| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00338/И |
| Дугаар | 314/ШШ2025/00664 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 314/ШШ2025/00664
2025 09 ******* 31*******/ШШ2025/0066*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* дүгээр гудамж, *******3*******/2 байр, ******* тоотод оршин суух, *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******, 1- тоотод оршин суух, гийн д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 0******* дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.тай 2008 онд танилцаж, 201******* онд гэр бүл болсон. 201******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин М., 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү М. нарыг төрүүлсэн. Гэр бүл цуцлалт нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болж үүссэн. Эвлэрэх олон боломж байсан ч эвлэрч болохгүй байсан. Тийм учраас салах өргөдлөө өгсөн гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Д. яаралтай Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх болсон тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул уг байдлыг харгалзан үзэж 12 цагаас товлогдсон шүүх хурлыг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2025 оны 0******* дүгээр сарын 18-ы өдрийн ************** тоот тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн ******* сумын өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 0******* дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолтод: хүү овогтой , охин овогтой нар эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2025 оны 0******* дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот тодорхойлолт,
Д., Э.******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Охин М.ийн 2025 оны 05 дугаар сарын *******-ны өдөр шүүхэд өгсөн хүүхдийн санал,
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3. Э.*******, Д. нар 20******* оны 09 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 201******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин М., 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү М. нарыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүхээс хариуцагч Д.д 2025 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.******* дэх хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 31*******/ШЗ2025/0*******80 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэлээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.3 дахь хэсэгт Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
*******. Зохигч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар 201******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин М., 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү М. нарыг төрсөн эх, нэхэмжлэгч Э.*******гийн асрамжид үлдээлээ.
5. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцгээс нь тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2-т зааснаар 201******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин М., 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү М. нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.д даалгах нь зүйтэй байна.
6. Зохигч дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдъя.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 70,200 төгрөгийг гаргуулан Э.*******д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******2 дугаар зүйлийн *******2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.3 дахь хэсэгт зааснаар овгийн гийн , овгийн Эрдэнэбаатарын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар 201******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин ын , 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү ын нарыг төрсөн эх, нэхэмжлэгч Э.*******гийн үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5, *******0 дүгээр зүйлийн *******0.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 201******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин ын , 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү ын нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.аас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д., хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхтэй холбогдуулж ямар нэгэн саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Э.*******д тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 70,200 төгрөгийг гаргуулан Э.*******д олгосугай.
6. Гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Анужинд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 1******* хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА