| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00495/И |
| Дугаар | 315/ШШ2025/00411 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарч аавынхаа туслах малчнаар очиж ажилласан. Миний аав насаараа тэмээ малласан хүн. Би 1987-1988 онуудад аавтайгаа хамт тэмээ малласан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бөглөгдсөн баталгаажуулаагүй тул 1987, 1988, 1989 онуудад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зон” нэгдлээс олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн У зон нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн У зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс овогтой Эрдэнэбилэг/1971.3.09 /-т 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
гэрч *******гийн шүүхэд өгсөн “******* нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд 1987 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд аавынхаа туслах тэмээчнээр ажиллаж байсан. Насаараа мал маллаж амьдарсан. Би “Сүхбаатарын зам” нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. Бид нэг бригадад малчнаар ажиллаж байсан хүмүүс учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Одоо хүртэл мал дээр мал маллаж амьдарч байгаа ” гэх мэдүүлэг,
гэрч “ гэж танина. Түүний аав 1963 оноос Сүхбаатар аймгийн У зам нэгдлийн хуучнаар 3 дугаар бригад /Онгоц -д тэмээчнээр ажиллаж байсан. түүний хүү******* нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд 1987 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд аавынхаа туслах тэмээчнээр ажиллаж байсан. Тухайн үед тэмээ маллаж ажиллаж амьдарч байсан. Би У зам нэгдэлд аж ахуй, тоо бүртгэгчийн албыг хийж байсан. Нэгдэл тарсны дараа хувийн аж ахуйчин болсон. 1990 оны 12 дугаар сард нэгдэл тарсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс овогтой Эрдэнэбилэг/1971.3.09 /-т 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийг үндэслэвэл, уг дэвтэрт тэмдэглэгдсэн овогтой Эрдэнэбилэг гэх нэр, түүний төрсөн оноо нь нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох тул энэ Хөдөлмөрийн дэвтрийг түүнийх гэж үзэх бүрэн үндэслэлтэй ба уг дэвтрийн 12-14 дүгээр хуудсанд 1987 оны 07 дугаар сараас 1989 оныг дуусталх хугацааны цалин хөлс бүхэлдээ бичигдэж, тухайн үеийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан байна.
6. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч******* Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зон” нэгдэлд 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн У зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН