| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/10374/И |
| Дугаар | 191/шш2025/10093 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/шш2025/10093
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: ***** байрлах К******* Банк ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* тоотод оршин суух, Э******* овогт Б******* Ч******* /РД:УЛ*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,697,467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.Ч*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр МNo13003000******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,546,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К******* банк дахь ******* тоот дансруу шилжүүлсэн.
Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч Б.Ч******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж зээлийн MN13003000******* дугаартай гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэлд 17,643,235 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөрт 1,974,328 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 79,095 төгрөг. Нийт 19,697,467 төгрөг
Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Б.Ч*******аас нийт 19,697,467 / арван есөн сая зургаан зуун ерэн долоо дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: К******* Банк ХК-иас нэхэмжилсэн 19,697,467 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1,640,000 төгрөгөөр 11 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр төлнө. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,657,467 төгрөгөөр нийт 12 сарын хугацаатай төлж дуусгахаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч К******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ч*******ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 19,697,467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1,640,000 төгрөгөөр 11 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр төлнө. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,657,467 төгрөгөөр нийт 12 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
2. Зохигч талуудын байгуулсан *******лэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, *******лэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ч*******ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 19,697,467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1,640,000 төгрөгөөр 11 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр төлнө. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,657,467 төгрөгөөр нийт 12 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд *******лэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,437 төгрөгийг улсын орлогод х*******ээр үлдээж, 128,218.5 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас, 128,218.5 төгрөгийг хариуцагч Б.Ч*******аас гаргуулж нэхэмжлэгч К******* Банк ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА