Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2025/00520     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААН банкны ******* салбар нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х******* нь ХААН банкнаас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Онлайн цалингийн зээл авсан бөгөөд тээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.Зээлдэгч ******* нь тус банкны Төв тооцооны төвөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №31/56707273 тоот зээлийн гэрээ байгуулан 17,563,873.69/Арван долоон сая таван зуун жаран гурван мянга найман зуун далан гурван төгрөг жаран есөн мянга/ төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1,000,000/Нэг сая/ төгрөгийн нэмэлт зээл авч нийт 18,563,873.69 /Арван найман сая таван зуун жаран гурван мянга найман зуун далан гурван төгрөг жаран есөн мянга/ төгрөгийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 17,174,614.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,855,931.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83,872.12 төгрөг буюу нийт 20,114,417.95/Хорин сая нэг зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун арван долоон төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлдэгч Б.Эрдэнэбулга нь ХААН банкнаас зээл авах үед оршин сууж байсан *******,*******,******* хаягтаа амьдрахгүй, хэлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

           2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, 000012512 улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн өргөдөл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ХААН банкны ******* салбар нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч ХААН банкны ******* салбар нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

  Х******* нь ХААН банкнаас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Онлайн цалингийн зээл авсан бөгөөд тээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.Зээлдэгч ******* нь тус банкны Төв тооцооны төвөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №31/56707273 тоот зээлийн гэрээ байгуулан 17,563,873.69/Арван долоон сая таван зуун жаран гурван мянга найман зуун далан гурван төгрөг жаран есөн мянга/ төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1,000,000/Нэг сая/ төгрөгийн нэмэлт зээл авч нийт 18,563,873.69 /Арван найман сая таван зуун жаран гурван мянга найман зуун далан гурван төгрөг жаран есөн мянга/ төгрөгийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 17,174,614.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,855,931.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83,872.12 төгрөг буюу нийт 20,114,417.95/Хорин сая нэг зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун арван долоон төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлдэгч Б.Эрдэнэбулга нь ХААН банкнаас зээл авах үед оршин сууж байсан *******,*******,******* хаягтаа амьдрахгүй, хэлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү...гэжээ.

 

          4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн итгэмжлэл, 000012512 улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн өргөдөл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбар зэргийг үндэслэвэл,

           ХААН банкны ******* салбараас ******* нь зээл авсан боловч Бат-Оршихын Эрдэнэбулгын оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй үйл баримт тогтоогдоно.

 

          Тодруулбал, нэхэмжлэгч ХААН банкны ******* салбар нь иргэн *******д  2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17,174,614.31 төгрөгийн Онлайн цалингийн зээл олгосон боловч хариуцагч ******* нь ******* аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, тоод байх хаягтаа оршин суудаггүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэгч ХААН банкны ******* салбарын “******* эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан утас: , Хээрнүүд овогт ******* (ЛЮ03211219)-ыг эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг ******* аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН