Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/084

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е

орчуулагч, хэлмэрч А.Е

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К 

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-д холбогдох 1813000900066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн А.С, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тус аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БГ89111833.

 

Шүүгдэгч А.Сын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Аийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 50 литрийн хуучин хэрэглэж байсан хөнгөн цагаан усны сав /бетон/, 20 литрийн хуучин хэрэглэж байсан ширмэн тогоо, хөнгөн цагаан 17 литрийн тогтоо 1 ширхэг, 70 амперын аккумлятор, хэрэглэж байсан хуучин махны машин 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад борлуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.С нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Аийн амбаарт цонхоор нь нэвтрэн орж 70.000 төгрөгийн үнэтэй 50 литрийн хөнгөн цагаан хуучин тогоо 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй 20 литрийн багтаамжтай ширмэн хуучин тогоо 1 ширхэг, 13.000 төгрөгийн үнэтэй 17 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хуучин тогоо 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэтэй махны жижиг хуучин машин 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй 70 амперын “Dellkor” маркийн хуучин аккумлятор 1 ширхэг зэргийг хулгайлж “Тирлик” захад хуучин эд зүйлсийн наймаа хийдэг Ш.Б гэдэг хүнд 20 литрийн багтаамжтай ширмэн хуучин тогоо, 17 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хуучин тогоо, 70 амперын “Dellkor” маркийн хуучин аккумлятор зэргийг, “Ах дам” захад наймаа эрхэлдэг Ж.А гэдэг хүнд 50 литрийн хөнгөн цагаан хуучин тогоо, махны жижиг хуучин машин зэргийг худалдсан байна. 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч А.Аийн Маргааш нь өглөө босоод амбаарын хаалгыг онгойлгож үзэхэд дотор нь байсан хуучин хэрэглэж байсан 50 литрийн хөнгөн цагаан бетон сав 1 ширхэг, хуучин 20 литрийн ширмэн тогоо 1 ширхэг, 70 амперын хуучин аккумлятор 1 ширхэг, хөнгөн цагаан 17 литрийн тогоо 1 ширхэг, махны машин 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан ба тухайн үед би энэ талаар Цагдаагийн байгууллагад амралтын өдрүүд байсан тул мэдэгдээгүй юм. Хэд хоногийн дараа миний бие Цагдаагийн газарт мэдэгдсэн юм. Манай байшингийн хажууд байсан амбаараас хулгайд алдагдсан дээрх зүйлүүдийг олоод надад хүлээлгэж өгсөн ба одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх- ийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч Ш.Бгийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр байх өдрийг сайн санахгүй байна би зах дээр худалдаа хийгээд зогсож байтал сааралдуу өнгийн куртиктэй 170 см өндөр нуруутай залуу гадуураа гахай уутанд хийчихсэн юм авч ирээд намайг ширмэн тогоо, хөнгөн цагаан кострол, цагаан өнгийн 70 амперын деллкор нэртэй аккумлятор зэргийг худалдан авах уу гээд цоохор өнгийн уутнаас гаргаж ирсэн. Тэгээд тэр залуугаас энэ зүйлүүд хулгайн зүйл биш биз гэж асуухад манай Казакстан улс руу нүүж явсан ахын юм байгаа юмаа хулгайн зүйл бишээ гэж хэлэхээр нь би ширмэн тогоог 40.000 төгрөг, хөнгөн цагаан костролыг 10.000 төгрөг, аккумляторыг 15.000 төгрөг, нийт 65,000 төгрөгөөр худалдаж авсан тэдгээр зүйлүүд одоо надад байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Аийн Би 2018 оны 03 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна нэг өдөр үдээс хойш 14 цагийн үед бор царайтай, туранхай биетэй, дунд зэрэг нуруутай хар куртик өмссөн залуу ганцаараа ирээд надад 50 литрийн хуучин хэрэглэж байсан хөнгөн цагаан усны сав /бетон/ 1 ширхэг, мөн 1 ширхэг махны машиныг авч ирж худалдаж авах уу гэхээр нь би түүнд авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу надад 50 литрийн хуучин хэрэглэж байсан хөнгөн цагаан усны сав /бетон/, махны машиныг миний өөрийн эд зүйл байгаа юм, би удахгүй Бүгд Найрамдах Казахстан улс руу нүүгээд явах гэж байгаа, тэгээд гэр ахуйн бараагаа зараад явж байна гэж хэлсэн. Тэгээд тэр залууд дахиад энэ хоёр хулгайн эд зүйл бишүү гэхээр нь тэр залуу надад юу гэж хулгайн эд зүйлийг зараад явж байх уу, хулгайн эд зүйл биш гэж сая учир шалтгааныг тайлбарлаж хэлсэн шүү дээ гэж хэлсэн юм. Тэгэнгүүт би тэр залуугийн үгэнд итгээд 50 литрийн хуучин хэрэглэж байсан хөнгөн цагаан усны савыг 35000 төгрөг, махны машиныг 15000 төгрөгөөр нийтдээ 50000 төгрөгөөр тэр хоёр зүйлийг худалдаж аваад, гэрт аваачиж тавьчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

- Гэрч Х.Ны “.... Би манай аавын төрсөн дүү А.Аийн гэрт хамт амьдарч байгаа. Ах А.А бид нар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамт хөдөө Даян гэх газар руу явж байгаад 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өлгийд эргэж ирэхэд манай ах А.Аийн гэрийн амбаарын цонх хагарсан байдалтай байсан тэгээд амбаарт орж үзэхэд дотроос нь 20 литрийн ширмэн тогоо, деллкор гэх нэртэй аккумлятор 1 ширхэг, хөнгөн цагаан 40 литрийн багтаамжтай тогоо, махны машин зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч А.С нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх хуулиар олгогдсон эрхтэй боловч тэрээр өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...Миний бие 2018 оны 03 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна нэг өдөр үдээс хойш өдрийн цагаар Өлгий сумын 12 дугаар багт байрлах үл таних айлын байшингийн хажууд байдаг амбаарын цонхыг хагалж дотогшоо орж хуучин хэрэглэж байсан 50 литрийн хөнгөн цагаан бетон сав 1 ширхэг, 70 амперын хуучивтар аккумлятор 1 ширхэг, хуучин 20 литрийн ширмэн тогоо 1 ширхэг, хуучин 17 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, хуучин махны машин 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлсан юм. Тэр өдөр хулгайлж авсан эд зүйлүүдийг Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ах-дам" захын дотор хөнгөн цагаан, хуучин аккумлятор авдаг үл таних туранхай, намхандуу биетэй дунд орчим насны эрэгтэй хүнд /өөрийгөө Ш.Б гэж танилцуулсан/ аваачиж 50 литрийн болон 17 литрийн тогоо, аккумлятор зэргийг 65,000 төгрөгөөр, мөн үлдсэн махны машин болон 50 литрийн тогоог тэнд наймаа эрхэлдэг намхандуу үл таних туранхай эмэгтэй хүнд 50 литрийн тогоог 35,000 төгрөгөөр, махны машиныг 15,000 төгрөгөөр тус тус зарсан. Би хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна. Хохирлоо бүрэн барагдуулсан хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

- Хулгайд алдагдаж иргэн Ш.Бд худалдсан гэх “20 литрийн багтаамжтай ширмэн хуучин тогоо, 17 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хуучин тогоо, 70 амперын “Dellkor” маркийн хуучин аккумлятор зэрэг” эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл “хх-ийн 12 дугаар хуудас/, 

- Хулгайд алдагдаж иргэн Ж.Ад худалдсан гэх “50 литрийн хөнгөн цагаан хуучин тогоо, махны жижиг хуучин машин зэрэг” эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл “хх-ийн 18 дугаар хуудас/,

-  Шүүгдэгч А.Сын хохирогч А.Аийн гэрт хэрхэн нэвтэрч, 70.000-80.000 төгрөгийн үнэтэй 50 литрийн хөнгөн цагаан хуучин тогоо 1 ширхэг, 60.000-70.000 төгрөгийн үнэтэй 20 литрийн багтаамжтай ширмэн хуучин тогоо 1 ширхэг, 13.000-15.000 төгрөгийн үнэтэй 17 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хуучин тогоо 1 ширхэг, 15.000-20.000 төгрөгийн үнэтэй махны жижиг хуучин машин 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй 70 амперын “Dellkor” маркийн хуучин аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэх үйл явдлыг тодруулсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

- Хохирогч А.Аийн хулгайд алдагдсан “50 литрийн хуучин хэрэглэж байсан хөнгөн цагаан усны сав /бетон/, 20 литрийн хуучин хэрэглэж байсан ширмэн тогоо, хөнгөн цагаан 17 литрийн тогтоо 1 ширхэг, 70 амперын аккумлятор, хэрэглэж байсан хуучин махны машин 1 ширхэг зэрэг” эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн, Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Х.Бийн “хулгайд алдагдсан гэх 50 литрийн хуучин хэрэглэж байсан хөнгөн цагаан усны сав /бетон/, 20 литрийн хуучин хэрэглэж байсан ширмэн тогоо, хөнгөн цагаан 17 литрийн тогтоо 1 ширхэг, 70 амперын аккумлятор, хэрэглэж байсан хуучин махны машин 1 ширхэг зэрэг эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Сын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:

- Гэрч А.Хы мэдүүлэгт: “...А.С нь эхнэрийн хамт манай хашаанд 4х8 хэмжээтэй шар блокоор барьсан байшинд амьдардаг. Түүний эхнэр нь группт байдаг, биеийн байдал нь тааруу юм. А.Сын нэр дээр өөрийн гэсэн хөрөнгө байхгүй. Архи уудаггүй, харин хаяа тамхи татдаг. Урьд нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ял шийтгүүлж байгаагүй болно...” гэх /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн магадалгааны дүгнэлт хэсэгт: “А.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл байсан, өөрийн хийж буй үйлдлээ зөвөөр ойлгох, мэдүүлэг өгөх чадвартай, ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, хэрэг хүлээх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, 

- “Тус сумын 1 дүгээр багийн иргэн А.С нь ажилгүй, гаднаас орох ямар нэгэн орлогогүй, төлбөр төлөх чадваргүй тус сумын нэн  ядуу өрхийн гишүүн мөн” гэх /хх-ийн 65 дугаар хуудас/ Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Хн тодорхойлолт, 

- “Тус сумын 1 дүгээр багийн иргэн А.С нь аав, ах, хадам эгч, эхнэр нарын хамт амьдардаг. Өөрийн нэр дээр эд хөрөнгөгүй, тус багийн нэн ядуу иргэдийн нэг юм. Цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, томоотой, дуу цөөтэй нэгэн...” /хх-ийн 66 дугаар хуудас/ Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Засаг дарга Т.Сийн тодорхойлолт, 

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй талаарх 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/, 

- Шүүгдэгч А.Сын толгой өвдөж үе үе ухаан алдаж унадаг гэх амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ. 

Шүүгдэгч А.С нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

 Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч А.Ат хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.С иргэн А.Аийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь эд хөрөнгөө бусдаас хамгаалах зорилготой агуулахад хамаарна.

Иймд шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Агуулахад нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Сын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж 70.000 төгрөгийн үнэтэй 50 литрийн хөнгөн цагаан хуучин тогоо 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй 20 литрийн багтаамжтай ширмэн хуучин тогоо 1 ширхэг, 13.000 төгрөгийн үнэтэй 17 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хуучин тогоо 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэтэй махны жижиг хуучин машин 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй 70 амперын “Dellkor” маркийн хуучин аккумлятор 1 ширхэг зэргийг хулгайлснаас хохирогч А.Ат 178000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна. 

Хохирогч А.Ат мөрдөн байцаалтын шатанд 50 литрийн хөнгөн цагаан хуучин тогоо 1 ширхэг, 20 литрийн багтаамжтай ширмэн хуучин тогоо 1 ширхэг, 17 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хуучин тогоо 1 ширхэг, махны жижиг хуучин машин 1 ширхэг, 70 амперын “Dellkor” маркийн хуучин аккумлятор зэргийг биет байдлаар нөхөн төлөгдсөн /хх-ийн 19-21 дүгээр хуудас/ зэргийг үндэслэл болгож шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хохирогч А.Ат бага хэмжээний хохирлоос доош буюу 178000 төгрөгийн хохирол учирсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэнд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэснээр шүүгдэгч А.Сын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хохирогч  А.Аийн гэрээс хулгайлсан эд зүйлээс “Тирлик” захад хуучин эд зүйлсийн наймаа хийдэг Ш.Б гэдэг хүнд 20 литрийн багтаамжтай ширмэн хуучин тогоо, 17 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хуучин тогоо, 70 амперын “Dellkor” маркийн хуучин аккумлятор зэргийг, “Ах дам” захад наймаа эрхэлдэг Ж.А гэдэг хүнд 50 литрийн хөнгөн цагаан хуучин тогоо, махны жижиг хуучин машин зэргийг худалдсанаас болж иргэний нэхэмжлэгч Ж.А, Ш.Б нарт тус тус 50.000, 65.000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ш.Бйн /хх-ийн 30 дугаар хуудас/ “миний хохирлын мөнгө болох 65000 төгрөгийг төлж өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй,  мөн иргэний нэхэмжлэгч Ж.Аийн /хх-ийн 33 дугаар хуудас/ “миний хохирлын мөнгө болох 50000 төгрөгийг төлж өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.С нь иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Сын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч А.С нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн болон бэлнээр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 68 дугаар/ хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа хэдий ч уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж санаатайгаар хийсэн байх тул тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй учир Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг дурдаж байна. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Сын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”,  1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэрэгт нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Сын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогч А.А, иргэний нэхэмжлэгч Ж.А, Ш.Б нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж,  хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялаас хасах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн А-ийн Сг “агуулахад нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Сг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.  Шүүгдэгч А.С нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай. 

5. Шүүгдэгч А.С нь хохирогч А.А, иргэний нэхэмжлэгч Ж.А, Ш.Б нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хурааж болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.А