Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 314/ШШ2025/00654

 

 

 

 

2025 ******* 26

*******14/ШШ2025/00654

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багийн *******-******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багийн *******- тоотод оршин суух, овгийн н д холбогдох

Эзэмшлийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багийн *******2 дугаар гудамжны Ургах наран хороололд байршилтай 500 мкв хэмжээтэй газраа Н.д зээлээр худалдахаар тохирсон. Н. нь 2025 оны ******* дүгээр сарын 04-ний дотор газрын үнийг төлөхөөр болсон боловч хугацаандаа газрын үнийг төлөөгүй тул газраа буцааж авах шаардлага тавихад эсэргүүцэж, хэл амаар доромжилж, эрх чөлөөнд халдахаар заналхийлж байна. Иймд Н.гээс хууль бусаар эзэмшиж байгаа миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ:  Миний бие А.******* нь хариуцагч Н.д холбогдуулан өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх хүсэлт шүүхэд гаргасан. Хуариуцагч Н. нь газрын мөнгө болох *******,500,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг 2025 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр төлж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2025 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Заасан хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд газраа чөлөөлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Н.д холбогдуулан Эзэмшлийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-р хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.*******, хариуцагч Н. нар нь харилцан тохиролцож эзэмшлийн газар чөлөөлүүлэх тухай шаардлагын хүрээнд эвлэрч, хариуцагч 1,500,000 төгрөгийг 2025 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр төлж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Н. нь 2025 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр, заасан хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд газраа чөлөөлүүлэхээр эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.

  Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар А.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.д холбогдох Эзэмшлийн газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1,500,000 төгрөгийг 2025 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр төлж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Н. нь 2025 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр, заасан хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс *******5,*******0 төгрөгийг орон нутгийн дансанд хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн данснаас *******5,*******0 төгрөгийг, хариуцагч Н.гээс *******5,*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА