Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00386   

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: *******, Хонхорын 608 тоотод оршин суух Хардал овогт Баасангийн Гөлөгийн

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1987 оны 06 сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Сүхбатаар аймгийн Мөнххаан сумын "Гайхамшигт" нэгдэлд "туслах" ажилчнаар ажиллаж байсан. Ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч нэрийн зөрүүтэй байдлаас шалтгаалан шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 147/ШШ2021/00458 дугаартай шийдвэр болон бусад нотлох баримтыг үндэслэн миний 1987 оны 06 сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Сүхбатаар аймгийн Мөнххаан сумын "Гайхамшигт" нэгдэлд "туслах" ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 147/ШШ2021/00458 дугаартай шийдвэрийн хуулбар, ******* 2021.10.13-ны өдрийн 15/315 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1988.10.02-ны өдрийн 16 дугаар тушаал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1987.06.01-ний өдрийн 64 дугаар тушаал, ******* 2021.08.04-ний өдрийн 15/203 дугаар лавлагаа, ******* 2021.10.13-ны өдрийн 15/317 дугаар лавлагаа, ******* 2021.08.04-ний өдрийн 15/204 дугаар лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбатаар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1987 оны 06 сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “туслах ажилчин”-аар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь Сүхбатаар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1987 оны 06 сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “туслах ажилчин”-аар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,

******* 2021.10.13-ны өдрийн 15/315 дугаар лавлагаа,

 Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1988.10.02-ны өдрийн 16 дугаар тушаалд ( нэгдэлд 1986-1988 он хүртэл ердийн хөсөг, барилгачнаар ажиллаж байсан цалинг жагсаавал гэх бичилт бүхий),

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1988.10.02-ны өдрийн 16 дугаар тушаалд ( 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлсүгэй гэх бичилт бүхий),

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1987.06.01-ний өдрийн 64 дугаар тушаалд ( 1987 оны 06 дугаар сарын 12-наас барилгын бригадад нормчноор томилсугай гэх бичилт бүхий),

******* 2021.08.04-ний өдрийн 15/203 дугаар лавлагаанд (Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн малчин, өрхийн тэргүүлэгч мал маллаж байсан хугацаа (1995-1996он хүртэлх) гэх бичилт бүхий),

******* 2021.10.13-ны өдрийн 15/317 дугаар лавлагаанд (Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б. мал маллаж байсан хугацаа (1996-1997 он хүртэлх) гэх бичилт бүхий),

******* 2021.08.04-ний өдрийн 15/204 дугаар лавлагаанд (Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б. мал маллаж байсан хугацаа (1999-2000 он хүртэлх) гэх бичилт бүхий),

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 147/ШШ2021/00458 дугаартай шийдвэрт (1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан нь нэртэй, 1988 оны 10 сарын 5-ны өдөр олгогдсон 626193 дугаартай цэргийн батлах. Сүхбаатар аймгийн нэгдлийн даргын 1986 оны 4 сарын 22-ны өдрийн 32 дугаартай, 1988 оны 10 сарын 2-ны өдрийн 116 дугаартай тушаалууд, ******* 2021 оны 8 сарын 4-ны өдрийн 15/203, 15/204, 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 15/317 15/315 тоот лавлагаануудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай гэх бичилт бүхий),

 

Гэрч*******ын шүүхэд өгсөн “******* нь 1987-1988 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар бригад буюу Гайхамшигт нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед гэх газарт хамт нутаглаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 

 Гэрч шүүхэд өгсөн “ ******* нь 1987-1988 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар бригад буюу Гайхамшигт нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед гэх газарт хамт нутаглаж байсан. 2 дугаар бригадын даргаар гэх хүн ажиллаж байсан. ******* нь тус нэгдэлд хоньчноор ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 5. Тухайлбал, хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 147/ШШ2021/00458 дугаартай шийдвэрээр энэ хэргийн нэхэмжлэгч болох ийг, т холбогдох Сүхбаатар аймгийн нэгдлийн даргын 1986 оны 4 сарын 22-ны өдрийн 32 дугаартай, 1988 оны 10 сарын 2-ны өдрийн 116 дугаартай тушаалууд, мөн ******* 2021 оны 8 сарын 4-ны өдрийн 15/203, 15/204, 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 15/317 15/315 тоот лавлагаануудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоожээ.

 

Нэхэмжлэгч *******ийн эх нь ,, тэрээр төрөхдөө эх гаар овоглосон, албан ёсны баримтаар ******* боловч харин түүний нэгдэлд ажиллах болон цэргийн алба хаасан үеийн баримтууд хойд эцэг нэрээр гарсан хийгээд түүнийг гэж нэрлэдэг байсан болохыг дээрх шийдвэрт тус тус дурджээ.

 

******* 2021.10.13-ны өдрийн 15/315 дугаар лавлагаанд ын Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1986 оны 4 дүгээр сараас 1988 оны 5 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар (ердийн хөсөг, барилгачин) ажиллах үеийн цалин хөлс гэрчээ,

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1987.06.01-ний өдрийн 64 дугаар тушаалаарагсар овогтой ыМг 1987 оны 06 дугаар сарын 12-наас барилгын бригадад нормчноор томилсон,

мөн нэгдлийн даргын 1988.10.02-ны өдрийн 16 дугаар тушаалаар барилгачнаар ажиллаж байсан цэргийн албанд татагдах болсон тул 1988.10.05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

6. ******* 2021.08.04-ний өдрийн 15/203 дугаар лавлагаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б.ын 1995-1996 он, 2021.10.13-ны өдрийн 15/317 дугаар лавлагаанд 1996-1997 он, 2021.08.04-ний өдрийн 15/204 дугаар лавлагаанд 1999-2000 он хүртэлх хугацааны мал маллаж байдал тусгагджээ.

 

7. Шүүх хуралдаанд судлагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамаагалахын төв архивын 2025.06.20-ний өдрийн 08/2459 дугаар лавлагаанд Магсар овогтой ыг 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татсан, мөн Магсар овогтой / 1970.07.05/-т 1988.10.05-ны өдөр С дугаартай Цэргийн батлах олгосон хийгээд дээрх цэрэгт татагдсан цаг хугацаа нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1988.10.02-ны өдрийн 16 дугаар тушаалаар цэргийн албанд татагдах болсон тул 1988.10.05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн цаг хугацаатай тохироч байгааг дурдья.

 

8. Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар ийн Сүхбатаар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1987 оны 06 сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “туслах ажилчин”-аар ажиллаж байсан нь нотлогдож байх тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Баян нь Сүхбатаар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1987 оны 06 сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “туслах ажилчин”-аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН