Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2025/00349    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

“Лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь “лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1984-1987 онуудад ******* ангид алба хаасан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл Тусгай архивын газрын лавлагаанд миний нэрийг Цогбаяр гэж буруу бүртгэсэн байгаа тул ******* дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ******* дугаартай лавлагааны хуулбар, ******* дугаартай цэргийн батлахын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь “ нэртэй, ******* дугаартай лавлагааны эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Адуучид овогт ******* /ЛЮ65121179/ нь ******* дугаартай лавлагааны эзэмшигч нь болох нь:

нэхэмжлэгчийн “Миний бие 1984-1987 онуудад ******* ангид алба хаасан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл Тусгай архивын газрын лавлагаанд миний нэрийг Цогбаяр гэж буруу бүртгэсэн байгаа тул ******* дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшиг нь ******* болохыг тогтоож өгнө үү” гэх тайлбар,

*******ын Иргэний үнэмлэх,

1984 оны 7 дугаар сарын 17-нд т олгосон Цэргийн батлах,

******* дугаартай лавлагаа,

 

гэрч шүүхэд өгсөн “ Бид хоёр 1983 онд суманд Батлан хамгаалах туслах нийгэмлэгт жолооны сургалтанд хамт сурч байсан. 1984 онд дугаар анги руу цэргийн албанд татагдсан. Би Дорноговь аймгийн Зүүнбаян суманд цэргийн албанд татагдсан. 1984-1987 онуудад дугаар ангийн 3 жилийн цэргийн алба хаасан. Бид багийн найзууд. Сургуульд 1-8 дугаар ангид хамт суралцаж байсан. Найз ******* нь цэргээс халагдаж ирээд барилга засварын ангид жолоочоор ажилд орсон” гэх мэдүүлэг,

 

гэрчгийн шүүхэд өгсөн “...******* нь 1982 онд суманд 8 дугаар ангиа төгссөн. Бид хоёр 1983 онд жолооны курсэд хамт суралцаж байсан. 1984 онд Дорнод аймаг руу цэргийн албанд татагдсан. 1984-1987 онуудад дугаар ангийн 3 жилийн цэргийн алба хаасан. Бид багийн найзууд. Би Сүхбаатар аймгийн 152 дугаар ангид цэргийн алба хаасан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Тодруулбал, 1984 оны 4 дугаар сарын 17-нд т олгосон 544717 дугаартай Цэргийн батлахыг үндэслэвэл, түүнийг 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цэрэгт татаж, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/325 дугаар тушаалаар 0132 дугаар ангиас цэргээс халсан гэж тэмдэглэгдсэн бөгөөд энэ мэдээлэл нь ******* дугаартай лавлагаанд дурдагдсан “ сайдын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0132 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/325 дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ) гэх он, сар, өдөртэй таарах ба харин нэр нь Цогтбаяр гэж зөрүүтэй бичигджээ.

 

Иймд нэхэмжлэгчээс эх хувиар нь гаргаж өгсөн 1984 оны 7 дугаар сарын 17-нд т олгосон Цэргийн батлах хуурамч гэж үзэх үндэслэлгүй буюу ямар нэгэн засвар, өөрчлөлтгүй байх ба харин 08/2093 дугаартай лавлагаан дахь нэрийн зөрүүтэй байдал нь тухайн цаг үеийн мэдээлэл, бүртгэл, албан тушаалтны буруу үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна. 

 

6. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Адуучид овогт ******* /ЛЮ65121179/ нь ******* дугаартай лавлагаанд дурдагдсан цаг хугацаанд тухайн ангид цэргийн алба хаасан нь хангалттай нотлогдох тул түүнийг уг лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Адуучид овогт ******* /ЛЮ65121179/-ыг нэртэй ******* дугаартай лавлагааны эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН