Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2025/00350 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******, холбогдох

 

Гэм хорын хохиролд 14,609,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 09 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан “Гэм хорын хохиролд 14,609,912 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Т.Баян-эрдэнэ нь 2025.05.17-ны өглөө гэр бүлийн хамт Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах цахиуртын уурхайн орчимд өөрийн өмчлөлийн маркийн суудлын автомашинтай явж байтал ийн эзэмшлийн маркийн суудлын автомашин миний автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн зам тээврийн ослын улмаас миний эхнэр, хүүхдийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд минь хохирол учирсан. Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт дуудлага өгч, зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийж хариуцагч буруутай болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Миний бие автомашины хохирлын үнэлгээг хийлгэхэд 12,570,000 төгрөгийн үнэлгээ гарсан.Эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах.Мөн зам тээврийн ослын улмаас манай гэр бүлийн эхнэр, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирч, гэмтлийн зэргийг тогтоож, яаралтай арга хэмжээг авсан. Гэтэл хариуцагч нь эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулахгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу хариуцагчаас зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол:

1. 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 281,440 төгрөгийн баримт,

2. 2025 оны 05 сарын 19-ны өдрийн "Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг" КТ хийлгэсэн төлбөр 250,000 төгрөгийн баримт,

3. 2025 оны 05 сарын 21-ны өдрийн "Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг" эмчилгээний зардал 517,312 төгрөгийн баримт,

4. 2025 оны 05 сарын 21-ны өдрийн "Болор үнэлгээ ХХК үнэлгээ хийлгэсэн төлбөр - 573,360 төгрөгийн баримт,

5. 2025 оны 05 сарын 22-ний өдөр "Талын хөх оргил ХХК 330,000 төгрөгийн баримт,

6. 2025 оны 05 сарын 31 "Хараацайн жигүүр ХХК 66-85 УНИ" 43,900 төгрөгийн баримт,

7. 2025 оны 06 сарын 06 "Хараацайн жигүүр ХХК 12-35 УНЧ" 43,900 төгрөгийн баримт зэрэг нийт 14,609,912 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд дээрх зөрчлийн хэргийн улмаас хохирогч миний эд хөрөнгөд учирсан хохирол болох 12,570,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол болох 2,039,912 төгрөг, нийт хохирол 14,609,912 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

            2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: оршин суух би тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. нь 2025 оны 05 сарын 17-ны өглөө гэр бүлийн хамт Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах цахиуртын уурхайн орчимд өөрийн өмчлөлийн маркийн суудлын машинтайгаа явж байхад ийн эзэмшлийн 0906-СҮҮ улсын дугаартай toyota sai маркийн суудлын автомашин миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан тул гэм хорын хохиролд 14,609,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 сарын 05-ны өдрийн магадалгаагаар маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 13.2. б/ "урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд" гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байхад зам тээврийн осол гаргасан гэж зөвхөн намайг буруутай гэж надад холбогдуулан гэм хорын хохиролд 14,609,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. гэжээ.

 

3. Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зарлагын баримт, Болор үнэлгээ зарлагын баримт, Автотээврийн үндэсний тээврийн захиалгын мэдээлэл, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний суурь хураамж төлсөн баримт, Болор үнэлгээ ХХК-ийн “автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт”, Эрх бүхий албан тушаалтны 2530000641 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 0,00 хувийн согтолттой гэх гэрэл зургийн үзүүлэлт, ийн 0,00 хувийн согтолттой гэх гэрэл зургийн үзүүлэлт, Стандарт хэмжил зүйн газрын физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 001839 дугаартай гэрчилгээ, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг, хохирогч мэдүүлэг, хохирогчгийн мэдүүлэг, хохирогч Б.Отгонцэцэгийн мэдүүлэг, холбогдогч ийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025.06.09-ний өдрийн СҮХ0725/265, СҮХ0725/264 дугаар шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Болор үнэлгээ ХХК-ийн 2025.05.19-ний өдрийн “автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт”, Болор үнэлгээ ХХК-ийн 2025.05.21-ний өдрийн “автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт”, 2025.06.17-ны өдрийн 0086318 дугаар шийтгэлийн хуудас зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2025.08.15-ний өдөр эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ..

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан “Гэм хорын хохиролд 14,609,912 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

          2. Хариуцагч нэхэмжлэлийн шааардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

3. Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг үүсгэн оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0086318  дугаартай Шийтгэлийн хуудас,

2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 281,440 төгрөгийн баримт,

 2025 оны 05 сарын 19-ны өдрийн "Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг" КТ хийлгэсэн төлбөр 250,000 төгрөгийн баримт,

2025 оны 05 сарын 21-ны өдрийн "Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг" эмчилгээний зардал 517,312 төгрөгийн баримт,

2025 оны 05 сарын 22-ний өдөр "Талын хөх оргил ХХК 330,000 төгрөгийн баримт,

2025 оны 05 сарын 31 "Хараацайн жигүүр ХХК 66-85 УНИ" 43,900 төгрөгийн баримт,

 2025 оны 06 сарын 06 "Хараацайн жигүүр ХХК 12-35 УНЧ" 43,900 төгрөгийн баримт,

Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025.06.09-ний өдрийн СҮХ0725/265, СҮХ0725/264  дугаар шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас,

Болор үнэлгээ ХХК-ийн 2025.05.21-ний өдрийн 2503125 “Автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт” баримт зэргийг үндэслэн хариуцагчаас өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг нэхэмжлэнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

 

            4. Хариуцагч нь Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 сарын 05-ны өдрийн магадлагаагаар " улсын дугаартай   тээврийн хэрэгслийн жолооч / НЧ01290711/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 13.2. б/ "урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд" гүйцэж түрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн байхад зам тээврийн осол гаргасан гэж зөвхөн намайг буруутай гэж надад нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар татгалзлаа үндэслэж байна.

 

          5. Хэргийн баримтаар нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг Бага цагаан гэх газарт улсын автомашиныг жолоодон явахдаа өмнө явсан дугаартай суудлын автомашиныг  гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад тухайн автомашины жолооч нь замын зорчих хэсэг дэх эвдрэлийг тойрон гарах үйлдэл хийж, уг 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн,

 энэ үйлдэлд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг осол гарахад иргэн ийг буруутай гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дахь хэсэг "Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан" үндэслэлээр ийг 2023.05.19-ний өдрийн 0086318 дугаартай Шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

6. Зохигч гэм буруугийн талаар маргаантай.

 

7.Шүүх нэхэмжлэлийн шаардпдлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

9. Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ, хариуцагч Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна" гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд" гүйцэж түрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарч эд хөрөнгөд, эрүүл мэндэд хохирол учирсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй. 

 

10. Хэрэгт авагдсан Зөрчлийн хэргийн материал болон Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зөрчлийн хэргийн холбогдогч , хохирогч , нарын өгсөн мэдүүлэг,  Мөрдөгчийн магадлагаа, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд осол гарсан зам нь 9 метр 80 см урт х 2 метр, 1 метр өргөн хэмжээтэй эвдрэл гэмтэлтэй байсан, үүнээс шалтгаалж жолооч замын эвдрэлийг тойрч гарах үйлдэл хийх явцад осол гарсан буюу тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна" гэснийг зөрчсөнөөс уг осол гарсан нь тогтоогджээ.

 

 Тухайлбал, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2025.06.05-ны өдрийн “ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч /РД:ЛЮ96091075/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна" гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд" гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж  заасныг зөрчсөн гэх эрх бүхий албан тушаалтаны Магадлагааг үндэслэн түүнд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, холбогдогчоор тогтоосон, тэрээр 2025.06.05-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ " Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дахь хэсэгт заасан гаргасан зөрчлөө хүлээж зөвшөөрч байна" гэж мэдүүлж уг шийдвэрт гомдол гаргаагүй хийгээд улмаар 0086318 дугаартай Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 100,000 төгрөгийн торгох шийтгэлийг нөхөн төлжээ.  

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд илүүтэй хариуцагч ийн буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

 

Тодруулбал, Зам тээврийн ослын талаар гарсан магадлагаанд зөрчлийн хэргийн хохирогч " Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 13.2. б/ "урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд" гүйцэж түрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн боловч түүний энэ үйлдлийг осол гарахад нөлөөлсөн гэж тогтоогоогүй бөгөөд хариуцагч аас түүнийг тухайн зам тээврийн осолд буруутгасан уг шийдвэрт  гомдол гаргаагүй, мөн Шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг  төлж барагдуулсан зэргээс үзэхэд түүнийг тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм. 

 

11. Хариуцагч ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарах шалтгаан болж, улмаар нэхэмжлэгч дугаартай Тоёота Приус-30 загварын  автомашинд 12,570,000 төгрөгийн хохирол учирсан нь Болор үнэлгээ ХХК-ийн 2025.05.21-ний өдрийн 2503125 “Автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт” дүгнэлтээр,

мөн түүний хүү , эхнэр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн СҮХ 0725/265, СҮХ0725/264 дүгнэлтүүдээр,

  нь дээрх гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн эмчилгээнд 281,440 төгрөг, 2025 оны 05 сарын 19-ны өдрийн  КТ хийлгэсэн төлбөрт 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 21-ны өдрийн эмчилгээнд 517,312 төгрөг, нийт 1,048,752 төгрөгийн зардал гарсан нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгийн баримтуудаар,

дугаартай Тоёота Приус-30 загварын  автомашиныг зөөж тээвэрлэх төлбөрт  330,000 төгрөг төлсөн нь  "Талын хөх оргил" ХХК-ийн 2025 оны 05 сарын 22-ний өдөр баримтаар,

2025 оны 05 сарын 31-ний өдөр Баруун- Урт сумаас Улаанбатар хот явсан зардалд 43,900 төгрөг / "Хараацайн жигүүр ХХК 66-85 УНИ/,

З.Хулангийн 2025 оны 06 сарын 06-ны өдөр Улаанбатар хотоос Баруун- Урт суманд  ирсэн зардалд 43,900 төгрөг/ "Хараацайн жигүүр ХХК 12-35 УНЧ/-ийн ззардал гарсан Авто тээврийн Үндэсний төвийн баримтаар тус тус тогтоогдсон.

 

12. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болон гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ тодорхой нотлох баримтаар шүүхэд нотлоогүй болно.

 

13. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д " Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй",

510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. 

 

14. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн автомашин болон эд хөрөнгөд,  хүү ийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан явдалд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүй шалтгаант холбоотой нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан нийт 14,609,912 төгрөгийн  хохирлыг хариуцагч хариуцан төлөх, гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.

 

14. Иймд хариуцагч аас гэм хорын хохиролд 14,609,912 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэлээ.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,999 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 230,999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505  дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас гэм хорын хохиролд 14,609,912 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 230.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН