| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/10305/И |
| Дугаар | 191/шш2025/10090 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/шш2025/10090
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: ***** тоот хаягт оршин суух, Ц******* У******* /РД:ХЖ*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, П******* Хосцэцэг /РД:ХН*******/-т холбогдох
62,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурор Н.У******* 2022 оны 1-р сарын 26-нд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар П.Хосцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Прокуророос П.Хосцэцэг нь зээл хэлбэрээр мөнгө шилжүүлэн авсан бөгөөд аман хэлцэлээр 50% өсгөж өгнө гэж хүлээсэн үүргээ хэсэгчлэн биелүүлсэн үйлдэл, Хосцэцэг болон түүний өмгөөлөгч нарын 139,000,000 төгрөгөөр төлөхөөр зөвшөөрсөн баталгаа, түүний нөхөр Г.А******* амьдрал ахуйдаа зарцуулсан учраас 139,000,000 төгрөгөөр хохирлыг барагдуулж хууль хяналтын байгууллагын өмнө бүрэн хариуцахаа батлан дааж байна зэрэг баримт нь Эрүүгийн хуульд Калилах гэмт хэргийн шинжгүй харин иргэд хоорондын аман хэлцэлээр хүлээсэн иргэний маргаан гэсэн үндэслэлээр 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 08 тоот тогтоолоор П.Хосцэцэгт аолбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон.
Иргэн Хосцэцэг Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохиролын мөнгө 76,200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба Прозурорын тогтоолд иргэд хоорондын маргаан гэж үзэн П.Хосцэцэг өөрөө төлж барагдуулна гэж баталгаа өгсөн 139,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Прокурорын тогтоолд дурдсанчлан П.Х******* зээлсэн мөнгийн 50% өсгөж өгнө гэсний дагуу цаашид төлж барагдуулна гэж иргэд хоорондын аман хэлцэл хийж, баталгаа гарган хүлээн зөвшөөрсөн мөнгө нийт 139,000,000 төгрөг болж байх ба энэ мөнгөний дүнгээс нь төлсөн 76,200,000 төгрөгийг хасч тооцвол үлдэгдэл 62,800,000 төгрөг үлдэх ба уг мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд П.Хосцэцэгээс 62,800,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Талууд эврэлийн гэрээндээ: Хариуцагч П.Хосцэцэг нь 62,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч энэхүү гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.У*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Хосцэцэгт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 62,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 025 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.У*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Хосцэцэгт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 62,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 025 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 235,975 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас, 235,975 төгрөгийг хариуцагч П.Хосцэцэгээс гаргуулж нэхэмжлэгч Ц.У*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА