Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/01737

 

 

 

 

 

2025 12 01 317/ШШ2025/01737

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт оршин байрлах, ******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 4-р баг************ оршин суух, ******овогт ******ийн ******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,474,623.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******ийн ****** нь ******ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1.2024-03-29-ний өдөр ЗГ2025032958440 тоот гэрээний дагуу IPhone16 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,508,000.0 төгрөгийн зээлээр 25 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд нийт 3,474,623.39 төгрөгийг хариуцагч ******ийн ******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, хариуцагч Д.****** нар 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас: ******ХХК /6365744/ түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн /цаашид нэхэмжлэгч гэх/

Нөгөө талаас: Төв аймаг, Заамар, 4-р баг, Төв 4-р хэсэг, 4-р гудамж, 13 тоот хаягт оршин суух регистрийн дугаар:НН01290506 Д.****** /цаашид хариуцагч гэх/ нар харилцан тохиролцож дараах нөхцлөөр эвлэрч, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг:Эвлэрлийн нөхцөл

1.1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,4740623.39 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч 1,185,832.92 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 2,288,790.47 төгрөгийг хүлээн зөвшөөрч доор хуваарийн дагуу нэхэмжлэгч талд төлнө.

1.2. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 572,197.61 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 572,197.61 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 572,197.62 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 572,197.62 төгрөг

1.3.Талууд энэхүү гэрээтэй бүрэн танилцаж, өөрийн хүсэл зорилгоо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн болно. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******ХХК нь хариуцагч Д.******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,474,623.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,474,623.39 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч 1,185,832.92 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 2,288,790.47 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 572,197.61 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 572,197.61 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 572,197.62 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 572,197.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,543.96 төгрөгийн тал хувь 35,272.46 төгрөгийг улсын орлого болгож, 35,272 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 35,272 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.******д холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн нь нэхэмжлэлийн шаардлага 3,474,623.39 төгрөгөөс, хариуцагчийн төлсөн 1,185,832.92 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2,288,790.47 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 572,197.61 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 572,197.61 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 572,197.62 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 572,197.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,543.96 төгрөгийн тал хувь 35,272.46 төгрөгийг улсын орлого болгож, 35,272 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Д.******гаас 35,272 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.****** сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ