| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2309025130064 |
| Дугаар | 2025/ДШМ/615 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 13.9.1., 21.12.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/615
2025 05 22 2025/ДШМ/615
Э.Б, Б.Б, Ч.Ё, Б.М,
Ц.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өнөбат,
шүүгдэгч Э.Б, Б.Б, Ч.Ё, Б.М, Ц.Д нарын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/2758 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Э.Б, Б.Б, Ч.Ё, Б.М, Ц.Д нарт холбогдох эрүүгийн 2309025130064 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Ч.Ё нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ажиллах хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ...тоот өрөөнүүдэд албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “нууц далд аргаар үйлдэгдсэн болон тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдахыг хориглоно...”,
мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчиж Б.М, Б.Б, Э.Б, Ц.Д нартай бүлэглэн бүртгэлийн СБ2-5074 дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Б.Аыг “хэлсэн хэрэг чинь дутуу байна”, “бүх үнэнээ хэл” гэх зэргээр хэлж дал хэсэгт нь гараараа цохих, баруун хөлийн шилбэ хэсэгт хөлөөрөө өшиглөх үйлдлээр зодож, цахилгаан бороохой дуугаргаж айлган сүрдүүлж хэрцгий харьцаж шаналган зовоосон зэргээр бие махбодийг шаналган зовоосон зэргээр бие махбодийг шаналган зовоосон,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчиж Б.С, Л.А, Б.А, М.М, Б.Х, Б.О нарыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн … тоот өрөөнүүдэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 17 минутаас өдрийн 16 цаг хүртэл нийт 16 цагийн хугацаанд хууль бусаар буюу хохирогч нарын эрх чөлөөнд нь халдаж, саатуулсан,
яллагдагч Ц.Д нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой ажиллах хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ...тоот өрөөнүүдэд албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “нууц далд аргаар үйлдэгдсэн болон тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "... Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдахыг хориглоно ...”,
мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчиж Б.М, Б.Б, Ч.Ё, Э.Б нартай бүлэглэн бүртгэлийн СБ2- 5074 дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч М.Мийг “та нар шиг юмнууд амжилт олдоггүй юм, хэлдэг газарт нь хэлээрэй, амжилт олохгүй” гэж хэлж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сууж байсан сандлаас түлхэж унагаад цахилгаан бороохойгоор нуруу хэсэгт нь цохиулж биед нь халдсан,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчиж Б.С, Л.А, Б.А, М.М, Б.Х, Б.О нарыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ...тоот өрөөнүүдэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 17 минутаас өдрийн 16 цаг хүртэл нийт 16 цагийн хугацаанд хууль бусаар буюу хохирогч нарын эрх чөлөөнд нь халдаж, саатуулсан,
яллагдагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой ажиллах хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ...тоот өрөөнүүдэд албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “нууц далд аргаар үйлдэгдсэн болон тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдахыг хориглоно...",
мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шуүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчиж Б.М, Э.Б, Ч.Ё, Ц.Д нартай бүлэглэн бүртгэлийн СБ2-5074 дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Б.Сыг “энэ юу хийдэг, яасан хулгайч вэ” гэж хэлээд бөгс, гуя хэсэг рүү өшиглөх үйлдлээр халдан зодож тарчилган зовоосон,
хохирогч Л.Аг “2-3 хоног хаагуур юу хийж явснаа хэл хэлэхгүй бол хорино, шорон руу явуулна шүү” гэж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон,
хохирогч Б.Аыг цахилгаан бороохойгоор цохиулахаар довтолж улмаар “битгий зугтаад бай пизда минь”, “за ахын дүү одоо эвээр ярья, чи мянга гүрийгээд хаа холдох вэ, хэрэг хийсэн хүмүүс хэргээ хүлээгээд уйлаад гараад байна, Сыг харсан биз дээ, яаж хэргээ хүлээгээд уйлаад гарч байгааг, ах нь чадна шүү дээ” гэх зэргээр хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж эрүүдэн шүүсэн,
хохирогч М.Мийг “хийсэн хэргээ бүгдийг нь хэл” гэж хэлж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчиж Б.С, Л.А, Б.А, М.М, Б.Х, Б.О нарыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн 203,204 тоот өрөөнүүдэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 17 минутаас өдрийн 16 цаг хүртэл нийт 16 цагийн хугацаанд хууль бусаар буюу хохирогч нарын эрх чөлөөнд нь халдаж, саатуулсан,
яллагдагч Б.М нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой төрийн албан хаагчаар ажиллах хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ...тоот өрөөнүүдэд албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “нууц далд аргаар үйлдэгдсэн болон тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдахыг хориглоно...”,
мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд. бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно..." гэснийг тус тус зөрчиж, Э.Б, Б.Б, Ч.Ё, Ц.Д нартай бүлэглэн бүртгэлийн СБ2-5074 дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Б.Сыг “та нар хулгай хийсэн байна, тэрийгээ хүлээ” гэж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон, гуя, бөгс хэсэгт олон удаагийн давтамжтайгаар хөлөөрөө өшиглөх үйлдлээр халдан зодож уйлуулан тарчилган зовоосон, хохирогч Л.Аг “2-3 хоног хаагуур юу хийж явснаа хэл хэлэхгүй бол хорино, шорон руу явуулна шүү” гэж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж. сэтгэл санааг нь шаналган зовоосон,
хохирогч Б. ын дэргэд бусад хохирогч буюу Б.С. М.М нартай хүнлэг бус харьцах уйлуулах зэрэг дам байдлаар айлган сүрдүүлэн хэрцгий харьцаж ерее хоорондын хөдөлгөөнд хяналт тавьж эрүүдэн шүүсэн,
хохирогч М.Мийг “хийсэн хэргээ бүгдийг нь хэл, чамтай эвтэйхэн ярьдаг нь ярьж байхад хэлээрэй, камерын бичлэг чинь байгаа”, “чи эвгүй ярьдагтай нь яримаар байна уу”, “та нар шиг юмнууд амжилт олдоггүй юм, хэлдэг газарт нь хэлээрэй, амжилт олохгүй” гэж хэлж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон, сууж байсан сандлаас нь түлхэж унагаад цахилгаан бороохойгоор нуруу болон биеийн бусад хэсэгт хүчдэлээр цохиулж бие махбодыг тарчилган зовоосон,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчиж Б.С, Л.А, Б.А, М.М, Б.Х, Б.О нарыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн 203,204 тоот өрөөнүүдэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 17 минутаас өдрийн 16 цаг хүртэл нийт 16 цагийн хугацаанд хууль бусаар буюу хохирогч нарын эрх чөлөөнд нь халдаж, саатуулсан,
яллагдагч Э.Б нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой ажиллах хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ...тоот өрөөнүүдэд албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “нууц далд аргаар үйлдэгдсэн болон тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдахыг хориглоно...”,
мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчиж Б.М, Б.Б, Ч.Ё, Ц.Д нартай бүлэглэн бүртгэлийн СБ2-5074 дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Б.Сыг "хэргээ хүлээ, хэргээ хүлээвэл чамайг эндээс явуулъя, хэргээ хүлээхгүй бол чамайг аавтай чинь найз охинтой чинь хамт шоронд хатаана гаргахгүй, найз охинтой чинь явуулна" гэж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон, хар өнгийн цахилгаан бороохойгоор гуя, гэдэс, гарын булчин хэсэгт хүчдэлээр цохиулсан, гараараа шанаа хэсэгт алгадах толгойн дагз хэсэг, баруун, зүүн шанаа хэсэгт цохих үйлдлээр халдаж шаналган зовоосон,
хохирогч Л.Аг “2-3 хоног хаагуур юу хийж явснаа хэл хэлэхгүй бол хорино, шорон руу явуулна шүү” гэж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон,
хохирогч Б.Аыг “манай дүүрэгт хийсэн бүх хулгайгаа наанаа бич", “битгий шаагаад бай чиний хийсэн бүх хулгай камерын бичлэгтэй байгаа, эсхүл өөрөөр үзэх гээд байна уу” “аятайхан байгаа дээр бүгдийг бич” гэж хэлж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон, мөрдөгч Ц.Даар цахилгаан бороохой авхуулж түүнтэй хамтарч хоёр талаас нь сандлаар шахаж цахилгаан бороохойгоор цохиулахаар айлган сүрдүүлж хэрцгий харьцаж шаналган зовоосон,
хохирогч М.Мийг “чи пизда минь үнэнээ яриач” “цонхноос наашаа бай л даа пизда минь” “заавал зодуулж байж хэргээ хүлээх гээд байгаа юм уу” гэж хэлж хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус харьцаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон, цахилгаан бороохойгоор нуруу, зүүн далны хэсэг, биеийн бусад хэсэгт хүчдэлээр цохиулах, хөл гараараа цохих өшиглөх зэргээр бие махбодыг шаналган зовоосон,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчиж Б.С, Л.А, Б.А, М.М, Б.Х, Б.О нарыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ...тоот өрөөнүүдэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 17 минутаас өдрийн 16 цаг хүртэл нийт 16 цагийн хугацаанд хууль бусаар буюу хохирогч нарын эрх чөлөөнд нь халдаж, саатуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б, Б.Б, Ч.Ё, Б.М, Ц.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ... Хавтаст хэргийг шүүх хүлээн авч хянахад, яллагдагч Э.Б, Б.Б, Ч.Ё, Б.М, Ц.Д нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч нараар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таньж олуулах ажиллагаа явуулан шаардлагатай байна. Учир нь яллагдагч нарын хэн хэн нь ямар үйлдэл хийсэн болохыг шалгаж тогтоосноор яллагдагч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл, хэлбэрийг зөв тогтоох ач холбогдолтой,
- Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтад байгаа 2206000001293 дугаартай хэрэгт үзлэг хийж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг хуулбарлаж авах, уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн болохыг тогтоох,
- Гэмт хэрэг эхэлсэн болон төгссөн цаг хугацааг тогтоох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдпыг шалгаж тогтоох. Учир нь прокурорын яллах дүгнэлтэд “...Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ...тоот өрөөнүүдэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 17 минутаас өдрийн 16 цаг хүртэл нийт 16 цагийн хугацаанд хууль бусаар буюу хохирогч нарын эрх чөлөөнд нь халдаж, саатуулсан...” гэж дурдсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2 давхрын орчныг хянах камерын 2023 оны 08 дугзэс сарын 02-ны өдрийн 00:17:40 цагаас 08:27:05 цаг хүртэлх хугацаанд бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хэрэгт хавсаргасан байна.
Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан дээрх цаг хугацаанд буюу яллагдагч нар нь 16 цагийн турш тасралтгүй хохирогч нарыг хянан харгалзаж, хууль бусаар эрх чөлөөнд нь халдаж, саатуулсан гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлсон байх тул хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийж уг байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хэргийн зарим яллагдагч нарын зүгээс тухайн үед шөнийн эргүүлийн ээлжтэй байсан ба гадуур эргүүл, хяналт хийхээр Цагдаагийн хэлтсийн байрнаас гарч яваад буцаж орж ирээгүй талаар мэдүүлэгтээ дурддаг ба холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байна.
-Яллагдагч нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Б.А, М.М нарыг цахилгаан бороохойгоор цохиулж биед нь халдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байх ба уг гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэх цахилгаан бороохой нь одоо хаана байгаа болох нь тодорхойгүй буюу хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон эсэх, эсхүл хураан авсан эсэх нь тодорхойгүй байх тул уг цахилгаан бороохойг олж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын өгсөн мэдүүлэгт тэдгээрийн саатуулагдах үед унаж явсан тээврийн хэрэгслээс цахилгаан бороохойг мөрдөгч нар авсан, хохирогч Б.С нь уг цахилгаан бороохойг хувь хүнээс худалдан олж авсан талаар тусгагдсан байгаа болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн хэрэгт яллагдагч нарын тусгай хэрэгслийн хангалтын талаарх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас гаргуулан авсан нь дээрх тусгай хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хангалттай нотлох баримт болохгүй.
Мөн яллагдагч нарын зүгээс хохирогч нарыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгөхдөө цахилгаан бороохойг хамт хүлээлгэн өгсөн гэх ба Эрүүгийн цагдаагийн тасгаас Б.С нарт холбогдох хэрэг, материалыг Мөрдөн байцаах тасагт хэзээ хүлээлгэн өгсөн болох, хүлээн авсан талаар бүртгэл тэмдэглэл хөтөлсөн эсэх, хэргийн хамт хураан авсан, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг өгсөн эсэхийг шалгах шаардлагатай байна.
-Яллагдагч Э.Б нь хохирогч Б.С, Б.А, М.М, Б.Х, Б.О, Л.А нарыг баривчлах ажиллагаа явуулах гэж байгаа талаар тухайн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ахлах мөрдөгч Б.Бд утсаар танилцуулсан талаар мэдүүлэгтээ дурдсан байх тул уг асуудлыг шалгаж тогтоох, шаардпагатай бол үүрэн телефоны оператор компаниас лавлагаа авч, хоорондын холболтыг тогтоох.
-Насанд хүрээгүй хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Б.Аийг тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т“өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1 -д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэж заажээ. Хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.Аын төрсөн эцэг, эх нь яагаад хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй талаар баримт байхгүй байх бөгөөд хэрвээ ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох талаар хуульд заасан байна. Иймд насанд хүрээгүй хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
-Хэрэгт мөрдөн байцаалт явуулж дуусган хохирогч Б.А, М.М, Б.С, Л.А, Б.Х нарт хэргийн материал танилцуулахаар мэдэгдсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /5хх 112-115/-үүд байх ба хохирогч Б.От хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй байна. Түүнчлэн хохирогч М.Мийн утас холбогдохгүй байсан, төрсөн эх н.Мийн ...дугаарын утаст холбогдоход “...М.М нь гэртээ ирэхгүй удаж байгаа, хаана явж байгааг нь мэдэхгүй байна” гэсэн тэмдэглэл, Хохирогч Б.Ст түүний ... дугаарын утаст холбогдоход “...хавтаст хэргийн материалтай танилцсан, сүүлд нэмж хийгдсэн ажиллагаатай одоо танилцахгүй, манай найз охин Л.А ч гэсэн очиж танилцахгүй.бид цуг байна” гэсэн тэмдэглэлүүдээс хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцах талаар бодитой мэдэгдсэн гэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
- Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/79 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаартай яллах дүгнэлтийг “...хохирогч Б.Аын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэзээ хэн учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй, бүрэн шалгаж тогтоогоогүй...” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
Гэтэл хохирогч Б.Аын эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоохоор шинжилгээ хийсэн шинжээч эмч Н.Эгоос гэрчийн мэдүүлэг /4хх 241-244/ авч Улсын ерөнхий прокурорын газрын тогтоолд дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Иймд хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очтол яллагдагч Э.Б, Б.Б, Ч.Ё, Б.М, Ц.Д нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон эрүүгийн 2309025130064 дугаартай хэргийн хохирогч болох Б.С, Л.А, Б.А, М.Мөнхтамир, Б.Х, Б.О нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн захирамжийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүх захирамждаа яллагдагч нарын үйлдэл оролцоо, хамтран оролцсон төрөл, хэлбэрийг тогтоох зорилгоор хохирогч нараар таньж олуулах ажиллагаа явуулах шаардлагатай талаар тусгажээ. Хохирогч Б.С, Л.А, Д.М нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид цагдан хоригдож байхад нь гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг авахдаа тухайн гэмт хэрэгт холбогдсон Э.Б, Б.М, Б.Б, Ч.Ё, Ц.Д нарын гэрэл зургийг үзүүлж мэдүүлэг авсан.
Дээрх хохирогч нар яллагдагч нарын үйлдэл, оролцооны талаар дэлгэрэнгүй мэдүүлж хэн, хэзээ, хаана, ямар үйлдэл гаргаж, ямар үг хэллэг хэрэглэж харьцсан, юу ярьсан талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Мөн таньж олуулах ажиллагааг нэг удаа явуулдаг онцлог бүхий мөрдөн шалгах тодорхой ажиллагаа бөгөөд “Хүн таньж олуулах ажиллагаа”-г нэгээс дээш удаа гүйцэтгэх нь танигчаар, танигдаж буй хүний гадаад байдал, онцлог шинжийг нүдлүүлэх үр дагаврыг бий болгож, мөрдөн шалгах ажиллагааны нотлох чадварыг алдагдуулах сөрөг үр дагавартайг харгалзалгүйгээр таньж олуулах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар захирамжид заасан нь үндэслэлгүй байна.
2. Хохирогч Б.С, Б.А, М.М нарын яллагдагчаар татагдсан 2206000001293 дугаартай хэрэгт нэгтгэгдсэн 230900001873 дугаартай хэрэгт үзлэг хийж 230902513 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 260 дугаартай прокурорын зөвшөөрлийн дагуу гаргуулан авч хэн, хэзээ, ямар хэрэгт хэрхэн шалгагдсан талаарх нөхцөл байдлыг тогтоосон. Гэвч дээрх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр үзлэг хийж ач холбогдол бүхий баримтыг хуулбарлаж авах шаардлагатай гэсэн хэт явцуу, тодорхой бус, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Гэтэл шүүх тухайн мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэрэгт нотолгооны ямар ач холбогдолтой эсэх, яллагдагч Э.Б, Б.М, Б.Б, Ч.Ё, Ц.Д нар нь хохирогч нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг шийдвэрлэхэд хэрхэн уялдаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдлыг тогтооход хамааралгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр тусгажээ.
3. Гэмт хэрэг эхэлсэн болон төгссөн цаг хугацааг тогтоох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоох талаар тусгасан байна.
Захирамжийн дээрх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана...” гэсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх хуулийн заалттай нийцэхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон тухайн бичлэгийг агуулсан эд мөрийн баримт бүхий сиди, гэрч Э.М, Э.Б, хохирогч Л.А, Б.С нарын мэдүүлэг зэрэгт заагдсан цаг хугацааг харгалзалгүйгээр хяналтын камерын бичлэгт үзлэг хийх ажиллагааг дахин хийх шаардлагатай гэж дүгнэсэн нь хэргийг бодит байдалд нийцэхгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалж улмаар талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд дээрх заалтад заасан ажиллагааг шүүхийн шатанд хийж гүйцэтгэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.
4. Яллагдагч нар нь хохирогч нарт хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгахдаа цахилгаан бороохой ашигласан болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэгт тусгагдсан дуу, авиа болон хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Тодруулбал, гэрч Б.Б, Э.М, Э.Б нарын мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан авсан лавлагаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар дээрх тусгай хэрэгсэл олдох боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр “Цагдаагийн Ерөнхий газраас гаргуулан авсан нь дээрх тусгай хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хангалттай нотлох баримт болохгүй...” гэж заасан нь үндэслэлгүй байна.
5. Шүүх “...Яллагдагч Э.Б нь хэрэг гарах цаг хугацаанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ахлах мөрдөгч Б.Бд “...Б.С, Б.А, М.М, Б.Х, Б.О, Л.А нарыг баривчлах ажиллагаа явуулах...” талаар утсаар танилцуулсан эсэхийг шалгаж хоорондын холболтыг үүрэн телефоны оператор компаниас лавлагаа гаргуулан авч тогтоох шаардлагатай” гэжээ.
Гэрч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...20 дугаар хороо хариуцсан мөрдөгч Б нь машинтай хүмүүс хулгай хийж байгаа талаар мэдээллийг олсон, камер шүүгээд шалгаж байна гэж надад танилцуулж байсан. Тэгж танилцуулсны маргааш ажил дээрээ ирэхэд хэдэн хүмүүс барьсан ажил дээр байж байсан. Өмнөх шөнө нь хүмүүсээ барьсан гэж над руу утсаар ярьсан билүү одоо санахгүй байна...” гэх мэдүүлгийг өгсөн байна. Гэтэл шүүх тухайн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд бий болсон нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолтой эсэх, эрүүдэн шүүсэн үйлдэлд ямар шалгуураар хамаарч байгаа талаар тусгаагүй, тухайн ажиллагааны ач холбогдлын талаар тусгаагүй байгаа нь дээрх заалтад заасан ажиллагаа нь хэргийн бодит байдал болон зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна.
6. Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, танилцах боломжоор хангах зорилгоор мэдэгдсэн нь бодитой бус гэх агуулгыг захирамжид тусгасан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Б нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгахдаа хэргийн оролцогч тус бүрд хавтаст хэргийн материалыг танилцуулж талуудаас гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэн хэргийг прокурорт ирүүлсэн байна. Улмаар хэрэгт үйлдсэн 196 дугаартай яллах дүгнэлт 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүчингүй болж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтыг дуусгаж хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулан ирүүлсэн байна.
7. Шинжээч эмч Н Эгоос 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан “Шинжээчээс мэдүүлэг авах” мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэж хохирогч Б.А, Л.А, Б.С, М.М нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн хэр хэмжээ, гэмтлүүдийн шинж байдал, хэзээ учирсан байх боломжтой болох, ямар хүчний үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлүүд нь дангаараа болон бүхэлдээ гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг асууж тодруулсан. Мөн захирамжийн үндэслэх хэсэгт “...Яллагдагч Б.Эын өмгөөлөгч Г.Минжмаагаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийг гаргаж хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцсэн талаар дурджээ. Гэвч энэ хэрэгт Б.Э гэх хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, мөн өмгөөлөгчөөр Г.Минжмаа гэх хүн оролцоогүй байхад шүүх шүүгчийн захирамжийн үндэслэл болгосон нь илт үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах аргаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасныг зөрчсөнөөс гадна хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон нөхцөл байдал нь ойлгомжгүй түүний дагуу хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагч нарын өмгөөлөгч Х.Баатарбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэж заасан. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал” гэж заасан бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдоогүй. Эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 1.7 дугаар зүйлд заасан үүргээ зөвхөн шүүх хуралдаанд хэрэгжих үүрэг мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хүрээнд яллагдагчийн нэр болон өмгөөлөгчийн нэр андуурагдаж бичигдсэн асуудлыг ноцтой зөрчил мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Камерын бичлэгтэй холбоотой асуудал байдаг, үүнийг прокурор тайлбарлахдаа “уг бичлэг дутуу авагдсан мэтээр тайлбарлаж байгаа” нь хууль зүйн үндэслэлгүй, уг камерын бичлэг бүрэн авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс камерын бичлэгтэй танилцсан. 16 цаг хүртэл бичигдсэн үйл баримт байгаа. Гэтэл өглөөний 8 цаг хүртэлх бичлэг авагдсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хүмүүсийн үүрэг оролцоог буруу тодорхойлсон. Ч.Ё тухайн өдрийн шөнийн эргүүлийн мөрдөгч байсан. Энэ талаар жижүүрийн хуваарьт байдаг. Хохирогч гэх хүмүүсийг цагдаагийн хэсэгт авч ирчихээд хэсэг хугацааны дараа буцаж гарч явсан, цаг минутад камерын бичлэгт байдаг. 16 цаг хүртэл Ч.Ё хохирогч нарыг байцаагаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарыг хүлээж авсан цаг нэр бүхий 5 мөрдөгчийг тодорхойлох боломжгүй. Эдгээр нөхцөл байдлаас харахад хүмүүсээ буруу тодорхойлсон. Зөвхөн мэдүүлэгт үндэслэж байгаа нь учир дутагдалтай, камерын бичлэг дахин үзлэг хийх шаардлагатай. Баянзүрх дүүргийн прокурорын газарт байгаа эрүүгийн тоот хэрэгт үзлэг хийх талаар ярьдаг. Прокурор тайлбарлахдаа үзлэг хийсэн байдлаар тайлбарладаг нь үндэслэлгүй. Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн хэрэг Сүхбаатар дүүрэгтээ байх хугацаандаа мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нэг хэсэгт нь үзлэг хийсэн. Түүнээс биш Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа тоот хэрэгт үзлэг хийсэн зүйл байхгүй. Хохирогч нар үргэлжилсэн үйлдлээр орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлддэг нөхцөл байдал байгаа. Тухайн үед эрүүгийн мөрдөгч нарын гомдол мэдээлэлд гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байхад нь шалгасан уу, гэм буруугүй хүнийг шалгасан уу гэх нөхцөл байдал харагдана. Баянзүрх дүүрэгт шалгагдаж байсан. С, Б нарыг оргон зайлсан байх үед нь саатуулсан байдаг. Хохирогч нар цагдаагийн албан хаагчид саатуулагдах үедээ бороохой авч явж байсан талаарх мэдүүлэг байдаг. Мөрдөгч “Бид нар цахилгаан бороохой хаанаас олж авсан бэ” гэх байдлаар асууж байсан. Гэтэл хохирогч нар өөрөөр мэдүүлдэг. Ийм эргэлзээтэй, зөрүүтэй асуудал яригдаж байгаа учраас цагдаагийн байгууллагаас олгосон тусгай хэрэгсэл байсан уу, эсхүл хохирогч нарын тусгай хэрэгсэл байсан уу гэдгийг тогтоогоогүй байна. Тухайн үед эрүүгийн тасгийн дарга ээлжийн амралттай байсан. Анхлах мөрдөгч Б ахалж байсан. Цагдаагийн байгууллагын албан хаагч ажиллагаа хийхдээ удирдах дээд шатны албан тушаалтанд шөнө орой гэхгүйгээр бүх байдлыг мэдээлэлдэг. Энэ хүрээндээ Б мөрдөгч Б мөрдөгчид мэдэгдэж тухай бүрд үүрэг чиглэл авч ажиллаж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэг нь тухайн үйлдлийг хийхэд зөвшөөрөл олгосон хүн гэмт хэрэгт буруутгагдахаар хуульчилсан байдаг. Ахлах мөрдөгч Б зөвшөөрөл олгосон бол энэ хэрэг яагаад шалгагдаагүй вэ гэх асуудал яригдах учраас энэ нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж тогтоох нь зүйтэй. Аын хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой асуудал, Аын биед гэмтэл учирсантай холбоотой асуудлыг шалгаагүй. Аыг С зодсон гэх асуудал яригддаг. Шинжээчийн дүгнэлтээр цагдаагийн хэлтэст ирсэн цаг хугацаанаас өмнө уг гэмтэл авсан байх боломжтой гэх асуудал яригддаг. Гэмт хэргийн шинжтэй асуудал байхад хэн нэгэнд ял завших боломжийг олгож байна. Прокурор, мөрдөгч нар гэмт хэргийн шинжтэй асуудлын бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хохирогч нарыг хэргийн материалтай танилцуулаагүй, мэдэгдээгүй. Энэ асуудлад ач холбогдол өгч байна вэ, гэвэл 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын зэрэглэл тогтоохтой холбоотой асуудал яригддаг. Гэтэл сэтгэл санааны хохирол нэхэмжлэх ёстой байсан талаар асуудал үүсвэл яах вэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байгаа учраас бодитой мэдэгдсэн байх ёстой. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… 11 төрлийн ажиллагаа нэмж хийх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс үнэн бодитой зөв тогтоох үүрэгтэй гэх үүргээ биелүүлээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж заасан бүрэн тогтоогдоогүй тул анхан шатын шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж 11 заалт бүхий хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу анхан шатны шүүх хэлэлцээд 8 үндэслэлээр прокурорт хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокурор өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг анхан шатны шүүх хуралдааны үед дурдсан. Нэр бүхий 5 мөрдөгч хохирогч нарыг баривчлан цагдаагийн хэлтэст яагаад авч очих болсон бэ, гэвэл хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж уг хэрэг камерын бичлэгт дүрсэн тогтоогдсон учраас тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогддог. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтооход түрээсийн тээврийн хэрэгсэл байсан. Тухай түрээсийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээс “тухай тээврийн хэрэгсэл хаана байна вэ” гэж асуухад “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буудлын гадаа байна” гэж хэлснээр мөрдөгч нар очиж баривчлах ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Үүнийг үндэслэж цагдаагийн эрх бүхий албан хаагчид тухай үйлдлийг таслан зогсоох зорилгоор нэр бүхий хохирогч нарыг баривчлах ажиллагааг зохион байгуулж, цагдаагийн хэлтэст хүргэсэн байдаг. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар мөрдөгч гэмт хэргийг таслан зогсоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод заасан гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх гэх үндсэн зарчмаар өөрт оногдсон үүргийн дагуу уг үйл ажиллагааг явуулсан боловч мөрдөгч нар буруутан болсон. Нэр бүхий яллагдагч нарыг гэмт хэрэгт холбогдуулж шалгахдаа мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Прокурор анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар хэлэхдээ “ерөнхий агуулгаар шийдвэрлэж байхад, жижиг алдаа зүгээр гэх байдлаар тайлбарлаж байсан”, одоо ч мөн тийм тайлбар өгч байна. Гэтэл хуульд заасан зарчим бол хуулийг чанд сахих, хуульд заасан зүйл заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Камерын бичлэгийн тухайд бүрэн авах боломжтой. Гэтэл 8 цагаар тасалж авсан атлаа 16 цаг гэх агуулгаар ярьдаг. Энэ асуудлыг шалгаж тогтоох боломжтой. Камерын бичлэгт өрөөнөөс гарч яваад гэртээ амрахаар мөрдөгч нар гарч явж байгаа үйл баримтууд байдаг. Өглөөний 7 цагийн үед хэн үлдсэн вэ, гэвэл тухайн Эрүүгийн хэлтсийн жижүүрт гарсан мөрдөгч А байсан. Уг 5 мөрдөгч байхгүй байдаг. Энэ талаар камерын бичлэгт байна. Прокурор “мөрдөгч нарыг гарч орсноороо хэрэгт хамааралтай гэж” байна. Тийм бол яллагдагч нарыг харж хоносон А яагаад энэ хэрэгт холбогдохгүй байна. Цахилгаан бороохойны асуудал байдаг. Цахилгаан бороохойны талаар гэрчүүд мэдүүлээд байхад уг бороохой байхгүй. Хүлээлгэж өгсөн, эсхүл өгөөгүй эсэх нь тодорхойгүй мухарлаж шалгасан зүйл байхгүй. Гэтэл прокурор “хэргийг шийдвэрлэхэд цахилгаан бороохой хамаарахгүй, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж” ярьдаг. Энэ хэргийг тал бүрээс нь бүрэн тогтоох асуудлыг ярихгүй байна. Зөвхөн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх агуулгаар ярьж болохгүй. Нэр бүхий 5 яллагдагч нар ажил үүргээ гүйцэтгэж байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос яллагдагч Э.Б, Б.Б, Ч.Ё, Б.М, Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд “хохирогч нараар таньж олуулах ажиллагаа явуулах, 2206000001293 дугаартай хэрэгт үзлэг хийж ач холбогдолтой баримтыг хуулбарлан авч уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн болохыг тогтоох, гэмт хэрэг эхэлсэн болон төгссөн цаг хугацааг тогтоох, уг гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэх цахилгаан бороохойг олж тогтоох, яллагдагч Э.Бийн ахлах мөрдөгч Бд баривчлах ажиллагааг явуулах талаар танилцуулсан эсэхийг шалгаж тогтоох, насанд хүрээгүй хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Б.Аийг тогтоосон, хавтаст хэргийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй” гэсэн үндэслэлүүдийг зааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолж болохыг зохицуулан хуульчилсан.
Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, буруутай бол ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмын үндсэн дээр гэмт хэрэгт холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шаардлагатай гэж үзвэл шинжээч зэрэг оролцвол зохих талуудыг бүрэн хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн мэтгэлцээний үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой.
Тодруулбал, таньж олуулах ажиллагааг дахин хийх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогч нараас яллагдагч нарын гэрэл зургийг үзүүлж, тэдгээрийн үйлдэл, оролцооны талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн 2206000001293 дугаартай хэргийг хэрхэн шийдвэрлэсэн байдал нь уг хэрэгт хамааралгүй бөгөөд тус хэргээс энэ хэрэгт хамааралтай гэх хэн, хэзээ, ямар хэрэгт, хэрхэн шалгагдсан талаарх нөхцөл байдлыг тогтоосон баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.
Шүүгчийн захирамжид дурдсан уг хэргийг үйлдэхэд ашигласан гэх цахилгаан бороохойг хайж олох, гэрч Б.Б гэх хүнд баривчлах ажиллагааг танилцуулсан эсэх, тэдгээрийн хооронд холбогдсон дуудлагын лавлагааг гаргуулах зэрэг ажиллагааг нэмж хийх шаардлагагүй буюу тус цахилгаан бороохойг ашигласан гэх талаарх баримтуудыг хангалттай цуглуулсан, мөн Б.Баас дуудлагатай холбоотойгоор гэрчээр мэдүүлэг авсан байх тул энэ талаар дахин мөрдөн байцаалтад буцааж шалгах шаардлагагүй гэж үзлээ.
Мөн хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгчийг буруу томилсон гэх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзээгүй бөгөөд шүүх хууль ёсны төлөөлөгчийг зөвтгөн томилох боломжтой мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч нарт хэргийн материал танилцуулах ажиллагааг зохих хэмжээнд хийсэн байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.
Түүнчлэн, гэмт хэрэг эхэлсэн, төгссөн цаг хугацааг болон яллагдагч нарын хамтран оролцоог тус тус тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байх буюу энэ талаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч нарын хамтран оролцоо болон гэмт хэрэг гарсан цаг хугацааг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Өнөбатын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.Б