Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/087

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е

хохирогч Ж.М

шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.З 

шүүгдэгч С.М, Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэрэгт завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М, Т.С нарт холбогдох 1813000490075 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй /Дулаан хар уурхайд ажиллаж байгаад гарсан/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, ам бүл 6, 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 жил хорих ялаар, 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн С-ын М, регистрийн дугаар:БК78121811; 

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суудаг, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Т-ын С, регистрийн дугаар:БГ77011531;

 

 

Шүүгдэгч С.М, Т.С нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь Т-ын С-тай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20-22 цагийн хооронд Өлгий сумаас Ногооннуур сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Хы машинаар очиж Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дулаан хар” уурхайн баяжуулахын байрны цонхны гадна талын хамгаалалтын төмрийг өргөж байгаад цонхыг нь гараараа түлхэж ороод 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлахыг завдсан,

Шүүгдэгч Т.С нь С-ын М-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20-22 цагийн хооронд Өлгий сумаас Ногооннуур сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Хы машинаар очиж Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дулаан хар” уурхайн баяжуулахын байрны цонхны гадна талын хамгаалалтын төмрийг өргөж байгаад цонхыг нь гараараа түлхэж ороод 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.М, Т.С нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагаас 22 цаг 50 минутын хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас иргэн Ж.Хы өмчлөлийн “Nissan sunny” маркийн 52-70 БӨТ улсын дугаартай автомашинаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дулаан хар” уурхайгаас гагнуурын аппарат хулгайлах зорилгоор,  иргэн Ж.Х, Т.Х нарын хамт явж очин, Т.С нь баяжуулахын байрны цонхны гадна талын хамгаалалтын төмрийн боолтыг тайлан, өргөж байхад С.М нь цонхыг нь гараараа түлхэж орж, агуулахыг цоожтой байсан бүргэд хаалгыг дотор талаас онгойлгож, 2 лаа хамт орон агуулах дотор байсан хар болон улаан өнгөтэй, доод талын 4 буланд нь 4 ширхэг жижиг дугуйтай, дээд талын хэсэгт нь төмөр бариултай, 45 см урттай, 34 см өргөнтэй, 100 орчим кг жинтэй, нэг бүр нь 500000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гагнуурын аппаратыг “Дулаан хар” уурхайны агуулахын гадна талд гаргаж тавьж, гэмт хэргийн ул мөрийг арилгах зорилгоор С.М нь баяжуулахын өрөөний хаалгыг нь дотор талаас нь түгжиж, цонхоор нь гарч цонхийг нь гадна талаас хааж цонхны төмрийг нь буцааж байрлуулж тавиад, орсон цонх болон хаалганы хэсгийн цасан дээр тогтсон мөрийг баллах зорилгоор цэвэрлэж, 2 ширхэг гагнуурын аппаратыг аваад агуулахаас 500 метр зайд байрлах машин руу авч явж 10 метрт авч ирэн, цааш нь авч явах гэж байхад эргүүлийн машины гэрэл харагдсан болохоор нь Т.С, С.М хоёр 2 ширхэг гагнуурын аппаратыг үлдээгээд зугтаж явсан байна. Тэгээд Т.С, С.М хоёр машинд суугаад С.М нь Ж.Хд машины гэрлийг унтраагаад яваарай гэж хэлж, Ж.Хы машинаар Т.Х, Т.С, С.М, Ж.Х дөрвүүлээ ирсэн замаа өөрчлөн бартаатай зам болох Алтанцөгц сумын чиглэлээр явж Өлгий сумын төвд шөнийн 03 цагийн үед ирсэн байна.                       

Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:

- Хохирогч Ж.Мы: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 23 цагийн үед над руу манай “Дулаан хар” уурхайд харуул манаачийн үүрэг гүйцэтгэж байсан Б.С залгаж “Дулаан хар уурхайн баяжуулахын агуулахад байсан 2 ширхэг гагнуурын аппаратыг гаргаж, гадна талд тавьсан байна, баяжуулахын агуулахад хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд “Дулаан хар” гэх уурхайд машинаар яваад шөнийн 01 цагийн үед очиход 2 ширхэг гутлын ул мөр цасан дээр ил тод гарсан байсан. Мөн нэг машины дугуйн ул мөр ил тод гарсан байсан. Мөн баяжуулах агуулахын дотор байсан 2 ширхэг гагнуурын аппаратыг агуулахын гадна талд гаргаж тавьсан байсан. Манай байгууллагын манаач нар хулгай хийсэн машиныг хөөсөн боловч, барьж чадаагүй гэж хэлсэн юм. Манай байгууллагаас өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй нэхэмжлэх зүйлгүй, байгууллагад учирсан хохиролгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/, 

-Гэрч А.Х-гийн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн оройн 20 цагийн үед Ногооннуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Дулаан хар” уурхайн доод талын “Худаг” дээр манаачийн үүрэг гүйцэтгэсэн. Саарал өнгийн жижиг машин “Худаг”-ны байрны хашаа нь дотор орж ирсэн. Машинаас 4 залуу бууж ирсэн. Манай Дулаан хар уурхайд ажилладаг С.М машины урд талаас бууж ирж, надаас мэнд ёс асуусан. С.М болон нөгөө үл таних 3 залуу миний харуулын байранд орсон. Би С.Мээс “Та нар хаанаас явж байгаа юм бэ” гэж асуухад С.М “Бид нар зүгээр явж байна” гэж хэлсэн. Тэд нар цай угаад сууж байхад, үл таних нэг залуу “Сангийн далай” нэртэй 0.5 литрийн архийг задалж, хундагалж, хийсэн. Тэд нар цай, архийг хувааж уугаад миний харуулын байрнаас 21 цаг өнгөрөөд гараад машинаа асаагаад яваад өгсөн. Би тэд нар явсны дараа байрнаас гараад харахад машинтай дээшээ “Дулаан хар” уурхай руу явсан юм. Дараа нь оройн 23 цагийн үед би харуулын байранд хэвтэж байхад нэг машины чимээ гарсан, би байрнаас гарч харахад нэг машин гэрлээ асаагаагүй, хурдтай Дулан хар уурхай талаас ирээд миний хажуу талаас Өлгий сум руу явах чиглэлд яваад өгсөн юм. Тус өдрийн шөнө сарны гэрэлтэй гэгээлэг байсан ба бүх зүйл ил тод харагдаж байсан. Тус машин нь миний харуулын байранд ирээд явсан машин байсан ба урд талд С.М суугаад явж байсан. Араас нь манай байгууллагын машин ирээд надаас “эндээс машин явсан уу” гэж асуусан би “сая миний хажуу талаас гэрлээ унтраагаад хурдтай явчихлаа” гэж нөгөө машин явсан замыг зааж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-46 дугаар хуудас/,

- Гэрч Т.Хы: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 18 цагийн үед манай гэрт С.М, хажуу талд нь үл таних 2 залуутай ирж, “Хөдөө яваад ирье, ажил гараад байна” гэсэн, би “Хаагуур явах уу” гэхэд “Ногооннуур сумын “Дулаан хар” манай ажлын байр луу яваад ирье, би нэг хүнээс авах мөнгө, гагнуурын аппарат байгаа, тэрийг аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд би хүлээн зөвшөөрч, С.М үл таних залуучуудын хамт дөрвүүлээ Ногооннуур сумын нутаг дэвсгэрт байрлах Дулаан хар уурхайд 20 цагийн үед очсон юм. Эхлээд Дулаан хар уурхайн доод талын худагт очсон юм. Тэнд нэг үл таних 50-иад орчим насны ах байсан. Бид дөрвүүлээ цай уугаад С.М болон нөгөө үл таних хүмүүс 1 шил 0.5 литрийн “Сангийн далай архийг хувааж уусан юм. Нөгөө үл таних 50-иад орчим насны ах тэнд үлдсэн. Бид дөрөв машинтай “Дулаан хар” уурхай руу очсон юм. С.М “та машинаа хашааны гадна талд тавьчих, хашааны хаалга хаалттай, бид нар яваад ирэх хүртэл машинд сууж байгаарай” гэж хэлсэн. Би “Дулаан хар” уурхайн хашааны гадна талд машинаа тавиад машиндаа үлдсэн юм. Нөгөө гурав машинаас буугаад хашаа руу орсон. Хэсэг хугацааны дараа нөгөө үл таних залуугийн 1 нь зуны ботинктай явж байсан ба хөл даарчихлаа гэж машинд ирж суусан. С.М нөгөө үл таних залуу Дулаан хар уурхайны дотогшоо орсон юм. Тэгээд С.М нөгөө үл таних залуу 40-50 минутын дараа гарч ирж, машинд суусан юм. С.М "Манай ажлын дарга нар явж байгаа юм байна, машины гэрлээ унтраагаад яваарай” гэж хэлсэн. Би машинаа асаагаад, гэрлийг нь унтраагаад “Ховд гол” баг руу явсан юм. С.М “Алтанцөгц сумын чиглэлээр яваад Өлгий сумын төвд оръё” гэж хэлсэн. Би “Миний машин Алтанцөгц сумын чиглэлээс явж чадахгүй” гэж хэлэхэд С.М “Таны машин явна, миний төрж өссөн газар” гэж хэлсэн. Тэгээд Алтанцөгц сумын чиглэлээр явж Өлгий сумын төвд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 03 цагийн үед ирсэн юм. С.М тэд гурав Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ноос"-ны үйлдвэрийн хажуу талд буугаад үлдсэн. Тэгээд би гэр руу яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

- Гэрч М.Еын: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед хоолонд ороод 19 цагийн үед хоолноос гараад амралтын өрөөнд амарч байгаад С, М нарын хамт Эрчмийн өрөөнд очиход манай ажлын байрны хүмүүс зурагт үзэж байсан юм. Тэгээд зурагт үзэж, хөзөр тоглож байгаад С, М бид гурав шөнийн 10 цагийн үед Эрчмийн өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд ирээд цай ууж байхад С нь над руу залгаж “Баяжуулахын өрөөнөөс гагнуурын 2 ширхэг аппаратыг гадаа гаргаад тавьсан байна, хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд С бид хоёр баяжуулахын агуулах руу яваад очиход гагнуурын 2 ширхэг аппаратыг баяжуулах агуулахын баруун талд гагнуурын 2 ширхэг аппаратыг гараад тавьсан байсан. Гадаа цас орсон байсан ба гутлын ул мөр ил тод гарсан байсан. Гутлын ул мөрөөр нь Хутай хамт доошоо мөр хөөж явахад хашааны гадна талд явсан мөр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, 

- Гэрч М.Сн: "...2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 18 цагийн үед хоолонд ороод 19 цагийн үед хоолноос гараад амралтын өрөөнд амарч байгаад Е, М нарыг хамт Эрчмийн өрөөнд очиход манай ажлын байрны хүмүүс зурагт үзэж байсан юм. Тэгээд зурагт үзэж байгаад Е, М бид гурав шөнийн 10 цагийн үед Эрчмийн өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд ирээд цай ууж байхад С нь Е руу залгаж “Баяжуулахын өрөөнөөс гагнуурын 2 ширхэг аппаратыг гадаа гаргаад тавьсан байна, хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд Е бид хоёр Баяжуулахын агуулах руу яваад очиход гагнуурын 2 ширхэг аппаратыг Баяжуулахын агуулахын баруун талд гагнуурын 2 ширхэг аппаратыг гараад тавьсан байсан. Тэгээд гадаа цас орсон байсан ба гутлын ул мөр ил тод гарсан байсан. Гутлын ул мөрөөр нь хөөж явахад хашааны гадна талд машины мөр байсан. Тэгээд Е, С нар албаны машинтай ирсэн дараа нь Е, С нар доошоо нөгөө машины мөрөөрөө явсан юм. Тэгээд Ху бид хоёр Хуын гарч байгаа харуулын байр руу очиж байж байгаад өөр өөрсдийн амрах байранд амарсан” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51дүгээр хуудас/,

- Гэрч Т.Хийн: “...С.М би Дулаан хар уурхай руу явах ажил гараад байна, ажлын байрны хүн дуудаж байна, бид нартай цуг яваад ир гэж хэлсэн. Тэгээд М, нөгөө үл таних залуу бид гурав Мийн худ болох Хны гэрт очиж, тэдний машинтай 18 цагийн үед аймгаас гарсан...эхлээд Дулаан хар уурхайн доод талд байрлах “Худаг” дээд очсон тэнд нэг 50-иад орчим насны хүн байсан. Худгийн байранд орж нэг шил архи уугаад, тэрнээс хойш би согтсон юу ч санахгүй байна” гэх мэдүүлэг /хх- ийн 39-40 дүгээр хуудас/,

- Гэрч С.Хуын: “...харуулын цэгүүдэд хүнээ тавиад явж байтал 3 дугаар амын харуулын цэг талаас машины гэрэл харагдах шиг болсон. Тэгэхээр нь торон хашааг тойроод шалгачхаад шууд баяжуулахад очиход зүв зүгээр байхаар нь цахилгаан станц руу очиж бүгдээрээ зурагт үзсэн. Би станцаас 22 цаг өнгөрч байхад Сы хамт баяжуулах руу явж байхад машины замын хажууд гутлын мөр харагдсан байсан. Тухайн үед цас нэлээн орсон байсан ба замын хажуугаар хар мөр гарсан байхаар нь очиж харахад хоёр өөр мөр байсан ба нэг нь ботинкны мөр, нөгөөдөх нь түрийтэй гутлын мөр шиг харагдсан. Уг мөрнүүд баяжуулахын үйлдвэрт очсон байсан ба баяжуулахын хажууд хоёр гагнуурын аппарат байхыг харсан. Агуулахын цэнхэр өнгөтэй хаалганы үүдний замыг цэвэрлэж арилгасан байдалтай хаалганы зүүн талын цонхны доод хэсгийн цасыг мөн адил цэвэрлэсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Мийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Өлгий сумын захын хажуу талд Т.Х, Т.С бид гурав архи уугаад сууж байхад би Т.С, Т.Х нарт “Дулаан хар уурхай буюу манай ажлын байр руу яваад ирье” гэж хэлсэн Т.С, Т.Х нар “ямар учраас очих юм бэ?” гэж асуусан “би зүгээр яваад ирье” гэж хэлэхэд Т.С, Т.Х нар “За тэгье” гэж хэлсэн. Тэгээд Т.Х, Т.С бид гурав Ж.Хы гэрт очиж, би Ж.Хд “Таны машинтай Дулан хар уурхай руу яваад ирье” гэх хэлэхэд Ж.Х “Бодож бодож байгаад за тэгье” гэж хэлсэн. Дараа нь Өлгий сумаас 18 цагийн үед гараад Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дулаан хар уурхайд 20 цагийн үед очсон. Бид дөрөв машинаа Дулаан хар уурхайны хашааны гадна талд тавиад Ж.Х машиндаа үлдсэн, бид гурав машинаас буугаад хашаа руу ороход Т.Х согтуу явж чадахгүй болохоор, машин руу буцаад яваад өгсөн юм. Т.С бид хоёр Дулаан хар уурхайны баяжуулахын байранд очиход Баяжуулахын байранд хэн ч байхгүй байсан. Т.С бид хоёр Дулаан хар уурхайны баяжуулахын байрны дээд талаас 2 дахь цонхны гадна талын хамгаалалтын төмрийг өргөж барьж байгаад цонхыг нь гараараа түлхэж онгойлгоод, дотор тал руу би ороод хаалганы цоожийг дотор талаас нь онгойлгоод Т.С хаалгаар орсон юм. Бид 2 ширхэг гагнуурын аппарат баяжуулахын байрнаас авч, гадаа гаргаж тавиад, би баяжуулахын өрөөний хаалгыг дотор талаас нь түгжиж, цонхоор гарч, цонхийг нь гадна талаас хааж, цонхны төмрийг нь буцааж байранд байрлуулж тавьсан юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Сы яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн үед С.М над руу залгаж “Та хүрээд ирээч би архи уугаад явж байна” гэж хэлсэн. Би “Чи хаана явж, байгаа юм бэ?” гэж хэлэхэд С.М “Захын хажууд талд явж байна гэж хэлсэн. Тэгээд би захын хажуу талд яваад очиход С.М нь хажуу талд нь нэг үл таних залуугийн хамт явж байсан. С.М надад “шинэ жилийн ганц юм байхгүй юм уу” гэж хэлсэн. Би дэлгүүрт очоод нэг шил 0,5 литрийн “Сангийн далай” нэртэй архинаас авсан. Бид гурав Захын хажуу талд архиа хувааж ууж байхад С.М бид хоёрт хандаж “Дулаан хар уурхай руу миний ажлын байр руу яваад ирье” гэж хэлсэн. Бид хоёр ямар учраас очих юм бэ?” гэж асуухад С.М “Зүгээр манай ажлын байранд очоод ирье” гэж хэлсэн. Тэгээд бид гурав С.Мийн худын гэрт очсон. С.Мийн худын нэрийг нь Х гэж байсан. Бид гурав Хы машинтай явж байгаад 20 цагийн үед Ногооннуур сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дулаан хар уурхай руу очсон. Эхлээд Дулаан хар уурхайны доод талын Худаг дээр очсон. Худаг дээр 50-иад орчим насны нэг эрэгтэй хүн байсан. Бид дөрөв Худгийн байранд орж цай архи ууж байгаад машинтай дээшээ Дулаан хар уурхай руу яваад өгсөн. Нөгөө үл таних хүн харуулын байрандаа үлдсэн юм. Бид дөрөв Дулаан хар уурхайн хашааны гадна талд машинаа тавиад, Х машин дотор үлдсэн. С.М болон нөгөө үл таних залуу бид гурав Дулаан хар уурхайн хашааны дотор тал руу ороход, нөгөө үл таних залуу согтуу явж чадахгүй болохоор машин руу буцаад явсан. С.М бид хоёр Дулаан хар уурхайн хашааны дотор тал руу орж, нэг байрны гадна очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд С.М байрны гадна талын цонхоор нь байрны дотор тал руу орж, дотор талаас нь хаалгыг онгойлгосон. Би хаалгаар нь орж, байрны дотор талд 2 ширхэг гагнуурын аппарат байсан ба С.М бид хоёр өргөж байрнаас гаргасан. С.М надад “Та байж байгаарай ” гэж хэлээд хаалгыг дотор талаас нь түгжиж, цонхоор нь гарч, цонхыг гадна талаас хааж, гадна талын төмрийг янзалж буцааж байранд нь оруулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.М, Т.С нар нь Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дулаан хар” гэх уурхайн үйлдвэрлэлийн “Баяжуулах” гэх агуулахаас 2 ширхэг гагнуурын аппарат хулгайлсан гэх үйл явдлыг тодруулсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр  /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ж.Хы 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2007 оны 08 дугаар сарын 01-ий өдөр Монгол Улсад орж ирсэн,5 хүний суудлын тоотой, FB14567631 арлын дугаартай, 482189F хөдөлгүүрийн дугаартай, 4 хаалгатай, мөнгөлөг саарал өнгийн, “Nissan sunny” маркийн 52-70 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан хар өнгийн доод талын 4 буланд нь 4 ширхэг жижиг дугуйтай, дээд талын хэсэгт нь төмөр бариултай, 45 см урттай, 34 см өргөнтэй, мөн улаан өнгийн доод талын  4 буланд нь 4 ширхэг жижиг дугуйтай, дээд талын хэсэгт нь төмөр бариултай, 45 см урттай, 34 см өргөнтэй, мөн хар өнгийн доод талын 4 буланд нь 4 ширхэг жижиг дугуйтай, дээд талын хэсэгт нь төмөр бариултай, 45 см урттай, 34 см өргөнтэй, мөн улаан өнгийн доод талын  4 буланд нь 4 ширхэг жижиг дугуйтай, дээд талын хэсэгт нь төмөр бариултай, 45 см урттай, 34 см өргөнтэй 2 ширхэг гагнуурын аппаратад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Төрийн сангийн төлөөлөгч У.Берикболын “хулгайд алдагдсан гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2012 оноос хойш ашиглаж байгаа 380 МВ хүчин чадалтай 2 ширхэг гагнуурын аппаратын зах зээлийн ханшийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Төрийн сангийн төлөөлөгч У.Берикболын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2007 оны 08 дугаар сарын 01-ий өдөр Монгол Улсад орж ирсэн,5 хүний суудлын тоотой, FB14567631 арлын дугаартай, 482189F хөдөлгүүрийн дугаартай, 4 хаалгатай, мөнгөлөг саарал өнгийн, “Nissan sunny” маркийн 52-70 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн ханшийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар тогтоосон дүгнэлт /хх-ийн 108 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Мийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан.Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 406 дугаартай “С.М /БК78121811/-ийн нэр дээр Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 110 м.кв талбайтай Y-0213007322 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 87 дугаар хуудас/,

-Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Т.Бын “шүүгдэгч С.Мийн эзэмшлийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 110 м.кв талбайтай Y-0213007322 дугаар гэрчилгээтэй газрын суурь үнийг тогтоосон” дүгнэлт /хх-ийн 118 дугаар хуудас/

- 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд РД:БК78121811, овог Т, эцэг /эх/-ийн нэр С, нэр М, яс үндэс Казах, хүйс эрэгтэй, төрсөн огноо 1978/12/18 гэх лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын “С овогтой М нь БК78121811 регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тус багт түр оршин суугч мөн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 93 дугаар хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 жил хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч С.М нь харилцах, хадгаламж, хугацаагүй хадгаламж, зээлийн ямар нэгэн данс эзэмшдэггүй болохыг тодорхойлсон ХААН, Капитал, Капитрон, Хас банкнуудын тодорхойлолт / хх-ийн 96,98-100 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч  С.М нь ХААН банканд данстай болохыг тодорхойлсон албан бичиг /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Т.Сы хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан.Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 406 дугаартай “Т.С /БГ77011531/-ны нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 87 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Засаг даргын “Т овогтой С нь ам бүл 1, БГ77011531 тоот регистрийн дугаартай, тус багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлсон”, “өмнө нь ямар ч хууль бус үйл явдал хийгээгүй, гэр бүлгүй болохыг тодорхойлолт /хх-ийн 91-92 дугаар хуудас/, 

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.С нь харилцах, хадгаламж, хугацаагүй хадгаламж, зээлийн ямар нэгэн данс эзэмшдэггүй болохыг тодорхойлсон ХААН, Капитал, Капитрон, Голомт банкнуудын тодорхойлолт / хх-ийн 96,98-100 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 231/001541 дугаартай “овог Ш, эцгийн нэр Т.Т, РД:БГ48071113, эхийн нэр Х.Т, РД:БГ42120106 нарын гэр бүлд 1977/01/15-нд төрөхөд төрүүлсэн хүү Т-ын С-г 1977/05/16-нд Баян-Өлгий аймгийн Бугат сумын 45-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ. 

Харин Монгол улсын Үнсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийнх нь гэм бурууг өөрөөр нь нотлуулахгүй байх тухай зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.

Шүүгдэгч С.М, Т.С нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдаж, бусдад мэдэгдэлгүй, цонхоор нь нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулахаар завдсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

Гэтэл шүүгдэгч нар нь 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тэдний хүсэл зоригоос үл хамаарах буюу тухайн агуулахын манаач нар гэрэл тусган ирж байсан учраас гагнуурын аппаратуудаа авч чадахгүй, өөрсдийнх нь хүсэл зорилгоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гагнуурын аппаратуудыг орхиж зугтсан буюу гэмт хэргээ төгсөөгүй тул дээрх хууль бус үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан шинжийг агуулж байна.

Шүүгдэгч С.М, Т.С нар “Дулаан хар” уурхайн агуулахад цонхоор хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь эд хөрөнгөө бусдаас хамгаалсан агуулахад хамаарна.

Иймд шүүгдэгч С.М, Т.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь анхнаасаа Ногооннуур сумын 3 дугаар багт байрлах “Дулаан хар” уурхайгаас гагнуурын аппарат хулгайлах зорилготой байсан нь гэрч Т.Хы: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед манай гэрт С.М, хажуу талд нь үл таних 2 залуутай ирж Ногооннуур сумын Дулаан хар манай ажлын байр луу яваад ирье, би нэг хүнээс авах мөнгө, гагнуурын аппарат байгаа, тэрийг аваад ирье гэж хэлсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзлээ. 

Шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээлгүй шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнө өгч байсан мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлж байгааг шүүх тэдний хувийн байдалд нь харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “тэнд гэрэлтэй машинууд явж байсан” гэж нэг мэдүүлчхээд, мөн “би машин хараагүй” гэж мэдүүлж байсан, шүүгдэгч Т.С нь “тухайн үед хулгай хийж байгааг огт ойлгоогүй, хулгайн зүйл гэдгийг мэдээгүй” гэж мэдүүлж байсан ч мэдүүлгийн зөрүүг арилгахаар хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан өөрийнх нь өмнөх мэдүүлгийг уншин сонсгоход “тухайн үед С.М цонхоор ороход хулгай хийх гэж байгааг мэдсэн” гэх мэтээр мэдүүлж байсан.

Энэхүү гэмт санаагаа хэрэгжүүлэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас тус аймгийн Ногооннуур суманд байрлах “Дулаан хар” уурхай ороход явганаар явахад хол, тэндээс гагнуурын аппарат аваад явган ирэхэд хүндрэлтэй, хүнд тул гэмт хэргийг хялбарчлах, учрах саадыг арилгах, гэмт хэргийн газраас хурдан зугтах зорилготой бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашигласан байна.

Шүүгдэгч С.М, Т.С нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, 5 хүний суудлын тоотой, FB14567631 арлын дугаартай, 482189F хөдөлгүүрийн дугаартай, 4 хаалгатай, мөнгөлөг саарал өнгийн, “Nissan sunny” маркийн 52-70 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь гэрч Ж.Хы “...Бид дөрөв миний эзэмшлийн “Nissan sunny” маркийн 52-70 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ болон дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар тогтоогдож байна.

Харин тээврийн хэрэгслийн өмчлөгч Т.Х, Т.Х нарыг шууд буруутгах нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг гэмт хэргийг үйлдэх санаа зорилго нь тодорхой бус учир гэмт хэрэгт хамтран оролцсоноор татаж шалгаагүй нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хулгай хийхээс сайн дураараа татгалзсан гэж мэдүүлж байгаа хэдий ч хэргийн нөхцөл байдлаас харвал гэмт хэргээ туйлд нь хүргэх боломжгүй болж, өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалан, машин ирснээс гэмт хэргийн газар баригдахаас болгоомжлон, машины гэрлийг унтрааж, хурдтай, өөр замаар явсан байна. Хэрэв тухайн үед гагнуурын 100 орчим кг аппаратуудыг авахаар цаг алдсан бол харуулуудад баригдах нь ойлгомжтой байсан нь гэрч А.Хн:”...оройн 23 цагийн үед...нэг машин гэрлээ асаагаагүй, хурдтай Дулан хар уурхай талаас ирээд миний хажуу талаас Өлгий сум руу явах чиглэлд яваад өгсөн юм. Тус өдрийн шөнө сарны гэрэлтэй гэгээлэг байсан ба бүх зүйл ил тод харагдаж байсан. Тус машин нь миний харуулын байранд ирээд явсан машин байсан ба урд талд С.М суугаад явж байсан. Араас нь манай байгууллагын машин ирээд надаас “эндээс машин явсан уу” гэж асуусан би “сая миний хажуу талаас гэрлээ унтраагаад хурдтай явчихлаа” гэж нөгөө машин явсан замыг зааж өгсөн юм” гэх мэдүүлгээр /хх-ийн 41-46 дугаар хуудас/, гэрч Т.Хы: “...тэгээд С.М нөгөө үл таних залуу 40-50 минутын дараа гарч ирж, машинд суусан юм. С.М “Манай ажлын дарга нар явж байгаа юм байна, машины гэрлээ унтраагаад яваарай” гэж хэлсэн. Би машинаа асаагаад, гэрлийг нь унтраагаад “Ховд гол” баг руу явсан юм. С.М “Алтанцөгц сумын чиглэлээр яваад Өлгий сумын төвд оръё” гэж хэлсэн. Би “Миний машин Алтанцөгц сумын чиглэлээс явж чадахгүй” гэж хэлэхэд С.М “Таны машин явна, миний төрж өссөн газар” гэж хэлсэн. Тэгээд Алтанцөгц сумын чиглэлээр явж Өлгий сумын төвд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 03 цагийн үед ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/, гэрч Т.Хийн: “...би унтсан байсан ба нэг сэрэхэд С.М, Х, нөгөө үл таних залуу бид дөрөв машинтай явж байсан, би “хаана юу хийгээд явж байна” гэж асуухад С.М “Алтанцөгц сумын нутаг дэвсгэрт явж байна” гэж хэлсэн, би “ямар учраас зугтдаг юм бэ” гэж асуухад С.М “Манай ажлын байрны эргүүлийн машин хаяа ингэж явдаг юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-39-40/ зэргээр нотлогдоно.

Иймд шүүгдэгч С.М, Т.С нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Агуулахад нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэнд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм. 

Шүүгдэгч С.М, Т.С нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мы өмчлөх эрхэд халдаж 1000000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна.

Шүүгдэгч нар нь гагнуурын аппаратуудыг авалгүй үлдээсэн учир хохирогч Ж.Мд төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.М, Т.С нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Т.С, С.М нарын хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч тус бүрд байгааг дурдаж байна.

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас төлөвлөж үйлдсэн учир Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэх шинжийг хангахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.С, С.М нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ. 

Шүүгдэгч С.М нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 жил хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 94 дүгээр хуудас/ тогтоогдож байна. 

Харин шүүгдэгч Т.С нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь /хх-ийн 95 дугаар/ хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

“Дулаан хар” уурхайд ажилладаг, тэнд хулгайлж болох эд зүйлс буюу гагнуурын аппарат байгааг мэдэж байсан, машины өмчлөгч, таньдаг хүн болох Ж.Х дээр ирж ажлаасаа гагнуурын аппарат авч ирмээр байна хэлж байсан болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтанд тулгуурлан шүүгдэгч С.М нь энэхүү гэмт хэргийн зохион байгуулагч, харин шүүгдэгч Т.Сыг гүйцэтгэгч гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.М, Т.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор,  шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, ял хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй байгаа болон шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдэхээс завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг удирдлага болгон шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Мийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч Т.Сы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж байна. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь хохирогч Ж.Мд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч С.Мийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Т.Сы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хулгай хийхэд ашигласан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, уг автомашины татварын гэрчилгээ зэргийг иргэн Ж.Хд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М, Т.С нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Nissan sunny” маркийн 52-70 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрч Ж.Хы өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-20 дугаар хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл” /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээтэй хуваан гаргуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” , 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж “...энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ж.Хы өмчлөлийн 2000000 төгрөгийн үнэ бүхий 52-70 БӨТ улсын дугаартай “Nissan sunny” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан тус тус гаргуулж /шүүгдэгч Т.Саас 1000000 төгрөг, шүүгдэгч С.Мээс 1000000 төгрөг/ улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгч нарт албадлагын арга хэмжээ оногдуулж байх тул шүүгдэгч С.Мийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 110 м.кв талбайтай Y-0213007322 дугаар гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогтой Т-ын С, Т овогтой С-ын М нарыг “агуулахад нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, 

  Шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ж.Хы өмчлөлийн 52-70 БӨТ улсын дугаартай “Nissan sunny” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч Т.С, С.М нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Шүүгдэгч С.М, Т.С нар нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч С.Мийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Т.Сы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, иргэн Ж.Хы тээврийн хэрэгслийн гэрчилгээ, уг тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.

7. Шүүгдэгч С.Мийн эзэмшлийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 110 м.кв талбайтай Y-0213007322 дугаар гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М, Т.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.А