Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1081

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй  

нарийн бичгийн дарга:  Б.Батням

иргэдийн төлөөлөгч: Д.Цэцэгбадам

улсын яллагч : Н.Ганбулган

шүүгдэгч А.О өмгөөлөгч: А.Мөнхсайхан

шүүгдэгч С.Б өмгөөлөгч: С.Пүрэвдорж

шүүгдэгч Г.Э  өмгөөлөгч: Х.Сэргэлэнбат

шүүгдэгч Ү.У өмгөөлөгч: С.Пүрэвдорж

шүүгдэгч Ц.Ч  өмгөөлөгч: Ш.Мягмарцэрэн

шүүгдэгч Д.Ө  өмгөөлөгч: Д.Бурмаа

шүүгдэгч Б.Б өмгөөлөгч: Д.Бурмаа

шүүгдэгч У.Ж  өмгөөлөгч: Д.Саранчимэг

шүүгдэгч Б.Ц   өмгөөлөгч: О.Баяраа

шүүгдэгч Б.Э  өмгөөлөгч: Ш.Мягмарцэрэн

шүүгдэгч Д.Б өмгөөлөгч: Б.Адалбек

          шүүгдэгч: А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж, Б.Ц, Б.Э, Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт Б овогт А.О-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Ц овогт С.Б-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Б овогт Г.Э-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Х овогт Ү.У-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Б овогт Ц.Ч-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Б овогт Д.Ө-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Ж овогт Б.Б-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 373 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт  И овогт У.Ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Э овогт Б.Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Т овогт Б.Э-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Б овогт Д.Б нар тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010482 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б  овогт А.О /бандиа гэж дууддаг/, 19.. оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт, тоотод оршин суух  хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн  2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялаа эдлэж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай. /РД:

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц овогт С.Б, 19.. оны 01 дүгээр сарын 29-ний өдөр … суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /

 3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Г.Э /Чүнчиг гэж дууддаг/, 19.. оны 11 дүгээр сарын 14-ний өдөр … төрсөн, 28 настай , эрэгтэй,  бүрэн бус  дунд боловсролтой,  мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ ... ажилтай байсан, ам бүл-4, өвөө, эгч, дүү нарын хамт …  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт  зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж,  уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:.. /

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт Ү.У, 19.. оны 11 дүгээр сарын 10-ны өдөр … төрсөн, 26 настай , эрэгтэй,  бүрэн дунд боловсролтойавтын инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт  зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж  2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа биеэр эдлэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 15 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан,   /РД: /,

5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б  овогт Ц.Ч, 19.. оны 10 дугаар сарын 01-ний өдөр … төрсөн, 26 настай, эрэгтэй,  тусгай  дунд боловсролтой, дугуй ачигчийн оператор мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ …  ажилтай байсан, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт, … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай РД:.. /,

6. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Д.Ө, 19.. оны 12 дугаар сарын 08-ны өдөр …  төрсөн, 29 настай, эрэгтэй,  бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ  …  ажилтай байсан, ам бүл 5,  эхнэр, 2-4 насны 3 хүүхдийн хамт … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, /РД:.. /

7. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж овогт Б.Б, 19.. оны 10 дугаар сарын 14-ний өдөр … төрсөн, 28 настай, эрэгтэй,  тусгай дунд боловсролтой, автозамын засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох  үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 04 сартайгаас 4 насны 2 хүүхдийн хамт … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй   Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт  зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:.. / ,

8. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт У.Ж, 19.. оны 8 дугаар сарын 23-ны өдөр … төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:… / 

9. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э овогт Б.Ц, 19.. оны 01 дүгээр сарын 08-ны өдөр … төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, зенитын буудагч  мэргэжилтэй,  хэрэгт холбогдох үедээ … ажилтай байсан, ам бүл 2, ээжийн хамт … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүйЧингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дах хэсэгт  зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,  хэрэг хариуцах чадвартай, /РД: /

10. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т  овогт Б.Э, 19.. оны 5 дугаар сарын 29-ний өдөр … төрсөн, 24 настай , эрэгтэй,  тусгай дунд боловсролтой, оператор, нарийн бичиг мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ …  ажилтай байсан, ам бүл 2, 1 нас 08 сартай  хүүхдийн  хамт амьдрах, … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.. /  

11. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Д.Б, 19.. оны 4 дүгээр сарын 19-ний өдөр …  төрсөн, 26 настай , эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан , ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт, … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж  байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай,  /РД:… /.

 

Холбогдсон хэргийн талаар:            

           А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б,  насанд хүрээгүй У.Ж нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэрэл хотхоны 24 дүгээр байрны орчим иргэн Г.Т-н эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, алимны салстад цус харвалт, дээд доод урууланд няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, Iphone-6 gold маркийн гар утас, 150.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт,

           А.О, Б.Э, Д.Б, Б.Ц нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Рашааны 16 дугаар гудамж 47в тоотод байрлах Веьтнам засварын газарт байсан … Улсын иргэн … нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж  А.О нь хутга тулган бэлнээр 770.000 төгрөг гар утас, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. харин зэвсэг хэрэглэсэн гэсэн  талаар тайлбар хэлнээ гэв.

      Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Зохион байгуулсан гэж буруутгасан талаарх ярина гэв.

      Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй

      Шүүгдэгч Ү.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй

      Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй.гэм буруу дээрээ маргах зүйлгүй гэв.

      Шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

      Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

      Шүүгдэгч У.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэрэг үйлдээгүй учир мэдүүлэг өгөхгүй гэв.

      Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа  урьд нь мэдүүлгээ өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

      Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

      Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв

      Шүүгдэгч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2016 оны 1 дүгээр сарын 26-ны шөнө Хайлаастад байдаг найз Д-ын гэрт нь унтаж байсан чинь гадаа миний таньдаг хэсэг хүмүүс ирсэн Б, У, Б, Д гэдэг эмэгтэй нар намайг ирээд авсан, тэд нар намайг гадуур явцгаая гэж хэлээд хамтдаа гарцгаасан, тэгээд Гандангийн ойролцоо явж байсан чинь тэд нартай бас нэг машин явж байгаа гээд тэр машинд хэн хэн явж байсан гэдгийг мэдээгүй, хороолол орж байсан, дараагаар нь Сансар орсон. Сансарын нэг байрны ойролцоо очоод зогсож байсан, тэгээд машин дотроос харж байтал нэг эмэгтэй залуу хоёр гараад ирсэн. Тэгтэл Э машинаас бууя гээд буугаад явсан. Э тэр хоёр хүний эрэгтэйг нь мөрөөрөө мөрлөж байсан нөгөө залууг чи найз охин яагаад байгаа юм бэ гээд байсан би тэгээд тухайн үедээ түүнийг найз охин дээрээ очиж байна гэж ойлгож байсан. Тэгтэл Э нөгөө залууг хавираад газарт унагаасан би хажуунаас нь түүнийг нь зодсон. Тэгж байтал цаанаас У, Ч хоёр хүрээд ирсэн. У нь бас цохиж авч байсан. Тэгж байгаад бүгд тал тал тийшээ гүйгээд зугтацгаасан Э хаалгыг тогшиж даргын машин эвдэрчихлээ яаралтай засуулах гэсэн юмаа үзээд өгөөч гэсэн. Тэгтэл нэг хүн хаалга онгойлгож өгөхөөр нь шууд түлхээд орсон. Тэгтэл лоом шиг жижиг төмөр байхаар нь аваад чи чимээгүй бай гэж хэлээд цаана байсан байсан  хүн рүү гүйсэн. Тэр өрөөнд ороод  хоёр хүнийг орон дээр хэвтүүлээд халаасыг нь ухаж үзсэн 82,000 төгрөг гаргаж  ирэхээр нь би авч халаасандаа хийсэн. Тэгээд эргээд хартал надтай хамт орж ирсэн Б, Э, Ц нар алга болчихсон байсан. Цонхны тавцан  дээр байсан хутгыг аваад ална шүү орон дээр суу хөдлөөд үзээрэй гэж хэлсэн.Хоол хийдэг хутга нь юм шиг байсан.Шууд үүдээр ороход … хүн … хэлээр чанга чарласан.  Тэр үед өрөөнд байсан хоёр  … нь өрөөнийхөө хаалгыг дотроос нь түлхсэн. Тэгэхэд  нь би Б тэй хамт түлхэж орсон. Би өрөөнөөс хаалгыг нь онгойлгож гарч гүйгээд гражийн хаалгаар гараад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /3 -р хх-н 130-135-р тал/, /5-р хх-н 71-75 /

           С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 01 сарын 29-ны өдөр төрсөн миний төрсөн өдрийн өмнө хэд хоногийн өмнө өдрийг нь сайн санахгүй байна. Би өөрийн … улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа халтууранд явж байхад 20:00 цагийн үед Хайлаастын эцэст харанхуй байхад Н.У  автобусны буудлын эцэст таарч миний дугаарыг авсан Н.У хэлэхдээ утасны дугаараа өгчих машин тэрэгний хэрэг гарвал ярья гэж хэлээд миний … дугаарын утсыг аваад үлдсэн. Шөнийн 01:30 цагийн үед Н.У надруу залгах үед би Гандангийн ойролцоо Хайлааст 7 буудал чиглэлд жижиг машинтай хүн авч тээвэрлэж байхад залгаж хаана явж байгаа юм гэхээр нь би Гандан дээр байна гэж Н.У-т хэлэхэд дахиад залгая гэж хэлсэн. Би хүнээ 7 буудлын хүнээ буулгаад Чингэлтэйн эцэс орж 2-3 цагийн дараа Н.У дахин залгаад Сансарын колонк дээр хүрээд ир гэхээр нь би машинтайгаа Сансарын колонк Петровис дээр очоод Н.У луу залгахад уруудаад явж бай гэж хэлсэн. Тэгээд би Чингис талруу Бөхийн өргөөний уулзвар чиглэлд явж байгаад Н.У Н.Ч нэрийг намхан залуу махлагдуу залуу нар гурвуулаа ирж суусан би Н.Ч  Н.У түүний найзыг суулгахад Н.У намайг танидаг болохоор алтан шаргал өнгийн Ай фоне маркийн утас байсан би утасны марк сайн мэдэхгүй намайг гар утас авах уу гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарахыг нь асуухад 100,000 төгрөг гэж хэлэхээр нь би эхнэр Н.Н тай уулзаж асуухаар болж Н.У, Н.Ч түүний найзыг машиндаа суулгаж гэртээ … тоотод үүрийн 04:3 цагийн үед очиж эхнэрээсээ асуухад манай эхнэр 100,000 төгрөг байхгүй гар утас авахгүй гэж хэлээд би эхнэртээ хэлээд авчихъя өөр хүнд зарчихъя гэж хэлээд эхнэр уурлаад дургүйцээд байхаар нь би гар утсыг нь авахаар болж 50,000 төгрөгөөр худалдаж авахаар болж мөнгийг нь тэр дор нь өгөөд маргааш нь Н.Н-ын ах Н.Э-д 130,000 төгрөгөөр зарсан.” Гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24/

            Шүүгдэгч Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 1 дүгээр сарын 25-ний шөнө 01 цагийн орчим С.Б уулзахад өөрийн ” Приус -20” маркийн тээврийн хэрэгсэлтэй машинд нь Д, У.Ж, Ц.Ч, Б.Баяраа, Ү.У нар байсан. С.Б мөнгөний хэрэг байна энэ хоёр надад мөнгө олж өгөх ёстой гэж хэлээд модны хоёрын … нэртэй зочид буудлын үүдэнд зогсож байгаад Д.Ө-г дуудаж түүний машинд нь Ү.У, Б.Б нар суусан. Анхнаасаа нөгөө хоёр эмэгтэй болох Ж Д нарыг мөнгөтэй болон гар утастай эрэгтэй хүнийг аваад ирээрэй гэж хэлээд явуулж байсан. “…” нэртэй баарны гадна очиж Д, У.Ж нарыг оруулсан. С.Б, У, Ч, бид нар Бандиа буюу А.О-ыг гэрээс нь очиж авсан. У.Ж үл таних залуутай гарч ирээд Б, Ө нарын аксентад суусан угаасаа Ө-ын машинд сууна гэж тохирсон байсан. Д С.Б-ын машинд бид нартай цуг суусан. Нөгөө машинаас Б манай машины жолооч С.Б хоёр хоорондоо утсаар ярьж эхэлсэн энд явж байна тэнд явж байна гэх зэргээр хэл амаар авалцаж байсан. “Чингис” зочид буудлын хажууд байрны дундуур орж аксент машиныг хүлээж зогссон. С.Б наад залуугаа битий орц руу оруул очоод өдөөд маргалд гэж хэлээд н.Ч, А.О, н.У, С.Б бид тав  машинаас бууж Д машинд үлдсэн. А.О очоод маргаан үүсгэж мөрлөж маргалдаж цохиод газар унах үед би тэр залууг газар бооход нөгөө залуу босож ирээд зууралдах үед нь Ч, газар хөлөөрөө хавсарч унагаагааад А.О, У, хоёр зодсон. С.Б бид хоёр харж зогсож байхад Ч харанхуй газар очьё гэж хэлээд чирээд дэлгүүр түцний хажууд очоод У халаасыг нь ухаж байгаад утсыг нь авсан. Тэгээд бид нарыг зугтааж С.Б-ын машинд суух үед хохирогч залуу машины хаалгыг татах үед У, Ч, Д бид 5 явсан. Н.Ө, Б нар ирж Ж-г хайхаар явж А.От-г авчирсан.. .гэх мэдүүлэг /1-р  хх-н 213-214-р тал/

 Шүүгдэгч Ү.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:   Э хаалгыг тогшиж даргын машин эвдэрчихлээ яаралтай засуулах гэсэн юмаа үзээд өгөөч гэсэн. Тэгтэл нэг … хүн хаалга онгойлгож өгөхөөр нь шууд түлхээд орсон. Тэгтэл лоом шиг жижиг төмөр байхаар нь аваад чи чимээгүй бай гэж хэлээд цаана байсан байсан  … хүн үүд рүү гүйсэн. Тэр өрөөнд ороод  хоёр … хүнийг орон дээр хэвтүүлээд халаасыг нь ухаж үзсэн 82,000 төгрөг гаргаж  ирэхээр нь би авч халаасандаа хийсэн. Тэгээд эргээд хартал надтай хамт орж ирсэн Б, Э, Ц нар алга болчихсон байсан. Цонхны тавцан  дээр байсан хутгыг аваад ална шүү орон дээр суу хөдлөөд үзээрэй гэж хэлсэн... хоол хийдэг хутга нь юм шиг байсан... шууд үүдээр ороход … хүн … хэлээр чанга чарласан. Тэр үед өрөөнд байсан хоёр … хүн нь өрөөнийхөө хаалгыг дотороос нь түлхсэн. Тэгэхэд  нь би Б-тэй хамт түлхэж орсон. Би өрөөнөөс хаалгыг нь онгойлгож гарч гүйгээд гражийн хаалгаар гараад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /3 -р хх-н 130-135-р тал/

 Шүүгдэгч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  С.Б, Б-тай утсаар ярьж хаана явж байгааг нь асуугаад яваад байсан. “Чингис” зочид буудлын эсрэг талын байранд очиж аксент машиныг хүлээсэн. Хохирогч залуу дээр н.Э, А.О хоёр очсон. У бид хоёр нилээн холуур тойрч очоод бага багаар дөхөж очиход Э хохирогч залууг нүүрэнд нь цохиод газар хавирч унагаасан. А.О халаасыг нь ухаад юм алга бохь байна гэж хэлээд гаргаж шидэж байсан. н.Э гар утас нь гарт нь байна гэж хэлээд  У гарнаас нь утсыг нь авсан. Тухайн үед түрийвч хэн авсныг нь мэдээгүй А.О л халаасыг нь ухаад байсан. Г.У гар утсыг нь авчихлаа  гээд гаргаж ирж байсан тэр нь айфоне-6 маркийн алтан шаргал утас байж байсан. Тэр утсыг нь С.Б манай эхнэрийн ахад зарчихъя гэж ярьж байсан... гэх мэдүүлэг/ 5 -р хх-н 234-235-р тал/

         Шүүгдэгч Д.Ө мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:   Би 2016 оны 01 сарын 26-ны өдөр гэрээсээ 22:00 цагийн үед гарч өөрийн … улсын дугаартай аксэнт маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад замдаа найз Н.Б /…/-тай тааралдаж хамт таксинд явахыг гуйсан юм. Н.Б бид хоёрыг таксинд явж байхад шөнийн 03:00 цагийн үед над руу Н.У миний … дугаарт залгаж хорооллоос нэг хүн хүргээд өгчих гэж хэлэхээр нь би гадуур явж байгаад хорооллын … нэртэй баарны ойролцоо очиход үл таних 2 хүн суулгасан. Эмэгтэй хүнийг нь Н.У нь таньдаг гэсэн. Н.У утсаар ярихаар нь би чи өөрөө хүргэж өгөө гэхэд би завгүй байна гэж У хэлсэн тэгээд би үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг машиндаа суулгаж … баарнаас Чингис зочид буудлын хажуугийн байрны дунд ирэхэд машинаас хамт буугаад таксинд 7000 төгрөг өгсөн. Би Н.Б таксинд суусан хүмүүс буухаар нь би машинтайгаа хөдөлж гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/

           Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:   У.Ж нөгөө залуутай суулгаад хаашаа  явах уу гэтэл У.Ж “Чингис” зочид буудлын хажууд очно гэж хэлж байсан. Тэгээд тэр газарт нь очиж байсан тэр үедээ замдаа С.Б гар утас руу мессэж бичсэн бид нар “Чингис” зочид буудлын хажууд ирлээ гэх зэргээр бичиж байсан...  гэх мэдүүлэг /6 -р хх-ийн 8-р тал/

         Шүүгдэгч У.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 04 цагийн үед найз Тамирын хамт хорооллоос … барны урдаас гэртээ хүргүүлэхээр таксинд суусан тэгээд төв замаараа яваад Баянзүрх дүүргийн 3-р хороо Энэрэл цогцолбор 24б байрны гадаа ирээд манай найз залуу Т нь намайг орцонд оруулж өгөхөөр буусан тэгээд бид хоёр орцны үүдэнд очиж явтал өөдөөс нь 2 залуу гараад ирсэн тэр 2 залуугийн 1 залуу нь миний харснаар сууж явсан таксины жолоочийн хажууд сууж явсан улаан өнгийн курткатай саравчтай малгайтай залуу мөн байсан тэр 2 залуу Тамирыг мөрлөнгүүтээ чи яаж байнаа гээд нөгөө 2 залуу Тамирыг заамдаж аваад байрны зүүн булан тойроод чирээд явсан газар дэгээдэж унагасан би салгах гэтэл намайг түлхээд нэг залуу нь хариач чи гээд муухай харсан тэгээд би айгаад гэрлүүгээ гүйж ороод 5 минут орчим болсон байх 2 ахыгаа дуудаад дагуулаад гараад иртэл хэн ч байхгүй байсан. Гадаа ямар ч хүн байхгүй байсан би төв зам руу гүйтэл манай найз залуу зодуулчихсан ганцаараа төв зам руу алхаж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-9/

      Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:   Бид нар 4-үүлээ Сансарын клонкын тэнд очоод манай хэдийн нэг нь эмийн сангаас маск авсан. Бид нар анхнаасаа … руу орж үзье гэж тохиролцсон байсан. Бид нар “Цайз” руу Вьетнам засварын газар хайж яваад байхгүй болохоор нь буцаад шинэ замруу ирсэн. Э түрүүлж очоод хаалга тогшоод би ард нь зогсож байсан. Тэгтэл улаан куртиктэй … хүн хаалга онгойлгосон. Тэгэхээр нь Энхтайван түүнийг тэвэрч хавирч газар унагаасан. Тэгээд би дээрээс нь дарсан. Нөгөө … хүн босоод зугтаж зам руу орилоод гүйсэн. Тэгтэл эргүүлийн алаг тэрэг явж таарсан. Тэгэнгүүт нь би буцаад граж дотор байгаа хэд рүүгээ хаалгаар цагдаа гэж хэлээд шууд гудамжруу ороод зугтсан. Тэгтэл Э зам руу цүнхтэй нөүтбүүк аваад гараад ирсэн. Э-гийн машинд суугаад гудамжруу орж зогсож байгаад нөгөө … засварын газрын хажуугаар явтал цагдаа нар  яваагүй байсан. Камертай байж магадгүй гээд нүүрээ нуух гэж маск зүүсэн. …-ыг айлгаж мөнгө төгрөгийг нь авья гэж ярилцсан юм. Маскны нэгийг надад өгөөд нөгөөхийг нь О зүүж байсан. Харин Э, Б  нар ямар нэгэн маск зүүгээгүй... гэх мэдүүлэг /3 -р хх-н 142-147-р тал, 5 -р хх-н 194-р тал/

      Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би өөрийн эзэмшлийн … улсын дугаартай, машинаа найз Ө сольж унахаар гарсан. 2016 оны 3 дугаар сарын 9-ний орой Хайлаастын эцсийн буудал дээр найзын ах Б ахтай тааралдсан. Б ах хүн ачъя гээд 4 дүгээр дэлгүүр рүү явсан. Очиход Банди/О/, Д гээд Хайлаастын 2 ахтай тааралдсан. Бид нар цайзын энд байдаг … засварын газрын гадна очсон тэгэхэд О ах би өмнө нь энэ …аас дээрэлхэж мөнгө авч байсан одоо ийшээ орчихьё манай эгч энд орчуулагч хийдэг юм эгч байхгүй байгаа гэсэн. Тэгэхэд Б ах та хоёр яах гээд байгаа юм уусан идсэнээ шингээж чадахгүй боль гэсэн. Тэгээд бид нар орохоо болиод Хайлааст руу явж байтал шинэ замын хажуугийн … засварын газрын гадаа очоод зогсчих гэхээр нь зогстол О ах энэ … засвар луу орьё мөнгө авч архи ууя гэсэн. О ах Д ахтай цуг … засварын газрын хаалгыг нүдээд орчихсон. Б ах бид хоёр ортол Д  ах нэг … хүнийг газарт унагаачихсан байсан. Отгонбаатар цаашаа нэг өрөө рүү орсон. Б ах буцаад гараад явъя гэхээр нь би очоод О ахыг явья гэж хэлсэн. Тэгтэл газар унасан байсан … гараад гүйчихсэн юм. Гарахаас өмнө Д ах тэнд байсан нөүтбүүкийг авчихсан байсан. Гар утсыг би авчихсан юм. Б ах бид хоёр  уг … засварын газраас гартал цагдаа гудамж руу орж ирж байсан. Би хашаа даваад зугтсан. Тэгээд машинаа унаад Озон баарны гадна очиход Д ахтай тааралдсан. Эргээд … засварын замын эсрэг талд зогсож байхад Б ах эргээд ирсэн. Тэгээд за за О баригдчихсан юм байна гээд бид цаашаа явсан. Д ах цүнхтэй нөүтбүүкийг машинд нь орхичихьё гэсэн. Тэгээд би тэндээс авсан гар утсыг хийсэн. Тэгтэл Б ах битий зараарай 2-3 хоногийн дараа би залгая гээд машины суудал доогуур хийсэн. Б ах ..-уудыг нэгнээс 100,000 төгрөг авсан гэж байсан. Дээрэм хийх санааг О гаргасан. Бид нар бүгдээрээ цэнхэр өнгийн нэг удаагийн маскыг Цайз захын тэнд байдаг аптекаас авсан. Тэгээд уг … засварын газар луу ороод О тэр …уудыг ална шүү гөлөгнүүд минь гэж хараал хэлж айлган сүрдүүлсэн. Б нэг …аас 100,000 төгрөгийг очоод  мөнгөө өг гэж хэлээд авсан. Д ах нөүтбүүкийг авсан би газарт унасан байсан …ын цагаан өнгийн андройд утсыг нь авсан... гэх мэдүүлэг /3 -р хх-н 125-127-р тал/     

          Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Хайлаастын дунд буудал явах замд Э тэй тааралдсан тэгээд Э-тай 4 дүгээр дэлгүүр рүү Ц, О нартай уулзахаар явсан. Уулзаж сууж байгаад мөнгө яаж олох талаар ярилцсан. Тэгээд бид нар гадаад хүмүүсийг олж тэд нарыг дарамталж мөнгө олох зорилгоор эхлээд Цайз руу явсан... Эхлээд Э орсон. Хаалга онгойход бид нар гүйж ороод цаад талын өрөө рүү очиход …ууд нь цаанаас нь түлхээд байсан. О бид хоёр хаалгыг түлхсээр байгаад орсон. Тэгээд дотор нь ороод дуугүй байгаарай гэж орилоод мөнгөө өг гэж асуусан. О тэр хоёрыг нэгжээд байсан. Тэгтэл Э миний өмнөөс хүрээд ирсэн. Тэгээд Э О-г явья гэтэл О гарахгүй байсан. Э бид хоёр засварын газрын  хаалгаар гартал өмнөөс цагдаа нар ирчихсэн гудамжны үзүүр дээр зогсож байсан. Бид нар шууд тараад би айлын хашаа давж ороод нуугдсан. Камераас нь далд орж нүүрээ нууж далдлах зорилгоор маск зүүсэн.Маскыг “Цайз” захын тэнд байсан эмийн сангаас би очиж авсан. Орж айлгаж мөнгө авах зорилгоор явсан. … хүнийг Ц, Э нар боож унагаасан...гэх мэдүүлэг /3 -р хх-н 137-141-р тал/

      Хохирогч Г.Т гар утсыг хүлээлгэн өгсөн баримт,  Ай фоне 6 маркийн алтан шаргал өнгийн 356986061257259  дугаартай гар утсанд үзлэг хийж  хохирогчийн алдагдсан гар утасны харцагны нууц дугаар 356986061257259 хоёрыг хооронд нь харьцуулахад адилхан дугаартай гар утас цэнэггүй ямар нэгэн онцлог содон шинж тэмдэггүй болохыг тэмдэглэлд тусгав гэжээ. / 1-р хх-н 12-14/

   Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажилгааны үед мэдүүлэхдээ: / 1-р хх-н 15-22/: 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр найз Н.Э төрсөн өдөр болж хороололын Өргөө кинотеатрын хажуугийн пабад сууж байгаад Өргөө кинотеатрын ойролцоо бааранд орж нэг шил 0.5 граммын Хар чингис архи, 5 пиво авсан.Бид нар бааранд шөнийн 00.30 минутын үед орсон. Бааранд сууж байхад миний урд үл таних эмэгтэй сууж байсан, би танихгүй учир ямар нэгэн яриа гаргаагүй. Тэгээд тамхи татахаар гарахад миний нөгөөн талын ширээн дээр сууж байсан эмэгтэй үл таних  өөр нэг эмэгтэй хүнтэй гарч ирээд найз охин нь надаас тамхи  асууж тамхи байна уу гэж  хэлэхээр нь би тамхи, галыг нь өгсөн. Үл таних 2 эмэгтэйн нэг нь явж  Ж  гэх эмэгтэй надтай үлдсэн. Би найзыг нь хаашаа явж байгаа  талаар асуухад надтай танилцсан Ж гэх эмэгтэй манай найз машинаа Өргөө кинотеатрын автобусны буудал дээр үлдээсэн гэж хэлсэн. Ж-тэй хамт доошоо юм ярьж алхаж болох уу гэхээр нь би дагаад хамт явсан.Тэгээд хэсэг хугацааны дараа зам дагуу алхаж байхад … дугаартай Аксент маркийн цагаан өнгийн машин ирж зогссон. Би такси хүрээд ирлээ гэж бодоод Ж тэй хамт машинд суугаад буцаж эргээд би найзууд дээрээ очих гэж баарны үүдэнд зогсоход манай найзууд баарнаас гараад ирчихсэн зогсож байсан. Тухайн үед би машинаас буухад Ж намайг дагаад буусан.Машин дотор жолоочоос гадна саравчтай малгай өмссөн залуу сууж байгааг таксинд хоёулаа явж байхаар нь ажиглаж харж байсан. Гэхдээ сайн анзаараагүй. Би баарны гадаа очоод найз нартайгаа уулзаж байхад машин дотор жолоочийн хажуу талд сууж байсан саравчтай малгайтай улаан өнгийн куртиктэй залуу мөнгөө авьяа гэхээр нь би түр хүлээж бай гэж хэлээд тэр хүнтэй эвгүй дуугаар харьцаж мөнгийг чинь бага зэрэг абйж байгаад өгье гэж хэлэхэд нөгөө залуу чимээгүй болсон.Манай найз Х миний дундуур орж таксинд сууж байсан залуугаас уучлалт гуйгаад  маргалдах гэж байсныг намжаасан.Би найз нартайгаа ужулзаж байгаад Жаргалмааг хүргэж өгнө гэж хэлэхэд манай найзууд,  Х бид нар араас чинь дагаад явна хамт хүргэж өгөөд харьяа гэхэд нь би найз нартаа  та нар явж хэрэггүй, би өөрөө  хүргэж өгөөд тэгээд гэртээ  харина, бид хоёрт ямар нэгэн асуудал байхгүй, та нар манай гэрт … тоотод очоод байж бай гэж хэлээд явсан.Манай найз Х би хамт явья гээд машинд суух гэхээр нь би хэрэггүй чи үлд гэж хэлээд ганцаараа Ж тэй замаас хамт суусан таксинд суугаад явсан.Өргөө кинотеатрын ойролцооноос Арслантай гүүрний тэнд цагдаа нар согтуу жолоочийг шалгаж байхад хажуугаар нь өнгөрсөн. Цагдаагийн шугам өнгөрөөд явж байхад удалгүй улаан куртиктэй саравчтай малгайтай  залуугийн гар утас дуугарсаынг таслаж буцаагаад залгаж хаана байна юу хийж байна гэж ярьж байгаад  бид хоёр Бөхийн өргөө, Чингис зочид буудлын ойролцоо явж байна гэж ярьцгаагаад өөр зүйл байна уу маргааш нөгөөдөр уулзая гэж хэлээд гэтэл Ж гар утсаараа оролдоод байсан. Бааранд байхдаа миний гар утасны цэнэг дууссан гэж хэлсэн боловч таксинд гар утсаараа оролдоод асаалттай байлгаж байсан. Чингис зочид буудлын ойролцоо Энэрэл хотхонд Ж байдаг гэж хэлээд такси ч Ж-гийн заасан замаар замаар явж орцны үүдэнд очиж зогсоод би түрүүлж буугаад орцны үүдэнд хүргэж өгөх гэж 20 метр орчим зайнд тойрч алхаад орцны үүдэнд очих үед Ж надтай дуугараагүй. Би удаан алхаж очоод  Ж-тэй цуг орцны үүдэнд очиход саарал өнгийн куртиктэй залуу нь намайг мөрлөсөн.Б и тэр залуугийн хувцасыг хараад жолоо барьж байсан залуу байсныг мэдсэн.Тэгээд мөрлөсөн залуутай маргалдаж байхдаа тухайн хүнийг Ж-н найз залуу нь байна гэж бодоод уучлалт гуйх гэсэн боловч улаан өнгийн куртиктэй залуу хажуунаас зүүн  шанаанд цохиж шанаагаа барьж бага зэрэг тонгойход саарал өнгийн куртиктэй залуу боож газар унагаж дээрээс дэвссэн.Тэгээд нэг харахад 4 залуу ирж байгаа харагдсан,удалгүй 6-уулаа нийлээд зодсон.Би тухайн үед Ж яасаныг мэдээгүй, бодох ч тэнхэл байгаагүй. Намайг зодож байгаад наад залуугаа чирээд яв гэж хэлээд бүгд зуураад Сити шоп дэлгүүрийн арагшаа дагуулж авч яваад нийлж зодсон .4 хүн гар хөлөн дээр дэвсэж нөгөө хоёр залуу нь халаас ухаж байсан.Миний гар утас  баруун талын халаасанд байсан, гар утсаа өгөхгүй гэж бодоод доод халаасаа дараад гараа авахгүй байхад нэг залуу нь баруун халаасанд нь байна, наадахаа нэгж гэж хэлээд халаасанд байсан Ай фоне 6 голд маркийн гар утсыг аваад зугатаасан.Тэгээд би араас нь хөөж гүйгээд очиход цагаан өнгийн приус 20 маркийн машинд 4 залуу сууж зам руу 2 залуу нь зугатаасан.Би очоод машины хаалгыг татах үед жолооч нь гарч ирээд ямар ядаргаатай хар пизда вэ гээд миний зүүн шанаанд хоёр удаа цохиход нь би доошоо суухад 2 залуу зам дагуу гүйж байсан, араас нь  Приус 20 машин явсан. Тэр машин дотор нэг эмэгтэй хүн сууж явсан.Би арын суудал дээр урт үстэй эмэгтэй хүн байгааг сайн харсан, би эргээд такиндаа суух гэхэд таксины жолооч байхгүй байсан.Би баарны үүдэнд таксины жолоочтой бага зэрэг маргалдсан. Ж  гэх эмэгтэй намайг олзолсон байх гэж бодож байна.Би тухайн үед боломжийн хувцасласан. Миний гар утсыг анзаарсан байх. Тэгээд надтай танилцаж эд зүйлсийг авсан байх. Миний түрүүвчинд ХААН банкны картууд, Жи мобиалийн сим, бэлэн 600.000 төгрөг байснаас бааранд тооцоо хийгээд 150.000 төгрөг үлдсэн байсан, түрүүвчийг Улсын их дэлгүүрээс 90.000 төгрөгөөр авч байсан гэсэн мэдүүлэг

          Хохирогч Л.ВН мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 09-ний шөнө 24 цагийн орчим хаалга нүдээд би хаалга онгойлгосон. Тэгтэл хаалга онгоймогц 4 хүн орж ирээд намайг 4-үүлээ барьж аваад зодсон. Тэр үед чангаар “дээрэмчин хаалга хаагаарай, Ч руу залгаарай ”гэж хашгирсан. Тэгтэл тэд нарын нэг нь миний хоолойг боогоод газарт хэвтүүлсэн. Тэгээд миний халаасыг шалгаад миний өмдний баруун талын урд халааснаас 230,000 төгрөгийг аваад тэр 4 хүний 2 нь хаалга руу явсан. Хоёр нь миний хажууд намайг  босгохгүй байлгаад байсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд тэр залуугаас зугтаж чадсан. Тэгээд засварын газраас гарч гүйгээд цагдаагийн машин харагдахаар нь цагдаа дуудсан. Тэгтэл засварын газарт байсан 4 залуу зөрөөд гарч гүйсэн,намайг чанга дуудахад миний хоолойг багалзуурдаж гараараа  зүүн талын хацар луу түлхэж чимээгүй, чимээгүй гэж байсан. Нэг залуу нь өндөр хэвийн туранхай биш хар өнгийн куртик, ногоон өмдтэй байсан.Мөн бас нэг залуу нь намхан махлаг биетэй, хар өнгийн малгайтай байсан. Тэр 4 залуучууд нүүрээ нууж маск зүүсэн байсан. Миний халаасанд байсан засварын газрын орлого 230,000 төгрөгийг дээрэмдсэн мөн өрөөнд байсан нөүтбүүк, гар утсыг авсан байсан.Цагдаа нар ирэхэд тэд нарын нэг нь газарт унахдаа миний самсунг галакси мега маркийн гар утсыг унагаагаад цааш зугтаасан. Би гар утсаа авчихсан юм. Зөөврийн комьпютерийг асаахад дэлгэц нь жаахан гэмтэлтэй, алдаатай гэдгээр нь таньж байна. Зөөврийн комьпютерээ авсан. Гомдол саналгүй, хэрийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй...гэх мэдүүлэг /3 -р хх-н 44-47/

          Хохирогч Х.СН мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /Нам дээрэмчин гэж чангаар дуудсан. Тэгэхэд нь С.Н бид 2 өрөөнийхөө хаалгыг дотороос нь түгжих гээд түлхсэн. Тэгтэл цоожилж чадаагүй байтал гаднаас 2 залуу түлхээд ороод ирсэн. Нэг масктай өндөр залуу нь  төмөр барьчихсан байсан. Нөгөө намхан залуу нь орж ирээд зүүн чамархайн хавьд нэг удаа цохьсон. Тэгээд тэр намайг орон дээр хэвтүүлээд миний куртикны дотор талын халаасанд хийсэн байсан 92,000 төгрөгийг шууд авсан. Бас сандал дээр байсан миний цагаан өнгийн Самсунг гранд маркийн гар утсыг, Н-ын нөүтбүүктэй хамт авч гарсан. Тэгээд маскгүй намхан залуу нь ширээн дээр байсан хутгыг барьж ганцаараа өрөөнд үлдээд өөр зүйл хайж байгаад гарсан. Намайг дээрэмдсэн залуу нь махлагдуу намхан цагаан залуу байсан. Нөгөөх нь өндөр туранхай байсан. Өндөр залуу нь төмөр барьчихсан, намхан залуу нь хутга барьж байсан. Өндөр залуу нь Н-ийг айлгаж нэгжсэн. Намхан залуу нь намайг айлгасан. Алдсан мөнгө, хар өнгийн гэртэй цагаан өнгийн самсунг гранд маркийн гар утсаа хүлээж авлаа. Гомдол саналгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй... ” гэх мэдүүлэг /3-р хх-н 48-51-р тал/

          Хохирогч Т.Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : Х.С.Н-ийн:...Нам чангаар дээрэмчин гэж орилсон. Тэгэхэд Х.Х бид хоёр айгаад хоол идэж байсан өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжих гэж оролдсон. Тэгтэл хаалга түгжиж чадаагүй байхад цаанаас 2 залуу хаалгыг цаанаас нь түлхээд бид 2 наанаас түлхэлцсэн. Тэгтэл тэр 2 залуу лоом төмөрөөр хаалгыг хөшиж онгойлгоод ороод ирсэн. Тэр 2 залуугийн өндөр нь нүүрэндээ масктай, нөгөө намхан залуу нь саравчтай малгайтай нүүрээ дараад нуугаад байсан. Тэгээд тэр 2 залуу Х.Х бид хоёрыг орон дээр хэвтүүлсэн. Тэгээд тэр 2 залуугийн нэг нь нөгөө лоом төмрөө барьчихсан, нөгөө залуу нь бид нарын хоол хийдэг хутгыг ширээн дээр ил байхад нь аваад бид хоёрыг айлгасан. Тэр 2 залуугийн өндөр нь миний бүх халаасыг нэгжсэн. Тэгээд миний куртикны дотор талын халаасанд байсан машин засаад олсон 450,000 төгрөгийг шууд авсан. Нөгөө намхан залуу нь Х.Х-н халаасыг ухсан. Сандал дээр байсан нөүтбүүк, гар утсыг аваад тэр 2 залуу гарсан. Намайг зодоогүй Х.Х-г тэр 2 залуугийн намхан залуу духан дээр нь нэг цохьсон. Өөр цохиж зодоогүй. Намхан саравчтай малгайтай хутга тулгасан залуу гарахдаа цагдаад баригдсан. Тэр өдөр Карина гэдэг машин засаад авсан 300,000 төгрөг, бас нэг машины урд талын гупер копуд ар талын гупер засна гээд авсан 150,000 төгрөг нийт 450,000 төгрөгийг дарга Г-д өгөх гэж хадгалж байсан. Уг мөнгө миний хувийн мөнгө биш Г-н мөнгө. Зөөврийн комьпютер нь В.Н, гар утас нь Х.Х-гийн өмч байсан. Гомдол саналгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй... гэх мэдүүлэг, /3-р хх-н 52-55/

     Иргэний нэхэмжлэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…тэр шөнө унтах гэж байхад … засварын газрын ажилчин Н миний гар утас руу ярьж бид нарыг хүн дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгээд яваад очтол цагдаа ирчихсэн дээрэм хийсэн хүмүүсийн нэгийг нь барьчихсан нөгөө … хүмүүс дээрэмдүүлсэн айсан байдалтай байсан. 2016 оны 3 дугаар сарын 9-өөс өмнө 4-5 хоног очиж орлогын мөнгө авч тооцоогоо хийгээгүй байсан. Тэгээд дараа нь тооцооны дэвтэрийг шалгаж тооцоо нийлэхэд Н 2 машин зассан 450,000 төгрөг, Н-д 230,000 гаруй төгрөг байсан байна лээ. Би орлогын мөнгийг нь аваад сарын сүүлд цалинг нь бодож өгдөг. Б.Н, Н нарын алдсан мөнгийг нэхэмжилж байна. Учир нь уг мөнгө нь манай …  ХХК-ны засварын газрын орлогын мөнгө байсан юм. Би уг засварын газрын эзэн тул дээрх мөнгийг нэхэмжилж байна  гэсэн мэдүүлэг  /3-р хх-н 57-58/

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Дуддлагад очиж шийдвэрлээд буцаад гарч явж байтал зам дээр нэг хнү орилоод гүйгээд гараад ирсэн. Монгол хүн биш … хүн байсан. Гудамж руугаа заагаад байхаар нь би түүнийг урд гаргаад заагаад өг гэхэд тэр хүн гүйгээд … засварын газар луу орсон. Араас нь очтол нэг хүн  гараад цаашаа зугатаасан. Офицер Б буулгаад би шууд машинтайгаа тэр хүний араас хөөсөн.Нөгөө хүн чинь гудамж руу ороод хашаа даваад зугатсан.Тэгээд би буцаад нөгөө … засварын газарт очиход ахмад Б нэг хүнийг баривчилсан гавлаад доошоо газарт суулгасан байсан.Тэр 3 … хүмүүс бид нарыг дээрэмдсэн маск зүүсэн байсан 4 хүн байсан гэж хэл гэж байсан.Тэр хүн машинд сууж байхдаа хойгуур суугаад хөдлөөд байхаар нь үзтэл машины сандал доогуур нэг удаагийн цэнхэр маск хийчихсэн байсан. О-гийн биед үзлэг хийхэд бэлнээр 80-90 орчим  мянган төгрөг байсныг тэмдэглэлд тусгаж хураан авсан гэсэн мэдүүлэг  /3-р хх-н 60/

Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 19.. оны 05 сарын 29-нд манай нөхөр Б бид хоёрын хамгийн том хүүхэд болж Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа 4-р хороололд ..-р цэцэрлэгээр хүмүүжиж 2000 онд “…” гэдэг орос хэлний сургуульд 1-р ангидаа элсэн орсон, 3-р анги хүртлээ сураад “…” сургууль руу шилжсэн. Тэгээд 6-р ангисаа 4-р хорооллын ..-р сургууль руу шилжсэн. Тэнд 9-р ангиа төгсөөд 2010 онд ..-ын харьяа ..-ийн ..-ийн Компьютерийн программ, бичиг хэргийн ажилтан гэсэн ангид сураад 2012 онд төгссөн. Тэгээд 2012 онд 10-р сард ..-р цэргийн ангид татагдсан. 1 жил цэргийн алба хаагаад 2013 оны 10 сард халагдаж ирсэн. Тэгээд түүнээс хойш энд тэнд барилгын туслах ажилтан гэх мэтийн ажил хийж байгаад өнгөрсөн зун буюу 2015 оны зун … ажилд ороод 3 сар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэгээд түүнээс хойш найз охин М тай хамт Эрдэнэт хотод байх болсон. Одоо эхнэр нь 2016 оны 2-р сард хүүхэдтэй болсон. Одоо эхнэр нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа...” гэх мэдүүлэг/ 3-р хх-н 65/

          Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай хүү О нь 19.. оны 05 сарын 04-нд …  төрөхөд миний  8 хүүхдийн хамгийн бага хүүхэд болж төрсөн. Багадаа ..-р цэцэрлэгээр хүмүүжиж, 8 настайдаа ..-р сургуульд орж суралцсан. Тэгээд 2008 онд ..-р сургуульд шилжиж очоод 8-р ангиа төгссөн. Төгсөөд жолооны курст сураад, цэрэгт явах гэсэн чинь бөөрний үрэвсэлтэй гээд тэнцээгүй юм. Тэгээд хүний микронд кондуктор хийгээд, бас жижиг машин барьж таксинд явдаг байсан юм. Тэрнээс өөр тодорхой ажил хийгээгүй юм. Барилгын компанид орсон чинь цалинг нь өгөхгүй болохоор нь болисон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 66/

          Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “19.. оны 01 сарын 08-нд … төрсөн. Багадаа ..-р цэцэрлэгт хүмүүжээд 2001 онд Нийслэлийн ..-р сургуульд орж суралцаад 7-р ангиасаа  “…” гэдэг нэртэй хувийн сургуульд орж, суралцаж 2011 онд 11-р ангиа төгссөн. Төгсөөд дотоодын цэргийн ..-р ангид цэргийн албанд татагдсан. Тэгээд 1 жил цэргийн алба хааж халагдсан. Тэгээд 2012 онд … сургуульд орж суралцаад 2013 онд сум зөөгч, жолооч мэрэгжлээр төгссөн. Төгсөөд 2013 оноос 2014 оны хооронд Дорнод аймгийн …-р цэргийн ангид Зенитийн салаанд мэргэжлээрээ ажиллаж байгаад Улаанбаатар хотод энхийг сахиулах ажиллагаанд явах гээд ирсэн байж байгаад хайлааст орчмын найз болох О гэгчтэй нийлж яваад хэрэгт холбогдчихсон юм. Тэгээд тэрнээс хойш одоог хүртэл ажилгүй байгаад байгаа юм. Уг нь Улаанбаатар хотод шилжүүлэхээр өрөгдлөө өгөх гэсэн боловч ингээд хэрэгт холбогдчихоод байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 67/

          Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хүү Б нь 19.. онд манай эхнэр А бид хоёрын 5 хүүхдийн хамгийн бага хүү болж Улаанбаатар хотод төрсөн. Багадаа цэцэрлэгээр хүмүүжиж, 2002 онд ..-р сургуульд элсэн орсон. Тэгээд тэндээс 4-р анги хүртлээ сураад манайх Хайластад нүүж ирээд хүүгээ ..-р сургуульд шилжүүлсэн. Тэгээд 8-р ангиа 2010 онд төгсөөд “…” нэртэй коллежид гагнуурчингийн мэргэжлээр элсэн орж суралцаж байгаад 1 жил сураад сүрьеэ өвчин тусаад халдвартын эмнэлэгт 1 жил гаруй хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд сурч чадаагүй сургуулиас гарсан. Тэгээд л сургуульд сурахгүй надтай хамт барилгын ажлыг дагаж хийсээр өдий хүрсэн. Тэр дундаа 4-н замын тэнд барилгын темисийн нэг курст суугаад “Барилгын засал чимэглэлч” мэргэжилтэй болсон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 68/

          Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Ү.У-тай 1998-1999 оноос танидаг болсон. Ү.У бид хоёр 2012 оноос хамтран амьдарч байгаа гэрлэлтээ батлуулаагүй, одоо жирэмсэн 3 сартай би нөхрийгөө яагаад ийм хэрэгт холбогдосныг мэдэхгүй цагдаагийн газар ирээд учрыг мэдсэн... Зан аашийн хувьд даруухан хүнд тусархуу тийм болохоор сул талыг нь ашиглах гээд байдаг ямар нэгэн муу зан ааш байхгүй. Намайг жирэмсэн болсноос хойш намайг хараад гэртээ байдаг. Хөдөлмөрч зантай чанартай. Ү.У дүү Ү.Б /ажилгүй/, Ү.Н /сурагч/, Ү.А /цэцэрлэгт/, эцэг       Н.Ү /хувиараа/ ээж Н.О /хойд ээж/ нар Чингэлтэй дүүрэг сургуулийн ойролцоо амьдардаг” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 29/

          Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хүүхэд 19.. оны 01 сарын 29-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, яс үндэс халх, дээд боловсролтой, мэргэжил түүх судлаач одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 4, эхнэр Н.Н /1990/, Б.М /2012/, Б.М /2014/ нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 хороо 20 гудамжны 652 тоотод оршин суудаг, багасаа цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэлийн 2 дугаар 10 жилийн сургуульд элсэн орж 2001 онд нийслэлийн 17 сургуулийн 11 анги төгсөж СУИС судлаач, түүхийн ангид элсэн орж 2012 онд Түүхч мэргэжлээр суралцаж төгссөн. Манай хүүхэд ааш зангийн хувьд тусархуу, муухай ааш зан байхгүй, гэр бүлдээ халамжтай найз нөхдийн нэр хүндтэй хүний үгэнд сайн ордог ах дүү нартаа тусархаг зантай, гэр бүлтэй 2 хүүхэдтэй сайн эцэг , хөдөө орон нутгаас ах дүү нар нь ирэх үед байнга тусалдаг ачаа барааг нь зөөж өгдөг явуулдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/

          Гэрч Б.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ү.У Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 сургуульд 1998 онд элсэн орж 2008 онд 10 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсрол, тусгай дунд боловсорлыг коллежийг барилгын мэргэжлээр суралцаж төгссөн. Багаасаа цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн, Ц.Г 2015 онд танилцаж хамт амьдарч байгаа. Ү.У эхээс ам бүл 4, айлын том, 3 дүүтэй Ү.Б /1994/, 2005, 2008 онд 2 дүү нь төрсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165/

          Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай төрсөн дүү Н.Ганцэцэг /2008 онд нас барсан/ 3 хүүхэдтэй нь Н.Б /Төмөр зөмын 2 анги Улаанбаатар хот/, Н.Ч, А.М /5-р сургуулийн 11 анги/, Н.Г өвчний улмаас нас барсанаас хойш Н.Б Ц.Ч, М.М нар өөр эцэгтэй хүүхдүүд. Н.Ч нь 1997 оноос хойш надтай амьдарч байсан сургууль төгсөөд тусдаа гарсан. Дүү Н.М нь өөрийнхөө эцэгтэй Н.Б тусдаа амьдардаг надтай хамт амьдарч байгаагүй. Ц.Ч аавыг төрсөнөөс хойш хараагүй. Манай дүү Ц.Ч багаасаа цэцэрдэг сургуулиар хүмүүжсэн, Нийслэлийн 37 сургуулийг 10-р анги төгсөж эхнэр Н.Б танилцаж одоо 3 хүүхэдтэй том хүүхэд нь 5 настай, бага хүүхэд нь ихэр. Одоо эхнэр гэр бүлийн хамт Чингэлтэй дүүрэг Хайлаастад амьдардаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/

          Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “....Г.Э-г багаасаа өвөө дээрээ өссөн өвөө нь багаасаа Г.Э-г “…” гэж өхөөрдөж нэрлэсэн чүнчиг гэж хово чулуун хөөрөг байдаг болохоор нандин хүүхэд гэж хэлээд дуудахдаа Н.Ч гэж нэрлэдэг юм. 1990 оны 11 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжил жолооч Нийслэлийн 49 сургуульд 1998 онд элсэн орж 2006 онд 8 анги төгсөж машин техник сонирхох болсон. Тээвэрт явахаар барилга дээр заслын ажил хийдэг байсан. Сүүлийн жилд жолооч халтуурын ажил хийх болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-171/

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...он сарыг нь мэдэхгүй байна манай нөхөр С.Б нэг өдөр шөнө үүрийн 05 цагийн үед үүр цайхын өмнөхөн ирээд намайг гараад ир гэхээр нь би хүүхэд унтаж байсан болохоор нь гарахад Ц.Ч, Ү.У, Б.Б нар машинтай явж байсан. С.Б манай найзын утас зарах хэрэгтэй байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд алтлаг шаргал өнгөтэй Iphone 6 gold маркийн гар утас үзүүлсэн. Теди төв орж хүргэн ах Ж.Э ахад үзүүлээд 130,000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг  /1-рхх-н 33-34-р тал/

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: .. 2 сар гараагүй байхад хадам ээжийн дүүгийнх нь хүүхэд Н надтай утсаар яриад хамт ажилладаг эмэгтэй олсон та худалдаж авах уу гэхээр нь үзэхэд “Iphone -6” маркийн алтлаг шаргал өнгийн гар утсыг 130,000 төгрөг бэлнээр өгч авсан... гэх мэдүүлэг  /1-рхх-н 35-36-р тал/

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... засварын газрын хашаа руу дөхөж очих үед хашааны хаалгаар 2 хүн цухуйсан ба нэг нь шууд гудамжны гүн рүү зугатаасан. Тэгээд нэг нь буцаад орчихсон. Би машинаас буугаад буцаж орсон хүний араас орсон. Нөгөө хүнийг жолооч цагдаа Х машинтайгаа хөөсөн. Хашаа руу оронгуут … засварын газрын гараажийн төмөр хаалга онгойж хутга барьсан залуу гарч ирсэн. Би тухайн хүнийг газар хэвтүүлээд хутгыг хаяулаад уг этгээдийг гавласан. Бараг 30 см өргөнтэй хутгыг барьж гарч ирсэн гэсэн мэдүүлэг / 3-р хх-н 61/

Гэрч Б.Х мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2016 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Т хороололын “…”  баарны гадаа байж байгаад алга болчихсон. Тэгээд би найзыгаа хайгаад гадаа зогсож байтал Т цагаан өнгийн машинаас нэг танихгүй эмэгтэйтэй хоёулаа бууж ирсэн. Т энэ эмэгтэйтэй сая танилцсан гэрт нь хүргэж өгөөд араас чинь очно чи явж  бай гэсэн. Юмыг яаж мэдэхэв гээд гар утсан дээрээ тэр машины дугаарыг тэмдэглэж авсан. Тэгээд би  Тамирын гэрт очоод байж байтал удалгүй араас Т цус нөж болоод ороод ирсэн. Нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан. Энэ явдлын дараагаас эхлээд нөгөө эмэгтэй байнга Т луу өөр өөр дугаараас залгаад Т-ын цагдаад өгсөн хэргийн талаар тандаад асуугаад байдаг байсан. Хэрэг нь яасан юу болж байна гэх зэргээр асуугаад байдаг. Т луу тэр охины залгаад байсан утасны дугааруудыг фэйсбүүкэд хийж байгаад хайхад нэг дугаар дээр нь нэг залуу гарч ирсэн. Тэр залуугийн зурагнуудыг үзтэл манай найз Т надаас салдаг шөнө сууж байсан машины гэрэл зураг гараад ирсэн. Ингэхээр нь тэр эмэгтэй болон таксины жолооч залуучууд болон Т-г зодсон хүмүүс бүгд холбоотой юм байна гэж мэдсэн гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 72-73-р тал/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / 3-р хх-н 70/

2016.3.10-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3460 дугаартай дүгнэлтээр Л.В.Н-н биед гэмтэл учирсан боловч эрүүл мэндийг сарниулахгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ /3-р хх-н 71/

     Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / 1-р хх-н 40/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1746 дугаартай акт /1-р хх-н 41/ Дүгнэлт : Г.Т-н биед тархи доргилт,зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт, алимны салстад цус харвалт, дээд доод  уруулд няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл юм.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарт тогтонги нөлөөлөхгүй гэжээ.

         Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / 1-р хх-н 234-242/

        Хохирогч Г.Т-н эмчилгээний зардлын талаарх баримтууд / 2-р хх-н 40-50/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/ 3-р хх-н 4-8/

… дугаартай тоёота марк 2 маркийн автомашины үнэлгээ / 3-р хх-н 40/: 1.200.000 төгрөгөөр үнэлжээ.

            Хохирогч Л.В.Н дээрэмдүүлсэн гэх эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тухай баримт /3-р хх-н 41/, хохирлын мөнгө өгсөн баримт /3-р хх-н 42/ Т.Х.Х-д 92.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт.

          Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоолд: / 3-р хх-н 43/ : Нэг ширхэг хар иштэй хутга, лапатка төмөр нэг ширхэг, цэнхэр өнгийн маска 2 ширхэг, 3600 төгрөг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон байна.

          А.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 96-97/

          С.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 102-103/

           Г.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 108-109/

           Ү.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 116-117/

          Ц.Ч-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 122-123/

          Д.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 128-129/

          Б.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 134-135/

           Б.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 140-141/

          Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 146-147/

          У.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 152-153/

          Д.Б-д хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 10-р хх-н 158-159/

         Ү.У-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хх-н 75-82/ урьд өмнө сонсгосон ял дээр шинээр нэмж ял сонсгосон тогтоол / 1-р хх-н 226-229/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл/ 10-р хх-н 110-115  /

          Ц.Ч-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хх-н 83-88/ урьд өмнө сонсгосон ял дээр шинээр нэмж ял сонсгосон тогтоол / 1-р хх-н 222-225/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл/ 10-р хх-н 118-121 /

         С.Б-г  сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хх-н 89-94/, урьд өмнө сонсгосон ял дээр шинээр нэмж ял сонсгосон тогтоол / 1-р хх-н 217-221/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл/ 10-р хх-н 98-101/

         А.О-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хх-н 95-96, 230-233/, сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэлүүд / 3-р хх-н 130-135/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл/ 10-р хх-н 92-95/

         У.Ж-г сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол байцаасан тэмдэглэлүүд /1-р хх-н 183-189/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл/ 10-р хх-н 148-151/

         Д.Ө-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хх-н 195-200/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл /10-р хх-н 124-127/

        Б.Б-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1-р хх-н 201-206/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл /10-р хх-н 142-145/

         Г.Э-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хх-н 212-216/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл /10-р хх-н 104-107/

          Б.Э-г сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэлүүд /3-р хх-н 124-129/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл /10-р хх-н 130-133/

         Д.Б-г сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэлүүд / 3-р хх-н 136-141/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл

/10-р хх-н 154-157/

          Б.Ц-г сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэлүүд / 3-р хх-н 142-147/,  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл /10-р хх-н 136-139/

          Эд зүйлийн үнэлгээ: /3-р хх- 163/-д Делл маркийн цэнхэр өнгийн 17 инчийн зөөврийн компьютер нэг ширхэг -650.000 төгрөг,самсунг галахси мега маркийн гар утас- 120.000, самсунг галахси гранд маркийн гар туас 100.000 төгрөг гэж үнэлжээ.

     У.Ж-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 105/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р хх-н 243/

     С.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 114/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / 1-р хх-н 129/, оршин суугаа газрын хорооны засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 115/, хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-н 116-121/

Ү.У-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 125/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р  хх-н 126 /, 2013.8-12-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар,хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж /2-р хх-н 4-10/

Ц.Ч-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 132/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р  хх-н 128/

Д.Ө-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 125/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р  хх-н 126, 2-р хх-н 28// оршин суугаа газрын хорооны засаг даргын тодорхойлолт / 1-р хх-н 136/, хувийн байдлын талаарх баримтууд / 1-р хх-н 137-143/

Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 144/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р  хх-н 126, 2-р хх-н 29/ оршин суугаа газрын хорооны засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 146/ хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-н 148-156/

 А.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 15/, 2014.01.22-ны өдрийн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-н 16-20/, 2015-4-.27-ны өдөр хорих ялын хуагцаа дуусч суллагдсан баримт / 2-р хх-н 21/

 Г.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 22/ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан худас /2-р хх-н 23/

Б.Э-ны  иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-н 194 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан худас /3-р хх-н 195/

Д.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-н 213/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан худас /3-р хх-н 214/

Б.Ц-н иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-н 232/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан худас /2-р хх-н 233/ зэрэг болно.

           А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б,  У.Ж нар нь   урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө  Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэрэл хотхоны 24 дүгээр байрны орчим иргэн Г.Т эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, алимны салстад цус харвалт, дээд доод урууланд няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, Iphone-6 gold маркийн гар утас, 150.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Г.Т биед тархи доргилт,зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт, алимны салстад цус харвалт, дээд доод  уруулд няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл юм. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарт тогтонги нөлөөлөхгүй гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1746 дугаартай акт / 1-р хх-н  41/                 

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … тамхи татахаар гарахад миний нөгөөн талын ширээн дээр сууж байсан эмэгтэй үл таних  өөр нэг эмэгтэй хүнтэй гарч ирээд найз охин нь надаас тамхи  асууж тамхи байна уу гэж  хэлэхээр нь би тамхи, галыг нь өгсөн. Үл таних 2 эмэгтэйн нэг нь явж  Ж  гэх эмэгтэй надтай үлдсэн. Би найзыг нь хаашаа явж байгаа  талаар асуухад надтай танилцсан Ж гэх эмэгтэй манай найз машинаа Өргөө кинотеатрын автобусны буудал дээр үлдээсэн гэж хэлсэн. Ж тэй хамт доошоо юм ярьж алхаж болох уу гэхээр нь би дагаад хамт явсан.Тэгээд хэсэг хугацааны дараа зам дагуу алхаж байхад … дугаартай Аксент маркийн цагаан өнгийн машин ирж зогссон. Би такси хүрээд ирлээ гэж бодоод Ж тэй  хамт машинд суугаад буцаж эргээд би найзууд дээрээ очих гэж баарны үүдэнд зогсоход манай найзууд баарнаас гараад ирчихсэн зогсож байсан. Тухайн үед би машинаас буухад Ж намайг дагаад буусан.Машин дотор жолоочоос гадна саравчтай малгай өмссөн залуу сууж байгааг таксинд хоёулаа явж байхаар нь ажиглаж харж байсан..Би найз нартайгаа уулзаж байгаад Ж-г хүргэж өгнө гэж хэлэхэд манай найзууд,  Х бид нар араас чинь дагаад явна хамт хүргэж өгөөд харьяа гэхэд нь би найз нартаа  та нар явж хэрэггүй, би өөрөө  хүргэж өгөөд тэгээд гэртээ  харина, бид хоёрт ямар нэгэн асуудал байхгүй, та нар манай гэрт … тоотод очоод байж бай гэж хэлээд явсан.Манай найз Х би хамт явья гээд машинд суух гэхээр нь би хэрэггүй чи үлд гэж хэлээд ганцаараа Ж-тэй замаас хамт сууасан таксинд суугаад явсан. Цагдаагийн шугам өнгөрөөд явж байхад удалгүй улаан куртиктэй саравчтай малгайтай  залуугийн гар утас дуугарсаныг таслаж буцаагаад залгаж хаана байна юу хийж байна гэж ярьж байгаад  бид хоёр Бөхийн өргөө, Чингис зочид буудлын ойролцоо явж байна гэж ярьцгаагаад өөр зүйл байна уу маргааш нөгөөдөр уулзая гэж хэлээд гэтэл Ж гар утсаараа оролдоод байсан. Бааранд байхдаа миний гар утасны цэнэг дууссан гэж хэлсэн боловч таксинд гарт усаараа оролдоод асаалттай байлгаж байсан.Чингис зочид буудлын ойролцоо Энэрэл хотхонд Ж байдаг гэж хэлээд такси ч Ж-гийн заасан замаар замаар явж орцны үүдэнд очиж зогсоод би түрүүлж буугаад орцны үүдэнд хүргэж өгөх гэж 20 метр орчим зайнд тойрч алхаад орцны үүдэнд очих үед Ж надтай дуугараагүй. Би удаан алхаж очоод Ж тэй цуг орцны үүдэнд очиход саарал өнгийн куртиктэй залуу нь намайг мөрлөсөн. Би тэр залуугийн хувцасыг хараад жолоо барьж байсан залуу байсныг мэдсэн. Тэгээд мөрлөсөн залуутай маргалдаж байхдаа тухайн хүнийг Ж-гийн найз залуу нь байна гэж бодоод уучлалт гуйх гэсэн боловч улаан өнгийн куртиктэй залуу хажуунаас зүүн  шанаанд цохиж шанаагаа барьж бага зэрэг тонгойход саарал өнгийн куртиктэй залуу боож газар унагаж дээрээс дэвссэн. Тэгээд нэг харахад 4 залуу ирж байгаа харагдсан,удалгүй 6-уулаа нийлээд зодсон. Би тухайн үед Ж яасаныг мэдээгүй, бодох ч тэнхэл байгаагүй. Намайг зодож байгаад наад залуугаа чирээд яв гэж хэлээд бүгд зуураад Сити шоп дэлгүүрийн арагшаадагуулж авч яваад нийлж зодсон. 4 хүн гар хөлөн дээр дэвсэж нөгөө хоёр залуу нь халаас ухаж байсан. Миний гар утас  баруун талын халаасанд байсан, гар утсаа өгөхгүй гэж бодоод доод халаасаа дараад гараа авахгүй байхад нэг залуу нь баруун халаасанд нь байна, наадахаа нэгж гэж хэлээд халаасанд байсан Ай фоне 6 голд маркийн гар утсыг аваад зугатаасан. Тэгээд би араас нь хөөж гүйгээд очиход цагаан өнгийн приус 20 маркийн машинд 4 залуу сууж зам руу 2 залуу нь зугатаасан. Би очоод машины хаалгыг татах үед жолооч нь гарч ирээд ямар ядаргаатай хар пизда вэ гээд миний зүүн шанаанд хоёр удаа цохиход нь би доошоо суухад 2 залуу зам дагуу гүйж байсан, араас нь  Приус 20 машин явсан. Тэр машин дотор нэг эмэгтэй хүн сууж явсан.Би арын суудал дээр урт үстэй эмэгтэй хүн байгааг сайн харсан, би эргээд такиндаа суух гэхэд таксины жолооч байхгүй байсан. Би баарны үүдэнд таксины жолоочтой бага зэрэг маргалдсан. Ж гэх эмэгтэй намайг олзолсон байх гэж бодож байна. Би тухайн үед боломжийн хувцасласан. Миний гар утсыг анзаарсан байх. Тэгээд надтай танилцаж эд зүйлсийг авсан байх гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.  

 С.Б-н зээлийн мөнгийг төлөх мөнгө олох зорилгоор  мөнгөтөй хүн олж дээрэмдэх гэж насанд хүрээгүй У.Ж-г гэрээс нь авч гарч бааранд  мөнгөтэй хүн олуулах гэж оруулахад У.Жаргалмаа нь Г.Т-г тамхи татахаар гарах үед нь араас нь гарч ирж хамт явсан Д гэгч эмэгтэй тамхи асууж яриа өдөн тамхи аваад яваад өгсөн ба У.Ж хамт доошоо алхах уу гэж хэлэн хамт алхаж байхад зам дээр Ц.Ө машин ирж зогсоход машинд орж  суун баарны үүдэнд ирээд Г.Т нь найзууддаа Ж хүргэж өгчихөөд араас чинь очьёо манайд хүлээж бай гэж хэлээд буцаж машинд орж суун Ж-н гэр лүү явсан, машин дотор жолоочийн хажууд Б.Б сууж явсан бөгөөд утсаараа С.Б нартай холбогдон хаана яваагаа хэлж явсан ба үүнийг сонсоод С.Б нь Г.Т-г орцны үүдэн дээр орц руу оруулахгүй хоргоож бай гэж  хэлээд А.О, Г.Э, Ү.У, Ц.Ч нарыг өөрийн машинд суулган авч очиж  буулгахад А.Отгонбаатар нь орцны үүдэнд очиж Г.Т-г зориуд мөрлөн маргаан үүсгэж зодолдож хармаанаас гар утас, карт зэргийг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

   С.Б нь мөнгө олоход У.Ж-г хэрэг болон гэж гэрээс дуудаж бааранд оруулахад У.Ж нь Г.Т-г баарнаас гарахад нь дагаж гарч танилцан юм ярилцаж байгаад доошоо юм ярьж алхая гэж дагуулан замын дагуу  явж байгаад  Ц.Ө, Б.Б нарын машинд суугаад явахад Ц.Ө, Б.Б  хоёр нь У.Ж, Г.Т нарт  таксигаар үйлчилж байгаа мэтээр гэр лүү нь хүргэх замдаа утсаар хаана яваагаа С.Б хэлж явсан, С.Б нь өөрийн машинд А.О, Г.Э, Ү.У, Ц.Ч нарыг суулгаад хэргийн газарт очиж өдөж хоргоож гар утас мөнгө зэргийг авахуулж өөрөө гар утсыг аван бусдад зарсан зэрэг үйлдлүүд хийгдсэн нь тогтоогдсон, бүгд өөр өөрийн үйлдлээрээ хэрэгт хамтран оролцсон байх тул ял шийтгэл оногдуулахдаа оролцоог нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

   Иймд А.О С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          А.О, Б.Э, Д.Бүх, Б.Ц нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 9-ны шөнө  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Рашааны 16 дугаар гудамж 47в тоотод байрлах … засварын газарт байсан … Улсын иргэн Л.В.Н, Х.С.Н, Т.Х.Х нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж  А.О нь хутга тулган бэлнээр 770.000 төгрөг гар утас, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг дээрэмдсэн   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч Л.В.Н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ...би хаалга онгойлгосон. Тэгтэл хаалга онгоймогц 4 хүн орж ирээд намайг 4-үүлээ барьж аваад зодсон. Тэр үед чангаар “дээрэмчин хаалга хаагаарай, Чука руу залгаарай ”гэж хашгирсан. Тэгтэл тэд нарын нэг нь миний хоолойг боогоод газарт хэвтүүлсэн. Тэгээд миний халаасыг шалгаад миний өмдний баруун талын урд халааснаас 230,000 төгрөгийг аваад тэр 4 хүний 2 нь хаалга руу явсан. Хоёр нь миний хажууд намайг  босгохгүй байлгаад байсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд тэр залуугаас зугтаж чадсан. Тэгээд засварын газраас гарч гүйгээд цагдаагийн машин харагдахаар нь цагдаа дуудсан. Тэгтэл засварын газарт байсан 4 залуу зөрөөд гарч гүйсэн,намайг чанга дуудахад миний хоолойг багалзуурдаж гараараа  зүүн талын хацар луу түлхэж чимээгүй, чимээгүй гэж байсан. Нэг залуу нь өндөр хэвийн туранхай биш хар өнгийн куртик, ногоон өмдтэй байсан.Мөн бас нэг залуу нь намхан махлаг биетэй, хар өнгийн малгайтай байсан. Тэр 4 залуучууд нүүрээ нууж маск зүүсэн байсан. Миний халаасанд байсан засварын газрын орлого 230,000 төгрөгийг дээрэмдсэн мөн өрөөнд байсан нөүтбүүк, гар утсыг авсан байсан.Цагдаа нар ирэхэд тэд нарын нэг нь газарт унахдаа миний самсунг галакси мега маркийн гар утсыг унагаагаад цааш зугтаасан гэсэн мэдүүлэг / 3-р хх-н 44-47/

          Хохирогч  Х.С.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  …Нам дээрэмчин гэж чангаар дуудсан. Тэгэхэд нь С.Н бид 2 өрөөнийхөө хаалгыг дотороос нь түгжих гээд түлхсэн. Тэгтэл цоожилж чадаагүй байтал гаднаас 2 залуу түлхээд ороод ирсэн. Нэг масктай өндөр залуу нь  төмөр барьчихсан байсан. Нөгөө намхан залуу нь орж ирээд зүүн чамархайн хавьд нэг удаа цохьсон. Тэгээд тэр намайг орон дээр хэвтүүлээд миний куртикны дотор талын халаасанд хийсэн байсан 92,000 төгрөгийг шууд авсан. Бас сандал дээр байсан миний цагаан өнгийн Самсунг гранд маркийн гар утсыг, Н-ын нөүтбүүктэй хамт авч гарсан. Тэгээд маскгүй намхан залуу нь ширээн дээр байсан хутгыг барьж ганцаараа өрөөнд үлдээд өөр зүйл хайж байгаад гарсан. Намайг дээрэмдсэн залуу нь махлагдуу намхан цагаан залуу байсан. Нөгөөх нь өндөр туранхай байсан. Өндөр залуу нь төмөр барьчихсан, намхан залуу нь хутга барьж байсан. Өндөр залуу нь Н-г айлгаж нэгжсэн. Намхан залуу нь намайг айлгасан гэсэн мэдүүлэг /3-р хх-н 48-51-р тал/

          Хохирогч Т.Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …Н чангаар дээрэмчин гэж орилсон. Тэгэхэд Х.Х бид хоёр айгаад хоол идэж байсан өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжих гэж оролдсон. Тэгтэл хаалга түгжиж чадаагүй байхад цаанаас 2 залуу хаалгыг цаанаас нь түлхээд бид 2 наанаас түлхэлцсэн. Тэгтэл тэр 2 залуу лоом төмөрөөр хаалгыг хөшиж онгойлгоод ороод ирсэн. Тэр 2 залуугийн өндөр нь нүүрэндээ масктай, нөгөө намхан залуу нь саравчтай малгайтай нүүрээ дараад нуугаад байсан. Тэгээд тэр 2 залуу Х.Х бид хоёрыг орон дээр хэвтүүлсэн. Тэгээд тэр 2 залуугийн нэг нь нөгөө лоом төмрөө барьчихсан, нөгөө залуу нь бид нарын хоол хийдэг хутгыг ширээн дээр ил байхад нь аваад бид хоёрыг айлгасан. Тэр 2 залуугийн өндөр нь миний бүх халаасыг нэгжсэн. Тэгээд миний куртикны дотор талын халаасанд байсан машин засаад олсон 450,000 төгрөгийг шууд авсан. Нөгөө намхан залуу нь Х.Х халаасыг ухсан. Сандал дээр байсан нөүтбүүк, гар утсыг аваад тэр 2 залуу гарсан. Намайг зодоогүй Х.Х тэр 2 залуугийн намхан залуу духан дээр нь нэг цохьсон. Өөр цохиж зодоогүй гэсэн мэдүүлэг, /3-р хх-н 52-55/

     Иргэний нэхэмжлэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөнтэр шөнө унтах гэж байхад … засварын газрын ажилчин Н миний гар утас руу ярьж бид нарыг хүн дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгээд яваад очтол цагдаа ирчихсэн дээрэм хийсэн хүмүүсийн нэгийг нь барьчихсан нөгөө … хүмүүс дээрэмдүүлсэн айсан байдалтай байсан. 2016 оны 3 дугаар сарын 9-өөс өмнө 4-5 хоног очиж орлогын мөнгө авч тооцоогоо хийгээгүй байсан. Тэгээд дараа нь тооцооны дэвтэрийг шалгаж тооцоо нийлэхэд Н 2 машин зассан 450,000 төгрөг, Н-д 230,000 гаруй төгрөг байсан байна лээ. Би Н, Н нарын алдсан мөнгийг нэхэмжилж байна. Учир нь уг мөнгө нь манай … ХХК-ны засварын газрын орлогын мөнгө байсан юм. Би уг засварын газрын эзэн тул дээрх мөнгийг нэхэмжилж байна  гэсэн мэдүүлэг  / 3-р хх-н 57-58/

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. зам дээр нэг хүн орилоод гүйгээд гараад ирсэн.Монгол хүн биш … хүн байсан. Гудамж руугаа заагаад байхаар нь би түүнийг урд гаргаад заагаад өг гэхэд тэр хүн гүйгээд … засварын газар луу орсон. Араас нь очтол нэг хүн  гараад цаашаа зугатаасан.Офицер Б-г буулгаад би шууд машинтайгаа тэр хүний араас хөөсөн.Нөгөө хүн чинь гудамж руу ороод хашаа даваад зугатсан.Тэгээд би буцаад нөгөө вьетнам засварын газарт очиход ахмад Б нэг хүнийг баривчилсан гавлаад доошоо газарт суулгасан байсан.Тэр 3 … хүмүүс бид нарыг дээрэмдсэн маск зүүсэн байсан 4 хүн байсан гэж хэл гэж байсан.Тэр хүн машинд сууж байхдаа хойгуур суугаад хөдлөөд байхаар нь үзтэл машины сандал доогуур нэг удаагийн цэнхэр маск хийчихсэн байсан. О-н биед үзлэг хийхэд бэлнээр 80-90 орчим  мянган төгрөг байсныг тэмдэглэлд тусгаж хураан авсан гэсэн мэдүүлэг  / 3-р хх-н 60/

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

А.О, Б.Э, Д.Б, Б.Ц нар нь мөнгө олох зорилгоор … засварын газрын …уудыг айлган мөнгө авах гэж зориуд урдаас бэлтгэн эмийн сангаас маск худалдан авч зүүн лопатка  төмөр барин  автозасварын газарт очин Б.Э нь даргын машин эвдэрчихлээ яаралтай засуулах хэрэгтэй байна гэж хэлэн хаалгыг нь нүдэж хаалга онгойлгох үед нь А.О, Д.Б, Б.Ц нар нь дайран орж лопатка төмрөөр айлган халаасыг нь ухаж бэлэн мөнгө авч, мөн зөөврийн компьютер, гар утас зэргийг авсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

     Иймд А.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д заасан эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн бүлэглэн  үйлдсэн гэм буруутайг, Б.Э, Д.Б, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж  ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

А.О-ын хоёр удаагийн үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг гэмт хэргийн шинжийг  хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасны дагуу А.О-ын нэг гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэж Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос шүүгдэгч нарын тус бүр  үйлдсэн үйлдлийг харгалзан Эрүүгийн хулийн ерөнхий ангийн зохих хэсгийг журамлан ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

            Прокуророос Б.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан ял шийтгэл  нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан ял шийтгэлээс хүнд байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан …гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэсэн заалтыг хэрэглэх боломжтой, шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дээрдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

         Учир нь Б.Э нь бага насны хүүхэдтэй ганц бие эцэг  болох нь хэрэгт авагдсан оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /10-р  хх-н 28/, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар / РД: /, эрүүл бойжож байгааг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт /10-р хх-н 27/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь  шүүгдэгчид ашигтай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Шүүх шүүгдэгч Г.Э, Ү.У, Ц.Ө, Б.Б, Б.Ц, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг арилгасан зэрэг хөнгөргүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тухайн зүйл хэсэг, заалтад  заасан ялын дээд хэмжээний хоёрны  нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг үндэслэн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.О-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг арилгасан зэрэг хөнгөргүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тухайн зүйл хэсэг, заалтад  заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэсэн заалтыг үндэслэн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.О-н цагдан хоригдсон 491 хоног, С.Б-н цагдан хоригдсон  266 хоног, Г.Э-н цагдан хоригдсон  212 хоног, Ү.У-н  цагдан хоригдсон 266 хоног, Ц.Ч-н цагдан хоригдсон 266 хоног,  Д.Ө-н цагдан хоригдсон  212 хоног, Б.Б-н  цагдан хоригдсон  212 хоног, У.Ж-н цагдан хоригдсон 169 хоног, Б.Ц-н цагдан хоригдсон  365 хоног, Б.Э-н цагдан хоригдсон 212 хоног, Д.Б-н цагдан хоригдсон  365 хоног хоногийг тус бүр  ял эдлэсэн хугацаанд нь оруулан  тус тус тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ц, Д.Б нар нь нийт 367 хоног цагдан хоригдсон байх тул шүүхээс оногдуулсан  1 жилийн хугацаагаар хорих ялыг эдлэсэнд тооцов.

         У.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байх тул ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж хяналт тавихыг НШШГАлбанд даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

   Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг цэнхэр өнгийн маск, лопатка төмөр нэг ширхэг, хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 3600/ гурван мянга зургаан зуун төгрөгийг Монгол банкинд хүргүүлэн улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Б.Э-н гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг үнэлүүлж ирүүлсэнийг шүүх үндэслэлтэй гэж дүгнээд машин нь ББСБ-гад зээлийн барьцаанд тавигдаад зээлийг хугацаандаа төлөөгүйгээс  тэр зээлэндээ хураагдсан тул хэрэгт хураагдан ирээгүй тул уг машиныг  үнэлүүлсэн 2.800.000 төгрөгийг Б.Э-с гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Т овогт Б.Э-д прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэг болгон өөрчилсүгэй.

  2. Б овогт А.О-г Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай, Ц овогт С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Б овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Х овогт Ү-У-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Б овогт Ц.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Б овогт Д.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Ж овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, И овогт У-Ж-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Э овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Т овогт Б.Э-г  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт  заасан бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон  гэмт хэргийгн бусадтай бүлэглэн үйлдсэн  гэм буруутай, Б овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2- д  зааснаар А.О-г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.3 дугаар зүйлийн 1-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д  зааснаар С.Б-г  2 жилийн  хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2-д  зааснаар  Г.Э-г   1 жилийн  хугацаагаар хорих ялаар

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2- д  зааснаар  Ү.У-г 1 жилийн  хугацаагаар хорих ялаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2- д  зааснаар  Ц.Ч-г 1 жилийн  хугацаагаар хорих ялаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2-д  зааснаар Д.Ө-г  1 жилийн хугацаагаар хорих ялаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 -д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2- д  зааснаар  Б.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2- д  зааснаар  У.Ж-г 2 жилийн  хугацаагаар хорих ялаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2- д  зааснаар  Б.Ц-г  1/нэг/  жилийн  хугацаагаар хорих ялаар

2015 оны 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар  Б.Э-с эд хөрөнгө хураахгүйгээр  5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2-д  зааснаар  Д.Б-г   1 /нэг/  жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар А.О, С.Б, Г.Э, Ү.У, Д.Ө, Б.Баяр, У.Ж, Б.Ц, Б.Э, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.О-н цагдан хоригдсон 491 хоног, С.Б-н цагдан хоригдсон  266 хоног, Г.Э”н цагдан хоригдсон  212 хоног, Ү.У-н  цагдан хоригдсон 266 хоног, Ц.Ч-н цагдан хоригдсон 266 хоног,  Д.Ө-н цагдан хоригдсон 212 хоног, Б.Б-н  цагдан хоригдсон 212 хоног, У.Ж-н цагдан хоригдсон 169 хоног, Б.Ц-н цагдан хоригдсон  365 хоног, Б.Э-н цагдан хоригдсон 212 хоног, Д.Б-н цагдан хоригдсон  365 хоног хоногийг тус бүр  ял эдлэсэн хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Ж-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж хяналт тавихыг НШШГАлбанд даалгасугай.

7. Т овогт Б.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж хяналт тавихыг НШШГАлбанд даалгасугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.О-р, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлэх,  У.Ж, Б.Ц, Б.Э, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.О, С.Б, Г.Э, Ү.У,  Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж, Б.Ц, Б.Э, Д.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг цэнхэр өнгийн маск, лопатка төмөр нэг ширхэг, хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 3600/ гурван мянга зургаан зуун төгрөгийг Монгол банкинд хүргүүлэн улсын орлогод оруулсугай.

11.Т овогт Б.Э-с 2.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 12.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, У.Ж, Б.Ц, Б.Э, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                       Д.МӨНХТУЯА

 

                                                                         Т.ШИНЭБАЯР