Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01685

 

 

 

 

 

2025 11 25 317/ШШ2025/01685

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: _______________ оршин байрлах, П-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:________________________ тоот хагят оршин суух, ______Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,097,362.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Б 2022 оны 02 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж "С-ээс Galaxy A52 маркийн гар утсыг лизингээр авч манай байгууллагаас 1,099,900 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу шийдвэрлэж "С ХХК-ийн хаан банкны 5210048889 тоот дансруу шилжүүлсэн. Манай байгууллага Г.Бд 12 сарын хугацаатай, жилийн 39.6 хувийн хүүтэй тухайн зээлийг олгосон. Жич Г.Бын зээлийн дансны хуулгийг хавсаргав. Г.Бын зээлийн гэрээ дуусгавар болох огноо 2023 оны 02 дүгээр сарын 20-ны өдөр, иргэний хариуцагч нь сар бүрийн 20-ны өдөр зээлээ төлөх ёстой боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээг удаа дараа зөрчиж нийт 908,800 төгрөг төлсөн байна. Хугацаа хэтрүүлсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүссэн. Энэ талаар манай байгууллагаас мөн С ХХК-аас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа иргэний хариуцагчийн холбогдох дугаарууд ашиглалтанд байхгүй, тухайн дугаарт гэрээнд бичигдсэн хүмүүс байдаггүй гэх зэрэг тайлбар хэлдэг болно. Өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд иргэний хариуцагчаас 1,097,362.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б би ПХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,097,362.67 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг дараах 3 хувааж, дараах хуваарийн төлж барагдуулах болно.

1.2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 365,000 төгрөг

2.2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 365,000 төгрөг

3.2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 367,362.67 төгрөгийг төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ПХХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,097,362.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчийн шаардсан 1,097,362.67 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 365,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 365,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 367,362.67 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,900 төгрөгийн тал хувь болох 15,450 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 15,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15,450 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ПХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,097,362.67 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 365,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 365,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 367,362.67 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ПХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,900 төгрөгийн тал хувь болох 15,450 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 15,450 төгрөгийг, хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид 15,450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ