| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00445/И |
| Дугаар | 315/ШШ2025/00469 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00469
2025 11 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн ******* оёдолчноор томилогдон 1988 оны 9 сарын 15-ны өдрийг дуустал ажиллаж байгаад шилжин 1988 оны 9 сарын 17-ны өдрөөс эхлэн ******* сумын оёдлын цехэд 1992 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тус тус ажилласан. Би тухайн үед аав ээжийн хамт амьдарч байсан бөгөөд тэр үед аав маань Сүхбаатар суманд эдийн засагчаар, ээж маань нэгдлийн боловсон хүчин хийж байгаад ******* сумын нэгдлийн орлогч даргаар аав томилогдож, аав ээжээ дагаж шилжин, ******* суманд оёдлын цехэд оёдолчноор ажилласан. Аймгийн архиваас тухайн онуудад ажиллаж байсан лавлагаа гарахгүй, баримт шилжиж ирээгүй тухай баримт өгсөн. Би 10 дугаар анги 1986 оны 6 сард төгсөж, 1986 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилд орж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн. Дээрх хугацаанд ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. Иймд 1986 оны 8 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сарын 15-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн *******, 1988 оны 9 сарын 17-ны өдрөөс эхлэн ******* сумын оёдлын цехэд 1992 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тус тус оёдолчноор ажиллаж байсныг тогтоож, *******, нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн цалингийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 8 сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн *******, 1988 оны 9 сарын 17-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвд 1992 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь 1986 оны 8 сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн *******, 1988 оны 9 сарын 17-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвд 1992 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тус тус оёдолчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025.09.03-ны өдрийн 17, 18, 19 дугаар албан тоот,
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Ахуйн үйлчилгээний төвийн захиргаа”-наас 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газраас д 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
гэрч шүүхэд өгсөн “******* ээж аав нь Сүхбаатар суманд ажиллаж амьдардаг байсан. 1982 онд ******* суманд ажиллаж амьдрахаар очсон. 1988 оноос 1992 оны намар хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Би тухайн үед оёдолчноор ажиллаж байсан ” гэх мэдүүлэг,
гэрч *******ийн “******* ээж аав нь Сүхбаатар суманд ажиллаж амьдардаг байсан. Бид хоёр Ахуйн үйлчилгээнд хамт ажиллаж байсан. 1986 оноос 1988 оны намар хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Би тухайн үед оёдолчноор ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Ахуйн үйлчилгээний төвийн захиргаа”-наас 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн дэвтрийг үндэслэвэл, уг дэвтэрт тэмдэглэгдсэн гэх нэр, түүний төрсөн огноо нь нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох тул энэ Хөдөлмөрийн дэвтрийг түүнийх гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Мөн уг дэвтрийн 4-5 дүгээр хуудасны Ажлын тухай мэдээлэл хэсгийн 1 дугаарт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1986 оны 09 дүгээр 10-ны өдрийн 13 тоот тушаалаар “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор томилсон” гэх,
2 дугаарт Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаар тушаалаар “өөр газар шилжсэн тул оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх,
3 дугаарт Сүхбаатар аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 35 тоот тушаалаар “оёдлын цехед оёдолчноор ажиллуулав” гэх,
4 дугаарт Сүхбаатар аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 тоот тушаалаар “өөр газар ажиллах болсон тул оёдолчны ажлаас чөлөөлөв” гэх,
9 дүгээр хуудсанд 2002.10.29 өдрийн Нийгэм хамгаалал хяналтын улсын байцаагчийн “улсад 6 жил 03 сар 15 өдөр ажлыг тооцов” гэсэн мэдээлэл бичигдэж, тухайн байгууллагуудын тамга, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан байна.
6. Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025.09.03-ны өдрийн 17 дугаартай албан тоотоор ирсэн лавлагаанд *******гийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ахуй үйлчилгээний төвд ажиллах авч байсан 1986 оны 9-12 дугаар сарын цалин хөлс гарсан байна.
7. Харин Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газраас д 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн 2724000998 дугаартай Баталгаажилтын хуудсанд түүний 1992 оны 12 сараас 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцсон хийгээд энэ эхэлсэн хугацаа түүний Сүхбаатар аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 тоот тушаалаар “өөр газар ажиллах болсон тул оёдолчны ажлаас чөлөөлөв” гэх хугацаатай тохирч байгааг дурдъя.
8. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Жоожоо овогт******* 1986 оны 8 сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн *******, 1988 оны 9 сарын 17-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвд 1992 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тус тус оёдолчноор ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жоожоо овогт******* 1986 оны 8 сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн *******, 1988 оны 9 сарын 17-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвд 1992 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН