| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00557/И |
| Дугаар | 315/ШШ2026/00006 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 1980-1990 оныг дуустал ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны дунд 1983 оны 07 дугаар сард цэргийн албанд татагдаж 1986 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд хонин суурь авч тасралтгүй малчнаар ажиллаж ирсэн. Гэтэл тухайн үед ажиллаж байх үеийн хөдөлмөрийн бичилт дутуу, засвартай гэсэн тул тухайн үед ажиллаж байсан байдлаа шүүхээр шаардлагатай болсон. Иймд намайг ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.
Тухайн үед надтай хамт ажиллаж байсан*******,******* нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11/313 дугаар лавлагаа,Сүхбаатар аймгийн Татварын газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 313 дугаар албан тоот, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, шүүх хуралдаанд 413122 дугаартай Цэргийн батлахыг нотлох баримтаар гаргасан.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх*******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1980-1990 оныг дуустал ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь 1981 оны 06 сарын 10-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг дуустал, 1986 оны 08 дугаар сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11/313 дугаар лавлагаа,
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн дэвтэр,
Сүхбаатар аймгийн Татварын газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 313 дугаар албан тоот,
гэрч Л*******ын шүүхэд өгсөн “ нь сургуульд сураагүй. Бага наснаасаа эхлэн эцэг эхийн хамт мал малласан. ******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1978-1983 он хүртэл мал маллаж байсан. 1983 онд цэргийн албанд татагдаж явсан. 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд хоньчноор 1990 оныг дуустал ажиллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас *******ын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
гэрч*******ын шүүхэд өгсөн “ нь сургуульд сураагүй. Хөдөлмөрийн хууль зөрчиж хүүхэд байхаасаа эхлэн эцэг эхийн хамт мал малласан. Бид нар хүүхэд байхаасаа айл саахалт байсан. ******* нь эцэг, эх дээр хүмүүжсэн. ******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1982 онд мал мал ажиллаж байсан. Тэгээд 1983 онд цэргийн албанд татагдаж явсан. 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд хоньчноор 1990 оныг дуустал ажиллаж байсан. 1990 оноос өөрийн мал ахуйг одоог хүртэл маллаж байгаа. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм хоршоонд тракторын жолоочоор ажиллаж байсан учраас *******ын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлээс Очирбат овогтой Сүхбаатарт 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийг үндэслэвэл, уг дэвтэрт тэмдэглэгдсэн Очирбат овогтой Сүхбаатар гэх нэр, түүний төрсөн он нь нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох тул энэ Хөдөлмөрийн дэвтрийг түүнийх гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн уг дэвтрийн 2-3 дугаар хуудасны Ажлын тухай мэдээлэл хэсгийн 1 дугаарт “1981 оны 1 сарын 1-ний өдөр малчин ” гэх,
6-8 дугаар хуудсанд 1981-1983 оныг дуусталх хугацааны цалин хөлсө бүхэлдээ, 11 дүгээр хуудсанд 1986 оны 08-12 дугаар сарын, 12-14 дүгээр хуудсанд 1987- 1989 оныг дуусталх, 15 дугаар хуудсанд 1990 оны 1-5 дугаар сарыг дуусталх хугацааны цалин бичигдэж, тухайн байгууллагуудын тамга, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан байна.
6. Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11/313 дугаар лавлагаанд *******ын Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллахдаа авч байсан 1986 оны 8-12 сар, 1987 оны 1-9 сар, 1889 оны 9-12 дугаар сарын цалин хөлс гарсан байна.
7. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан******* 413122 дугаартай Цэргийн батлахыг үндэслэвэл, тэрээр 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 24-ны өдөр халагдсан болох нь тэмдэглэгджээ.
8. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Халиун овогт******* 1981 оны 06 сарын 10-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг дуустал, 1986 оны 08 дугаар сараас 1990 оныг дуустал ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Харин түүний 1980 оноос эхлэн ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн Эрхэлсэн ажил хэсэгт 1981 оны 01 дүгээр сарын 01-нд малчин гэж тэмдэглэгдсэн байх боловч ажилд авсан тушаалын огноо, дугаар, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгаар баталгаажаагүй байх тул түүний ажилласан байдлыг түүнд уг Хөдөлмөрийн дэвтрийг олгосон өдрөөс эхлэн тооцсон болно.
Мөн дээрх Хөдөлмөрийн дэвтрийн 8 дугаар хуудас дахь 1983 оны 8-12 сарын цалингийн бөглөлтийг сүүлд нөхөж бичсэн, засвартай ба тэрээр энэ хугацаанд цэргийн алба хааж байсныг дурдах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан******* 413122 дугаартай Цэргийн батлахыг нотлох баримтаар шинжлэн судалсан тул буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Халиун овогт******* 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг дуустал, 1986 оны 08 дугаар сараас 1990 оныг дуустал ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч ******* нь энэ шийдвэрээр хангагдаагүй нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Хэрэгт нотлох баримтаар гаргасан******* 413122 дугаартай Цэргийн батлахыг хуулбарлан хэрэгт хавсарган, эх баримтыг нэхэмжлэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Э.Энхсаруулд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН