Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2025/00519

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

            М.Ёндонравзогийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгч *******,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч ******* нь “М.Ёндонравзогийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* эрэн сурвалжлуулах тухай" нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч М. Ёндонравзагийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр миний нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Миний бие ******* эцэг мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасан тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандах гэсэн боловч ******* нь буюу 2 дугаар багт хаягтай боловч тухайн хаяг дээр оршин суухгүй байгаа, тодорхой хаяггүй, өөрийнх нь дугаартай утас холбогдохгүй, ар гэр, ээжээс нь асуухад бидэнд хамаагүй, хаана явж байгааг мэдэхгүй гэдэг. Сүүлд , дугаарын гар утастай гэх мэдээлэл надад хүн хэлсэн боловч намайг залгахаар утсаа авдаггүй юм. Иймд эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан хүсэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.06.20-ны өдрийн 315/ШЗ2025/00784 дугаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн 2025.09.08-ны өдрийн 1/121 тоот албан бичиг, *******ийн Засаг даргын 2025.09.08-ны өдрийн 93 тоот тодорхойлолт, эмчилгээ хийлгэж буй гэрэл зургийн үзүүлэлт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь “М.Ёндонравзогийг эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* эрэн сурвалжлуулах тухай" нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч М. Ёндонравзагийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр миний нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Миний бие ******* эцэг мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасан тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандах гэсэн боловч ******* нь буюу 2 дугаар багт хаягтай боловч тухайн хаяг дээр оршин суухгүй байгаа, тодорхой хаяггүй, өөрийнх нь дугаартай утас холбогдохгүй, ар гэр, ээжээс нь асуухад бидэнд хамаагүй, хаана явж байгааг мэдэхгүй гэдэг. Сүүлд , дугаарын гар утастай гэх мэдээлэл надад хүн хэлсэн боловч намайг залгахаар утсаа авдаггүй юм. Иймд эрэн сурвалжилж өгнө үү ” гэв.

 

           4. Нэхэмжлэгч ******* нь М.Ёндонравзогийг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч М.Ёндонравзогийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.06.20-ны өдрийн 315/ШЗ2025/00784 дугаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн 2025.09.08-ны өдрийн 1/121 тоот албан бичиг, *******ийн Засаг даргын 2025.09.08-ны өдрийн 93 тоот тодорхойлолт, эмчилгээ хийлгэж буй гэрэл зургийн үзүүлэлт бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             5. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцох М.Ёндонравзог нь Сүхбаатар аймгийн буюу 2 дугаар багийн хаягтаа оршин суудаггүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч *******гийн  “М.Ёндонравзогийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

             6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан утас:,, ,, эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН