| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00470/И |
| Дугаар | 315/ШШ2025/00468 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00468
2025 11 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С*******,*******,******* 99946029,, "Эс Би Бичигт Транс" ХХК-д холбогдох
Тээврийн хөлс 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Хариуцагч (цахимаар),
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Чулуунчимэг (цахимаар),
Орчуулагч (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч "Эс Би Бичигт Транс" ХХК-д холбогдуулан “Тээврийн хөлс 7,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч би боомтонд тээврийн үйл ажиллагаа явуулж буй хятад эзэнтэй "ЭС БИ Бичигт" транс компанид 2025 оны 02 дугаар сарын 23 ний өдрөөс хойш 08 дугаар сарын 22- ныг хүртэл тээврийн гэрээ байгуулан жолоочоор ажилласан. Миний бие тус компанид 6 сар ажиллах хугацаандаа тээвэрлэлт хийсэн. Ачаа тээвэр нь 1 тонн ачааг 5.500 төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцсон. Нэг удаа ачаа тээвэрлэлт ойролцоогоор 140-155 тонноор ачдаг. Үүнийгээ падаанаар бичиж баталгаажуулдаг. Би падаанаараа жолоочийн тээврийн хөлсөө авдаг байсан Би энэ компанид энэ оны 02 дугаар сараас 06 дугаар сарын 23-ныг дуустал ажилласан хугацааны тээврийн хөлсөө авсан. Харин 2025 оны 07 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 22-ныг дуусталх 12 удаагийн рейсыг 80 километрт уурхайгаас ачаа тээвэр хийсэн ажлын хөлсөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. Миний 12 удаагийн рейс буюу нийт 1.768.650 тонн ачаа тээврийн цалин хөлс 9,727,575 төгрөг болж байгаа. Энэ цалингаас Нийгмийн даатгалын шимтгэл бодогдоод миний гарт 7.000.000 /долоон сая / төгрөгийн цалингаа аваагүй өнөөдрийг хүртэл би хохирогч байна. Иймд "Эс Би Бичигт Транс" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул ажилласан хугацааны тээврийн хөлс буюу цалин 7.000.000 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч "Эс Би Бичигт Транс" ХХК шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 3.2.9-д "Компаниас тогтоосон ажлын цагийн хуваарь, маршрутыг дур мэдэн зөрчсөн..." гэж, 3.2.18-д "Ачааг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж, шаардлагатай техникийн болон дагалдах хэрэгслийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэж байх, энэ үүргээ биелүүлээгүйгээс тээвэрлэлт саатсан, зогссон, хугацаа хожимдсон, компани болон бусдын амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулбал хариуцлагыг бүрэн хүлээж, учирсан хохирлыг барагдуулах", 3.2.19-д "Тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж, гэмтэх, дутах, алдагдахаас сэргийлж, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж тогтоосон газар хүргэж өгөх, ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн огох хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэний хариуцлагыг хүлээж, хохирлыг барагдуулах", 3.2.22-д "Компаниас хариуцуулж өгсөн хүнд даацын ачааны автомашин, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зөвхөн зөвшөөрөгдсөн чиглэл, хуваарийн дагуу тээвэрлэлтэд ашиглах" зэрэг үүргээ зөрчсөний улмаас компанид үлэмж хэмжээний эдийн засгийн хохирол учруулсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь Компанийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа, ноцтой зөрчин компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан учир цалингаас суутгал хийж хохирлоо барагдуулсан нь зүйд нийцэж байна хэмээн үзэж байна. Иймд нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зарлагын баримтууд, хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гийн орчуулагчийн үнэмлэх, 2025.11.20-ны өдрийн 25/174 дугаар албан бичиг, Н.Чулуунчимэгийн 2025.11.20 өдрийн 25/40 дугаар хүсэлт, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЭББТ/20250513-18 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ,Ltd болон нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний гэрээ, улсын дугаартай тээврийн хэрэгсэл, дугаартай чиргүүлийн засвар, үйлчилгээний баримт зэргийг ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Д.Зулаагаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ миний 12 удаагийн рейс буюу нийт 1.768.650 тонн ачаа тээврийн цалин хөлс 9,727,575 төгрөг болж байгаа. Энэ цалингаас Нийгмийн даатгалын шимтгэл бодогдоод миний гарт 7.000.000 төгрөгийн цалингаа аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш миний үйлчлүүлэгчид цалингийн зөрүү болох 2,857,190 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 4,142,812 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч “ ийн 3 удаагийн хайхрамж хариуцлагагүй үйлдлийн улмаас компанийн эд хөрөнгөд ноцтой хохирол хохирол учруулсан учир цалингаас суутгал хийж хохирлоо барагдуулсан ” гэж татгалзсан тайлбар гарган маргадаг.
4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр -нд хүнд даацын ачааны автомашины жолоочоор ажиллах цалингаа хийснээр буюу тээврийн ажил гүйцэтгэсэн рейс (тонн жингээр) тооцон авахаар тохирч Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ.
5. Хөдөлмөрийн харилцаа нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөс гадна Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдана.
6. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЭББТ/20250513-18 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч -ийг төлөөлж, гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Zhi Liyan, нөгөө талаас ажилтан нар гарын үсэг зурсан гэрээнд: ажил албан тушаал - хүнд даацын ачааны автомашины жолооч, гүйцэтгэх үүрэг, ажлын байрын тодорхойлолтоор, хөдөлмөрийн харилцаа хэвийн, эд хөрөнгийн хохирол учруулбал сахилгын, захиргааны, эрүүгийн шийтгэл оногдуулсан эсэхийг үл харгалзан эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэж,
Гүйцэтгэх ажил үүрэг: Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай бол удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх...гэж,
Хөдөлмөрийн гэрээний Зургаадугаар зүйл Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд 6.1. Ажилтан өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.6.2. Ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ: 6.2.2. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан;6.3. Ажилтан энэхүү хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ...гэж тус тус заасан байна.
7. Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан нь 2001 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, 131 дүгээр зүйлийн 131.1.Ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ: 131.1.2 “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан”, 133 дугаар зүйлийн 133.1.Ажилтан энэ хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн хохирлоо төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцэх бөгөөд ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол ажил олгогч тухайн хохирлыг шаардах эрхтэй.
8. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь тухайн байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж ,Ltd болон нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний гэрээ, улсын дугаартай тээврийн хэрэгсэл, дугаартай чиргүүлийн засвар, үйлчилгээтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсаныг нэхэмжлэгч талаас маргаж тайлбар гаргаагүй, нотлох баримтаар няцаан үгүйсгээгүй.
9. Нэхэмжлэгчийн хувьд дээрх эд хөрөнгийн хохирол, хариуцлага, төлбөр болон аваагүй цалин хөлсний талаар хариуцагч -тай тооцоо нийлсэн эсэх нь тодорхойгүй, үүнтэй холбоотой санхүүгийн баримтыг шүүхэд гаргаагүй ба оос нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 13 ширхэг падааны гэрэл зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “ Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй буюу эх хувь биш, нотариатаар гэрчлүүлээгүй, мөн энгийн байдлаар уншигдах боломжгүй, харагдахгүй, бүдэг байгаагаас шүүх тооцоо, тооцоолол хийх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн буюу тухайн баримтуудад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй баримтууд гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.
Мөн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ эх хувь биш, нотариатын баталгаагүй ба мөн “ 9,727,575- 1,768,650 ” гэсэн гэрэл зураг, Хаан банкны “ Орлого:1,312,219 төгрөг ” мэдээлэл нь юунд хамааралтай, юуг нотолж байгааг тодорхойлж, тайлбарлаагүй болно.
10. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс түүний гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг шүүх үнэлэх, дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага нь хэргийн баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтоов.
11. Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 101.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй “Эс Би Бичигт Транс” ХХК-д холбогдох цалин хөлс буюу тээврийн хөлс 7,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН