| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0119/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: Д.З, Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хольдог овогт Д.З, Борлууд овогт Я.Б нарт холбогдох 1835001590115 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-1, ганцаараа Увс аймгийн Тариалан сумын 4-р баг Адаргана гэх газарт оршин суух Хольдог овогт Д.З. /РД:ОМ93021614/,
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг “Саруул Өргөө” байрны 116 тоотод оршин суух Борлууд овогт Я.Б. /РД:ОЮ99030211/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Я.Б нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Д.З-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Д.З нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Быг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Д.З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.З нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Б-ын хэвлийн тус газарт нь өшиглөж дэлүүний задрал гэмтэл учруулсан болох нь хохирогч Я.Б-ын “Би 2018 оны 4 дүгээр сарын 24-ний 22 цагийн орчим “Их наяд” нэртэй бааранд Ц, Н, Г, О бид тавуулаа орсон. Бааранд ороод 5 лааз 500 граммын пиво аваад тэндээ баар хаатал бүжиглэж байгаад баар хаах үед бид тав хамтдаа баарнаас гараад баарны үүдэнд Ц, Ө, З гэдэг 2 залуутай уулзаад тэр хоёр бид нартай нийлээд төв таксины зогсоол дээрээс нэг такси бариад “Гэрэлтэй цонх” гээд дэлгүүр дээр очсон юм. “Гэрэлтэй цонх” дэлгүүр дээрээс 2 шил 750 граммын “Ерөөл” нэртэй архийг Заар авахуулаад Н гэрт очсон. Н гэрт Ц, Ө, З, Г, О, Н бид нарыг очиход Б гэрт нь унтаж байсан. Бид нар ороод эхний нэг шил архийг уугаад дуусахад Ц, Ө, Н нар тасраад унтчихсан юм. Дараагийн нэг шил архийг Г, З, О, Б бид тав хувааж уугаад дууссан. Тэгээд шөнийн 03 цагийн орчим би харихаар гарах гэтэл Г надтай хамт явна гээд миний араас гарч ирсэн. Тэгтэл З бид хоёрын араас гэрээс гарч ирээд хашааны үүдний орчим миний гараас барьж авчихаад надтай уулзая гээд Ггээс холдуулсан. Тэгээд З намайг “Чи явчих. Би Гг авч явмаар байна” гэхээр нь би Зт хандаж “Г надтай хамт явна гээд байна” гэхэд “чи явчих” гээд надруу дайраад надтай маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад З миний хөлрүү хөлөөрөө нэг удаа хавираад миний тэлээнээс хоёр гараараа бариад авахаар нь би зөрүүлээд Зын өмднөөс нь хоёр гараараа барьж аваад шахаж татаж өргөөд зүүн талдаа шидээд газар унагаачихсан юм. Тэгтэл З надаас тавилгүй бид хоёр газарт ноцолдож байтал Б гарч ирээд бид хоёрыг салгаад хоёр тийж болгосон юм. Тэгээд би Н-н хашаанаас Г-тэй хамт гараад хорооллоор дээш явж байтал араас З гүйж ирээд “Чи намайг газар унагаахдаа миний шанааг гэмтээж цус гаргалаа” гээд намайг барьж аваад цагдаад өгнө гээд утсаараа дуудлага өгөөд байсан юм. Тэгж байтал арын 4-н замаар нэг машин эргээд ирэхээр нь би зам дээр гараад гараа өргөөд машинд суутал нөгөө таксины жолооч эгч “бензин авна” гээд “Шунхлай” шатахуун түгээх газар луу эргээд зогссон. Такси бензин авч байтал араас З утсаар ярьчихсан хүрч ирээд тэрүүгээр эргэлдээд байсан бөгөөд нөгөө бид хоёрын суусан машин бензин авчихаад “И баримт” авна гээд шатхуун түгээх станцын байрны хажууд зогсож байтал З араас ирээд машины арын хаалгыг онгойлгоод намайг “гараад ир” гэхээр нь би “гарахгүй” гэж хэлэхэд намайг татаад байхаар нь би Зын цээжрүү гараараа 2 удаа түлхэж, хөлөөрөө нэг удаа цээжрүү нь өшиглөсөн. Тухайн үед З намайг машинаас гаргах гээд миний хувцаснаас зуураад татаад ноцолдоод байсан юм. Тэгж байтал машины жолооч эгч Г бид хоёрыг “бууцгаа” гэхээр нь бид хоёр буугаад арын 4-н замын тийш явтал араас З дагаад ирсэн. Тэгээд Музейн зам хүртэл З бид хоёр маргалдаад явж байгаад би Музейн замруу баруун гар тийш эргээд явж байгаад зогсоод Зын нүүрлүү гараараа 4-5 удаа алгадахад З миний цамцнаас татаж боогоод намайг цагдаа руу чирсэн. Тэгж байгаад миний зүрхэн тус газар гараараа нэг удаа цохиход би засмал зам дээр дээш хараад унасан. Тэр үед З миний хажууд ирээд намайг зодох гэхээр нь би нүүрээ хамгаалаад хажуу тийш харчихсан байтал миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөхөд миний гэдэс маш хүчтэй өвдсөн. Тэгээд З миний дээр гарч сууж байгаад гараараа миний хэвлий рүү 3-4 удаа цохиж, мөн толгойн дээр хөлөөрөө 4-5 удаа дэвссэн. Тэгэхээр нь би Зт “Та намайг хангалттай зодлоо шүү дээ. Одоо болно” гэхэд З намайг зодохоо болиод миний дээрээс боссон. Тухайн үед Г бид хоёрын хажууд байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
гэрч Т.Б “Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр найз Зтай хамт Улаангом сумаас мотоцикльтой гараад Зын мал малладаг айл дээр хамт очоод ямааг нь самналцаад буцаад тэр оройгоо 19-20 цагийн хооронд Улаангомруу хамт орж ирсэн юм. З бид хоёр Улаангомруу мотоциклоор хамт орж ирээд Зын мотоциклийг Барилгын хороонд байх хашаанд нь тавьчихаад гарч усанд ороод хамтдаа “Их наяд” бааранд ороод 500 граммын “Сэнгүүр” нэртэй 4 лааз пиво уугаад бүжиглэж байгаад баар хаахаар нь гараад баарны үүдэн дээр зогсож байтал бид хоёрын танил Ц гээд залуу ирээд бид хоёртой уулзаж байгаад бид нар таксины зогсоол дээр очоод манай эхнэр залгаад байхаар нь би Зт “харилаа” гэж хэлээд харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
гэрч Ч.Б-ийн “2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ байтал миний найз дүү Н надруу утсаар яриад “төрсөн өдөр болж байна хүрээд ирээч” гээд байхаар нь очсон. Бид хоёр гэрээс гараад “Их наяд” бааранд ороод бүжиглээд 500 гарммын хоёр, хоёр лааз пиво уугаад байж байтал Надиагийн танил гэх залуучууд манай ширээн суугаад байсан. Яг ямар хүмүүс байгаа нь баарны гэрэлд танигдаагүй юм. Тэгээд бүжиглэж байтал баар хаах цаг болоод Н бид нар баарнаас гарсан. Надиа “гэртээ харина” гэхэд Б, З, Ц нар Н бид хоёртой хамт таксины зогсоол дээрээс хамт таксинд суусан. Нгийн гэрт Б, З, Ц, Н бид нар хамт ороход Оршихоо /Б/ гэрт согтуу унтаж байгаад бид нарыг ороход сэрсэн. Тэгж байтал эрэгтэйчүүдийн нэг нь архи хундаглаад эхэлсэн бөгөөд хаанаас ямар архи гараад ирснийг нь би мэдээгүй. Тэгж байтал гаднаас бааранд хамт байсан Тэрбиш гэх эмэгтэй ороод ирсэн. Тэгээд архиа ууж байтал Оршихоо, Ц Н нар архиндаа согтоод унтчихсан бөгөөд тэнд байсан хүмүүс согтох нь согтоод унчихаар нь би харъя гэж бодоод гарах гэтэл Б надад хандаж “таныг би хүргээд өгье” гэж хэлээд надтай хамт гарах гэтэл З “би Бтай нэг үг яримаар байна” гээд тэр хоёр эхлээд гэрээс гараад би гэрт үлдсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Б, З нар орж ирэхгүй чимээгүй болчихоор нь тэр хоёрыг явчихсан байх гэж бодоод гэрээс гартал гэрийн ард талд Б, З нар өөд өөдөөсөө харчихсан зогссон ба би өөрийн авч явсан асаагуурын Г тусгахад Зын баруун талын шанаа нүд орчим нь шарх болж цус болчихсон, цус гарч байсан. Тэгэхээр нь би Зын толгой хагарчихсан юм байна гэж бодоод юу болоод байгааг асуухад Б надад “З өөрөө эхлээд надаас бариад авахаар нь би барилдаж байгаад түлхчихсэн чинь З нүүрээрээ машин мөргөөд гэмтчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт дахин юм хэлэлгүй хашааны хаалгаар гараад явтал Б миний араас гүйж ирээд намайг гэрт хүргэж өгнө гээд хамт явж байтал араас З гүйж ирээд хорооллоор дээш замруу явж байхад “цагдаа дуудчихсан чи байж бай явж болохгүй” гээд Бтай маргалдаж хэрэлдээд яваад байсан. Тухайн үед хороолол дунд Б, З нар маргалдсан болохоос зодолдсон асуудал байхгүй. Тэгээд хорооллын эхэнд гараад иртэл 4-н замаас такси чиглээд ирэхээр нь Б бид хоёр такси барихаар замруу гарсан. Тэгээд нөгөө 4-н замаас ирсэн таксиг зогсоогоод Б бид хоёр таксинд суугаад явахад З зам дээр үлдсэн. Бид хоёрын суусан такси арын 4-н замын хойд талд байх “Шунхлай” ШТС-аас бензин авахаар зогссон. Машины жолооч нь нэг эмэгтэй байсан бөгөөд бензин авчихаад НӨАТ-ынн баримтаа авах гээд түгээгчийн байран дээр ирээд зогсож байтал араас З гүйж ирээд машин дотор суусан Б бид хоёрыг “буулга” гээд маргалдаж байгаад Б талын хаалга онгойлоод Бтай маргалдаж хэрэлдээд “намайг чи зодсон чамайг би цагдаа дуудаж өгөхөөр дуудлага өгчихсөн байгаа буугаад ир” гээд ноцолдоод зодолдоод байсан. Тэгж байтал таксины жолооч эгч уурлаад бид нарыг “бууцгаа” гээд Б бид хоёрыг буулгаад такси яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр арын 4-н зам чиглээд явж байтал араас З ирээд Бтай хэрэлдэж маргалдаад бид хоёрыг дагаад явж байгаад арын 4-н зам дээр ирээд З “чи намайг зодоо биз дээ” гээд барицалдаад авсан. Тэгтэл Б “би таныг зодсон юм чинь та хариугаа аваад зод” гэхэд З Бын цамцных нь захнаас татаад хоолойг нь боож байгаад газар унагаагаад хөлөөрөө нүүр, толгой, цээж, хэвлий, гэдэс хэсэг рүү нь угсруулаад нэлээн олон удаа өшиглөсөн юм. Яг хэдэн удаа өшөглөсөн гэдгийг нь мэдэхгүй. Миний харснаар засмал зам дээр З Быг газар унагааж байгаад толгой, гэдэсгүй олон удаа өшиглөсөн юм. Тухайн үед би тэр хоёроос 1-2 алхамын цаана хараад зогсож байгаад Зыг “болиочээ” гэж хэлэхэд З над руу орилоод намайг хамт зодно гэж хэлэхээр нь би цааш эргээд 3-р 10-н жилийн 3-н замын уулзвар тийш явж байгаад эргээд хартал Б алга болчихсон байсан. Харин З миний араас хүрээд ирэхээр нь би Зыг “чи одоо яваачээ, би харьж байна” гэхэд намайг “хамт манай гэрт очъё, эсвэл ойрхон буудалд оръё” гэхээр нь миний уур хүрээд “би чамд тийм хүн шиг харгдаад байна уу. Чи явдаг замаараа яв” гэж хэлээд явж байтал Улаангом коллежийн тэр орчмоос З миний ард явж байгаад алга болчихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
гэрч О.Ц-ын “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Цэдэнбалын талбай дээр Б таараад хамт явж байгаад утсаараа Н /Н/ гээд танил эгч рүү залгаад хаана байгааг нь асуухад “Бор толгой” гэх газарт байна гэсэн. Тэгээд бид хоёр такси аваад “Бор толгой” дээр очиход Н эгч 2 эмэгтэйтэй хамт байсан бөгөөд бид нарыг очиход 1 шил 750 граммын архи задалчихсан байсан. Бид нар түүнийг нь хувааж уугаад би тэд нараас салж яваад гэртээ харьсан. Харин Б тэд нартай үлдсэн. Би гэртээ байж байгаад орой 21 цагийн орчим ганцаараа “Их наяд” бааранд ороход Б, Н, Г нар байхаар нь тэд нартай нийлээд бааранд 2-3 лааз 500 граммын пиво уугаад бүжиглэж байгаад баар хаахаар нь гараад баарны үүдэн дээр Зтай таарсан. Тухайн үед З нэг залуутай хамт явж байсан ба Зыг дагаж явсан найз нь гэрлүүгээ яваад З бид нартай хамт нийлсэн. Тэгээд Г, Н, З, Б бид тав таксинд суугаад замаараа “Гэрэлтэй цонх” гээд дэлгүүрээс З 2 шил 750 граммын архи аваад арын 4-н замд байх Нгийн гэрт очоод архиа уусан. Би эхний нэг шил архийг нь ууж байгаад тэндээ тасраад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд өглөө болчихсон байсан ба Нгийн гэрт Б, Н бид гурав л үлдсэн байсан. Харин сүүлд сонсоход Б, З нар бид нарыг тасраад унасаны дараа Г гээд эмэгтэйг авч явахаар булаацалдаад эхлээд Б нь Нгийн хашаан дотор Зыг тэвэрч аваад шидэж унагаахдаа нүүрийг нь гэмтээсэн гэсэн. Түүнээс болоод тэр хоёр маргалдаж зодолдож хөөцөлдөж байгаад нэг нэгэнтэйгээ зодолдсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
гэрч Ц.Н-ийн “Би 2018 оны 4 дүгээр сарын 24-ний шөнөжин таксинд явж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 03 цагийн үед байх /цагийн нь сайн санахгүй байна/ би машинтайгаа гэрлүүгээ явж байгаад арын 4-н замын уулзвараар хойш эргээд “Шунхлай” шатахуун түгээх станц руу явж байтал Найрамдалын хорооны хорооллын эхэнд байдаг “Аянчин” дэлгүүрийн урд зам дээр нэг эмэгтэй гараа өргөхөөр нь эмэгтэй хүн ганцаараа явж байгаа юм байна гэж бодоод зөрж өнгөрч байгаад зогсоод нөгөө эмэгтэйг машиндаа суулгатал араас нь намхан, өндөр хоёр танихгүй эрэгтэй гарч ирээд өндөр залуу нь эхлээд
суучихсан чинь намхан залуу нь өндөр залуугаа машинаас буулгах гээд ноцолдоод байсан. Тэгээд тэр хоёр залуу миний машины арын суудалд өндөр нь суучихсан намхан залуу нь миний машины арын хаалган дээр өндөр залуутай ноцолдоод нилээн хугацаа болоод байж байгаад өндөр залуу машин дотроос хаалгаа хаагаад авчихаар нь би машинаа хөдөлгөөд “Шунхлай” шатхуун түгээх станцруу ороод бензин авч байтал араас нөгөө намхан залуу ирээд надад хандаж “таны машины дугаарыг цагдаад өгчихсөн. Та машин дотроо сууж явж байгаа 2 хүнээ буулгаарай” гээд байсан. Тухайн үед би тэд нарыг юунаас болж маргалдаад байсан, яагаад миний машины ард суусан эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг буулгах гээд байгааг мэдээгүй юм. Тэгээд бензин авч дуусаад би “И баримт” авахаар түгээгчийн байрны урд талд ирээд зогсоход нөгөө намхан залуу араас хүрээд ирсэн. Тэгээд миний машины хаалгыг онгойлгоод “арын 2 хүнээ буулгачих” гээд байсан. Тэгэхээр нь би ард суусан 2 хүнийг “бууцгаа” гэхэд буухгүй байсан ба колонкийн түгээгч надад “И баримт” гаргаж ирээд өгөхөд нөгөө намхан залуу миний машины арын хаалгыг онгойлоод нөгөө өндөр залуутай маргалдаад машинаас буулгах гээд ноцолдоод зодолдоод байсан. Тэгэхээр нь би миний машины ард суусан эрэгтэй, эмэгтэй хоёрыг “бууцгаа” гээд уурлахад миний машины ард суусан эрэгтэй эмэгтэй хоёр буугаад нөгөө намхан залуутай хамтдаа арын 4-н замруу яваад өгсөн ба би машинаа унаад арын 4-н замаар баруун гар тийш эргээд гэрлүүгээ харьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,
гэрч Б.Э-н “Би 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутагт байрлах “Шунхлай” шатхуун түгээх станцын 2-р салбарт түгээгчээр гарсан юм. Тэр шөнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны 03 цаг өнгөрч байхад манай шатхуун түгээх газраас 23-83 УВА улсын дугаартай сараал өнгийн “Раун” маркийн авто машинтай зүс таних эмэгтэй /жолооч эмэгтэйгийн нэрийг нь санахгүй байна/ 10.000 төгрөг өгөөд бензин авсан. Тэр машины арын суудалд эрэгтэй, эмэгтэй залуухан байрын хүмүүс суучихсан байсан. Тэгээд бензин өгч байтал арын 4-н зам талаас бараан өнгийн хувцастай байх нэг намхан залуу миний бензин шахаж байсан “Раун” маркийн машин дээр ирээд утсаар цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан. Тэгээд нөгөө машин бензин аваад манай албан байрны үүдэн дээр ирж “И баримт”-аа авах гээд зогссон. Тэгээд би байр луугаа ороод “И баримт”-аа хэвлээд гараад иртэл нөгөө утсаар ярьж байсан залуу машины арын суудал дээр суусан өндөр залуутай “буугаад ир” гээд маргалдаад намхан залуу нь машины гаднаас татаад өндөр залуу нь машин дотроос түлхээд байсан. Тэгж байтал машины жолооч эмэгтэй нөгөө хоёр залууг загнаад машин дотор суусан өндөр залууг хажууд нь явсан эмэгтэйтэй нь хамт буулгачихаад яваад өгсөн. Тэгээд нөгөө гурав арын 4-н замруу яцгаасан юм. Манай ШТС дээр машин дотор сууж ирсэн залуу болон утсаар ярьж ирсэн тэр хоёр залуу нэг нь машин дотроос нөгөөх нь машины арын хаалга онгойлоод хоорондоо маргалдаж байгаад машин дотор суусан залуу машины гадна байсан залуугийн гэдэс рүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу хөлийг нь барьж аваад гараараа 2-3 удаа нудралцаад авсан, өөр зүйл болоогүй. Миний ойлгосноор машины гадна байсан залуу машин дотор суусан эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг буулгах гээд байсан ба маргалдаж байгаад машинаас буулгасан юм. Тэд нар ямар шалтгаанаас болж маргалдаж байгааг би мэдээгүй. Машины гадна байсан залуу машин дотор суусан залууг намайг харж байхад зодоогүй. Харин машинаас буулгах гээд гар хөлнөөс нь татаад маргалдаад байсан. Тэд нар буугаад арын 4-н замруу яваад зодолдсон эсэхийг нь би мэдэхгүй. Манай ШТС дээр байсан 2 залуу архи уучихсан согтуу байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,
гэрч Г.Ч-н “Би Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн албадан эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны цагдаагаар ажилладаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас эмч ахлах дэслэгч Гантулгын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны үүрээр 05 цагийн үед байх эрүүлжүүлэх байранд З, Б гэх хоёр залуу хоорондоо хэрэлдэж маргалдаж, зодолдсон гэх шалтгаанаар өөрсдөө цагдаагийн жижүүр дээр ирээд надад хүлээлгэн өгсөн. Тэгээд Быг согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0.30%-тай гарсан. Зын баруун нүднээс шанаа хүртэл шалбарч цус гарсан байсан тул эмнэлэгт боолт хийлгэ гэж хэлээд явуулсан юм. Тэгээд Бын хувцасыг нь тайлаад эрүүлжүүлэх байранд оруулахдаа биед нь үзлэг хийхэд хүзүүний хэсэгт нь боолгосон бололтой улайсан байдалтай байсан. Бын биед өөр ямар нэгэн шарх сорви болоогүй байсан. Тэгээд Быг эрүүлжүүлэх байранд оруулахад унтаад өгсөн юм. Б нь тухайн үед эрүүлжүүлэгдэж байхад Зтай маргалдаж зодолдсон гэж хэлж байсан. Харин З нь “Б намайг зодоод миний нүдний шалбалж ийм болгосон” гэж байсан. Би тэр хоёрыг хоорондоо зодолдсон гэж ойлгосон. Быг эрүүлжүүлэх байрны камерт оруулахдаа ганцааранг нь камерт оруулсан ба эрүүлжүүлэх байранд байхдаа ямар нэгэн хүнтэй маргаж зодолдоогүй хэвийн унтаж амарсан юм. Б эрүүлжүүлэх байранд байхдаа биеийн аль нэг хэсгээр өвдөж байгаа талаар надад юу ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал /,
гэрч Б.Г-ын “Би Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн албадан эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмчээр 5 дахь жилээ ажиллаж байна. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цагаас эхлэн 24 цагаар цагдаа ахлагч Чингэсийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны үүрээр 05 цагийн үед байх эрүүлжүүлэх байранд З, Б гэх хоёр залуу хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдсон гэх шалтгаанаар өөрсдөө цагдаагийн жижүүр дээр ирээд жижүүрээс эрүүлжүүлэх байранд З, Б нарыг хүлээлгэн өгсөн. Тэгээд Быг согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0,30%-ийн согтолттой гарсан. Харин Зын баруун нүднээс шанаа хүртэл шалбарч цус гарсан байсан тул “эмнэлэгт боолт хийлгэ” гэж хэлээд явуулсан юм. Тэгээд Буя-Аривжихын хувцасыг нь тайлаад эрүүлжүүлэх байранд оруулахдаа биед нь үзлэг хийхэд хүзүүний хэсэгт нь боолгосон бололтой хүзүүний урд хэсгээр улайж, арьс нь зулгарсан байдалтай, баруун гарны булчин хэсэгт шивээстэй байсан. Бын биед өөр ямар нэгэн шарх сорив болоогүй байсан. Тэгээд Быг эрүүлжүүлэх байранд оруулахад унтаад өгсөн юм. Б нь тухайн үед эрүүлжүүлэгдэж байхад Зтай маргалдаж зодолдсон гэж хэлж байсан. Быг эрүүлжүүлэх байрны камерт оруулахдаа ганцааранг нь камерт оруулсан ба эрүүлжүүлэх байранд байхдаа ямар нэгэн хүнтэй маргаж зодолдоогүй хэвийн унтаж амарсан юм. Б эрүүлжүүлэх байранд байхдаа биеийн аль нэг хэсгээр өвөж, зовиурлаж байгаа талаар надад юу ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,
гэрч Ш.Ү-ын “Манай том хүү Б нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээс гарсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн орчим байх манай хүүг “цагдаа дээрээс ирж ав” гэж утсаар ярьсан юм. Тэгээд манай нөхөр Ядмаа эрүүлжүүлэхээс Быг очоод авахад хүзүүний хэсэг нь улайж зулгарсан байсан гэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай хүү Б нь аавтайгаа хамт цэргийн комисст орохоор явсан юм. Тэгээд удалгүй манай хүүгийн бие өвдөөд “гэртээ харилаа” гээд гэрт очоод бие нь өвдөөд босож явж чадахгүй гэдэс дотор нь өвдөөд эхэлсэн гэсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлээд эхо, рентгенд харуулаад мэргэжлийн эмчид үзүүлэхэд хэвлий дотор нь шингэн зүйл байна гээд тэр шөнөө хагалгаанд ороход манай хүүгийн дэлүү 3 см задарч гэмтсэн байна гэж бид нарт хэлсэн. Б нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд гэртээ байсан бөгөөд тухайн үед хоол ундандаа дургүй, урьдны байснаасаа нэг л өөр болчихсон байсан. Тэгэхээр нь бид нар хэрэг төвөгт холбогдлоо гээд сэтгэлээр уначихсан байна гэж бодоод нэг их тоогоогүй юм. Б нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бие нь гэнэт өвдөөд хагалгаанд орох гэж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө З гэх залуугаар зодуулсан, З гэгч залуу газар унагааж байгаад хэвлий хэсэгт нь гараараа болон хөлөөрөө цохиж зодсоноос болж тухайн үед хэвлий хэсэгт нь хүчтэй өвдөөд тэр шөнөө эрүүлжүүлэхэд Зыг зодсон хэргээр орж хоносон гэсэн. Тэгээд өвдөлт нь намдаад түүнийгээ бид нарт хэлээгүй гэж мэс засалд орох гэж байхдаа хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,
гэрч Г.Я-ийн “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай том хүү Б гэрээс гарч яваад тэр шөнөө ирээгүй. Маргааш нь би зах дээр ажлаа хийж байтал надруу цагдаагийн газраас утсаар яриад манай хүүг эрүүлжүүлэхэд хоносон гэж хэлэхээр нь би цагдаа дээр очоод хүүгээ авахад хүзүүний урд хэсгээр улайж, зулгарч гэмтсэн байсан. Тэгээд юу болсныг асуухад ямар нэгэн зүйл надад хэлээгүй юм. Тэр өдрөөс хойш манай хүү надаас “ундаа уумаар байна, тамхи татмаар байна” гээд нэхээд байхаар нь би яагаад байгааг нь хүүгээсээ асуухад “жаахан бачуураад байна” гээд байсан. Мөн “гадаа гарч агаарламаар байна” гээд орцны гадна гараад байдаг болчихсон юм. Тэгэхээр нь би тухайн үед хүн зодсон хэргээр цагдаа дээр шалгагдаж байгаа учир сэтгэл санаа нь тавгүй байгаа юм байна гэж ойлгоод байсан. Би хүүгийнхээ хэргийг нь шийдүүлчихээд цэрэгт явуулна гэж бодож байсан юм. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цэрэг татлага эхлээд би Быг аваад цэргийн комисс дээр очоод үзлэгт оруулж эмч нарт үзүүлээд эхэлж байтал гэнэт манай хүүгийн гэдэс хэвлийгээр нь өвдөөд эхэлсэн. Тэгэхээр нь цэргийн комисст үзлэг хийж байсан эмч “нарийн мэргэжлийн эмчид үзүүл” гэсний дагуу эмчид үзүүлэхээр гэрт очоод бичиг баримтаа аваад явах хооронд явж чадахгүй орилж, хашгираад зовоод байсан. Тухайн үед манай хүү хэлэхдээ “миний дотор их өвдөж байна. Юм дүүжлэгдээд хатгаж өвдөөд байна” гэхээр нь би эхнэртээ хэлж эхнэр бид гурав эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд эхо, рентгенд харуулахад “хэвлий дотор шингэн зүйл байна” гэж оношлоод тэр шөнөө мэс заслын эмч Ганхуяг, Гансүх, Энхжаргал нараар ахлуулсан бүрэлдэхүүнтэй баг манай хүүгийн хагалгаанд орсон. Тэгтэл манай хүүгийн дэлүү нь задарч хэвлийд нь цус алдсан байсан ба түүнийг нь зогсоож, цусыг нь цэвэрлэж авсан гэсэн. Мөн дэлүүний задарсан хэсэгт торон зүйл тавьж шархыг боосон гэсэн. Манай хүү эмнэлэгт 7 хоног орчим хэвтэж эмчлүүлсэн юм. Би хүүгээсээ хагалгаанд орохоос нь өмнө юу болсон талаар асууж хүнээр зодуулсан эсэхийг нь тодруулахад “2018 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө арын 4-н замын орчим З гэх залуугаар засмал зам дээр зодуулсан, З нь засмал дээр намайг унагааж байгаад хэвлий хэсэг рүү зодсон. Тухайн үед хэвлий хэсгээр маш их өвдөөд Заас амь өршөө гэж гуйж байж салсан” гэж надад хэлсэн юм. Манай хүү Б нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд гэртээ байсан бөгөөд гэрээсээ гадагш бараг гараагүй. Тухайн үед хоол ундандаа жаахан дургүй болж, шингэн зүйл ихээр уух болсон. Шөнө орой болохоор байранд “дотор давчдаад бачуураад байна” гэхээр нь гадаа байрны үүдэн дээр байсан машин дотор 2018 оны 4 дүгээр сарын 29-нд би хамт хоносон. Түүний урд талын 3 орой буюу 2018 оны 4 дүгээр сарын 25-аас 28-ны хооронд шөнийн 00 цаг хүртэл хамт гадаа байж байгаад гэрт орж хонодог байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,
гэрч Л.Г-ийн “2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр намайг эмнэлэг дээр ажилтай байхад Ядмаагийн Б гэдэг залуу эхо-ийн эмч нарт үзүүлээд хэвлийдээ шингэнтэй, өвдөлттэй яаралтай хагалгаанд орохоор ирсэн. Тэгээд тэр шөнө мэс заслын эмч Гансүхийн хамт унтуулгын сувилагч, хагалгааны сувилагч нартай хагалгаанд орсон юм. Өвчтөн Быг бүрэн унтуулгатай хагалгаанд оруулсан бөгөөд эхлээд хэвлий дотор ямар нэгэн цэгт эрхтэн гэмтсэн байж мэднэ гээд хэвлийн хөндийг дуран оруулж шалгахад хэвлий дотор хэвлийн хөндийд их хэмжээний цус алдсан байсныг соруулахад дэлүүний үүдэвч хэсэгт цус нөжирсөн байсан. Тиймээс цусыг соруулаад дэлүүнд гэмтэлтэй байж болзошгүй тул хагалгааг цээжний хэлбэрээр үргэлжлүүлж хэвлийн дээд хэсэгт дэлүүний орчим зүсэлт хийж хэвлийг нээгээд дэлүүний үүдэвч хэсэгт 3 см орчим задарч, задарсан хэсэгт цус нөжөрч хаасан байсан тул нөжирсөн цусыг (бүрэн цэгт цусыг) цэвэрлэж “губук” гэх багажаар дэлүүний задарсан хэсгийг товшиж хагалгааг дуусгасан юм. Хүний дэлүү нь хэвлийн хөндийн хүчтэй даралтын улмаас буюу хэвлийн хэсэгт хүчтэй цохихдсоны улмаас задарч болно. Хүний хэвлий рүү өшиглөх, гараар цохих тохихолдолд дэлүү задарч гэмтэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
гэрч Б.Э-ын “2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б гэх залуу надад үзүүлсэн. Үзлэг хийхэд хэвлийд эмзэглэлтэй, биеийн байдал дунд зэрэг байсан тул хэвлийн хэсэгт дархад зовиур ихтэй байсан. Тэгээд эхо, рентгенд үзүүлж, цусны шинжилгээ өгүүлэхэд хэвлийд шингэн зүйл байсан тул 2018 оны 4 дүгээр сарын 30-ны орой эмч Ганхуяг, Гансүх, Давааням нарын хамт хагалгаанд оруулахаар болсон. Эхний ээлжинд хэвлийн хөндийг дурангаар харахад хэвлийн хөндийд цус ихээр алдсан байсан тул хагалгааг нээлттэй хэлбэрээр үргэлжлүүлэхэд дэлүүний үүдэвч хэсэг 3 см орчим задарч, задарсан хэсэгт цус бүлэгнэж /нөжирч/ хаасан байсныг цэвэрлэж “губук” гэх зүйлээр задарсан хэсгийг хавчиж хагалгааг дуусгасан. Хүний хэвлий хэсэг рүү хүчтэй цохиж, зодсон гадны ямар нэгэн үйлчлэлээр дэлүү задарч болдог. Хүний хэвлий рүү хүчтэй өшиглөх юм уу гараар цохих тохиолдолд дэлүү задарч гэмтэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
шинжээч эмч Н.О-ын “Би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б-ын биеийг үзэж 326 дугаартай дүгнэлт гаргасан. Иргэн Б нь нэгдсэн эмнэлгийн эхо, рентгенд харуулж, цусны шинжилгээ хийлгэж 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтэн яаралтай хагалгаанд орсон. Хэвлийн хөндийд 1500 мл орчим шингэн цус болон, 500 грамм орчим бүлэгнэсэн цус байсан ба уг цусыг соруулан авсаны дараа дэлүүний үүдэвч хэсэгт 3 см орчим задарсан байна гэж өвчний түүхэнд бичигдсэн байсан. Бын биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийд шингэн болон бүлэгнэсэн цус хуралт, хүзүүнд зулгаралт цус хуралт, цээжний баруун урд дээд хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна гэж үзээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж үзсэн. Иргэн Бын биед үүссэн хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Хүний дэлүү нь гадны мохоо хүчний үйлчлэлээр задарч гэмтдэг бөгөөд хэвлийн хэсэгт гадны хүчний үйлчлэлээр цохигдсоны улмаас үүсдэг. Хүн дэлүүндээ задрал гэмтэл авсан бол хоол идэх зуршилд нөлөөлж болно. Гэмтлийн байрлал хэмжээ болон гэмтэл авнсаас хойших цус алдалтын хэмжээ, дотоод хордлого, бие сульдалт зэргээс хамаарч хоолны дуршил буурч болдог. Хүн дэлүүндээ гэмтэл аваад 4-5 хоногийн хугацаанд явах боломжтой. Учир нь Бын биед учирсан дэлүүний задрал гэмтэл нь гэмтлийн байрлал, хэмжээ, онцлог, гэмтсэн судасны хэмжээ, хувь хүний биеийн онцлог, цусны бүлэгнэх чадамж, эмнэлт зүйн илэрэл буюу зовиур шаналгаа зэргээс хамаарна. Б-ын биед учирсан дэлүүний задрал гэмтэл 2018 оны 4 дүгээр сарын 25-ны үед үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,
шүүгдэгч Д.З-ын “Би 2018 оны 4 дүгээр сарын 24-ний 21 цагийн орчим “Их наяд” нэртэй бааранд орсон юм. Бааранд орчихоод Б бид хоёр нэг нэг лааз пиво авч уугаад бүжиглэж байгаад баар хаахаар нь бид хоёр гараад баарны өмнө зогсож байтал
Ц гээд миний танил залуу надтай таараад “хамт нэг айлд очъё” гэхээр нь би Бд “чи хамт явах уу” гэхэд Б “харилаа” гээд явчихсан юм. Би Ц болон түүнтэй хамт явсан Ө, Б гээд хоёр залуу мөн Н, Г болон өөр бас нэг танихгүй эмэгтэй нийлээд 7 хүн таксинд суугаад явж байгаад Улаангом сумын 11-р багт байх “САМА” телевизийн урд талд баригдаж дуусаагүй барилгын хашаан дээр такси зогсоод Н болон нөгөө танихгүй эмэгтэй хоёр буусан. Удалгүй Н хүүхдээ тэр айлаас авч гарч ирээд суусан. Харин нөгөө миний танихгүй эмэгтэй тэндээ үлдсэн. Тэгээд бид нар таксигаараа Нгийн гэрт очсон юм. Нгийн гэрт ороход Оршихоо гээд миний танил залуу орон дээр согтуу унтаж байсан. Бид нар Нгийн гэрлүү ирэх замд Ц намайг “2 шил архи авчих” гэхээр нь би “Гэрэлтэй цонх” гэх дэлгүүрээс 750 гарммын “Ерөөл” нэртэй архи авчихсан байсан юм. Тэгээд Нгийн гэрт ороод нэг шил архиа задлаад ууж байтал гаднаас таксинаас эхэлж бууж үлдсэн эмэгтэй хүүхдээ тэвэрчихсэн ороод ирсэн юм. Тэгээд бид нар 2 шил архиа байтал эхлээд Ц согтоод унтчихсан. Харин дараа нь Ө унтаад дараа нь Н хүүхдээ аваад унтчихсан юм. Тэгээд Б, Оршихоо, Г, нөгөө танихгүй эмэгтэй бид тав архийг ууж дуусгасан ба архиа ууж дуусчихаад би гэрээс гараад явах гэтэл Г намайг “явах гэж байвал дөхүүлээд өг” гэж хэлэхээр нь би хүлээж байгаад хамт гэрээс аваад гарсан. Гэрээс Г түрүүлж гараад 00 орсон ба би араас нь явж байтал миний араас Б гэрээс гарч ирээд намайг татаж зогсоогоод “миний авч явах гэж байгаа хүүхнийг яагаад авч явах гээд байгаа юм” гэж надад хэлэхээр нь би урдаас нь Бад “Энэ хүүхэн намайг дөхүүлээд өг гэж хэлсэн. Түүнээс биш би авч явна гэж хэлээгүй” гэхэд Б миний нүүр лүү магасдаад түлхсэн юм. Тэгэхээр нь би Быг “залуу яагаад байгаа юм” гэж хэлээд урдаас нь очиход Б намайг барьж аваад шахаж татаж гаргаж ирээд шидэхэд би унахдаа хажууд байсан машиныг нүүрнийхээ баруун талаараа буюу баруун шанаагаараа мөргөж газар унасан юм. Тэгээд босоод иртэл миний баруун талын шанаа, нүд орчмоос цус гарч байсан. Нэг хартал нөгөө Б Гг хашаанаас авч гараад зугатаахаар нь миний уур хүрээд тэр хоёрын араас хорооллоор дээш хөөгөөд замын цаад талд байх “Шунхлай” шатахуун түгээх станцын хажууд такси зогсоочихсон байхад нь Быг бариад авсан. Тэгтэл нөгөө такси нь яваад Г бид хоёрын хажууд үлдсэн юм. Би Бад “би чамайг цагдаад өгнө чи яахаараа хүн зоддог юм бэ” гэхэд Б надад “би баян айлын хүүхэд. Маргааш чиний хохирлыг барагдуулаад өгчихнө, намайг явуулчих” гэхээр нь би явуулахгүй барьж байтал надаас алдуураад зугатаасан. Тэгэхээр нь би араас нь хөөгөөд арын дөрвөн замын гэрлэн дохион дээр бариад автал Б баруун гарын тохойгоороо миний эрүү рүү нэг удаа цохихоор нь миний уур хүрээд Бын өмсөж явсан арслантай хар өнгийн цамцнынх нь захнаас хоёр гараараа татаж боогоод машин явдаг зам дээр нуруугаараа унахад нь баруун хөлөөрөө хэвлий орчим нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Быг дээш харуулж байгаад хэвлийн дээр нь өвдгөөрөө дараад хэсэг байж байгаад босгосон юм. Бид хоёрыг зодолдоод дуусахад Г ч гэрлүүгээ явсан, Б ч гэрлүүгээ явсан бөгөөд би эмнэлэг рүү явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.З нь хохирогч Я.Б-ыг зодсоны улмаас хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийд шингэн болон бүлэгнэсэн цус хуралдалт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжний баруун урд дээд хэсэгт зулгаралт гэмтэл учирсан нь гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-р тал/-ээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.З нь хохирогч Я.Б-ыг зодох нь хууль бус бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирол учирч болохыг ухамсарлаж ойлгож байсан боловч түүнийг зориуд хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.З нь “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Я.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Д.З-ыг зодож баруун шанааны хэсэгт 6х2 см хэмжээтэй шалбаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хохирогч Д.З-ын “Би гэрээс гарч бие засаж байтал Г миний араас ирээд “эгчийгээ гэрт хүргээд өгчихөөрэй” гэж хэлчихээд хариу буцаад орчихсон. Тэгэхээр нь би гэр лүү ороод жаахан сууж байтал архи дуусахаар нь би тэр хүмүүст “тарцгаая” гэж хэлчихээд гэрээс гарахад Г миний араас гараад ирсэн. Ггийн араас Буян-Арвижих гарч ирээд шууд миний цамцны захаас татаад “та яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б- нь “энэ эмэгтэйг дөхүүлж өгчихөөд харилаа” гэж хэлэхэд Б миний нүүр лүү нэг удаа цохиод намайг шахаж татаж дээр гаргаж ирээд унагаахдаа хажууд байсан машиныг мөргүүлж унагаахад би машиныг нүүр хэсгээрээ мөргөсөн. Тэр үед миний баруун талын нүдний ирмэгээс шанаа хүртэл язарч арьс нь хууларч цус гарсан. Буян-Арвижих намайг унагааж байхад Г бид хоёрын хажууд байгаагүй бөгөөд намайг газар унасаны дараа бид хоёрын хажууд ирсэн” гэх мэдүүлэг,
гэрч Ч.Б-ийн “Архиа ууж байтал Оршихоо, Ц Н нар архиндаа согтоод унтчихсан бөгөөд тэнд байсан хүмүүс согтох нь согтоод унчихаар нь би харья гэж бодоод гарах гэтэл Б надад хандаж “таныг би хүргээд өгье” гэж хэлээд надтай хамт гарах гэтэл З “би Бтай нэг үг яримаар байна” гээд тэр хоёр эхлээд гэрээс гараад би гэрт үлдсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Б, З нар орж ирэхгүй чимээгүй болчихоор нь тэр хоёрыг явчихсан байх гэж бодоод гэрээс гартал гэрийн ард талд Б, З нар өөд өөдөөсөө харчихсан зогссон ба би өөрийн авч явсан асаагуурын Г тусгахад Зын баруун талын шанаа нүд орчим нь шарх болж цус болчихсон, цус гарч байсан. Тэгэхээр нь би Зын толгой хагарчихсан юм байна гэж бодоод юу болоод байгааг асуухад Б надад “З өөрөө эхлээд надаас бариад авахаар нь би барилдаж байгаад түлхчихсэн чинь З нүүрээрээ машин мөргөөд гэмтчихлээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
гэрч О.Ц-ын “Нгийн гэрт очоод эхний нэг шил архийг нь ууж байгаад тэндээ тасраад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд өглөө болчихсон байсан ба Нгийн гэрт Б, Н бид гурав л үлдсэн байсан. Бааранд байхад З, Б нар хоорондоо болон өөр хүмүүстэй маргаж зодолдсон удаа байхгүй. Харин сүүлд сонсоход Б, З нар бид нарыг тасраад унасаны дараа Г гээд эмэгтэйг авч явахаар булаацалдаж эхлээд Б нь Нгийн хашаан дотор Зыг тэвэрч аваад шидэж унагаахдаа нүүрийг нь гэмтээсэн гэсэн. Түүнээс болоод тэр хоёр маргалдаж зодолдож хөөцөлдөж байгаад нэг нэгэнтэйгээ зодолдсон гэсэн. Яг хаана зодолдсоныг нь би мэдэхгүй бөгөөд тэр хоёртой Г хамт явсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
гэрч Ц.Н-ийн “Би “Аянчин” дэлгүүрийн урд талд нөгөө эмэгтэйг авах гээд зогсож байхад өндөр, намхан 2 залуу ирээд миний машинд суух гээд маргалдаж байхад намхан залуугийн баруун талын шанаа хэсэг нь шалбарч цус гарч байсан. Өөр тэр хоёр залууд ямар нэгэн гэмтэл бэртэл байсныг би мэдэхгүй. Миний машины хажууд тэр хоёр залуу маргаж ноцолдоод байсан ба сүртэй нэг нэгнээ зодоод цохиод байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,
гэрч Т.Б “2018 оны 4 дүгээр сарын 25-ны үүрээр З манай базын гэрт ирж унтаад өглөө нь босоход Зын баруун талын нүднээс хацрын дээд хэсэг хүртэл нь язарч шарх болсон байсан тул би юу болсныг нь асуухад хамт айлд очсон нэг залуу нь эмэгтэй хүн булаацалдаад зодсон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
гэрч Ц.Н-н “Бид нарыг тасраад унтчихаар нь З, Б нар манай найз Гг хүргэх гэж байгаад түүнээс болж манай хашаан дотор маргалдаад Б нь Зын нүүрэн хэсгийг нь гэмтээсэн. Түүнээс болоод манай гэрээс гараад зам дээр гарч хоёулаа зодолдсон гэж Г надад хэлсэн юм. Би З, Б нар хоорондоо зодолдсоныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
шүүгдэгч Я.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 24-ний 22 цагийн орчим “Их наяд” нэртэй бааранд Ц, Н хоёр болон Г гээд эгч бид нар орж суугаад 5 лааз 500 граммын пиво аваад тэндээ баар хаатал бүжиглэж байгаад баар хаах үед хамтдаа баарнаас гараад баарны үүдэн дээр байж байтал Ц нь Ө, З гээд 2 залуутай уулзаад зогсож байгаад нөгөө хоёр залуутай хамт ирээд бид нартай нийлээд төв таксины зогсоол дээрээс нэг такси бариад таксинд Н, Г, миний танихгүй нэг эгч, З, Ц, Ө бид нар Н гэрт очсон юм. Н гэрт Ц, Ө, З, Г, Н бид нарыг очиход Б гэрт нь унтаж байсан бөгөөд бид нар гэрт нь ороод эхний нэг шил архийг уугаад дуусахад Ц, Ө, Н нар тасраад унтчихсан юм. Дараагийн нэг шил архийг ууж байтал гаднаас “Сама” телевизийн урд талын баригдаж байгаа барилгын хашаанд бууж хоцорсон танихгүй эгч хүүхдээ авчихсан шөнийн 02 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд Г, З, танихгүй эгч, Б бид тав нөгөө архиа ууж дуусаад шөнийн 03 цагийн орчим байх би харихаар гэрээс гарах гэтэл Г надтай хамт явна гээд миний араас гарч ирсэн. Тэгтэл З бид хоёрын араас гэрээс гарч ирээд намайг “зогсож бай” гээд дуудаад байхаар нь би зогсолгүй Гтэй хамт яваад байсан. Тэгтэл хашааны хаалганы орчим машины хажууд З миний гараас бариж авчихаад надад “уулзъя” гэж хэлээд Ггээс холдоод намайг “чи явчих. Би Г-г авч явмаар байна” гэхээр нь би Зт хандаж “Г надтай хамт явна гээд байна” гэхэд “чи явчих” гээд надруу дайраад надтай маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад Золбобаяр миний хөлрүү хөлөөрөө нэг удаа хавираад миний тэлээнээс хоёр гараараа бариад авахаар нь би зөрүүлээд Зын өмднөөс нь хоёр гараараа барьж аваад шахаж татаж өргөөд зүүн талдаа шидээд газар унагаахад нүүрний хэсгээрээ машин мөргөөд унасан. З надаас тавилгүй бид хоёр газарт ноцолдож байтал Бат-Орших ах гарч ирээд бид хоёрыг салгаад хоёр тийш болгосон юм. Тэгээд би Нандин-Эрдэний хашаанаас Г-тэй хамт гараад хорооллоор дээш явж байтал араас З ганцаараа гүйж ирээд “чи намайг унагаахдаа миний шанааг машин мөргүүлээд гэмтээж цус гаргалаа. Чамайг цагдаад өгнө” гээд намайг баричихаад утсаараа дуудлага өгөөд байсан юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.Б нь хохирогч Д.З-ыг зодосны улмаас баруун шанааны хэсэгт 6х2 см хэмжээтэй шалбаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын мын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 315 дүгнэлт /хх-ийн 54-р тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Я.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Б нь “Би буруугаа хүлээн зөвшөөрч байа.Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
II. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Д.З нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Д.З нь Увс аймгийн Тариалан сумын Толь багт ганцаараа мал маллан амьдардаг болох нь Увс аймгийн Тариалан сумын Толь багийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.З-ын хувийн байдлын талаар гэрч Б.Б “З нь миний найз юм. Би Зтай найзалж нөхөрлөөд 4-5 жил орчим болж байна. Манай найз З нь Тариалан сумын Толь багт гэртээ ганцаараа мал маллаж амьдардаг юм. З хувь хүний хувьд найз нөхөддөө тусархуу, хүнтэй нэг найзалбал үнэнч шудрагаар найзалдаг, ажилсаг, янз бүрийн буруу зан ааш гаргаад байдаггүй, хүн яаж харицана буцаагаад тэр зангаар нь харилцдаг хүн юм. Муу зуршлын хувьд тамхи татдаг, архийг хааяа найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг байх. Түүнээс биш Зыг архи ууж согтоод бусадтай янз бүрийн байдалд орж байгааг нь харж байгаагүй. З нь бага наснаасаа амьдралын хатууг үзсэн аав, ээж нь өөд болчихсон бөгөөд одоо гэртээ ганцаараа байдаг юм. З нь хааяа гар аргаар алт олборлох ажил хийдэг ба голдуу хөдөө Тариалан сумын Толь багт малаа маллаад амьдардаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,
гэрч Э.Б “Би Зтай найзалж нөхөрлөөд 3-4 жил орчим болж байна. З нь айлын хамгийн бага хүүхэд бөгөөд дээрээ 3 ах 1 эгчтэй. Аав, ээж нь өөд болчихсон гэртээ ганцаараа амьдардаг юм. Зын гэр нь Тариалан сумын 4-р багт
байдаг бөгөөд боловсролын хувьд 10 жил төгсөөгүй байх. З одоогоор эхнэр хүүхэдгүй ганцаараа мал маллаж амьдардаг бөгөөд ах, эгч нарынхаа мал малладаг юм шиг байна лээ. Ихэвчлэн гар аргаар алт олборлож амьдардаг юм. З нь ерөнхийдөө төлөв даруу, илүү дутуу зан аашгүй бөгөөд найз нөхөдтэйгээ хэрэлдэж маргалдаад байдаггүй юм. Харин хүн Зыг өдөж хоргоогоод, маргалдаад зодсон тохиолдолд заавал хариугаа авч байж салдаг зантай. Түүнээс биш түрүүлж хөдлөөд маргаад байдаггүй хүн юм. Муу зуршлын хувьд тамхи татдаг, архи согтууруулах ундааг хааяа хэрэглэдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Д.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Я.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.Бын хувийн байдлын талаар гэрч Г.Я “Манай хүү Б нь айлын том хүү бөгөөд дээрээ нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй дүүтэй. Бага насандаа цэцэрлэгт хүмүүжээд 12-р ангийг Улаанбаатар хотод Биеийн тамирын их сургуулийн лицей сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн юм. Тэгээд их сургуульд оруулахгүй цэрэгт явуулах гээд Улаангомд ирсэн байсан. Манай хүү одоохондоо ажил төрөл хийхгүй байгаа бөгөөд эхнэр бид хоёрт туслаад явж байгаа. Б нь даруу төлөв, хүнд тусламтгай, үндэсний бөхөөр хичээлэлдэг, зуун буудалт даамын мастер, даамын төрөлд аймагт амжилт гаргаж байсан хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,
гэрч Ш.Ү-ын “Б манай 3 хүүхдийн дундах бөгөөд дээрээ нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй дүүтэй. Бага насандаа цэцэрлэгт хүмүүжээд 12-р ангийг Улаанбаатар хотод Биеийн тамирын их сургуулийн лицей сургуульд сурч бурэн дунд боловсрол эзэмшсэн юм. Цэрэгт явах гээд Улаангомд ирсэн байгаа юм. Б нь дуугүй, даруухан, хүнтэй нэг их зүйл яриад байдаггүй, бусдад тусладаг, хүн чанар сайтай хүү юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.З, Я.Б нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Д.З, Я.Б нарыг гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хольдог овогт Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
- шүүгдэгч Борлууд овогт Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-т 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох,
- шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь 11.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Ялтан Я.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.З, Я.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.З, Я.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ