Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00388

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: *******, Хайлаастын 924 тоотод оршин суух

*******

           “Эрдэнэ-Очирын ийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгч*******,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Э.Даваахүү нь “Эрдэнэ-Очирын ийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.Даваахүү миний бие 2025 оны 05 дугаар сарын 11-29-ний өдрийн хооронд *******,******* нарт бяруу авах зорилгоор нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед******* нь ******* суманд нөхөр хүүхдийн хамт амьдардаг байсан. Өөрийн аав нь суманд малчин тул буцааж өгнө гэж данс руу 3,500,000 төгрөг, ээж Шарын 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Бяруугаа ярьж тохирсон хугацаандаа өгөөгүй ба 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч хаяг тодорхойгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны гүйлгээний хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч******* нь “Эрдэнэ-Очирын ийг эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч Э.Даваахүү нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

Миний бие 2025 оны 05 дугаар сарын 11-29-ний өдрийн хооронд *******,******* нарт бяруу авах зорилгоор нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед******* ******* суманд нөхөр хүүхдийн хамт амьдардаг байсан. Бяруугаа ярьж тохирсон хугацаандаа өгөөгүй ба 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч тус суманд байхгүй, хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтооно уу”гэв.

 

           4. Нэхэмжлэгч Э.Даваахүү нь Э.ийг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Э.ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны гүйлгээний хуулбар бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             5. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцох Э. нь тухайн хэлцэл хийх үеийн сүхбаатар аймгийн Онгон сумын хаягтаа оршин суудагүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч  “Эрдэнэ-Очирын ийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

             6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан утас: ,, Эрдэнэ-Очирын ийг эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Эрдэнэ-Очирын ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН