Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00489

 

 

 

 2025         12           02                                   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

            “2013-2017 онуудад малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч *******  нь “2013-2017 онуудад малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  миний бие 1974 онд төрсөн бөгөөд багаасаа эцэг эхийн хамт мал маллаж өссөн. 1999 онд нөхөр ******* гэр бүл болж******* сумын Баянтэрэм буюу 1 дүгээр баг Эрдэнийн шанд. гэх газраар нутаглаж, малаа маллаж одоог хүртэл тус багтаа амьдарч байна. Би Нийгмийн даатгалын хуулийн дагуу малчин эмэгтэйн болзон хангаж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 50 нас хүрч, малчнаар тэтгэврээ тогтоолгосон. Би өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн боловч Нийгмийн даатгалын газраас намайг малчин биш мал бүхий өрх байсан байна гээд 2025 оны 10 дугаар сарын 01-ээс миний тэтгэврийг зогсоож, намайг шүүхээр 2013-2017 онуудад мал бүхий иргэн биш, малчин байснаа тогтоолго гэсэн. Манайх 1999 оноос хойш гэр бүл болсноосоо хойш өнөөдрийг хүртэл мал аж ахуй эрхэлж, хөдөө малчнаар амьдарсан. 2013-2017 онд ч хөдөө, Эрдэнэшанд даа л малаа маллаж байсан. Манай хүүхдүүд сумын сургуульд сурдаг байсан учраас сумын төвд байшин барьж хүүхдүүдээ амьдруулсан, сургуулийн амралтаар хүүхдүүд маань хөдөө гэртээ очдог байсан. Манай нөхөр , болон ******* миний бие сумын төвд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, суманд амьдарч байгаагүй, хөдөө үргэлж мал малладаг байсан. Гэтэл тухайн үеийн малын тоогоор явж байсан багийн дарга, ажилтнууд манай Малын А дансыг бөглөхдөө мал бүхий өрх гэж андуурч бичсэний улмаас миний бие малчнаар тэтгэвэр авч чадахгүй, өмнө авсан тэтгэврээ нөхөн төлөх өр төлбөрт орж байна. Мөн би оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд тэтгэврийн зээл авсан байсан.Манайх малчин өрх учраас малчны үнэмлэх, тамга тэмдгээ авсан, албан ёсны малчин өрх юм. Малын. А дансанд яагаад ингэж бичсэн талаар багын дарга, хүмүүсээс асуухад "тухайн үед хайхрамжгүй биччихжээ, би таныг малчин гэдгийг мэдэж байгаа, би гэрчилнэ, анхааралгүй хандаж, сайн шалгаагүй байна" гэж хэлсэн. Иймд миний нөхцөл байдлыг бодитоор тогтоож, ******* намайг 2013-2017 онуудад малчин байсан гэдгийг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.10.02-ны өдрийн 01/195 дугаар албан бичиг, *******ийн Засаг даргын 2025.09.26-ны өдрийн 77 дугаар тодорхойлолт, *******, нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар, *******гийн 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20135182 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, ын 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20135181 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017 оны тооллогын баримт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ,, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******  нь******* суманд 2013 оноос 2017 он дуустал малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь******* суманд 2013 оноос 2017 оныг дуустал мал маллаж байсан буюу малчин байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, *******ийн Засаг даргын 2025.09.26-ны өдрийн 77 дугаар тодорхойлолт, *******, нарын Гэрлэсний гэрчилгээний хуулбар, *******гийн 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20135182 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, ын 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20135181 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017 оны тооллогын баримт,

 

гэрчы шүүхэд өгсөн “ ******* нь 2000 оноос эхлэн *******ийн нутаг, гэх газруудад нутаглаж байсан. Бид нэг нутаг усанд мал маллаж амьдардаг учраас мал маллаж амьдарч байсныг нь сайн мэднэ. Манайх *******, гэх газар нутагладаг. Би 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч одоог хүртэл мал маллаж амьдарч байна ” гэх,

 

гэрч гийн шүүхэд өгсөн “ Би 2009-2017 оны 02 дугаар сар хүртэл *******ийн Засаг даргаар ажиллаж байсан. ******* нь намайг багийн Засаг даргаар ажиллаж байхад зундаа******* сумын Улаан худаг,,, гэх нутгуудад ээлжлэн өвөлждөг байсан. ******* нь жилийн 4 улирал хөдөө мал маллаж амьдардаг. 2000 оноос мал дээр гарч одоог хүртэл мал маллаж амьдарч байна. *******гийн эцэг, эх нь бас малчин хүмүүс байсан. Би *******ийн Засаг даргаар ажиллаж байсан учраас мал маллаж амьдарч байсныг нь сайн мэднэ. Тухайн үед буюу 2013 онд малчин өрхөд Малчин мэргэжлийн үнэмлэх олгодог байсан. Малчин мэргэжлийн үнэмлэх-ийг айл өрхүүд олгохдоо багийн Засаг дарга нар журналд бүртгэж, уг үнэмлэх нь дээр өрхийн бүртгэлийн дугаар, иргэний овог, нэр, хаягийг бичиж малчид гардуулан өгч байсан. Тухайн үед малын А дансыг программд шивэхэд Мал бүхий өрх, Малчин өрх гэсэн сонголтууд гарч ирдэг байсан. *******гийн малын А дансыг цахим санд оруулахдаа Мал бүхий өрх гэж шивж алдаа гаргасан байсан. ынх малчин өрх байсан. Яагаад тэгж бичсэнээ санахгүй байна. Яах аргагүй би алдаа гаргасан нь үнэн. Ажлаа хийхдээ алдаа гаргаж *******г хохироочхоод байна. ” гэх,

 

 гэрч Пын “ Би 1996 онд *******т шилжин ирж одоог хүртэл ажиллаж амьдарч байна. 2000-2003 онуудад, 2017 оноос 2025 оны 04 дүгээр сар хүртэл *******ийн Засаг даргаар ажиллаж байсан. Төр захиргааны ажил хийж байсан учраас багийн иргэдээ сайн мэднэ.,,  ******* нар 2000 онд айл болсон. Тэр үеэс эхлэн мал маллан амьдарч ирсэн. Хуучнаар *******ийн нутаг дэвсгэр болох ,, гэх газруудад ээлжлэн нутаглаж мал маллаж байсан. *******гийн нөхрийн дүү болох Б.Эрдэнэбаатар гэх айлтай саахалт айл байсан. Мал тооллогоор явсны дараа цахим санд малын тооллогын материалыг шивэхдээ малчин өрхийг мал бүхий өрх гэж андуурч бичих тохиолдлууд үүсдэг. Би *******ийн Засаг даргаар ажиллаж байсан учраас маллаж амьдарч байсныг нь сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 5. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг; 4.1.2."малчин өрх" гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг;

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9."малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг; ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

 

Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/152 тоот тушаалын хавсралтаар “мал бүхий өрх” гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг хэлнэ... гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь нөхөр ын хамт 2013- 2017 онд******* сумын Баянтэрэм багт 2013 онд 241, 2014 онд 268, 2015 онд 336, 2016 онд 346, 2017 онд 350 толгой мал тоолуулан жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан нь Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017 оны тооллогын баримт, гэрч, ,, нарын мэдүүлэг зэргээр нотлогдоно.

 

6. Статистикийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана”, 6 дугаар зүйлийн 3/үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт: а/ мал, тэжээвэр амьтдын тоо; б/ малын хашаа худаг, уст цэгийн тоо;

7 дугаар зүйлийн 1.Үндэсний статистикийн хороо дараах тооллого, судалгааг явуулна: в/ мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд;...гэжээ.

 

Харин нэхэмжлэгч *******гийн харьяалах багийн засаг дарга нараас Статистикийн тухай хуульд заасан дээрх үзүүлэлт, судалгааг гаргахдаа Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017 оны тооллогын баримтад ******* болон түүний нөхөр нарыг “ мал бүхий өрх”-өөр бүртгэсэн буруу, алдаатай болохыг 2009-2017 оны 02 дугаар сар хүртэл тухайн багийн Засаг даргаар ажиллаж байсан гэрч “ мал маллаж амьдарч байсныг нь сайн мэднэ. 2013 онд малчин өрхөд Малчин мэргэжлийн үнэмлэх-ийг олгохдоо багийн Засаг дарга нар журналд бүртгэж, уг үнэмлэх нь дээр өрхийн бүртгэлийн дугаар, иргэний овог, нэр, хаягийг бичиж малчид гардуулан өгч байсан. Тухайн үед малын А дансыг программд шивэхэд Мал бүхий өрх, Малчин өрх гэсэн сонголтууд гарч ирдэг байсан. *******гийн малын А дансыг цахим санд оруулахдаа Мал бүхий өрх гэж шивж алдаа гаргасан байсан. ынх малчин өрх байсан ” гэж,

гэрч П “ Би 2000-2003 онуудад, 2017 оноос 2025 оны 04 дүгээр сар хүртэл *******ийн Засаг даргаар ажиллаж байсан. , ******* нар 2000 онд айл болон, тэр үеэс эхлэн мал маллан амьдарч ирсэн. Мал тооллогоор явсны дараа цахим санд малын тооллогын материалыг шивэхдээ малчин өрхийг мал бүхий өрх гэж андуурч бичих тохиолдлууд үүсдэг ” гэж хүлээ зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд энэ нь тухайн үеийн баримт бичгийг хууль журмын хүрээнд бүртгэж хөтлөөгүй эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой ба үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

 

7. Хэрэгт авагдсан Монгол Улсын үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд, хөдөлмөрийн сайдаас 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 20135182 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийг үндэслэвэл, уг үнэмлэхэд тэмдэглэгдсэн гэх нэр, хаяг нь нэхэмжлэгч Хатгин овогт******* нэр, оршин суух хаягтай тохирох ба  мөн түүний нөхөр Баранов овогтой т тухайн өдөр 20135181 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийг олгож байсан ба “******* сум, малчин ,, ЛД71092418” гэсэн Малчны тамга, “ Монгол Улсын малчин” гэх тэмдэг зэрэг албан ёсны баримтыг хууль бус баримт гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй болно.

 

8. Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Хатгин овогт******* суманд 2013 оноос 2017 он дуустал мал маллан амьдарч буюу малчин байсан нь нотлогдох тул энэ хугацааны малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хатгин овогт************** суманд 2013 оноос 2017 он дуустал малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН