| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00455/И |
| Дугаар | 315/ШШ2025/00412 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00412
2025 10 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, 1-1 тоот хаягт оршин суух *******ийн нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би ******* ачигчаар ажилд орж аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "Ажилд томилох тухай" 181 тоот тушаалаар ажилд томилохдоо "грушикээр *******" гэж олны нэрээр минь тушаал гаргасан, цэргийн албанд татагдахад 1984 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн "Гэнэт халагдсаны мөнгө олгох тухай" 118 тоот тушаал гаргахдаа мөн олны нэрээр Д.******* гэж бичсэнээ******* гэж гараар засварласан байгаа юм. Энэхүү хоёр тушаал нь миний Дамбын******* нэртэй 050260 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бөгөөд агуулга, огноо, дугаар нь тушаалын хуулбартай тохирч байгаа юм. Цэргийн алба хааж ирээд 1987 оноос 1992 оны хугацаанд тус трестэд ачигчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилд томилсон болон чөлөөлж тэтгэмж олгосон тушаалын нэр, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн нэр зөрүүтэй байгаа учраас хүндрэл учраад байна. Иймд Дамбын******* нэртэй 050260 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, даргын 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "Ажилд томилох тухай 181 тоот тушаал, 1984 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн "Гэнэт халагдсаны мөнгө олгох тухай" 118 тоот тушаал, 1984 онд нээсэн Цэргийн батлахын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн дээрх тушаалуудад заасан Д.******* нь "*******" мөн болохыг тогтоож, ******* намайг 1982 оны 09 сарын 1-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ******* ачигчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, , Ж.******* нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 05/21 дугаар “хугацаат цэргийн алба хаасны” архивын лавлагаа, даргын 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дугаар “ажилд томилох тухай” тушаал, даргын 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар “гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаал, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , Ж.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Боржигин овогт Дамбын*******ийн нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ачигчаар тус тус ажиллаж байсан болох нь:
нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 05/21 дугаар “хугацаат цэргийн алба хаасны” архивын лавлагаа,
даргын 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дугаар “ажилд томилох тухай” тушаал,
даргын 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар “гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаал,
гэрч Ж.*******ы шүүхэд өгсөн “Дамбын*******ийг бид нар ******* гэж дууддаг байсан. 1982 онд ачигч, грушикээр ажилд орсон. Тэгээд цэргийн албан татагдаж 3 жилийн цэргийн алба хаасан. Би 1981 онд сургуулиа төгсөж ирээд Худалдаа бэлтгэлийн удирдах газарт зээлийн эдийн засагчаар ажилд орсон. Би 1986 онд Хотын Худалдааны трестэд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн үед ******* ачигч, грушикээр ажиллаж байсан. 1982 он, 1987 оноос 1992 оныг дуустал Худалдааны трестэд ачигч, грушикээр ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. ******* нь анх ажилд орохдоо Дамбын ******* нэрээр явж байсан. Бүтэн өнчин хүүхэд байсан. Бид нар анхнаасаа л ******* гэж дууддаг байсан. Дамбын ******* нэрээр нь мэднэ. Ер нь******* гэдэг нэрээр дууддаг байсан гэж сонсож байсан. Яагаад нэрээ сольсныг мэдэхгүй” гэх,
гэрч гийн шүүхэд өгсөн “ Дамбын******* нь 1992 онд ачигчаар ажилд орсон. Тэгээд цэргийн албан татагдаж явсан. 1987 оноос 1992 оныг дуустал Худалдааны трестэд ачигчаар ажиллаж байсан. Би нябо, худалдагчаар ажиллаж байсан. ******* нь анх ажилд орохдоо ******* нэрээр явж байсан. Бид нар анхнаасаа л ******* гэж дууддаг байсан. Ер нь******* гэдэг нэртэй гэж сонсож байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Хэрэгт авагдсан 1983 оны 02 дугаар сарын 22-ний өдөр Дамба овогтой******* ( 1965.11.12 )-д олгосон Хөдөлмөрийн дэвтрийн Ажлын тухай мэдээлэл хэсгийн 4-5 дугаар хуудасны 1 дэх заалтад түүнийг Худалдааны трестийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181 тоот тушаалаар 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Худалдааны трестэд ачигчаар авч ажиллуулсан,
2 дахь заалтад 1984 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс Ардын цэргийн албанд явах босон тул ачигчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн,
мөн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд тус Худалдааны трестийн даргын 1987 оны 07 дүгээр сарын 15-ний өдрийн 138 дугаар тушаалаар Худалдааны трестэд ачигчаар авч ажиллуулсан,
Худалдаа, хоолны Баруун-Урт компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 45 тоот тушаалаар 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хувийн дэлгүүрүүдэд үйлчлэхгүй болсонтой холбогдуулан ачигчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Тодруулбал, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөн 1992 оны 04 дүгээр сараас Худалдаа, хоолны Баруун-Урт компан болсон байгааг дурдах нь зүйтэй.
6. даргын 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын 2 дугаар заалтад “грушикээр *******ыг 09-р сарын 1-нээс ажиллуулсугай ” гэж,
мөн даргын 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар “ Гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаалд ******* (Д.*******)...нарт гэнэт халагдсаны 14 хоногийн мөнгийг олгосугай... гэжээ.
Дээрх 121 дугаартай тушаал нь 1983 оны 02 дугаар сарын 22-ний өдөр Дамба овогтой******* (1965.11.12 )-д олгосон Хөдөлмөрийн дэвтрийн Ажлын тухай мэдээлэл хэсгийн 4-5 дугаар хуудасны 1 дэх заалтад тэмдэглэгдэж тухайн байгууллагын тамгаар баталгаажсан байх бөгөөд нэхэмжлэгч *******ийг тухайн цаг үед “ *******” гэдэг нэртэй, энэ нэрээр нь хүмүүс мэддэг, дууддаг байсан талаар тэрээр өөрөө болон гэрч Ж.*******, нараас мэдүүлсэн хийгээд энэ агуулгаар дээрх 121 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 118 дугаартай “ Гэнэт халагдсаны мөнгө олгох тухай ” тушаалууд ******* болон******* нэрээр давхардаж гарсан байгааг дурдья.
7. Түүнчлэн хэрэгт ирүүлсэн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 05/21 дугаар “хугацаат цэргийн алба хаасны” архивын лавлагаанд Дамбын******* БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Сүхбаатар аймгаас 1984.06.05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, мөн БЦЕГ-ын даргын 1987.08.08-ны өдрийн 367 тушаалаар 1987.08.20-ны өдөр 544610 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэж тэмдэглэгдсэн бөгөөд түүний цэрэгт явсан, халагдаж ирсэн цаг хугацаа нь *******ийн хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан 1984 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс Ардын цэргийн албанд явах босон тул ачигчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн, 1987 оны 07 дүгээр сарын 15-ний өдрийн 138 дугаар тушаалаар Худалдааны трестэд ачигчаар авч ажиллуулсан цаг хугацаатай тохирч байна.
8. Иймд дээрх нотлох баримтуудаар Боржигин овогт Дамбын*******ийн 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ачигчаар тус тус ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигин овогт Дамбын*******ийн 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ачигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН