| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00409/И |
| Дугаар | 315/ШШ2025/00410 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ******* нэгдэлд 1983 оны 8-11 сар, 1984 оны 02-06 сар хүртэл туслах ажилтан, 1987 оны 7 сараас 1990 оныг дуустал жолоочоор, 1997 оны 10 сараас 1998 оны 4 сарыг хүртэл Мөнххаан сумын эмнэлэгт туслах ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан үеийн зарим материалууд олдохгүй байх тул шүүхээр тогтоолго гэсэн. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож, *******,******* нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025.08.20-ны өдрийн 04 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025.05.29-ний өдрийн 11/218 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 19988.04.11-ний өдрийн 43 дугаар тушаал,******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Мал эмнэлэг, даргын 1997.01.01-ний 01 дугаар тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025.06.19-ний өдрийн 11/240 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын “Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн орлого болон төлсөн шимтгэлийн архивын” лавлагаа, гэрэл зураг, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 08 дугаар сараас 1986 оны 06 дугаар сарыг дуустал "туслах" ажилчин, 1987 оны 07 дугаар сараас 1990 он хүртэл жолоочоор, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 04 дүгээр сарыг дуустал т туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 08 дугаар сараас 1984 оны 06 дугаар сарыг дуустал "туслах" ажилчин, жолоочоор, 1987 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл жолоочоор,
1997 оны 01 дүгээр сарын 01-нээс 998 оны 04 дүгээр сарыг дуустал т туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025.08.20-ны өдрийн 04 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025.05.29-ний өдрийн 11/218 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 19988.04.11-ний өдрийн 43 дугаар тушаал, Мал эмнэлэг, даргын 1997.01.01-ний 01 дүгээр тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025.06.19-ний өдрийн 11/240 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын “Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн орлого болон төлсөн шимтгэлийн архивын” лавлагаа, гэрэл зураг(Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Мал эмнэлгийн ажилчид 1997-1998 он),
гэрч*******ын шүүхэд өгсөн “ нь 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд, 1983 намраас ******* нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. 1984 оны 06 дугаар сард цэргийн албан татагдаж 3 жилийн цэргийн алба хаасан. 1987 оны 06 дугаар сард ******* нэгдэлд жолоочоор ажилд орсон. Тэгээд 1990 оныг дуустал тус нэгдэлд ажилласан. 1997 оны 10 дугаар сард Мөнххаан сумын мал эмнэлэгт туслах ажилчнаар ажилд орсон. 1997 оны 10 дугаар сараас 1998 оны 04 дүгээр сарыг дуустал мал эмнэлэгт туслах ажилчнаар ажиллаж байсан. 1998 оны 05 дугаар сард Мөнххаан сумын хүн эмнэлэгт түргэний жолоочоор ажилд орсон. 2002 он хүртэл тус эмнэлэгтээ ажиллаж байсан. Би ******* нэгдэлд бригадын даргаар ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,
гэрч *******ийн шүүхэд өгсөн “ нь 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд, 1983 намраас 1984 оны хавар 5 дугаар сар хүртэл ******* нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. 1984 оны 06 дугаар сард цэргийн албан татагдаж явсан. 3 жилийн цэргийн алба хаасан. 1987 оны хавар ирээд тус нэгдэлдээ жолоочоор ажилд ороод нэгдэл татан тартал ажиллаж байсан. 1997 оноос Мөнххаан сумын мал эмнэлэгт туслах ажилчнаар ажилд орсон. Дараа нь сумын хүн эмнэлэгт жолооч орж эЭмнэлэгт 4-5 жил жолоочоор ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025.08.20-ны өдрийн 04 дугаар лавлагаанд Өлзийгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд туслах ажилтнаар ажиллах үеийн 1983 оны 8-9,11 дүгээр сар, 1984 оны 2-4 дүгээр сарын цалин,
Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025.05.29-ний өдрийн 11/218 дугаар лавлагаанд Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд Өлзийсайханы 1984 оны 5-6 сар, 1988 оны 1-3 дугаар саруудад, *******ы 1987 оны 7-10, 12 дугаар саруудад жолоочоор ажиллах үеийн цалин гарсан хийгээд дээрх лавлагаануудад түүний нэр Өлзий, өлзийсайхан, ******* гэх зэргээр 3 өөр байдлаар бичигдсэн хийгээд үүнийг нэхэмжлэгчээс “ намайг Өлзий гэж дууддаг байсан ” гэж тайлбарлаж мэдүүлжээ.
6. Харин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1988.04.11-ний өдрийн 43 дугаар тушаалаар 1988 оны 04-р сарын 11-ний өдрөөс машины жолоочоор ажиллуулсан бөгөөд энэ тушаал нь түүнд тус нэгдлээс 1988.04.11-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн Эрхэлсэн ажил хэсгийн 2 дугаарт тэмдэглэгдсэн, мөн 1988 оны 4 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацааны цалин хөлс бичигдэж, тухайн үеийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан байх ба түүнийг нэгдлийн даргын 1991.12.26-ны өдрийн 92 дугаар тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлсөн нь уг дэвтрийн Эрхэлсэн ажил хэсгийн 3 дугаарт тусгагджээ.
7. , даргын 1997.01.01-ний 01 дүгээр тушаалаар 1997 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн туслах ажилтнаар түр авч ажиллуулсан хийгээд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025.06.19-ний өдрийн 11/240 дугаар лавлагаанд******* 1997 оны 1 дүгээр сард авсан цалин жагсаагдсан ба Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын “Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн орлого болон төлсөн шимтгэлийн архивын” лавлагаанд Даатгуулагч (Мөнххаан сумын мал эмнэлэг РД:ЛД65112715)-аас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал тусгагджээ.
8. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Мал эмнэлгийн ажилчид 1997-1998 он ( Доор сууж байгаа эгнээ зүүн гар талаас 2 дахь хүн Өлзийсайхан) гэх гэрэл зураг нь чухам ямар тодорхой хугацааны зураг болох нь хэрэгт тодорхойгүй, үүнийг нэхэмжлэгчээс өөр бусад баримтаар нотлоогүй болно.
9. Иймд Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 08 дугаар сараас 1984 оны 06 дугаар сарыг дуустал "туслах" ажилчин, жолоочоор, 1987 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл жолоочоор, 1997 оны 01 дүгээр сарын 01-нээс 1998 оны 04 дүгээр сарыг дуустал т туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы 1983 оны 08 дугаар сараас 1984 оны 06 дугаар сарыг дуустал "туслах" ажилчин, жолоочоор, 1987 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл жолоочоор, 1997 оны 01 дүгээр сарын 01-нээс 1998 оны 04 дүгээр сарыг дуустал т туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН