| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/10434/И |
| Дугаар | 191/шш2025/10085 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/шш2025/10085
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: ***** тоот хаягт байрлах, Ү******* ******* ББСБ ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, Б******* овогт Ц******* М******* /регистрийн дугаар: ЧЕ*******/,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, Хариад овогт Н******* О******* /регистрийн дугаар:МЮ/,
Хариуцагч: ***** тоот хаягт байрлах, Э ХХК /регистрийн дугаар:/-д тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 623,434,850 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц. М******* нь 2024 оны 04 сарын 09-ний өдөр ЗГ094314 зээлийн гэрээг "Ү ******* ББСБ" ХХК-тай байгуулж 500,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 38.4% хүүтэй. 36 сарын хугацаатай зээлсэн. 30094314 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2024 оны 04 сарын 09-ний өдөр:
1. БГ094314-А тоот Ипотекийн гэрээгээр Д. Б өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ***** тоот, 89.15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. БГ094314-Б тоот Ипотекийн гэрээгээр Д.Б өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ****** тоот, 96 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот дугаартай. ***** тоот, 628 м.кв талбайтай газар эзэмших эрх,
3. БГ094314-8 тоот Ипотекийн гэрээгээр Ц.М*******ын өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ****** тоот, 80 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот дугаартай, ***** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх,
4. БГ094314-Г тоот Ипотекийн гэрээгээр Д.У өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ******** тоот, 60 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот улсын бүртгэлийн дугаартай, ****** тоот, 40 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоот улсын бүртгэлийн дугаартай, ***** тоот, 384 м.кв талбайтай, автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
5. БГ094314-Д тоот Барьцааны гэрээгээр Ц.М тоот дугаартай, ****** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх,
6. БГ094314-Д тоот Барьцааны гэрээгээр Л.Н тоот дугаартай, ***** тоот, 630 м.кв талбайтай газар эзэмших эрх.
7. БГ094314-8 тоот Барьцааны гэрээгээр Д. У тоот дугаартай, ***** тоот, 628 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан.
3Г094314 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаагүй ч зээл олгосон өдрөөс хойш хариуцагч нар нь хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй нь гэрээг цуцлах үндэслэл болж байна. 2024 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 500,000,000.00 төгрөг, зээлийн хүү 123,850,685 60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,164.40 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Иймд "Ү ******* ББСБ" ХХК нь хариуцагч нараас ЗГ094314 тоот зээлийн гэрээний үүрт нийт 623,434,850 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 158 дугаар зүйлийн 158.1-д "Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг кангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Хариуцагч Ц.М*******. Н. О*******. "Э " ХХК нараас "Ү ******* ББСБ" ХХК-тай байгуулсан 3Г094314 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 623,434,850 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж "Ү ******* ББСБ" ХХК-д олгож өгнө үү.
2. 3Г094314 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тоот улсын бүртгэлийн дугаартай, ***** тоот, 89.15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. тоот улсын бүртгэлийн дугаартай, ****** тоот, 96 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот дугаартай, ***** тоот, 628 м.кв. талбайтай газар эзэмших эрх, тоот улсын бүртгэлийн дугаартай, ****** тоот, 80 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот дугаартай, ***** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх. улсын бүртгэлийн дугаартай, ***** тоот, 60 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн дугаартай, ****** тоот, 40 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоот улсын бүртгэлийн дугаартай. **** тоот, 384 м.кв талбайтай, автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоот дугаартай, ***** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх, тоот дугаартай, ****** тоот, 630 м.кв талбайтай газар эзэмших эрх, тоот дугаартай, ****** тоот, 628 м.кв талбайтай газар эзэмших эрхээр тус тус хангуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Ү ******* ББСБ ХХК-аас зээлдэгч Ц. М*******, Н.О*******, Э ХХК нартай байгуулсан ЗГ094314 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 623,434,850 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
Хариуцагч Ц.М*******, Н.О*******, Э ХХК нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариу тайлбар өгөх зэргээр оролцох үүргээ биелүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсаар байна.
Ү ******* ББСБ ХХК нь гэрээнд заасан эрхийн дагуу дор дурдсан барьцаа хөрөнгүүдийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж, барьцаалуулагч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан болно. Үүнд:
1. ***** тоот хаягт байрлах 96 м.кв талбай бүхий дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 37,000,000 төгрөгөөр;
2. ***** тоот хаягт байрлах, 628 м.кв талбай бүхий дугаартай эзэмших эрхтэй газрыг 5,000,000 төгрөгөөр;
3. ***** тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23,000,000 төгрөгөөр;
4. ***** тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр;
5. ***** тоот хаягг байрлах, 384 м.кв талбай бүхий дугаартай гражын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 77,600,000 төгрөгөөр;
6. ***** тоот хаягт байрлах, 628 м.кв талбай бүхий дугаартай эзэмших эрхийг 5,000,000 төгрөгөөр;
Бид дээрх хөрөнгүүдийг зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан өдрөөр шилжүүлэн авсан хөрөнгийн үнийн дүн болох 167,600,000 төгрөгийг зээлийн өр төлбөрөөс хасч тооцсон болно.
Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2. дэх хэсэгт заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг зохих журмын дагуу тооцсоор байгааг дурдах нь зүйтэй.
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн задаргааг доор хүснэгтээр дэлгэрэнгүй харуулав.
![]() |
1. Д.Б өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, **** гоот, 89.15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
2. Ц.М*******ын өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ***** тоот, 80 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот дугаартай, ****** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх;
3. Ц.М эзэмшлийн тоот дугаартай, ****** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх;
4. Л.Н эзэмшлийн тоот дугаартай, *****тоот, 630 м.кв талбайтай газар эзэмших эрх;
Иймд, Ү ******* ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагаа ЗГ094314 тоот зээлийн гэрээний үүргпйн гүйцэтгэлд 529,125,064.64 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан үлдэх барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулж, нэмэгдүлүсэн шаардлагадаа: "Ү ******* ББСБ" ХХК-иас хариуцагч Ц.М*******, Н.О*******, Э " ХХК-д тус тус холбогдуулан "Талуудын хооронд байгуулсан 35094314 τοστ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 623,434,850 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдэр хангуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цаашад, нэхэмжлэгчийн зүгээс зарим барьцаалуулагч нартай харилцан тохиролцсоны дагуу зарим барьцаа хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцон авсан. Ийнхүү нэхэмжлэгчээс 2025 оны 05 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа "35094314 тоот тээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 529,125.054.64 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах" гэж тодорхойлсон.
Гэвч хариуцагч нар нь 2025 оны 05 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацаанд зээлийн эргэн төлөлтийг өнөөдрийг хүртэлх хугацаанд огт хийгээгүй тул талуудын хооронд байгуулсан 31094314 тоот зээлийн гэрээ болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2025 оны 09 сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 464,075,178.80, Зээлийн хүү 118.078.480.84, Нэмэгдүүлсэн хүү 2,542,026.96, Хугацаа хэтэрсэн хоног 229, Зээлийн үлдэх төлбөр нийт 584,695,686.60 төгрөг.
Иймд нэхэмжлэгч "Ү ******* ББСБ" ХХК нь нэхэмжжлэлийн шаардлагын дүнг 55,570,622 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг "Талуудын хооронд байгуулсан 31094314 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 584,695,686.60 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн замт гаргуулах, Зээлийн гэрээний Үүргийн гүйцэтгэлийг үлдэх барьцаа хөрөнгө болох Д.Б өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ****** тоот, 89.15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд харанга, Ц.М*******ын өвчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот. ***** тоот, 80 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнга, мөн тоот дугаартай, **** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх, Ц.М эзэмшлийн тоот дугаартай, ****** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх, Л.Н эзэмшлийн тоот дугаартай, ***** тоот, 630 м.кв талбайтай газар эзэмших эрхээр тус тус хангуулах" болгон тодорхойлж байна. гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрэлийн гэрээнд: 1. Нийтлэг үндэслэл
1.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны тойргийн шүүхэд Нэхэмжлэгч Ү ******* ББСБ ХХК-иас Хариуцагч Ц.М*******, Н.О*******, Э ХХК нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан ЗГ094314 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн нийт төлбөр болох 584,695,686.60 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй холбогдон талуудын хооронд үүссэн маргааныг хуульд заасны дагуу эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.
2. Төлбөр төлөх хугацаа, хэлбэр
2.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 сарын 12-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан ...ЗГ094314 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 623,434,850 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах... тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим барьцаа хөрөнгүүдийг 167,700,000 төгрөгөөр үнэлж зээлийн төлбөрт тооцож авсан тул 2025 оны 05 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ...ЗГ094314 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 529,125,064.64 төгрөгийг улсыи тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үлдэх баръцаа хөрөнгөөр хангуулах... болгон өөрчилсөн. Тодруулбал дараах барьцаалуулагч нарын барьцаа хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцон авсан бөгөөд Зээлдэгч Ц.М*******, Н.О*******, Э ХХК нар нь тухайн үйл баримтыг мэдэж хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд:
2.1.1. Иргэн Д.Б өмчлөлийн ***** тоот хаягт байрлах, 96 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгө,
2.1.2. Иргэн Д.Б эзэмшлийн********** тоот хаягт байрлах, 628 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх,
2.1.3. Иргэн Д.У өмчлөлийн **********тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2.1.4. Иргэн Д.У өмчлөлийн ***** тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2.1.5. Иргэн Д.У өмчлөлийн ****** тоот хаягт байрлах, 384 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай гражын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2.1.6. Иргэн Д.У эзэмшлийн ****** тоот хаягт байрлах, 628 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх,
2.2. Ийнхүү нэхэмжлэгчээс 2025 оны 09 сарын 03-ны өдөр ЗГ094314 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 2025 оны 09 сарын 01-ний өдрийн байдпаар тооцон нэхэмжлэлийн шаардлагыг ... ЗГ094314 тоот зээлиин гэрээний үүргийн гүйцэтгэлд 584,695,686.60 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуупах, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үлдэх барьцаа хөрөнгүүдээр хангуулах... гэж тодруулсан бөгөөд талууд 2025 оны 09 сарын 03 -ны өдөр тодруулсан энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэхээр талууд харилцан тохиролцов.
2.3. Талууд харилцан тохиролцож ЗГ094314 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт төлбөл зохих 584,695,686.60 төгрөгийг хариуцагч нар нь 12 сарын хугацаанд багтаан төлнө. Хариуцагч нар нь дараах хуваарийн дагуу зээлийн нийт төлбөрийг Ү ******* ББСБ ХХК-ийн банкны 8 тоот дансанд төлнө.
Үүнд:
| № | Төлбөр хийх огноо | Сарын төлбөр | Эцсийн үлдэгдэл |
|
|
|
| 584,695,686.60 |
| 1 | 2025.10.25 | 20,000,000.00 | 564,695,686.60 |
| 2 | 2025.11.25 | 20,000,000.00 | 544,695,686.60 |
| 3 | 2025.12.25 | 20,000,000.00 | 524,695,686.60 |
| 4 | 2026.01.25 | 20,000,000.00 | 504,695,686.60 |
| 5 | 2026.02.25 | 20,000,000.00 | 484,695,686.60 |
| 6 | 2026.03.25 | 20,000,000.00 | 464,695,686.60 |
| 7 | 2026.04.25 | 20,000,000.00 | 444,695,686.60 |
| 8 | 2026.05.25 | 20,000,000.00 | 424,695,686.60 |
| 9 | 2026.06.25 | 20,000,000.00 | 404,695,686.60 |
| 10 | 2026.07.25 | 20,000,000.00 | 384,695,686.60 |
| 11 | 2026.08.25 | 20,000,000.00 | 364,695,686.60 |
| 12 | 2026.09.25 | 364,695,686.60 | 0.00 |
|
|
2.4. Дээрх төлөлтийн хуваарийг хариуцагч нар нь нэг буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд талууд төлбөрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцов
2.5. Энэхүү гэрээний 2.1-д заасан дүн болох 584,695,686.60 төгрөгөөс 220,000,000.00 төгрөг төлөгдсөн тохиолдолд талууд гэрээний хугацааг 12 сараар сунгана.
2.6. Талууд ЗГ094314 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөөгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр хангуулна. Үүнд:
2.6.1. Д.Б өмчлөлийн # тоот улсын бүртгэлийн дугаартай, *** тоот, 89.15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2.6.2. Ц М*******ын өмчлөлийн - тоот улсын бүртгэлийн дугаартай, ***********тоот, 80 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот дугаартай, ***** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх,
2.6.3. Ц.М эзэмшлийн тоот дугаартай, ****** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх,
2.6.4. Л.Н эзэмшлийн тоот дугаартай, ****** тоот, 630 м.кв талбайтай газар эзэмших эрх. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ү******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.М*******, Н.О*******, Э " ХХК-д тус тус холбогдуулан 623,434,850 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зохигч талууд харилцан тохиролцож, дараах барьцаа хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцон нэхэмжлэгчид шилжүүлснээр нэхэмжлэлийн шаардлагын дүн 623,434,850 төгрөгийг 529,125,064.64 төгрөг болгон өөрчилж, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаарлдагыг тодруулсан. Үүнд:
- Иргэн Д.Б өмчлөлийн ****** тоот хаягт байрлах, 96 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгө,
- Иргэн Д.Б эзэмшлийн ********* тоот хаягт байрлах, 628 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх,
- Иргэн Д.У өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Иргэн Д.У өмчлөлийн ********** тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Иргэн Д.У өмчлөлийн ************ тоот хаягт байрлах, 384 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Иргэн Д.У эзэмшлийн ****** тоот хаягт байрлах, 628 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх,
3. Нэхэмжлэгч нь 529,125,064.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тодруулж, 529,125,064.64 төгрөгийг 55,570,622 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 464,075,178.80 төгрөг, зээлийн хүү 118,078,480.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,542,026.96 төгрөг, нийт 584,695,686.60 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан ба хариуцагч нар нь 584,695,686.60 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 20,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 364,695,686.60 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, төлбөрийн хуваарийг хариуагч нар нь нэг буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд төлбөрийг албадан гүйцэтгүүлэх, 584,695,686.60 төгрөгөөс 220,000,000 төгрөг төлөгдсөн тохиолдолд талууд гэрээний хугацааг 12 сараар сунгах, энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөөгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд:
- Д.Б өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ********* тоот, 89.15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Ц.М*******ын өмчлөлийн - тоот улсын бүртгэлийн дугаартай, ****8 тоот, 80 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот дугаартай, ******* тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх,
- Ц.М эзэмшлийн тоот дугаартай, ******** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх,
- Л.Н эзэмшлийн тоот дугаартай, У********* тоот, 630 м.кв талбайтай газар эзэмших эрх.
4. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөс шилжүүлэн авснаар нэхэмжлэлийн шаардлага 623,434,850 төгрөгийг 529,125,064.64 төгрөг болгож 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тодруулсан ба нийт 584,695,686 төгрөг гаргуулахаар 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 55,570,622 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 55,570,622 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 435,803.11 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.
6. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 3,781,127.36 төгрөгийн тал хувийг хариуцагчаас, тал хувийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох боловч нэхэмжлэгчийн дутуу төлсөн 435,803.11 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 1,454,760.57 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ү******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.М*******, Н.О*******, Э " ХХК-д тус тус холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 623,434,850 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний зохигч талууд дор дурдсанаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нь барьцаа хөрөнгүүд болох
- Иргэн Д.Б өмчлөлийн******тоот хаягт байрлах, 96 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгө,
- Иргэн Д.Б эзэмшлийн ********* тоот хаягт байрлах, 628 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх,
- Иргэн Д.У өмчлөлийн ************тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Иргэн Д.У өмчлөлийн ********* тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Иргэн Д.У өмчлөлийн ********** тоот хаягт байрлах, 384 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Иргэн Д.У эзэмшлийн *************** тоот хаягт байрлах, 628 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх зэргийг зээлийн төлбөрт тооцож нэхэмжлэгчид шилжүүлж, 623,434,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 529,125,064.64 төгрөг болгон тодруулж,
529,125,064.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 55,570,622 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 584,695,686 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар нь зөвшөөрч 584,695,686.60 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 20,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 364,695,686.60 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, төлбөрийн хуваарийг хариуцагч нар нь нэг буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд төлбөрийг албадан гүйцэтгүүлэх, 584,695,686.60 төгрөгөөс 220,000,000 төгрөг төлөгдсөн тохиолдолд талууд гэрээний хугацааг 12 сараар сунгах, энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөөгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгө болох
- Д.Б өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ***** тоот, 89.15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Ц.М*******ын өмчлөлийн - тоот улсын бүртгэлийн дугаартай, ********** тоот, 80 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот дугаартай, **********тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх,
- Ц.М эзэмшлийн тоот дугаартай, ****** тоот, 629 м.кв талбайтай газар эзэмших эрх,
- Л.Н эзэмшлийн тоот дугаартай, ************ тоот, 630 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах;
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,345,324.25 төгрөгийн 1,454,760 төгрөгийг Улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э ХХК ба Ц.М*******, Н.О******* нараас улсын тэмдэгтийн хураамж 1,890,563.68 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА