| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00565/И |
| Дугаар | 315/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 1990-1994 онуудад ******* хоршоонд ногоочноор, мөн 1995 оноос 1997 оныг дуустал хоршоонд ногоочноор, 1997-1998 онд туслах бригадын ногоочноор ажиллаж байсныг тухайн үеийн сум нэгдлийн даргын тушаал болон хөдөлмөрийн дэвтрүүдийн бичилтийг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан , нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ерөнхий хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаар тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаар тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх С.Урнаа, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1990-1994 онуудад Сүхбатаар аймгийн Дарьганга сумын “Ургац” хоршоонд ногоочноор, 1995 оноос 1997 оныг дуустал “Баянгол” хоршоонд ногоочноор, 1997-1998 онд туслах бригадын ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Адуучин овогт******* 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
ерөнхий хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаал,
1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
гэрч шүүхэд өгсөн “ нь сумын Ургац хоршоонд 1990-1994 он хүртэл ногоочноор ажиллаж байсан. Тухайн үед Ургац хоршооны даргаар Бадарч гэж хүн ажиллаж байсан. Дараа нь хоршоо нэртэй болсон. Даргаар нь Гөлөгөө гэх хүн ажиллаж байсан. ******* нь 1995-1997 оныг дуустал сумын хоршоонд ажиллаж байсан. Сүүлд хоршоо татан буугдсан. Яг хэдэн онд татан буугдсан гэдгийг мэдэхгүй байна. 1997-1998 онуудад туслах бригадад ногоочноор ажиллаж байсан. Би 1990-2000 он хүртэл Ургац, хоршоонд ногоочноор ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас *******ийг ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
гэрчын шүүхэд өгсөн “ нь сумын Ургац хоршоонд 1990-1994 он хүртэл ногоочноор ажиллаж байсан. Тухайн үед Ургац хоршооны даргаар Бадарч гэж хүн ажиллаж байсан. Би тухайн үед аж ахуйчаар ажиллаж байсан. ******* нь 1995-1997 оныг дуустал сумын хоршоонд ажиллаж байсан. Сүүлд хоршоо татан буугдаж захиргаанд шилжин ирсэн. 1997-1998 онуудад туслах бригадад ногоочноор ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас *******ийг ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Тухайлбал, ерөнхий хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаалд “ХАА-н ТМС төгсөж аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны шийдвэрээр тус нэгдэлд хуваарилагдаж ирсэн ,... нарыг 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Дарьганга нэгдэлд ногоочноор ажиллуулсан ” гэж тэмдэглэгдсэн байх ба түүний 1990 оны 7-8, 10 дугаар сард авч байсан цалин хөлс нь Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаар тодорхойлолт, лавлагаанд тусгагдсан байх тул түүний ажилд орсон хугацааг дээрх тушаалд бичигдсэн 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоов.
6. т 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэгдлээс олгосон Хөдөлмөрийн уг дэвтэрт тэмдэглэгдсэн гэх овог нэр, түүний төрсөн огноо нь нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох тул энэ Хөдөлмөрийн дэвтрийг түүнийх гэж үзэх үндэслэлтэй.
Харин ба уг дэвтрийн Эрхэлсэн ажил хэсгийн “ 1990.01.01-нэс хоршооны ногоочноор авч ажиллуулав. Хоршооны даргын 1990 оны 01 сарын 03-ний өдрийн 02 тоот тушаал” гэх мэдээлэлд ******* ББХК гэсэн тамга дарагдсан нь ерөнхий хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаалд дурдагдсан мэдээлэлтэй зөрөх бөгөөд нэхэмжлэгч *******ийг 1990 оны 07 дугаар сард нэгдэл ногоочноор ажилд ороход уг нэгдэл татан буугдаагүй байсан хийгээд хэдэн онд байгуулагдаж, тэрээр тухайн аж ахуй нэгжид хэдийн орсноо тодорхойлж, тайлбарлаагүй, нотлоогүй болно.
Дээрх Хөдөлмөрийн дэвтрийн Эрхэлсэн ажил хэсгийн “ 1994.12.20-нд Ургац хоршооны ногоочны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх мэдээлэлд ******* ББХК гэсэн тамга дарагдсан байх ба тухайн цаг хугацаанд уг аж ахуй нэгж нь үйл ажиллагаа явуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 73 дугаартай “******* ажиллаж байсан ******* хоршоо 1992-1994 оны шимтгэл төлөлтийн тайлангаар цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан” гэх тодорхойлолтоор нотлогдоно.
7. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Адуучин овогт******* 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. 1995 оноос 1997 оныг дуустал хоршоонд ногоочноор ажиллаж байсан байдлын талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.
9. Түүнчлэн 1995 оноос хүний ажилласан байдлыг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох болсон бөгөөд ямар үндэслэлээр 1995 оноос 1998 оны ажилласан байдлыг тогтоолгох гэж байгаагаа тодорхойлж, тайлбарлаагүй. нотлоогүй болно.
Тодруулбал, хэрэгт ирүүлсэн Адуучин овогт / ЛГ71012401/-ийн 773402 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд “1998.04.01-нээс 199.11.01-нд туслах аж ахуйн ногоочноор ажилласан”, 6 дугаар хуудсанд 1999 оны 4-10 дугаар сарын цалин хөлс бичигдэж эх бүхий этгээдийн гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан байх хийгээд тэрээр тухайн цаг хугацаанд төрийн байгууллагад ажиллаж байсан хийгээд төрөөс буюу ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх учиртай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Адуучин овогт******* 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч ******* нь 1995 оноос 1997 оныг дуустал хоршоонд ногоочноор ажилласан байдлыг нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН