| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01552/И |
| Дугаар | 317/ШШ2025/01606 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 317/ШШ2025/01606
2025 11 14 317/ШШ2025/01606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, 1********** хаягт оршин суух, овогт Т ийн Н /рд:****/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ: Миний бие 1981 оны 6 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн төгсөөд Төв аймгийн Баянчандмань сумын Цэргийн сангийн аж ахуйд галчаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхлээд 1983 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар халагдаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон тушаал бичигдээгүй, уг тушаал олдохгүй байгаа тул Батлан хамгаалах яамны Төв архиваас өөрийн ажиллаж байсан лавлагааг авсан юм. Иймд Батлан хамгаалах яамны Төв архиваас авсан лавлагааг үндэслэн Г.Мэндбаяр намайг Төв аймгийн Баянчандмань сумын Цэргийн сангийн аж ахуйд галчаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж бичжээ. Энэ хүсэлтээ хүүхдээр бичүүлэхэд буруу бичсэн байх тул намайг ажиллаж байсныг гэрчлэх хамт ажиллаж байсан Х.Нямдорж, Ц.Хаянхярваа нараас тодруулж, архиваас гарсан баримтыг үндэслэн Г.Мэндбаяр намайг Баянчандмань сумын Цэргийн сангийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж өөрчлөн тодорхойлж байна гэв.
2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 125 дугаар албан бичиг, Т.Нийн иргэний үнэлхийн лавлагаа, Т.Нийн Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас, Төв амйгийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 356 дугаар албан бичиг, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 03 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тушаал, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1987 оны тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаар тушаал, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаал хавсралтын хамт, Төв аймаг, Борнуур сумын ****хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал, хавсралтын хамт, Төв аймаг Борнуур сумын ****хувьцаат компанийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар тушаал, Төв аймаг Борнуур сумын ****хувьцаат компанийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тушаал, Төв аймаг Борнуур сумын ****хувьцаат компанийн захирлын 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дүгээр тушаал хавсралтын хамт, Х.Батболдын гар бичмэл, тодорхойлолт, Х.Батболдын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Батболдын Хөдөлмөрийн дэвтэр, Г.****ын гараар бичсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
2.2.Шүүхээс: 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 529 дүгээр албан бичгээр ирүүлсэн Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар Ажилд томилох тухай тушаал, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 269 дүгээр Шагнах тухай тушаал хавсралтын хамт, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаар Шагнах тухай тушаал хавсралтын хамт, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 334 дүгээр Шагнах тухай тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар Шагнах тухай тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дүгээр Компанийн үйлдвэр, үйлчилгээнд ажилчид авч ажиллуулах тухай тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар Ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар Арга хэмжээ авах тухай тушаал, Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр Компанийн үйлдвэр, үйлчилгээнд ажилчид авч ажиллуулах тухай тушаал, хавсралтын хамт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Т.Н нь Төв аймгийн Борнуур сумын сангийн аж ахуйд 1986 оноос 1992 он хүртэл, тус сумын ****-д 1992 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна./хх 4-5/
2.Нэхэмжлэгч Т.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, архиваас зарим тушаал баримт гараагүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.Нийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
3.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
3.1.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1986 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр Ажилд томилох тухай тушаалд: 1.****нарыг 1986 оны 2-р сарын 10-наас хоньчноор...Т.Нийг 4-р сарын 1-нээс төмсний бригадын тогоочоор ....тус тус томилсугай. / хх8/
3.2.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаалд: 1.САА-н ажиллагсадаас 1986 оны ээлжийн амралт эдлэхийг хүссэн хүмүүсийг хавсралтаар баталсугай. /хх39/, САА-н даргын 221 дүгээр тушаалын хавсралт 8-р сард амрагчид ...нэр: 7. Т.Н, үндсэн хоног 15, нэмэгдэл 3 хоног, бүгд хоног 18, эхлэх 21/VII /хх 41/
3.3.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар Ажилд томилох тухай тушаалд: ...Н нарыг 10-р сарын 1-нээс сангийн фермд үхэрчнээр тус тус томилсугай /хх 42/
3.4.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 269 дүгээр Шагнах тухай тушаалд: ...10-р сард социалист уралдааны болзол биелүүсэн саалийн механикжсэн ферм, бригадын саальчид, слесарь, үхэрчин, тракторчин нарыг хавсралт I-ээр шагнасугай /хх43/, саалийн механикжсэн ферм, бригадын саальчид, үхэрчин, слесарь нарын нэрсийн жагсаалт ...3. Н ..сарын эхний мал 55, хоргодол = толгой хамаалалт 100, ажлын чанар: сайн, олгох шагнал 55, /хх44/
3.5.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаар Шагнах тухай тушаалд: 1.1988 оны 6-р сард социлаист уралдааны болзлын заалтыг биелүүлсэн саальчид, малчдыг хавсралт 1,2-оор шагнасугай... /хх45/ хавсралтад ...10.Т.Н ферм бригад I-р, төлөвлөгөө 3660, гүйцэтгэл 3300, хувь 104,5, олгох шагнал 70, /хх46/
3.6.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 334 дүгээр Шагнах тухай тушаалд: 11-р сард ферм, бригадын саальчид, малчдын дунд зарласан социалист уралдааны болзлын заалтыг биелүүлсэн саальчидыг хавсралт I-ээр шагнасугай /хх47/, хавсралтад ...8 Н, ферм бригад I-р, төлөвлөгөө 2350, гүйцэтгэл 2864, хувь 205, олгох шагнал 70 /хх48/
3.7.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаар Ажилд түр томилох тухай тушаалд: 1.400 үнээний СФМ-д 7 дугаар сарын 1-ээс Т.Нийг тугалчнаар....2.Т.Н....нарыг хийснээр...цалинжуулахыг ерөнхий ня бо /Г.Рэнцэнханд/-д зөвшөөрсүгэй. /хх49/
3.8.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар Шагнах тухай тушаалд: 1.11-р сард сүү үйлдвэрлэгчдийн дунд зарласан уралдааны болзол биелүүлсэн саальчид, тугалчдыг хавсралт №1,2-оор тус тус шагнасугай /хх50/, хавсралтад: ...2.Т.Н тугалын сарын нас 1-6, ажилласан хоног 1-6, нийт 18, бүгд 18 /хх51/
3.9.Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалд 1.Нэр бүхий хүмүүсийг 1991 оны ээлжийн амралтыг хавсралтын дагуу олгосугай /хх52/, хавсралтад: 8.Т.Н, албан тушаал тугалчин, амралт эдлэх хугацаа VIII/I үндсэн амралт 21, нийт эдлэх амралт 21... /хх 53/
3.10.Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дүгээр Компанийн үйлдвэр, үйлчилгээнд ажилчид авч ажиллуулах тухай тушаалд: Төв аймгийн өмч хувьчлалын комиссын 1991-12-25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Борнуур сумын Даваанбулаг хувьцаат компаниар баталж, БНМАУ-ын №14-20 регист №134651 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгож бие даасан данс тамга тэмдэг бүхий байгууллага болгосныг үндэслэн тушаах нь: 1.Борнуурын сангийн аж ахуйд ажиллаж байгаад Даваанбулаг ХК-д хөдөлмөрийн дэвтэр хувийн хэрэгтэйгээр тушаалаар шилжин ирсэн үндсэн болон түр ажилчдыг хавсралт нэгээс есөөр овог нэр албан тушаал, урьд ажилласан жилийг тооцон баталж 1992-01-01 ээс эхлэн ажилчнаар авч ажиллуллсугай./хх54/ хавсралтад: ...хоёр:Тугалчин...7.Т Н тугалчин дэвтэргүй /хх55-56/
3.11.Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар Ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаалд: 1.Ажилчдад графикийн дагуу ээлжийн амралтыг зохицуулж олгох зорилгоор тушаах нь:...4.тугалчин Т.Н, хэдэн сард амрах 5, амрах үндсэн хоног 5, нэмэгдэл - /хх 57/
3.12.Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалд: 1. Эргүүл дежурын мэдээгээр ямарч зөвшөөрөлгүй 1993.4-р сарын 20,21 5-р сарын I, I0, I8 нд ажилчин ...6.Т.Н I0 литр...тус тус авсаныг тэмдэглээд улсын үнэ нэг литр сүүг 50 төгрөгөөр тооцож цалингаас нь суутгаж улсыг хохиролгүы болгохыг ерөнхий ня-бо Отгонд даалгасугай. /хх58/
3.13.Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаалд: 1.Дараах нэр бүхий ажилчдад ээлжийн амралт цалинг бодож олгохыг санхүүд даалгасугай. ...7.Тугалчин Т.Н амрах сар 3/15 амрах үндсэн хоног 21, нэмэгдэл = /хх 59/
3.14.Төв аймгийн Борнуур сум ****хувьцаат компанийн захирлын 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр Компанийн үйлдвэр, үйлчилгээнд ажилчид авч ажиллуулах тухай тушаалд: Төв аймгийн өмч хувьчлалын комиссын 1994.03.31-ний өдрийн р тогтоолоор компаны харьяа Даваанбулаг компаниар баталж Монгол улсын регистр тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгож бие даасан данс тэмдэг бүхий байгууллага болгосныг үндэслэн тушаах нь: 1.****-д ажиллаж байгаад хөдөлмөрийн дэвтэр, хувийн хэрэгтэйгээ тушаалаар шилжиж ирсэн үндсэн ажилчдыг хавсралт 1-3-аар овог нэр албан тушаал урьд ажилласан жилийг тооцож 1994.4.1-ний өдрөөс эхлэн ажилчнаар авч ажиллуулсугай /хх60/, хавсралтад...Хоёр:Тугалчид өсвөр үхэрчид...3.Т Н.../хх 61/
3.15.Гэрч Г.**** шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1986 оны 03 дугаар сараас эхлээд Борнуурын сангийн аж ахуйн 400 үнээний фермд дадлагажигч малын эмчээр дадлага хийж байсан. Дадлага хийж байх хугацаанд Т.Н нь тус санийн аж ахуйд тогооч, үйлчлэгч хийж байсныг би сайн мэднэ. Би 1987 оны 07 дугаар сард Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Борнуурын сангийн аж ахуйн фермд малын их эмчээр ажилд орсон. Түүнээс хойш Т.Нтэй байнга хамт ажилласан. Сангийн аж ахуйн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөд Даваанбулаг ХК болоход нь би боловсон хүчин /хүний нөөц/ болон малын их эмчээр ажиллаж байсан. Тухайн үед Т.Н нь Даваанбулаг ХК-д тугалчин, үйлчилгээний ажил хийж байсан /70-71/ гэж тайлбарлан, өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан нотлох баримтаар шүүхэд өгсөн байна.
4.Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Нийг Төв аймгийн Борнуур сумын сангийн аж ахуйд 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл төмс бригадын тогооч, мөн 400 үнээний фермд тугалчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Тийн Н /рд:****/-ийг Төв аймгийн Борнуур сумын сангийн аж ахуйд 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл төмс бригадын тогооч, мөн 400 үнээний фермд тугалчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ