Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 315/ШШ2025/00523

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

                                            

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******

 

Хариуцагч: *******,*******,*******, холбогдох

 

 “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ,

Хариуцагч: (цахимаар),

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч од холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би той 2021 онд танилцаж хамтран амьдарч охин 2022 оны 09 сарын 26-нд төрсөн. нь охиныг минь 10 хоногтой, намайг нялх биетэй байхад “Улаанбаатар хот явж ахтайгаа уулзаад ирнэ, ах дуудаад байна” гэж явсан боловч дахиж ирээгүй. Одоо миний охин 2 нас 9 сартай. Бидний дунд харилцаа холбоо байхгүй, тусдаа амьдраад 2 жил болж байна, нь цаашид хамтран амьдрах сонирхол байхгүй гэдгээ хэлсэн. Иймд оос охинд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмүжин миний охин мөн. Би өөрийн 2 хүүхдийг, хөдөлмөрийн чадвараа алдсан аавын хамт асардаг. Миний өөрийн хүүхдүүд, 7,8 настай. Эх нь сураггүй алга болоод удаж байна.Надад тогтсон ажил байхгүй. Улаанбаатар хотод олдсон ажлаа хийдэг. миний охин мөн. Сансармаа бид хоёр цаашид хамтран амьдрахгүй. Охиндоо хүүхдийн тэтгэлэг өгнө...гэв.

 

3. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар,гийн төрсний гэрчилгээний хуулбар, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/270 тоот тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025.06.30-ны өдрийн 3/349 тоот албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч од холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.       

              

            2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.     

 

4. Нэхэмжлэгч , хариуцагч нар 2021 онд танилцаж, хамтран амьдарч 2022 оны 09 сарын 26-нд охин төрсөн болох нь нэхэмжлэгчийн “ нь охиныг минь 10 хоногтой, намайг нялх биетэй байхад Улаанбаатар хот явж ахтайгаа уулзаад ирнэ, ах дуудаад байна гэж явсан боловч дахиж ирээгүй. Одоо миний охин 2 нас 9 сартай. Бидний дунд харилцаа холбоо байхгүй, тусдаа амьдраад 2 жил болж байна, нь цаашид хамтран амьдрах сонирхол байхгүй гэдгээ хэлсэн. Иймд оос охинд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх тайлбар,

хариуцагчийн “ Эмүжин миний охин мөн. Би өөрийн 2 хүүхдийг, хөдөлмөрийн чадвараа алдсан аавын хамт асардаг. Миний өөрийн хүүхдүүд, 7,8 настай. Эх нь сураггүй алга болоод удаж байна.Надад тогтсон ажил байхгүй. Улаанбаатар хотод олдсон ажлаа хийдэг. миний охин мөн. Сансармаа бид хоёр цаашид хамтран амьдрахгүй. Охиндоо хүүхдийн тэтгэлэг өгнө” гэх тайлбар,

2201000488 дугаартайгийн төрсний гэрчилгээний хуулбар,

Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/270 тоот тодорхойлолт, С

Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025.06.30-ны өдрийн 3/349 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

5. Зохигчид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2023 оноос тусдаа амьдарснаас хойш охин Г. нь эхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй зэргийг харгалзан 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөнг эх гийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хүүхдийг эхийн асрамжинд үлдээсэн ч хүүхэд эцэгтэйгээ байх, уулзах, амьдрах, эцгийн зүгээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүрэг хэвээр үлдэх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөнийг эцэг оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг оос сар бүр тэтгэлэг гаргуулж 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөнийг тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т  зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөнийг эх гийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан, эцэг оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

                           

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                              С.НАСАНБУЯН