| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01538/И |
| Дугаар | 317/ШШ2025/01600 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 317/ШШ2025/01600
2025 11 13 317/ШШ2025/01600
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: УлаанБ хот, Хан-Уул дүүрэг, *******тоот хаягт оршин суух, о д овогт Б ын Агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баян-Уулын баруун тал хаягт оршин байх Т-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 19,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Түрээслүүлэгч Б овогтой А нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ТТТ-2024-649 дугаартай Автовишка түрээслэх гэрээг Түрээслэгч Т-тай Монгол Улсын иргэний хууль, Диспетчер шуурхай зохицуулалтын хэсэг-ээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А2024000874 дугаар бүхий захиалгын хуудсыг үндэслэн байгуулсан. Тухайн гэрээгээр түрээслүүлэгч нь Диспетчер, шуурхай зохицуулалтын хэсэг А2024000874 дугаартай захиалгын хуудаст заасан 5 тонны даацтай, 35 метр сунадаг Автовишкаг түрээслэгчийн Зүүн үйлдвэрийн 2-р цехийн демонтажтай холбоотой томоохон тоног төхөөрөмж эд анги буулгах, өргөх, тээвэрлэх ажилд зориулан түрээслүүлж захиалгын хуудсын дагуу түрээсийн нийт 160 цаг ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл Т нь Автовишка түрээслэх гэрээний 2.3.1 Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээ байгуулж Түрээслүүлэгч талын ажлын гүйцэтгэлийн тайлан баримт бичгийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгоно гэсэн гэрээний заалтаа ноцтой зөрчиж, Түрээслүүлэгч нь захиалгын хуудсын дагуу түрээсийн нийт 160 цаг ажлыг хийж гүйцэтгэн, гэрээний дагуу гүйцэтгэлийн тайлан, гүйцэтгэлийн замын хуудас үндэслэн түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн боловч, нийт гүйцэтгэсэн түрээсийн төлбөр болох 19,800,000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй түрээслүүлэгчид ноцтой хохирол учруулж байна. Иймд түрээслүүлэгч Б овогтой Агийн Т тай байгуулсан Автовишка түрээслэх гэрээний гүйцэтгэлийн төлбөр болох 19,800,000 төгрөгийг Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нар 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх)-г нэг талаас нэхэмжлэгч ХЕ82072060 регистрийн дугаартай Б.А, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нөгөө талаас хариуцагч 6311709 регистрийн дугаартай "Т, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П бид дор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Гэрээний агуулга.
1.1. Энэхүү гэрээгээр Б.Аы нэхэмжлэлтэй "Т-д холбогдох ТТТ-2024-650 дугаартай "Автовишка түрээслэх гэрээ"-ний түрээсийн техникийн төлбөр 19,800,00 (арван есөн сая найман зуун мянган төгрөг)-ийг гаргуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг талууд эвлэрэн хэлэлцэх замаар дуусгавар болгох харилцааг зохицуулна.
1.2. Талууд энэхүү гэрээний 3.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож 19,800,000 (арван есөн сая найман зуун мянган төгрөг)-ийг хариуцагч "Таван толгой түлш ХХК нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.Ад төлж барагдуулахаар эвлэрч байна.
Хоёр. Талуудын үүрэг.
2.1. Талууд энэхүү гэрээний дагуу эвлэрч байгаа бөгөөд цаашид уг асуудлаар дахин маргаан гаргахгүй, харилцан хүндэтгэлтэй хандах болно.
2.2. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бөгөөд ямар нэгэн байдлаар зөрчихгүй болно.
Гурав. Эвлэрлийн нөхцөл.
3.1. Хариуцагч "Т нь энэхүү гэрээний 1.2-д заасан 19,800,000 (арван есөн сая найман зуун мянган төгрөг)-ийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. (НӨАТ багтсан болно).
3.2. Нэхэмжлэгч Б.А нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 19,800,000 (арван есөн сая найман зуун мянган төгрөг)-ийг нэхэмжилсэн бөгөөд нэмэлт төлбөр, хууль зүйн туслалцааны төлбөр, шүүхийн зардал зэрэг нэмэлт төлбөр нэхэмжлэхгүйгээр харилцан тохиролцов.
Дөрөв. Бусад зүйл.
4.1. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.
4.2.Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөп нэг хувийг шүүхэд, талууд тус бүр нэг нэг хувийг хадгалах ба эхүүд нэгэн адил хүчинтэй байна.
4.3.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Т-д холбогдуулан автовишка түрээслэх гэрээний үүрэгт 19,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, 2025 оны 11 дүгээр 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Хариуцагч "Т нь энэхүү гэрээний 1.2-д заасан 19,800,000 (арван есөн сая найман зуун мянган төгрөг)-ийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах (НӨАТ багтсан болно)-аар тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,950 төгрөгийн тал хувь 128,475 төгрөгийг улсын орлого болгож, 128,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 128,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Агийн нэхэмжлэлтэй, Т-д холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч, Хариуцагч "Т нь энэхүү гэрээний 1.2-д заасан 19,800,000 (арван есөн сая найман зуун мянган төгрөг)-ийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах (НӨАТ багтсан болно)-аар тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,950 төгрөгийн тал хувь 128,475 төгрөгийг улсын орлого болгож, 128,475 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Т-иас 128,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ