2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/шш2025/10936

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: **** цамхагт байрлах, ******* банк ХК /РД:*******1/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** тоот хаягт оршин суух, Х******* ******* /РД:УР*******7/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,320,877.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.******* нь ******* банктай гэрээ байгуулж 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗГ/58626636 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 38,514,000 Гучр найман сая таван зуун арван дөрвөн мянган төгрөгийг жилийн 19.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр №БГХ/58626636 тоот Барьцааны гэрээ байгуулж: - Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.

Зээлдэгч Х.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,755,985.5 төгрөг, зээлийн хүү 2,916,908.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,157.8 төгрөг, нийт 7,684,051.6 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Х.******* нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн байдлаар 190 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг. зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг. нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүд тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.

Иймд зээлдэгч Х.******* нь 2025 оны нь 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр: 1. Үндсэн зээлийн төлбөр 33,758,014.5 төгрөг, 2. Зээлийн хүү 2,515,532.6 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүү 47,330.8 төгрөг, Нийт 36,320,877.8 төгрөг гаргуулах. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* банкны нэхэмжилсэн 36,320,877.8 бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 сарын 20-ны өдөрөөс 2026 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгөөр 2026 оны 3 сарын 20-ны өдрөөс 2026 оны 11 сарын 20-ны хүртэл сар бүрийн 20-нд 3,868,986.42 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 36,320,877.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 сарын 20-ны өдөрөөс 2026 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгөөр 2026 оны 3 сарын 20-ны өдрөөс 2026 оны 11 сарын 20-ны хүртэл сар бүрийн 20-нд 3,868,986.42 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 36,320,877.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 сарын 20-ны өдөрөөс 2026 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгөөр 2026 оны 3 сарын 20-ны өдрөөс 2026 оны 11 сарын 20-ны хүртэл сар бүрийн 20-нд 3,868,986.42 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,554 төгрөгийн 169,777 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 169,777 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас, 169,777 төгрөгийг хариуцагч Х.*******аас гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА