Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 314/ШШ2025/00802

 

 

 

 

 

 

2025 11 06 314/ШШ2025/00802

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би,

  Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, *******ын *******,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, *******гийн ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,949,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* хамтран зээлдэгч Д.******* нар нь Гурван Зуун Жар Файнанс ББСБ ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №******* дугаар Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь №******* дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт №1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэл өдөр бүр тогтмол 67,500 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч тогтмол дутуу төлөлт хийж гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжпэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзаж, гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ******* дугаар зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан тул гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Т.*******, Д.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,949,315 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 1 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Т.*******, Д.******* нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******, Д.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3,949,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-04 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.*******, Д.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,139 төгрөгийн тавин хувь болох 39,069.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 39,069.5 төгрөг, хариуцагч Т.*******, Д.******* нараас 39,069.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.*******, Д.******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 3,949,315 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,139 төгрөгийн тавин хувь болох 39,069.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 39,069.5 төгрөг, хариуцагч Т.*******, Д.******* нараас 39,069.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА