Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00423

 

 

 

 

 2025         11           03                                       

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                    

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: *******, Жавхлантын 5-520 тоотод оршин суух ,******* “ Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай ” нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

           Үрчлэн авагч  эцэг эх: *******,*******,*******,*******  сөрөг нэхэмжлэлийг  2025 оны 09 дүгээр 24-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр,

Үрчлэгч авагч ,******* өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч , ******* нар “үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: бид хоёр 2016 оноос хамтран амьдарч 2018, 2019 онуудад 2 охинтой болсон. Бага охин болох нөхрийн авга ах болох , нарт 2019.05.02-ны өдөр өргүүлсэн. 2024.04.17-ны өдөр Улаанбаатар хотоос өөрөө очиж авчирсан. Одоог хүртэл охин минь хамт амьдарч байгаа. , нар 2024 оны 04 сараас хойш тусдаа амьдарч байгаа гэсэн. Тиймээс охин төрсөн аав овоглох хүсэлттэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан үрчлэн авагч  эцэг , эх нараас сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Бид хоёр 2013 онд гэр бүл болсон боловч хүүхэд төрүүлж чадаагүй. Хүүхэдтэй болох гэж лам хувраг, эмч эмнэлэг гээд яваагүй газаргүй боловч хүүхэд олдохгүй л байсан. Гэтэл үеэл дүү охиноо төрүүлээд удалгүй бэр дахин жирэмсэн болсон. Ингээд хүүхэд төрөхөөр бид хоёрт үрчлүүлэхээр хоёр гэр бүл, эцэг эхийн хооронд тохиролцож, хажуудаа төрүүлэх болж 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод охиноо төрүүлж, хоёр хоногийн дараа эмнэлгээс гарч, манайд хоёр хоноод суманд бүгдээрээ очсон. Тэнд ямаа боож, найр хурим болж бид хоёр охиноо үрчилж авсан. Бүх бичиг баримтаа бүрдүүлж, ном журмаар нь охиноо үрчилж авч, өөрсдөөрөө овоглосон.

Хүүхэдтэй болж чадахгүйн зовлонг минь ойлгож, бидэнд охиноо өгсөн дүү нартаа бид маш их баярласан. Охин маань бидэнд аз жаргал болж ирсэн. Дөнгөж эхээс мэндэлсэн нярай охиноо сүүгээр угжиж, хайрлаж, энхрийлж хүний дайтай өсгөсөн. Цэцэрлэгт оруулсан. Ажил дээрээ хөлөө хугалж, олон сар хэвтэрт байж эмнэлгээр явж эмчлүүлэх шаардлагатай болсон учраас аав нь охинтойгоо суманд эгч хамт охиноо асарч, ээж нь Улаанбаатар хот руу ажилдаа орохоор явсан. Ингээд 2022 оны намар охин аав хоёр гэртээ очиж, охиноо цэцэрлэгт өгч байсан.

Амьдралд аль муудаж сайдахыг хэлэхэв, нэг удаа маргалдаж, муудсаныг минь далимдуулж 2024 оны 4 дүгээр сард ыг ажилдаа явсан хойгуур ирж охиныг минь авч явсан. Ирэхдээ цүнхнээсээ бэлэн өргөдөл гаргаж ирээд намайг доод талд нь эх болохоос татгалзаж байна гэж бичээд гарын үсгээ зурчих гэхээр нь би хэлснийг нь бичсэн. Үүнийгээ шүүхэд өгсөн байна. Ааваас нь зөвшөөрөл аваагүй, уулзуулаагүй. Аавд нь битгий хэлээрэй гэсэн учраас би утсаар хэлээгүй, ажлаас ирэхээр нь хэлсэн. Охины минь бүх бичиг баримтыг, дөрвөн улирлын хоёр чемодан хувцастай нь авч явсан.

Аав нь ажил амжихгүй, наадмын амралтаар охиноо авахаар очиход өгөөгүй, уулзуулаагүй хөөгөөд байсан. Охинтойгоо утсаар ярих гэхээр "битгий хүүхдийн сэтгэл санаагаар тоглоод бай" гэж загнаад яриулдаггүй, очоод уулзах, ганц нэг хоног өвөртөлж хонох гэхээр нь хөөж туугаад уулзуулдаггүй. Цэцэрлэгийн багшаар нь дамжуулж ярих гэхэд битгий яриулаарай гэсэн гээд яриулж өгдөггүй юм. Охиныг минь авч явсан цагаасаа эхлээд хүүхдийн мөнгийг сар бүр нэхэж шаардаж биднээс авч байгаа.

Бид хоёр охиндоо хатуу харгис хандаагүй, гадуурхаагүй, эцэг эхийн үүргээ биелүүлж, охиноо эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлсэн. Үрчлэлтийг хүчингүй болгохоор хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй, бидний эцэг эх байх эрх хэвээр байхад нь аавынх нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явж, бидний үр хүүхдээ тэжээн тэтгэх, эцэг эх байх эрхэд маань хууль бусаар халдаж, үр хүүхэд эцэг эх биднийг сэтгэл санаагаар хохироосон.

Иймд , нарыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн овогтой Нандин-Эрдэнийн хууль ёсны эцэг, эх мөн болохыг тогтоож, охин Б. маань , Э. нарын асрамжаас хууль ёсны эцэг эх , нарын асрамжид хэвээр үлдээж өгөхийг хүсч сөрөг нэхэмжлэл гаргав” гэж тодорхойлжээ.

 

3. Үрчлэн авагч  эцэг , эх шүүхэд гаргасан тайлбартаа: ,******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. , бид хоёр сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Б. ,*******  асрамжид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс , ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ,******* иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн хүний их эмч 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, *******ийн Засаг даргын 2025.08.04-ний өдрийн 02/93 тоот тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэн авагч, нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг,

 

Үрчлэн авагч  эцэг,эх , нар сөрөг нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, ,******* иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчлүүлсний бүртгэлийн лавлагаа, хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа, ,******* гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025.09.23-ны өдрийн 198 дугаар тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2025.09.23-ны өдрийн 481, 480 дугаар тодорхойлолт, Эрдэм цэцэрлэгийн ирцийн бүртгэл (2022-2024 он), Өнгөт төмөр ХХК-ийн 2025.09.23-ны өдрийн 25/94 дугаар тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч , ******* нараас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б. иргэн , нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай,  үрчлэн авагч  эцэг,эх , нараас охин Б. хууль ёсны эцэг эх нарын асрамжинд хэвээр үлдээх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч , ******* нар нь 2019 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр охин охин Б. төрүүлж, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нөхөр ийн авга ах , эхнэр нарт  үрчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үрчлэн авагч  эцэг,эх , нараас “охин Б. хууль ёсны эцэг эх нарын асрамжинд хэвээр үлдээх тухай” сөрөг нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэгч ,******* “охин Б. үрчилснийг хүчингүйд тооцуулах” үндсэн нэхэмжлэлийн талаар эвлэрсэн болох нь ,******* шүүхэд ирүүлсэн болон өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдох бөгөөд зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж, мөн хуулийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасан.

Зохигчдын тайлбараас үзэхэд үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, хүүхэд үрчлүүлэхийг хориглосон хүнд хүүхдийг үрчлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд зохигчид хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгох талаар харилцан тохиролцон эвлэрсэн, мөн үрчлэлтийг хүчингүйд тооцсоноор хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ ” гэж заасан ба Б. төрсөн эцэг , эх******* асрамжид буцаах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.4-т зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ”,

59 дүгээр зүйлийн  59.5.Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй... гэж заажээ.

 

Иймд зохигчид шүүх хуралдааныг хойшлуулах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар эвлэрснээр тухайн иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дуусгавар болсон тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч , *******, үрчлэн авагч  эцэг, эх ,******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдэхээр шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1. Нэхэмжлэгч ,******* “охин Б. үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэл, үрчлэн авагч  ,******* “ охин Б. хууль ёсны эцэг эх нарын асрамжинд хэвээр үлдээх тухай ” сөрөг нэхэмжлэлийн талаар зохигчид эвлэрсэн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б. Сүхбаатар аймгийн сумын Иргэний бүртгэлийн байгууллагаас 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үрчлэгч (РД: ЛМ77041217), (РД: ЦЕ76022969) нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б. төрсөн эцэг (РД: ЛМ88041833), эх ******* (РД: ЛМ87103101)  нарын асрамжид буцаасугай.

 

4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж,  төрсний бүртгэлийг сэргээхийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэний бүртгэлийн байгууллагад даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч , *******, хариуцагч ,******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН