| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08857/И |
| Дугаар | 191/шш2025/10103 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/шш2025/10103
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй д*******гийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* тоот хаягт оршин байрлах Б******* ******* ХХК/регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* тоот хаягт оршин байрлах, Л******* ******* ******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/дт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний *******эгт 82,175,000 төгрөг, алданги 41,087,500 төгрөг, нийт 123,262,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь "Л******* ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 01/21 тоот Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу манай байгууллага 200,175,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хариуцагч талд нийлүүлэн, хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал 2022.01.14-ний өдөр 30,000,000 төгрөг, 2022.01.18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022.01.21-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022.03.25-ны өдөр 6,000,000 төгрөг 2022.04.01-ны өдөр 2,000,000 төгрөг буюу нийт 118,000,000 төгрөг шилжүүлэн 82,175,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Хариуцагч талын зүгээс төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн, гэрээнд заасан хэмжээгээр төлбөрийг бүрэн төлөөгүйгээс бараа материалын татан авалт, нийлүүлэлтэд саатал үүсч байсан бөгөөд хариуцагч талд 2023.02.08-ны өдөр гэрээнд заасан барааг бүрэн хүлээлгэн өгч дууссан.
Худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог хугацаанд нь барагдуулаагүй бол төлбөр барагдуулаагүй хоног тутамд гүйцэтгээгүй *******гийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан бөгөөд хариуцагч талын зүгээс сүүлийн барааг хүлээн авсан 2023.02.08-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй бөгөөд алдангийг үлдэгдэл төлбөр болох 82,175,000 төгрөгөөс тооцход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 41,087,500 төгрөгийн алдангийг хариуцагч тал төлөхөөр байна.
Хариуцагч байгууллагын хаяг тогтоох ажиллагааг Хан-Уул д*******гийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс явуулж хариуцагч байгууллага болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Д******* Оюунтүлх******* нь ****** тоотод оршин сууж байгаа талаар тодорхойлолт гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 01/21 тоот Худалдах, худалдан авах гэрээний *******эгт 82,175,000 тегрег, алданги 41,087,500 төгрөг буюу нийт 123,262,500 /нэг зуун хорин гурван сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуун / төгрөгийг хариуцагч талаас гаргуулан өгч, нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэг талаас регистрийн ******* дугаартай "Б******* Үүр ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, нөгөө талаас регистрийн ******* дугаартай "Л******* Хаус Хайбрид ******* ХХК, түүнийг төлөөлж П.А /хамтад нь "Талууд" гэх/ харилцан тохиролцож, доорх нөхцөлөөр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
Энэхүү гэрээгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй д*******гийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй "Б******* Үүр ХХК-ийн нэхэмжлэлтэй "Л******* Хаус Хайбрид ******* ХХК-д холбогдох гэрээний *******гийн үндсэн төлбөрт 82,175,000 төгрөг, алдангид 41,087,500 төгрөг нийт 123,262,500 /нэг зуун хорин гурван сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд доорх нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрсэн болно.
Хариуцагч "Л******* Хаус Хайбрид ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний *******гийн үндсэн төлбөрт 82,175,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээгээр хүлээн авсан бараа материал болох фасаднаас 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 134 ширхэг фасад, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 53 ширхэг фасад буюу нийт 187 ширхэг фасад, дагалдах хэрэгсэл болох 3 хайрцаг тогтоогчийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн болно.
Нэхэмжлэгч "Б******* Үүр ХХК нь энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасан 187 ширхэг фасад, тогтоогч хэрэгслийг 82,175,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд тооцон хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох алданги 41,087,500 төгрөгийн шаардлагаас татгалзаж байгаа болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг талууд хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов.
Гэрээг 3 хувь үйлдэж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний хувь болгон адил хүчин чадалтай байна.
Энэхүү гэрээг талууд тэгш эрх, сайн дурын үндсэн дээр тохиролцож байгуулсан бөгөөд бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйл нөлөөлөөгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б******* Үүр ХХК нь хариуцагч "Л******* Хаус Хайбрид ******* ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний *******эгт 82,175,000 төгрөг, алданги 41,087,500 төгрөг, нийт 123,262,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын гэрээгээр хүлээн авсан бараа материал болох фасаднаас 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 134 ширхэг фасад, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 53 ширхэг фасад буюу нийт 187 ширхэг фасад, дагалдах хэрэгсэл болох 3 хайрцаг тогтоогчийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 41,087,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б******* Үүр ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Л******* Хаус Хайбрид ******* ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний *******эгт 82,175,000 төгрөг, алданги 41,087,500 төгрөг, нийт 123,262,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь гэрээгээр хүлээн авсан бараа материал болох фасаднаас 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 134 ширхэг фасад, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 53 ширхэг фасад буюу нийт 187 ширхэг фасад, дагалдах хэрэгсэл болох 3 хайрцаг тогтоогчийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 41,087,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 774,263 төгрөгийн 205,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх д*******гийн Татварын хэлтсийн данснаас 284,412.5 төгрөгийг, хариуцагч "Л******* Хаус Хайбрид ******* ХХК-иас 284,412.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б******* Үүр ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА