Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 314/ШШ2025/00799

 

 

 

 

 

 

2025 11 05 314/ШШ2025/00799

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

  Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар баг, 03-304 тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,791,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн захирал Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.******* нь ******* банктай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч Ц.*******ын ******* банк дахь ******* дансанд 16,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,444,444 төгрөг, зээлийн хүүнд 1,826,314 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,663 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 931 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд хариуцагч Ц.*******аас 18,791,123 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* банк ХК-иас 16,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 18,791,123 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц.*******ын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 18,791,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-02 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,906 төгрөгийн тавин хувь болох 125,953 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 125,953 төгрөг, хариуцагч Ц.*******аас 125,953 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******ад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 18,791,123 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,906 төгрөгийн тавин хувь болох 125,953 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 125,953 төгрөг, хариуцагч Ц.*******аас 125,953 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА