| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00529/И |
| Дугаар | 315/ШШ2025/00311 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00311
2025 10 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,
******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Бамотус ХХК нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бамотус" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие нь хариуцагчаар татагдвал зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай дараах хүсэлтийг гаргаж байна. "Бамотус" ХХК нь "Смарт ойл Монголиа" ХХК-тай 2023 оны 04 сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон юм. Тухайн үед "Бамотус" ХХК-ийн захирал Ц. Баярнямын найзын хүү Б.Ганхүү нь анх санал тавьж танай компанийн нэрээр ажил гүйцэтгэнэ гэж хэлээд тус гэрээг байгуулсан байдаг юм. Тухайн үед ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн нийт 77 сая төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан бөгөөд энэ үнийн дүнгийн 60 хувь болох 46.200.000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд "Смарт ойл Монголиа" ХХК манай компанийн дансанд шилжүүлсэн юм.Тухайн шилжүүлсэн мөнгөнөөс 42.420.000 төгрөгийг Б.Ганхүү авсан бөгөөд гэрээгээр тохиролцсон ажлаа огт хийгээгүй 2 компанийг хохироосон юм. "Смарт ойл Монголиа" ХХК нь "Бамотус" ХХК-ийг Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж 69.300.000 төгрөг гаргуулах өргөдөл өгсөн бөгөөд "Бамотус" ХХК-ийн захирал Ц.Баярням тухайн үед уг мөнгийг авч хэрэглэсэн итгэмжлэл хийж өгөөд явсан байдаг юм. Тухайн үед Б.Ганхүү нэхэмжлэгч компанитай эвлэрлийн гэрээ байгуулж 62,370,000 төгрөг төлөхөөр шийдвэрлүүлсэн байна.Гэтэл уг мөнгийг төлнө гэж манай компани дээр шийдвэр гаргуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр мөнгөө төлөлгүй Б.Ганхүү нь зугтаж одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй утас нь холбогдохгүй байгаа болно.
Хариуцагч *******ээс 57.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан хаяг болох Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, 14 хороолол, 36 Б байр 70 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр тус шүүхээс 2025 оны 09 сарын 18-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан юм. Б.Ганхүү нь "БАМОТУС" ХХК-ийн нэрийг ашиглаж гэрээ байгуулж мөнгийг нь авчхаад ажлаа гүйцэтгээгүй гэрээний үүргээ зөрчсөний улмаас "БАМОТУС" ХХК их хэмжээний өр төлбөрт орж компанийн дансаа бүгдийг нь хаалгах, компанийн захирал өөрийн хувийн дансаа хаалгуулсны улмаас тэтгэвэр цалин орлогоо авч чадахгүй зэргээр хохироод байна. Иймд хариуцагчаар татагдвал зохих этгээд *******ийн байнга оршин суугаа хаягийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 147/Ш32024/00305 дугаартай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БАМОТУС" ХХК, "Смарт ойл Монголиа" ХХК-ийн хооронд 2023 оны 04 сарын 07-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, "БАМОТУС" ХХК-ийн дансны хуулга, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 191/Ш32025/38603 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамж, "БАМОТУС" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БАМОТУС" ХХК-ийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Бамотус ХХК нь “ ******* эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Бамотус ХХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
Бамотус" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие нь хариуцагчаар татагдвал зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай дараах хүсэлтийг гаргаж байна. "Бамотус" ХХК нь "Смарт ойл Монголиа" ХХК-тай 2023 оны 04 сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон. Б.Ганхүү нь дээрх ажлыг "Бамотус" ХХК-ийн нэрийн өмнөөс гүйцэтгэнэ гэж 42.420.000 төгрөгийг авсан боловч гэрээгээр тохиролцсон ажлаа огт хийлгүй 2 компанийг хохироосон.
"Смарт ойл Монголиа" ХХК нь "Бамотус" ХХК-ийг Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж 69.300.000 төгрөг гаргуулах өргөдөл өгсөн бөгөөд Б.Ганхүү нэхэмжлэгч компанитай эвлэрлийн гэрээ байгуулж 62,370,000 төгрөг төлөхөөр шийдвэрлүүлсэн байна.Гэтэл уг мөнгийг төлнө гэж манай компани дээр шийдвэр гаргуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр мөнгөө төлөлгүй Б.Ганхүү нь зугтаж одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй утас нь холбогдохгүй байгаа болно.Иймд хариуцагчаар татагдвал зохих этгээд *******ийн байнга оршин суугаа хаягийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж туслалцаа үзүүлнэ үү...гэжээ.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 147/Ш32024/00305 дугаартай захирамж, "БАМОТУС" ХХК, "Смарт ойл Монголиа" ХХК-ийн хооронд 2023 оны 04 сарын 07-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, "БАМОТУС" ХХК-ийн дансны хуулга, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 191/Ш32025/38603 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамж, "БАМОТУС" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БАМОТУС" ХХК-ийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын тайлбар зэргийг үндэслэвэл,
Бамотус ХХК нь ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй үйл баримт тогтоогдоно.
Тодруулбал, нэхэмжлэгч Бамотус ХХК нь иргэн холбогдуулан 57,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч хариуцагч Б.Ганхүү нь өөрийн оршин суух “ БЗД-н 42 дугаар хороо, 36Б байх 70 тоот” гэх хаягт огт бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн байна.
5. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцох Б.Ганхүү нь бүртгэлтэй хаягтаа оршин суудагүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Бамотус ХХК “-ийн “ Д.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан утас. ,,,, ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.НАСАНБУЯН