой 22 цагийн үед гэртээ иртэл байшингийн гал тогооны цонх онгорхой гэрт хулгай орсон байсан. Гэрээс гал тогооны өрөөний шүүгээнд байсан 5 ширхэг мөнгөн аяга байхгүй болсон байсан …хулгай орсоны дараа манай гэрээс Samsung А-5 маркийн гар утас байсан алга болсон байсан …” гэсэн мэдүүлэг /2хх-23-24х/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /2хх-17-20х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5940 дугаартай дүгнэлтээр “яллагдагч М.Сы зүүн гарын эрхий хуруу, баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн” гэсэн дүгнэлт /2хх-34-40х/,

            Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Арвижих-эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-43-46х/,

            Хохирогч Н.Саруулсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд найз Энхдөлгөөний хамтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт хоол идэхээр орсон …тэнэмэл байрын 2 халтар царайтай 15-16 орчим насны 2 эрэгтэй хүүхэд орж ирээд манай ширээн дээр ирээд одоо нэрийг нь мэдэх болсон М.С хүүхэд нь эхлээд задгай мөнгө өгөөч гэж асуусан ба нөгөө халтар царайтай нэрийг нь мэдэхгүй хүүхэд болохоор тавагтай хоол руу маань дайраад манай тавагнаас бин аваад идчихсэн юм. Тэгээд бид хоёр хүүе гэхийн завдалгүй хоёулаа гараад яваад өгсөн. Тэр хоёрыг дөнгөж гармагц манай эсрэг талын ширээ дээр сууж байсан гадаад улсын иргэн, танихгүй эрэгтэй хүн англиар “Phone, рhone” гээд манай ширээ рүү заагаад байсан юм. Тэгээд би ширээн дээр байсан утсаа харсан чинь алга болчихсон байсан …” гэсэн мэдүүлэг /2хх-78-79х/,

            Гэрч Н.Энхдөлгөөнөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…гаднаас 15 орчим насны хоёр хүүхэд орж ирээд задгай мөнгө асуугаад байсан. Тэгснээ ширээн дээр байсан хоол руу дайраад байсан юм. Тэгж байснаа гэнэтхэн гараад явчихсан. Ингээд ширээнээс холдсоны дараа Н.Саруулсайханы гар утас байхгүй болохоор нь тэр хоёр хүүхдийн нэгийг нь барьж аваад утсаа асуухад өгөхгүй байсан …” гэсэн мэдүүлэг /2хх-83х/,

            Шөлөндөө гэх цайны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /2хх-74-75х/,

            Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-92-95х/,

            Хохирогч Б.Эрхэмбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр …намайг гэртээ харихад манай байшингийн цонхоор хулгай ороод …миний мөнгөн гинж, миний чүнчигноров хөөрөг, 20.000 төгрөг зэрэг алдагдсан байсан …Тухайн үед ажил ихтэй цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй юм …2017 оны 8 дугаар сарын сүүлээр …Нарантуул зах дээр яюж байхад хөөрөг зарна гээд нэг хүн миний хөөргийг бариад явж байсан. Би өөрийнхөө хөөргийг таниад өөр зарах юм байгаа юу гэж асуухад мөнгөн гинж байна гээд миний гинжийг харуулсан …гэхэд нэг хүүхдээс худалдаж авсан гэж ярьж байсан …” гэсэн мэдүүлэг /2хх-203-204х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /2хх-211-212х/,

            Шүүгдэгч М.Сы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /2хх-215-218х/,

            Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Арвижих-эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-220-223х/,

            Өсвөр насны шүүгдэгч Г.Гын төрсний гэрчилгээний хуулбар /2хх-173х/, шүүгдэгч М.С нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-131х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-174, 134-135х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-152-154х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

         Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Мөнхтөмөрийн Саруулсайхан нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 19 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух иргэн Б.Одчимэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн зөөврийн комьпютер, гар утас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-18 тоотод оршин суух иргэн Х.Тунгалагийн байшингийн вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн “Дэлхийн түүх” ном, “Монтекристо гүн” ном, “Jim Beam” виски, цүнх, куртик, өмд, малгай, 1000, 500, 1 доллар /2444 төгрөг/ эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 317.844 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 2-81 тотод оршин суух иргэн Ц.Ганхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн усан манан чулуун толгойтой дунд гарын хуучин цагийн хөөрөг, цагаан чулуун, чулуун толгойтой, шинэ цагийн дунд гарын хөөрөг, цагаан алаг чулуун толгойтой, шинэ цагийн дунд гарын хөөрөг, савхин куртик өмд, 5 ширхэг ном зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хулгайлж бусдад 3.236.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 29 дүгээр гудамжны 49 тоотод оршин суух, иргэн Б.Батзоригийн байшингийн вакум цонхийг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн орчин цагийн чулуун манан хөөрөг, мөнгөн ээмэг, бөгж, гинж, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 555.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-4 тоотод оршин суух иргэн Б.Эрхэмбаярын байшингийн цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн мөнгөн гинж, чүнчигноров хөөрөг, бэлнээр 20.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 11-16 тоотод оршин суух иргэн Ө.Сүндэвийн байшингийн цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн 5 ширхэг мөнгөн аяга, “Самсунг-А5” маркийн гар утас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Гтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” гэх хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Н.Саруулсайханы эзэмшлийн эд хөрөнгийг буюу Самсунг галакси А-5 маркийн гар утсыг ширээн дээр байхад хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 384.000 төгрөгийн хохирол учруулж, дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 6.662.844 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Ганцацралын Ганбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр М.Стай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” гэх хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Н.Саруулсайханы эзэмшлийн эд хөрөнгийг буюу Самсунг галакси А-5 маркийн гар утсыг ширээн дээр байхад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 384.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг,

Өсвөр насны шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, тэдгээрт  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь хохирогч Н.Саруулсайханд гэм хорын хохирлын 192.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч М.С-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.        

Харин өсвөр насны шүүгдэгч Г.Г нь нийт 116 цагдан хоригдсон байх тул түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлж, ял эдэлсэнд тооцов.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.Саас  хохирлын 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Одчимэгт, 317.844 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Тунгалагт, 3.236.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ганхуягт, 555.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батзоригт, 20.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эрхэмбаярт, 1.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Сүндэвт, 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Саруулсайхан нарт гаргуулан тус тус олгож, шүүгдэгч М.С нь 132 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 7 удаагийн үйлдлээр хулгайлсан,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г нь 116 хоног цагдан хоригдсон тул оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлж, түүнийг ял эдэлсэнд тооцсугай.

          5. Өсвөр насны шүүгдэгч Г.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сы нийт цагдан хоригдсон 132 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Саас хохирлын 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Одчимэгт, 317.844 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Тунгалагт, 3.236.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ганхуягт, 555.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батзоригт, 20.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эрхэмбаярт, 1.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Сүндэвт, 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Саруулсайхан нарт гаргуулан тус тус олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд цагдан хорих, өсвөр насны шүүгдэгч Г.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ё.ЦОГТЗАНДАН