Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/652

 

 2025            05             28                                             2025/ДШМ/652

                                                                         

 

Ц.Б, Ж.Э, Д.Б, С.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Нансалмаа,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Буянт, Д.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Г.Ичинхорол,

шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Г.Батцэцэг,

хохирогч Б.Т,

хохирогч Н.Эын өмгөөлөгч Б.Энхтуяа,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

              Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Буянт, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Б, Ж.Э, Д.Б, С.Т нарт холбогдох эрүүгийн 1910009040302 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа “Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” төрийн бус байгууллага байгуулан тухайн төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл С аймгийн Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлаас авч өгнө гэж хуурч, гишүүнчлэлийн төлбөр гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон,

хохирогч Б.Жийг хуурч, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 40.000.000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Шинэ мянганы барилга” төвийн байранд түүнээс авч, 60.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Е.Эийг хуурч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Шинэ мянганы барилга” төвийн байранд 2015 оны 05 дугаар сард 60.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сард 25.000.000 төгрөгийг тус тус авч түүнд нийт 85.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч П.Бг хуурч, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус авч, 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Г.Быг хуурч, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөгийг бусдаар дамжуулан түүнээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Шинэ мянганы барилга” төвийн байранд авч, 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Мыг хуурч 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 3.000.000 төгрөг тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Шинэ мянганы барилга” төвийн байранд авч, нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Н.Быг хуурч, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, дансаар 14.770.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Шинэ мянганы барилга” төвийн байранд авч, түүнд нийт 74.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ө.Баг хуурч, 2017 оны 07 дугаар сард 12.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 литрийн мөнгөн хул 1 ширхэг, 9.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 литрийн мөнгө домбо 1 ширхэг, нэг бүр нь 399.000 төгрөгийн үнэ бүхий хаш чулуун суурьтай мөнгөн бүрмэл 2 ширхэг, нэг бүр нь 1.550.000 төгрөгийн үнэ бүхий 1 литрийн 4 ширхэг мөнгөн хул тус бүрийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, түүнд 26.599.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Бг хуурч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 24 удаагийн үйлдлээр нийт 13.000.000 төгрөгийг Б.Б, Д.С, Э.Э нарын дансаар шилжүүлж болон бэлнээр авч түүнд 13.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д.Бийг хуурч, 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 45.380.000 төгрөгийг дансаар болон бэлнээр, “Тоёота ланд круйзер 100” маркийн 35.777.381 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэн авч, түүнд нийт 76.157.381 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Дыг хуурч, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 40.000.000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 07-ны өдөр 36.500.000 төгрөг, 07 дугаар сарын 23-ны өдөр 40.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаа шилжүүлэн авч, түүнд нийт 126.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Г.Тийг хуурч, түүнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон Орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 06 дугаар сараас мөн оны 08 дугаар сарын хооронд 39.410.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Инэл Зайсан виллаж хотхоны гадаа авч, 39.410.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д.Быг хуурч “... аавын чинь компанийн замын ажлыг бүтээж өгнө”, яаралтай мөнгөний хэрэг байна гэснээр Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 24-ний өдөр 2.800.000 төгрөг тус тус Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байр дахь гэрээсээ Э. Эгийн Хаан банк дахь ...дугаарын данс руу шилжүүлж, түүнд 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Н.Пийг хуурч, “... Зам тээврийн хөгжлийн яамнаас улсын болон орон нутгийн зам ашиглах маршрут батлуулах зөвшөөрөл гаргаж өгнө гэж 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд Хаан банкны ... дугаарын дансаар нийт 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, түүнд 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Дийг хуурч, “... япон улсын виз гаргана” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Х.Дгийн ХААН банк дахь ...7 дугаарын дансаар 8.000.000 төгрөг, Э.Эгийн ХААН банк дахь ...дугаарын дансаар 1.930.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, түүнд 9.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д. Чыг хуурч, түүний өмчлөлийн ... улсын дугаартай, “Ниссан патрол Ү 61” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авна гэж 2015 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс авч яваад төлбөрийг нь төлөөгүй атлаа “худалдах, худалдан авах гэрээ” гэх баримт хуурамчаар үйлдэж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бусдад шилжүүлж, түүнд 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Г.Бг хуурч, “... охин Оюунтунгалагийг нь ажилд оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр, мөн сарын 20-ны өдөр ... дугаарын дансаар 500.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ...дугаарын дансаар 250.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, түүнд нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Б нь Ж.Этай бүлэглэж, “Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл С аймгийн Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө гэж хуурч, гишүүнчлэлийн төлбөр гэх зохиомол байдлыг зориуд бий болгон,

хохирогч Б.Тийг хуурч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22.000.000 төгрөг, зургийн мөнгө гэж 6.750.000 төгрөг, бусад байдлаар 2016 оны 03 дугаар сараас 04 сарын хооронд 15.650.000 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний орчим авч, түүнд нийт 44.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч П-ыг хуурч (БНСУ-ын иргэн), 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, зургийн мөнгө гэж 6.750.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, түүнд нийт 26.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д.Бг хуурч, “... гишүүнчлэлийн төлбөр” нэрээр 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын хооронд дансаар болон бэлнээр 34.367.740 төгрөг шилжүүлэн авч, түүнд 34.367.740 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ө.Бг хуурч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч О. Аыг хуурч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дансаар 151.480.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн 5 ханатай монгол гэр тус тус шилжүүлэн авч, түүнд нийт 153.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Х.Мийг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон бусдын дансаар 11.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, түүнд 11.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Нгийн Эыг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14.000.000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Голден вилл хотхоны орчимд шилжүүлэн авч, түүнд нийт 29.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч П.Бг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 35.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ХХААХҮЯ-ны орчим авч, түүнд 39.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Б нь Д.Бтай бүлэглэж,

хохирогч Ч.Тг хуурч, түүнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнчин цагаан” гэх газарт “Оргил” хаягдал төмөр авах цэг дээр газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ХААН банк дахь Д.Бын болон Э.Эгийн дансаар 41.150.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 41.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Б нь С.Ттэй бүлэглэж,

хохирогч Ц.Быг хуурч, түүнд өөрийгөө “... Нийслэлийн прокурорын газарт ажилладаг тул Ц.Бын холбогдон шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийт 29.610.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 29.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

буюу шүүгдэгч Ц.Б нь дангаараа болон бүлэглэж, нийт 27 удаагийн үйлдлээр 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хооронд “... авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл С аймгийн Шаамар- Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө, япон улсын виз гаргаж өгнө, орон нутгийн замаар зорчих тусгай зөвшөөрөл гаргаж өгнө, газрын гэрчилгээ гаргаж өгнө, эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж өгнө гэх мэт аргаар “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, бусдад 1.066.514.121 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ж.Э нь дангаараа “ Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллага байгуулан тухайн төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл С аймгийн Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө, гишүүнчлэлийн төлбөр гэх зохиомол байдлыг зориуд бий болгон

хохирогч Ө.Баг хуурч, түүнээс 2016 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 2.500.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, бэлэн 5.000.000 төгрөгийг тус тус Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авч, түүнд нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ц.Эыг хуурч, “... Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт түүнээс 2.000.000 төгрөгийг авч, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Сийн Эыг хуурч, “... сумо бөхийн холбооны шугамаар Япон улс руу гэрээгээр ажилд оруулж өгнө” гэж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр түүнээс 1.800.000 төгрөг шилжүүлэн авч, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Аг хуурч, “... сумо бөхийн холбооны шугамаар Япон улс руу гэрээгээр ажилд оруулж өгнө” гэж түүнээс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил худалдааны төвийн ХААН банкны салбараас 2.000.000 төгрөг, Голомт банкны интернэт банкаар 640.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, түүнд 2.790.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Э нь Ц.Бтэй бүлэглэж,

“Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл С аймгийн Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө гэж хуурч, гишүүнчлэлийн төлбөр гэх зохиомол байдлыг зориуд бий болгон,

хохирогч Б.Тийг хуурч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22.000.000 төгрөг, зургийн мөнгө гэж 6.750.000 төгрөг, бусад байдлаар 2016 оны 03 дугаар сараас 04 сарын хооронд 15.650.000 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний орчим авч, түүнд нийт 44.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч П-ыг хуурч (БНСУ-ын иргэн), 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, зургийн мөнгө гэж 6.750.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, түүнд инд нийт 26.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д.Бг хуурч, “... гишүүнчлэлийн төлбөр” нэрээр 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын хооронд дансаар болон бэлнээр 34.367.740 төгрөг шилжүүлэн авч, түүнд 34.367.740 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ө.Бг хуурч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч О.Аыг хуурч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дансаар 151.480.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн 5 ханатай монгол гэр тус тус шилжүүлэн авч, түүнд нийт 153.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Х.Мийг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон бусдын дансаар 11.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч түүнд 11.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Нгийн Эыг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14.000.000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Голден вилл хотхоны орчимд шилжүүлэн авч, түүнд нийт 29.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч П.Бг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 35.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ХХААХҮЯ-ны орчим авч, түүнд 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

буюу шүүгдэгч Ж.Э нь дангаараа болон бүлэглэж, нийт 12 удаагийн үйлдлээр 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл С аймгийн Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө, япон улсын виз гаргаж өгнө, хүүхэд сургуульд оруулж өгнө гэх мэт аргаар “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, бусдад 358.287.740 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Ц.Бтэй бүлэглэж,

хохирогч Ч.Тг хуурч, түүнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнчин цагаан” гэх газарт “Оргил” хаягдал төмөр авах цэг дээр газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ХААН банк дахь Д.Бын болон Э.Эгийн дансаар 41.150.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 41.150.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “залилах” гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.Т нь шүүгдэгч Ц.Бтэй бүлэглэж,

хохирогч Ц.Быг хуурч, түүнд Ц.Бийг “... Нийслэлийн прокурорын газарт ажилладаг тул Ц.Бын холбогдон шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийт 29.610.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 29.610.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “залилах”  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Ж.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Д.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

С.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Тг цагаатгаж, цагаатгагдсан этгээд С.Тд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ц.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны өмчлөгчийн эд хөрцааны шилжүүлэн авч “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч Д.Б шүүхээс оногдуулсан 1.500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 198 /нэг зуун ерэн найм/ хоногийг, шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Бд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж, шүүгдэгч Ж. Эд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн хорих ял эдлэх хугацааг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Ж.Э нарт урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэс нийт 895.554.000 төгрөг гаргуулж хохирогч Бын Тт 22.200.000 төгрөг, хохирогч Пг-д 13.375.000 төгрөг, хохирогч Дын Бд 24.350.000 төгрөг, хохирогч Ө.Бгийн хууль ёсны төлөөлөгч А.Хд 7.500.000 төгрөг, хохирогч О-ын Ад 132.260.000 төгрөг, хохирогч Хн Мэд 10.700.000 төгрөг, хохирогч Нгийн Эод 14.500.000 төгрөг, хохирогч П-ийн Бд 10.000.000 төгрөг, хохирогч Б-ийн Жөд 60.000.000 төгрөг, хохирогч Ё-ийн Ээд 85.000.000 төгрөг, хохирогч П-ын Бд 48.700.000 төгрөг, хохирогч Г-ын Бд 40.000.000 төгрөг, хохирогч Бын Мд 8.000.000 төгрөг, хохирогч Н-ын Бт 74.770.000 төгрөг, хохирогч Ө-н Бад 26.599.000 төгрөг, хохирогч Б-ын Бд 13.440.000 төгрөг, хохирогч Д-ын Бэд 59.380.000 төгрөг, хохирогч Г-ийн Тт 39.410.000 төгрөг, хохирогч Д-гийн Бд 3.800.000 төгрөг, хохирогч Н-ийн Пид 15.000.000 төгрөг, хохирогч Б-гийн Дд 9.930.000 төгрөг, хохирогч Да-гийн Дад 126.500.000 төгрөг, хохирогч Д-ийн Чад 18.000.000 төгрөг, хохирогч Я-гийн Бд 2.750.000 төгрөг, хохирогч Ч-ын Тд 29.390.000 төгрөг, шүүгдэгч Ж.Эаас нийт 117.632.740 төгрөг гаргуулж, хохирогч Бын Тт 22.200.000 төгрөг, хохирогч Пг-д 13.375.000 төгрөг, хохирогч Дын Бд 10.017.740 төгрөг, хохирогч Ө.Бгийн хууль ёсны төлөөлөгч А.Хд 2.500.000 төгрөг, хохирогч О-ын Ад 30.700.000 төгрөг, хохирогч Хн Мэд 500.000 төгрөг, хохирогч Нгийн Эод 14.500.000 төгрөг, хохирогч П-ийн Бд 10.000.000 төгрөг, хохирогч Ө-н Бад 7.250.000 төгрөг, хохирогч Ц-ын Эд 2.000.000 төгрөг, хохирогч Сийн Эод 1.800.000 төгрөг, хохирогч Б-ийн Ад 2.790.000 төгрөг, шүүгдэгч Д.Б-аас 11.760.000 төгрөг гаргуулж хохирогч Чи-ын Тд, иргэний хариуцагч Б-ийн Д-аас 15.000.000 төгрөг гаргуулж хохирогч П-ийн Бд тус тус олгож, шүүгдэгч Д.Б, цагаатгагдсан этгээд С.Т нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх надад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар гэм  буруутайд тооцож 7 жил хорих ялаар шийтгэгдсэн. Миний зүгээс гэм буруутай үйлдэлдээ маргахгүй. Харин энэ хэргийн үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон зүйл надад байхгүй. Гэмт хэргийн зүйчлэл, хохирлын тооцоог нарийвчлан тогтоож зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Мөн шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлснийг тогтоолд бүрэн оруулалгүй товчлон эхний хэсгийг дурджээ. Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүхээс дүгнэхдээ хохирогч нараас авсан мөнгө эд хөрөнгөөр, бусдаас авсан өр зээлээ нөхөн төлөх, өр зээлд тооцож, шилжүүлэх, ажилчдын цалин, түрээсийн төлбөр, албан тасалгааны тавилга засвар гэх мэт үйл ажиллагааныхаа зардалд зарцуулах ажил хөөцөлдөж хоол унданд оруулж байна гэх байдлаар хувийн хэрэгцээгээ хангах зэргээр амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг бий болгодог байжээ. Гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна гэж гомдолд тусгаж байна. Учир нь авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага ба гишүүдийн хамтаар зорилтод төслийг хэрэгжүүлэх зорилгоор С аймаг Зүүнбүрэн, Цагааннуур сумдын нутагт орон нутгийн зөвшөөрөлтэй 2 кемп байгуулж техник, машин механизм байрлуулан ажиллуулж мөн замын зураг төсөл трассыг “Д” ХХК-аар төлбөрийг төлж хийлгэсэн. Орон нутаг болон Улаанбаатар дахь ажлын нээлттэй үйл ажиллагааны зардлууд байсан бөгөөд хувийн зүгээс тухайн ажилдаа их хэмжээний зардлыг өөрийн хөрөнгө, автомашин зарах, барьцаалах зэргээр гаргаж эдийн засгийн хүнд байдалд орж байсан. Төр засгийн тогтворгүй байдал, буруу шийдвэр тооцоолол, хайнга хандсан зэргээс бусдыг хохироосон гэм буруугаа ойлгож хохирол барагдуулах санаачилга байнга гаргаж нэр бүхий хохирогч нарт төлж байсан баримт хэрэгт авагдсан байдаг. /2024 оны 12 сар хүртэл/ төлж байсан. Иймд хэргийн зүйлчлэлийг нягтлан тогтоолгож өөрчлүүлэх чин хүсэлтэй байна. Хохирол төлбөрийн тухайд шүүхээс 895.554.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хохирлын тооцооны задаргаа, зөрүүтэй байдлыг арилгаагүй хавтас хэрэгт авагдсан мэдүүлэг баримтуудыг бүрэн нягтлан шалгаагүй гэж үзэж байна. Хэргийг шалгах бүхий л шатанд хохирлын тооцоог нарийвчлан гаргаж шалгуулах хүсэлтийг Г.Ц өмгөөлөгч удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй. Миний бие 2020 онд 07, 08 саруудад өгсөн мэдүүлгүүдэд хэнд хэрхэн хохирол учруулсан хэдийг эргэн төлсөн, үлдсэн төлбөр зэргийг  үнэн зөв тодорхой мэдүүлснээ шүүх хуралдаанд мэдүүлснийг хүлээн авч шинжлэн судлаагүй гэж үзэж байна. Үүний улмаас Ж.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Ц.Бд анх өгсөн мөнгөө буцаан авахаар ажилласан, Б, Г, Нгэх мэт өр зээл төлсөн, мөн бусдад өр зээл төлөөд байсан гэж ор үндэсгүй, огт танихгүй хүмүүсийг дурдаж худал мэдүүлж буй зэргээс гэх мэт хохирол тооцооны зөрүүтэй байдал үүсэж байна. 2020 оны 7, 8, 9 саруудад О.М мөрдөгчид өгсөн мэдүүллэгүүдэд хүмүүсийн хэрэгт оролцсон байдал, хохирлын тооцоог мэдүүлсэн байдаг. Хохирогч О.Аын хохирлын тооцоо зөрүүтэй учир нь О.Атай хамтран түүний К ХХК-ийн нэр дээр миний төлөөлөн УБТЗ-ын зүүн Хараа өртөөний тохижилтын ажлын гэрээг С, Г нараар хийлгэсэн зардал гаргуулсан байтал О.А нь төлбөрийг олгоогүй ажил хийгээгүй гэж мэдүүлдэг. Хохирогч Г.Т гэрч С, Г нар баримтаар гэрчлэн нотолдог мэдүүлсэн байдаг ч нягтлан авч хэлэлцээгүй. Хохирогч Б.Жийн хамтран ажилласан байдал төлбөрийн үлдэгдэл зэргийг тодорхой дизель түлш өгч байсан зэргийг авч хэлэлцээгүй. Хохирогч Ё.Э түүний хамтрагч Д.Б нартай гаргасан  зардал төлбөрийг буцаан өгөх зорилгоор төлбөрийн хэлцэл хийж нотариатаар баталгаажуулж төлбөрийг төлж байсан зэргийг хасаж тооцоогүй. Ё.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ С аймаг шаамар сумын чиглэлд кемп байгуулсан гэж мэдүүлсэн нь ор үндэсгүй юм. Хохирогч Г.Бтай ямар нэг ажил хэргийн болон мөнгө өгч авалцах харилцаа үүсэж байгаагүй Б.Мтой  уулзаж байсан ч тус тусад нь хохирогчоор тогтоож сүүлд Б.Мыг  дангаар тогтоосон гэж Б.М мэдүүлсэн ч Г.Б шүүхийн тогтоол бичигджээ. Б.М болон түүний инженер гэх н.Барс нарт төлж байсан төлбөрийг хасаж тооцоогүй. Хохирогч Н.Б түүнд төлж байсан төлбөрийг хасаж тооцоогүй. Хохирогч Н.Б түүнд төлж байсан  төлбөрийг хасаж тооцоогүй. Хохирогч Ө.Ба шүүхийн тогтоолд дурдсан үнэ бүхий эд хэрэглэлийг Ө.Ба, Д.Бын хамт ломбардад тавьж 2017 оны 7 сард Д.Бын  дансаар тус төлбөрийг буцаан шилжүүлж төлсөн  өр төлбөргүй болсон байдаг ба хэргийн оролцогч Д.Б шүүх хуралдаанд гэрчилсэн ч хүлээн авч шинжлэн судлаагүй. Хохирогч Д.Бэд учруулсан 45.380.000 төгрөг  “Тоёота ланд круйзер 100” маркийн автомашины хохирол төлбөр, бусдын оролцоо хэргийн байдлын талаар анхнаасаа мэдүүлж, хэд хэдэн хүсэлтэд дурдаж байсан ч ач холбогдолтой хүлээн аваагүй. Хохирогч Г.Т нь УБТЗ-ын Зүүн-Хараа Өртөө тохижилтын ажлын ихэнх хэсгийг хийж гүйцэтгэсэн ч О.Аын “К” ХХК-аас төлбөр аваагүй энэ талаар шалгуулах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй. Гэрч С, Г нар байдаг. Хохирогч Д.Ч түүний өмчлөлийн ...улсын дугаартай Ниссан патрол Ү61 маркийн  тээврийн хэрэгслийг Д.Чад хүлээлгэн өгч хохирол төлбөргүй болсон байдаг ч тогтоолд хохирол учруулсан гэж тусгасан байдаг. Хохирогч Д.Б, Н.П, Г.Б, Б.Д, Б.Д нартай болон нэр бүхий хэргийн оролцогч нартай холбоотой хохирол төлбөрийн байдлыг Цагдаагийн байгууллагад зөрүүтэй байдал арилаагүй. Хохирогч Б.Т, Пнар нь Ш ХХК гэх нэг аж ахуй нэгжид хамаардаг боловч  тусдаа хохирогч болон тооцооллын маш зөрүүтэй байдлыг үүсгэж хуулийн зөвлөх Ж болон нэр бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх мэтээр дамжуулан хохирол төлбөр авч байсан авсаар байсан  зэрэг баримт хавтас хэрэгт байдаг ба Б.Т нь өөрийн  нөхөр М-өөр дамжуулан 2025 оны 01 сар хүртэл төлбөр авч байсан. Нийт хохирлын тооцоо нь давхардсан  одоо байгаа бодит хохирол биш бөгөөд нарийвчлан шалгаж тооцоо гаргаагүй гэж үзэж байна. Хохирогч Ө.Бд Ж.Этай бүлэглэн хохирол учруулаагүй урд өгсөн мэдүүлэгтээ миний бие талийгаачийг таньдаг байсан үлдсэн үр хүүхэд би туслах бодлоор төлбөр төлж өгье гэж тодорхой мэдүүлсэн байдаг ба үүнийгээ маргаангүй барагдуулна. Хохирогч Ц.Бд С.Ттэй бүлэглэж хохирол учруулсан  гэх хэрэг нь анхан шатны шүүхийн тогтоолд бичигдэхдээ гэмт хэргийн  үйлдсэн цаг хугацааг зөрүүтэй 2020 оны 9 дүгээр  сарын 08-ны өдрөөр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилсэн гэсэн нь буруу бөгөөд тус хэрэг 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 сар  хүртэлх хугацаанд болсон энэ нь баримтаар  нотлогдоно. Мөн Ц.Бөөрөө өөрийгөө Нийслэлийн прокурорт ажилладаг гэж хэлсэн нь урд өмнөх мэдүүлэг, байцаалт зэргээсээ зөрсөн үйлдэл болсон. Миний бие тогтоолд дурдсан хэргийн хохирогч нартай холбоотой хохирлын тооцоог нэг бүрчлэн нарийвчлан тогтоолгож зөрүүтэй байдлыг арилгуулж түүний үндсэн дээр бусдад учирсан хохирол төлбөрийг илэрхийлсээр байсан ба үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсээр ирсэн билээ. Мөн Шүүхийн шийтгэх тогтоолд  Ц.Б нь дангаараа болон бүлэглэж нийт 27 удаагийн үйлдлээр  2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны хүртэл залилах гэмт хэргийг үйлдсэн гэсэн нь сүүлийн холбогдох хэргийн хугацаа зөрүүтэй гэмт хэргийн үйлдсэн цаг хугацаа зөрүүтэй 2020 оны 10 сард Ц.Бтай маргаан үүсэж эхэлсэн байдаг. Миний бие гэм буруугийн маргахгүй гэм буруугаа бүрэн ухамсарлаж байгаа ба бусдад учруулсан хохирол төлбөрийг маргаангүй нарийвчлан гаргаж тооцооны зөрүүгүй байдалд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд хавтас хэрэгт авагдсан баримт хэргийн оролцогчид, хохирогч, гэрчүүдийг мэдүүлэг, тайлбар зэргийг  хянан хохирол төлбөрийг  зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолд гэрч С.П, гэрч Д.Б /К/ нарын ор үндэсгүй  мэдүүлгийг авч оруулан эрх зүйн байдал хувийн байдлыг дордуулжээ. Гэрч С.Пид ямар эг өр төлбөргүй харин түүний “Х” ХХК-тай Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Чулуутын ам хүртэлх 2.3 км зам тавих гэрээг байгуулж С.П нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бусдыг залилан мэхэлсэн хэрэгт дахин  орсон Д.Б, С.П нар нь автозамын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциацын удирдах зөвлөлийн гишүүд бөгөөд хэрэгт холбогдолгүй байхын тулд гэрчийн худал мэдүүлэг өгсөн байдаг. Ц.Б миний бие эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай зүрхний архаг ишемит  өвчин, зүрхний тогтвортой бах, хөвдөл хоорондын  уруудах салааны гүн гүүр  өвчинтэй эрсдэл өндөр  мэс заслын заалттай. Ар гэрийн хувьд 01-15 насны 5 хүүхэдтэй эхнэрийн хамт ам бүл 7 амьдардаг. Хэрэгт холбогдсон хугацаанд хэрэгтэй холбоотой мөнгө, эд хэрэгсэл бусад байдлыг хувийн амьдрал хэрэглээнд ашиглаж хэрэглээгүй эсрэгээрээ бусдын хохирол төлбөрийг барагдуулахыг эрмэлзэж хувийн хэрэгцээгээ хязгаарлаж өөрийн төрсөн эгч Ц.Бийн америкийн нэгдсэн улсаас илүүчлэн илгээж байсан нийт 60.000 ам долларыг хэрэгт холбогдолтой хохирол төлбөрт зарцуулж өөр бусад ажил хөдөлмөр эрхэлж “Х” ХХК-тай барилга тохижилтын гэрээт ажлууд нийтийн талбайн угсралтын ажил, “Ш” хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтын төв зэрэг ажил эрхэлсээр байсан билээ. Эрхэм шүүгчид та бүхэн миний бусдад учруулсан  гэм хор, гэм буруугаа хүлээн маргахгүй ухамсарлаж байгааг минь харгалзан үзэж хохирол төлбөрийн зөрүүтэй байдлыг болон хэргийн процессын алдааг арилгуулж эрхийн дагуу зөвтгөх шийдвэрлэж өгнө үү. Бусдын хохирол төлбөрийг төлөхийг эрмэлзэж ажил хөдөлмөр эрхэлж ар гэрийн дэмжлэг орлого зэргээс хохирлыг төлж байсан. Ар гэрийн  байдал, бага насны таван хүүхэд, миний өвчний байдал, цаашид хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа гэм буруугаа ухамсарлаж харамсаж дахин бусдыг хохироох гэмт хэргийн хор уршгийг бүрэн ойлгосон зэргийг харгалзаж гэмт хэргийн зүйчлэлийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Цдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Шүүх Ц.Бийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд дүгнэлт хийх, өмгөөлөгчийн санал болгосон эсэргүүцсэн баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэрэгт дүгнэлт хийгээгүй, чухам ямар хэрэг ямар хохирогчид холбогдох хэрэгт залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөтөлбөргүй тогтоон хууль зүйн дүгнэлт хийгээгүй тогтоох болон тодорхойлох хэсэгтээ зааж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан. Шүүх шийтгэх тогтоолын Тодорхойлох болон Тогтоох хэсэгтээ нэр бүхий хохирогч нарын хэнийг нь хэрхэн залилсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Хууль зүйн дүгнэлтгүйгээр нотлох баримтын жагсаалтыг хуулан бичиж тогтоох хэсэгтээ “бусдыг төөрөгдөлд оруулж” гэж хэн болохыг нь тодорхой заалгүйгээр “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцжээ. Шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын яллах дүгнэлтэд заасан зарим дүгнэлт үндэслэлгүй хууль бус байгаа талаарх байр суурийг огт тусгаагүй, түүнд шүүхийн зүгээс тайлбар няцаалтыг өгөөгүй болно. Иймд шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт,

2.1.гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал;

2.2. шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр:

2.3. шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл,

2.4. шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;

2.5. хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга. Мөн хуулийн 36.8 дугаар зүйлд заасан Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг 1.1.шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох гэснийг тус тус зөрчсөн байна. Шүүх тогтоох хэсгийн 10 дугаар зүйлд хохирлын тооцоо хийсэн байх бөгөөд тус тооцоолол нь дараах алдаатай бодит байдалд нийцэхгүй байна. Мөн зарим гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байхад гэм буруутайд хавтгайруулан тооцож, хохирол төлбөр гаргахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс яллагдагч Ц.Б нь Г.Б гэх хүнийг залилсан зүйлгүй, түүнтэй уулзаж байгаагүй зөвхөн Б.Моос мөнгө авсан, Г.Б нь хувиараа Г.Баас мөнгө зээлсэн асуудалд давхар зээлдүүлэгчийг нь залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй тухай (Г.Бд 60.000.000 төгрөг зээлээд М 20.000.000 төгрөгийг  авсан тул 20.000.000 төгрөгийг Моос авах хүсэлтэй гэх мэдүүлэг /хх3-3 дах, 17, 28 дах хэсэг/,

БНСУ-н иргэн П болон Б.Т нарыг тус тусд нь залилсан зүйлгүй тус бүрээс нь мөнгө аваагүй Ш ХХК-иас нийт 46.000.000 төгрөг авсан байхад хууль бусаар нэмж Пыг тусад нь залилж 26.700.000 төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль бус бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгосон тухай /хх3-127 дах тал хохирогч нарын мэдүүлэг/,

 Ө.Баг хуурсан зүйлгүй, түүнээс байнга зээл авдаг байсан бөгөөд яллах дүгнэлтэд заасан эд хөрөнгийг ломбардад тавьсан, түүнийг ломбардаас суллах 5.000.000 төгрөгийг Ө.Бад өгсөн бөгөөд түүнийг авах эрх Ө.Бад байсан байхад яллах дүгнэлт үйлдсэн нь хууль бус тухай /Д.Б энэ тухай шүүх хуралд болон мөрдөн байцаалтын шатанд гэрчилсэн бөгөөд хх26-50 тал Ө.Ба нь сүүлд мөрдөгчид би энэ хэрэгт оролцохгүй, надад нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг/.

Ө.Бг Ц.Б хуурч мөнгө авсан зүйлгүй, Ж.Э түүнээс мөнгө авсан байсан, Ц.Б Ө.Бг хохироосон зүйлгүй боловч хожим талийгаач болоход нь үр хүүхдүүдэд нь мөнгө өгнө гэж амласан болохоос хохирогч нарыг залилсан зүйлгүй болно.

Х.Дтай ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд түүнээс авах ёстой мөнгөө охин Д.Бы данснаас дамжуулан Х.Дгийн зөвшөөрлөөр авсан байхад түүнийг залилсан гэх нь үндэслэлгүй.

 О.Атай ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хууль бус, олон жилийн туршид хамтран барилгын ажил хийж ирсэн хоорондын тооцоог бүхэлд нь хохиролд тооцсон нь хууль бус, түүнд төлөх төлбөргүйгээс гадна хуурч мэхэлсэн зүйлгүй тухай.

Ё.Этэй иргэний журмаар хэлцэл хийсэн, тооцоо нийлсэн дүнгээр тооцох ёстой тухай /хх1-140-180, 214-216 дах/,

Д.Чын тээврийн хэрэгслийг тухайн цаг үед нь буюу түүнд буцаан өгсөн /хх2-166 Автомашиныг хүлээлгэн өгсөн баримт/,

Н.Пид түүний даалгавраар ажлыг гүйцэтгэж ажлын хөлсөнд 15.000.000 төгрөг авсан байхад яллах дүгнэлт үйлдсэн нь буруу зэрэг гомдлыг шүүх болон мөрдөн байцаалтын шатанд тавьсан. Гэвч шүүхээс эдгээр нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хоорондоо зөрүүтэй байгаа нотлох баримт, хохирлын тооцооллыг хийлгүйгээр шийтгэх тогтоо гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжилбэл 629.144.000 төгрөгийн хохирол баримттай бусад хохирол баримтгүй байхад энэ талаар шүүхээс дүгнэлт няцаалт хийгээгүй, хохирлын тооцооллыг зохих баримтын хамт түүвэрлэн тогтоогоогүй байна. Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгчийн зүгээс дээрх маргаан бүхий 9 хохирогчийн асуудлыг үнэн зөвөөр тогтоолгон, Ч.Т болон Б.Т нарт өгсөн баримт бүхий хохирлын тооцооноос хасагдуулан бодит төлөх төлбөр 200.114.500 төгрөг болох талаар мэтгэлцсэн боловч энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдааны үеэр Ч.Т нь Ц.Бэс 6.000.000 төгрөг авсан тухай мэдүүлсэн гэтэл тус төлбөрийг хохирлын тооцооноос хасаагүй. Шүүх хуралдааны үеэр хохирлын тооцооллыг нягтлах зайлшгүй шаардлагатай бөгөөд шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаатай прокурорт буцаан тооцооллыг нягтлахыг хүссэн боловч шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн болон шүүхийн шатанд гаргасан хүсэлтийг Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгт цуларсан баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн тул буцаахгүй гэж шийдвэрлэсэн нь шүүх шүүн таслах үйл ажиллагаанаас зайлсхийсэн эс үйлдэхүй байх бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хууль бусаар дордуулсан болно. Гэмт хэргийн шинжгүй зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцсон нь хууль бус тухай Ц.Б нь Г.Б, БНСУ-н иргэн П, Ө.Баг, Ө.Б, Д.Б, О.А, Ё.Э, Д.Ч, Н.П нарыг бодит байдал дээр залилан мэхэлсэн зүйлгүй тул эдгээрт холбогдох хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Амьдралын эх үүсвэр болгосон тухай зүйлчлэл нь тохироогүй байх тул хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Ц.Б нь нэр бүхий хохирогч нартай гэрээ байгуулан авто зам засварын концесийн эрхийг авахын тулд хамтарсан ассоциаци байгуулах талаар, түүнд хөрөнгө оруулснаар холбооны гишүүн болж зам засварын ажил гүйцэтгэх боломжтой болох талаар гэрээ хэлцэл байгуулсан байдаг. Мөн энэхүү нөхцөл байдлыг хохирогч нар хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж сайн дураараа мөнгөө шилжүүлсэн байдаг. Ц.Б болон Ё.Э нар хамтран зам засварын ангийн кемп байгуулж байсан талаар хэрэгт баримтууд авагдсан, хохирогч нараас авсан мөнгийг кемпийн үйл ажиллагаанд зарцуулсан, Зам засварын зураг төслийг Д ХХК-иар 150.000.000 төгрөгөөр хийлгэсэн холбогдох тооцоог шилжүүлсэн болох нь баримтаар /хх1-218, хх12-1-4/ тогтоогддог. Мөн ажилтнуудын цалин хөлсөнд зарцуулсан болох нь гэрч, хохирогчдын мэдүүлгээр тогтоогддог. Мөн Ц.Б нь 2017-2022 оны хооронд эгч Ц.Бийн хамт Хөдөлмөр аюулгүй байдлын сургалтын үйл ажиллагаа явуулдаг Ш ХХК-д менежер, автомашин борлуулах, барилгын засвар үйлчилгээ, эвент арга хэмжээ явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж орлого олж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан бөгөөд энэ хугацаанд Авто замын бодлого төлөвлөлтийн ассоциацийн үйл ажиллагаанд өөрийн жийп машин, байраа худалдсан хөрөнгийг оруулж байсан билээ. Иймд залилах гэмт хэргийг үйлдэж байнгын амьдралын эх үүсвэр болгосон зүйлгүй байхад Эрүүгийн хуулийн 17.3.3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцэхгүй байгаа тул хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Төрийн хууль үнэн байх ёстой төрийн хуульчид нь шударга байх ёстой гэж мөхөс би итгэж, хүлээж өдий хүртэл дуугүй явсан билээ. Гэтэл мөрдөн байцаалтын  явцад ч тэр, прокурорын шатанд ч тэр, анхан шатны шүүхийн явцад ч тэр анхны мөрдөн байцаагчийн дүгнэлтээс өөрийн хардаггүй, өчнөөн олон жил маш олон удаа буцаж 5, 6 мөрдөн байцаагч, 7, 8 прокурорын гар дамжин эхнээс нь шалгах боломж байсаар байхад шат шатандаа юу ч хийгээгүй, гэрчүүдийг асуудаггүй, авсан өгснийг нь тулгаж, нүүрэлдүүлж шалгадаггүй, банкны хуулгыг тулгадаггүй, хавтаст хэргээ гүйцэд уншдаггүй нь хэдийгээр гэм буруутай ч үнэн мөнийг нь олъё, яагаад ямар шалтаг  шалтгаан  цаана нь байна гэдгийг  нь олохыг хичээх нэг ч ажиллагаа хийхгүй 10 жил болсны дараа олон жилийн ял өгч хурдхан явуулах шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Үнэн мөнийг нь олоод өгөөч, хохирлоо төлсөөр байна, хохирлын хэмжээг үнэхээр нь тогтоогоод өгөөч гэж 4-5 удаа бүх банкны хуулган дээр нь тэмдэглэлээ хийж, өөрөө нэгтгэн, шүүж бэлэн болгоод хүсэлт өгсөн боловч нэг нь ч нэг ч удаа түүнийг харахгүй байгаа нь хохирлын хэмжээ үнэн зөвөөр гараагүйн тод жишээ юм. /Хавтас хэрэгт материал бий/ Би өөрийгөө гэм буруугүй гэхгүй, хууль мэдэхгүй, хүнд итгэмтгий зангаасаа болж буруу үйлдэл хийж байсандаа маш их гэмшиж, харамсаж, шаналж байна. Иймээс ч өөрийн мэргэжлээрээ багшийн ажлаа хийж байгаа билээ. Мөн үнэн юм үнэнээрээ байя, авсан өгснөө үнэхээр  нь шударгаар хүлээе, төлье, хүмүүсийг хохиролгүй болгоё гэсэн байр суурьтай байсан, цаашид ч байх болно. Хохиролтой холбоотой гомдол шийтгэх тогтоолын тооцооноос харахад надтай холбоотой өөрөөр хэлбэл миний дансаар шилжсэн 109.320.000 төгрөг байхад надад оногдсон хохирол нь 117.632.740 төгрөг гэж гарсан нь зөрүүтэй тооцоо харагдаж байна. Мөн надад огт хамааралгүй хохирлыг шийтгэх тогтоолын 53 дугаар хуудсанд шүүх өөрөө “...нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэх тухай санал гаргаж байгаа нь үндэслэлгүй юм...” гэж үнэн заасан мөртлөө Б.Т 22.200.000 төгрөг, П 13.375.000 төгрөг, Д.Б 4.987.740 төгрөг, П.Б 10.000.000 төгрөг буюу нийт 50.562.740 төгрөгийг хувь тэнцүүлэн надад оногдуулсан нь шүүх өөрийнхөө заалтыг ноцтой зөрчсөн нь харагдаж байгаа бөгөөд би энэ төлбөрийг төлөх учиргүй тул хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Мөн шийтгэх тогтоолын 54 дүгээр хуудсанд заасанчлан “Тодруулбал шүүгдэгч Д.Б нартай тус тус бүлэглэн, залилах гэмт хэрэг үйлсэн боловч тэдгээрийн авсан мөнгөний хэмжээ харилцан адилгүй байна” гэж зөв тодорхойлсон мөртлөө  яг хохирлын  хэмжээг хэн нь авсан, хэнд нь өгсөн, хэн нь төлөхийг  тооцож гаргаагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл надтай холбоотой бодит тооцооноос Ц.Б яг өөрөө буюу эхнэр Энхтуяагийн дансаар авсан болон өмнө нь тавьсан өр төлбөрөө төлүүлсэн нь хэд болохыг огт тооцоогүй бүгдийг нь надад тавьсан нь шударга биш байна гэж үзэж байна. Шаардлагатай бол Ц.Б болон бусад гэрчүүдтэй нүүрэлдсэн ч болж байна. Энэ тооцоо нь О.А 14.760.000 төгрөг Э дансаар, 13.360.000 төгрөг эмээлтэд ажил явуулахад өр тавсанг төлсөн /28.120.000 төгрөг/,  Д.Б 2.975.000 төгрөг Эгийн данс, 2.506.000 төгрөг өмнө тавьсан өрийг нь төлсөн, /Б Н/, /5.481.000 төгрөг/, Н.Э 11.400.000 төгрөг Э данс, 9.210.000 төгрөг, 4.000.000 алтан орд оффисын түрээс /24.610.000 төгрөг/,  Ө.Ба 2.500.000 үнэт эдлэл Б авсан /Ггэрчтэй, 3.910.000 төгрөг өмнө тавьсан өр /Б, Н, Н/, /6.410.000 төгрөг/, Ц.Э 300.000 төгрөг Чулуутын ам /Багануураас гэр авахад/, 98.000 төгрөг ..., Бийн утасны төлбөр /400.000 төгрөг/, С.Э 1.200.000 төгрөг Э данс, 575.000 төгрөг Э данс /1.775.000 төгрөг/, Б.А 2.000.000 төгрөг, Б бэлнээр паспортын /Ш гэрч/ хамт 580.000 төгрөг Эгийн дансаар /2.580.000 төгрөг/ гэсэн бодит, дансны хуулгатайгаа тохирч байгаа хохирлыг хасаж тооцон, гэрчүүд болон Ц.Бтэй нүүрэлдүүлж, үнэн зөв хохирлыг тооцоог гаргаад өгвөл өөрийнхөө хохирлыг төлж хохирогчдыг гомдолгүй болгоход бэлэн байна. Би хохирогч үнэн хэрэгтээ би өөрөө том хохирогч билээ. 2014 онд анх Ц.Бийг төрсөн эгч Ц.Бэ нь танилцуулж замын том ажилд тендерт орж байгаа юмаа, тусалж дэмжээрэй гэхэд нь би итгэж, үнэмшиж аавынхаа хөөргөө зарж байрны урьдчилгаа хийгээрэй гэсэн 50.000.000 төгрөгийг /Их дэлгүүрийн ард ломбардаас хатан сүлжээ/ 3 машин яаралтай авах  хэрэгтэй байна гээд байхаар нь 30.000.000 төгрөгөө өгч байсан юм. Цаашид хамтарч ажиллая санхүүжилт орохоор мөнгө төгрөгийг чинь өсгөөд өгье, та манай менежерээр ажилла гэхээр  нь ажиллаад хавь ойрынхоо найз, нөхөд, үр хүүхэд, шавь нар, өөрийнхөө тариалангийн газар, машин үнэт эдлэлүүд хөөрөг, утаснууд, бэлэн мөнгө гэх мэтээ өгсөөр нийт 438.370.000 төгрөгийг Э, Б, С, Т, Ш нарын дансаар 420.370.000  төгрөгийн эд зүйлээ өгч нийт 870.000.000 төгрөгийн хохиролтой билээ. Өдий 10 жилийн хугацаанд би нэг ч удаа нэхээгүй, ажил нь бүтчих байх, өөр ажлаасаа өгчих байх, цагдаа шүүхийн асуудал цэгцрэх болох байлгүй гэж ууч сэтгэлээр бодсоор ирсэн. Өөрөө ч өөр ажил хийгээд өр ширнээсээ сална таныг хохиролгүй болгоно гэхээр  нь өдий хүртэл итгэсээр ирсэн. Хувийн болон эрүүл мэндийн талаар би ардаа ар гэрийн маш их асуудалтай, ганцаараа 2 газар ажилладаг. Нөхөр маань 2023 онд тархины хорт хавдрын хагалгаанд 2024 онд зүрхний титэм судасны бөглөрлийн хагалгаанд орж одоо байнгын асаргаанд, групп, 1 дүгээр эмнэлгийн хяналтад байдаг. Ээж Ц.Д 90 настай хэвтрийн, зүрх, элэгний өвчтэй байнгын асаргаанд байдаг. Хүү маань улаан хоолойн шарх нь хадрын үе рүүгээ ороод яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би өөрөө ходоодны үзүүр хэсэгт 5-6 см том шархтай, нэлэнхийдээ улайлттай, цөсний хүүдийд 1.8-2 см том чулуутай тэр нь бөглөрөх аюултай тул ял яаралтай авхуулах шаардлагатай, нурууны 4, 5 дугаар үе гэмтлийн улмаас мурийгаад шохойжчихсон, зүүн өвдөгний тойг нь мултарсан тул байнга өвдөгний тойг нь мултарсан  тул байнга өвддөг, тойг нь мултарсан тул байнга өвддөг, тархины цусан хангамж муугаас байнга өвдөж зүүн талдаа дүгнэсэн сонсголд нөлөөлснөөс өдөрт 3-5 ш өвчин намдаагч эм  уураг юмаа. Иймд эрхэм шүүгчид та бүхнээсээ миний хүсэлт гомдлуудыг, миний хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, зүйлчлэлийг бууруулан, хохирлыг үнэн зөвөөр нь шударгаар гарган ялыг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Буянт нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Ж.Эын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин зүйлчлэлийн хувьд болон бусдад учруулсан гэх хохирлын тооцооны тухайд эс зөвшөөрч маргаж ирсэн. Шүүх Ж.Эыг “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлчлэл болон, хохирлын хэмжээг, мөн хэн, хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан болохыг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, прокуророос хуулийн дагуу зохих хяналт тавиагүй, хохирлын тооцоог хавтгайруулан, давхардуулж тооцож шүүхэд ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг шалгаж хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, мөн хүсэлт гомдлын дагуу шалгаж тогтоож чадаагүй гэж үзэж гомдолтой байна. 2022 оны 07 сард анхан шатны шүүхийн шүүгчийн 1537 дугаартай захирамжаар... зохих ажиллагааг явуулах, мөн яллагдагч нарын “залилах “гэмт хэрэг үйлдэж өөрт болон бусдад бий болгосон мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг, хохирлын тооцооны зөрүүтэй алдааг засах, мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар шалган тогтоох ажиллагааг явуулах тухай захирамж гарсан хэдий ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1163 дугаар магадлалаар ...хохирлын тооцооны зөрүүтэй зэрэг алдааг засварлаж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг дахин шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн. Гэвч Эрүүгийн хэрэг прокуророос дахин шүүхэд шилжин ирэхдээ хохирлын тооцоог огт засаагүй өмнөх давхардуулсан, хавтгайруулан тооцсон яг л тэр хэвээр нь ирүүлсэн төдийгүй Б болон Ж.Э нар нь адил тэнцүү хувааж төлөх ёстой хэмээн хэлж байсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх хохирлыг тогтоохдоо буруу тогтоосон, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж гомдолтой байна. Хохирлын тухайд шүүхээс тогтоосныг зөвшөөрөхгүй байгаа талаар  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас нийт 117.632.740 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хохирогч Бын Тт 22.200.000 төгрөг, хохирогч Пгд 13.375.000 төгрөгийн тухайд прокурорын яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг хохирогч Ттэд 44.400.000 төгрөг, БНСУ-ын иргэн Пгд 26.750.000 төгрөгийн хохирлыг Ц.Б, Ж.Э нар бүлэглэн учруулсан гэж бичигдсэн бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч хохирогч нарт учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэх тухай санал гаргасан бөгөөд шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн хэдий шүүгдэгч Бэс хохирогч Бын Тт 22.200.000 төгрөг, хохирогч Пгд 13.375.000 төгрөгийг мөн л гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Эндээс үзэхэд дээрх хоёр хохирогчид нийт 71.150.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь БНСУ-ын иргэн Пг болон Б.Т нарыг тус тусад нь залилсан хэмээн дүгнэж тус бүрд нь хохирол тооцож гаргасан нь үндэслэлгүй. Эдгээр хохирогч нар нь Ш ХХК-ийн захирал, ерөнхий захирал бөгөөд Ш ХХК-иас нийт 46.750. 000 төгрөг л авч гэрээ байгуулсан гэдгээ захирал Б болон хохирогч нар ч мэдүүлсээр ирсэн байдаг. /3хх-127 талд/

Хохирогч Б.Т мэдүүлэхдээ “... Би 40.000.000 төгрөг байхгүй байна гэхэд таллаад өгч болно гэсэн. Манай ерөнхий захирал зөвшөөрөөд би 20.000.000 төгрөгийг гаргая, чи 20.000.000 төгрөг гаргачих 2-лаа энэ замын ажлыг авчихъя гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай захирал Пг 20.000.000 төгрөгийг Б, Э нартай тэдний офиссын байр буюу Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Удирдлагын академийн урдаас харсан байранд байранд бэлнээр өгч Ажил гүйцэтгэх гэрээг хийсэн” гэх мэдүүлэг /3-р хх-149-156/,

Шүүгдэгч Ж.Э нь шүүхэд мэдүүлэхдээ “Авто замын бодлого зохицуулалтын ассициаци төрийн бус байгууллага нь байгуулагдчихсан Засгийн газрын бичигтэй, зураг тасал нь гарчихсан хийгдчихсэн байсан болохоор би итгэсэн. Аавынхаа байр аваарай гэсэн мөнгийг өгч, мөнгөө буцааж авахын тулд ажил нь бүтчих байх гэж бодож тэнд ажилласан. Тт ямар нэг хохирлын тооцоо байхгүй. Б.Т нь манай нөхрийн үеэл нь ажил нь бүтчих байх гэж итгээд Б нарыг холбож өгсөн.. Намайг орохоос өмнө Сэлэнгийн Шаамар суманд очиж хэмжилт хийж тэмдэглэгээг хийсэн байсан. Маш зузаан зузаан замын ажлын цаас, зургууд баталгаажсан байсан. Би Бтэй муудалцан барин байж 8.800.000 төгрөгийг булаан авч Тт өгч байсан. Үүнийг ч Бэс хасаж тооцоогүй. Харин надад шагнал гэж 1.000.000 төгрөг өгснийг нөхрийнхөө хөөргийг ломбардад тавьж эргүүлэн өгсөн. Өөрөөр надад Ш ХХК болон Тт, П нараас авсан мөнгө байхгүй. Холбож өгсөн нь үнэн. Тэд мөнгийг Бд биеэр ирж офисст өгч гэрээ байгуулж байсан, бусад Бд өгсөн гэх мөнгөний талаар надад мэдэх зүйл байхгүй, би нэг ч төгрөг аваагүй, харин Бд итгэж нөхрийн үеэлийг холбож өгсөн нь үнэн тул үүндээ хариуцлага хүлээнэ. Харин хохирол надад огт хамаагүй, би хариуцах зүйлгүй...” гэдэг. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б нь өөрөө хариуцах ёстой хэмээн мэдүүлдэг. Түүнчлэн Яллагдагчаар Ц.Б мэдүүлэхдээ “... 2015 оны 5 сард Ттэй танилцсан...би Солонгос захиралдаа хэлчихсэн гэрээ хийх хэрэгтэй байна гэж гуйгаад Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 46.500.000 төрөг авсан. Үүнээс Тт 2016 оны 6 сард 8.500.000 төгрөгийг Ш ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч буцаан өгсөн...” /10 хх-29-49 талд/ мөн дахин яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... Ш ХХК-ийн захирал Тт, ерөнхий захирал Пг нар нь 46.750.000 төгрөг өгсөн... гэхдээ би тухайн мөнгөнүүдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Жаргалсайхан, Т нарт өөрсдөд нь буцаан өгсөн тооцоо дууссан гэж үзэж байна...” гэж /23хх-92-100/

Шүүх Ж.Эын хувьд Т, Ц.Б нарыг холбож өгсөн болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдсоор байтал Ттэд 22.200.000 төг, Пд 13.375.000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Дын Бд 10.017.740 төгрөгийн тухайд Ц.Б нь Яллагдагчаар мэдүүлэхдээ “...А” ХХК-ний захирал Д.Бд С аймаг Түшиг, Шаамар хүртэлх 135 км авто замын ажлаас 15 км авто зам барих ажлыг өгнө гэж тохиролцсон. Б нь 34.367.740 төгрөг өгсөн. Эаар дамжуулж уулзсан бөгөөд мөнгийг хүлээн авсан. Энэ мөнгийг кеймп байгуулах, ажилчдын цалин хөлс, хоол хүнс, түлшинд зарцуулаад дууссан...гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б нь хохирогч Д.Бгийн хохирлын талаар 2020 онд өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байгаа гэдгээ хэлдэг. /23 хх-92-100/

Мөн шүүх хуралдаан дээр Б нь Хаана ямар зардал гаргахыг бүгдээрээ мэдэж байсан, засгийн газар бидэнд амлалт өгсөн учраас ажлынхаа ард гарна л гэж бодсон. Хохирогч нараас авсан мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэдгийг хэлсэн байдаг. Ж.Эын хувьд Бд төлөх хохирол төлбөр байхгүй болно.

Хохирогч Ө. Бгийн хууль ёсны төлөөлөгч А.Хд 2.500.000 төгрөгийн тухайд Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд мэдүүлэхдээ Ө.Бд Ж.Этай бүлэглэн хохирол учруулаагүй урд өгсөн мэдүүлэгтээ миний бие талийгаачийг таньдаг байсан тул үр хүүхдэд нь би туслах зорилгоор төлбөр төлөхөө тодорхой мэдүүлсэн. Энэ хохирол төлбөр дээр ямар нэг маргаангүй би өөрөө барагдуулна гэж мэдүүлсээр байтал Ж.Эаас 2.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй маргаангүй.

 Хохирогч Оын Ад 30.700.000 төгрөгийн тухайд хохирогч О.Ааас 2018 оны 08 сарын 10-ний өдөр 14.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 4000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 240.000 төгрөг, нийт 33.240.000 төгрөг Ж.Э миний дансанд шилжүүлсэн байдаг. Үүнээс Бийн эхнэр Эгийн /Ц.Б/ эзэмшдэг Хаан банк дахь ...Дансанд 2018 оны 08 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 10-нд 10.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 12-нд 400.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 16-нд 50.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 17-нд 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-нд 20.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-нд 3.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-нд 200.000 төгрөг, нийт 14.370.000 төгрөг шилжүүлсэн. Хохирогч Аын Хаан банк дахь ... дансанд 2018 оны 08 дугаар саарын 12-нд 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 17-нд 550.000 төгрөг нийт 750.000 төгрөг буцаан шилжүүлсэн байдаг тул үүнийг хасаж тооцоогүйд гомдолтой байна. Мөн 13.360.000 төгрөгийг Эмээлтэд ажил явуулахад тавигдсан өр төлбөрийг төлсөн, Б, А нар мэдэж байгаа. Нийтдээ 28.120.000 төгрөг дээрх байдлаар зарцуулагдсан гэдгийг Б мэдүүлэгтээ Атай ажил хэргийн харилцаатай байсан, хамтран бас ажлыг хийсэн ирсэн бидний хоорондын тооцоог бүгдийг нь хохиролд тооцсон нь хууль бус, тэрээр ажлын хөлсийг ч тооцож өгөөгүй асуудал байдаг гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд мэдүүлсээр ирсэн байхад Ж.Эаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 Хохирогч Хн Мэд 500.000 төгрөгийн тухайд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20:56 цагт иргэн Х.Мээс “зээл” гэсэн утгатай 500.000 төгрөг шилжиж орж ирсэн бөгөөд тухайн өдрийн 21:27 цагт Бийн хэлсний дагуу түүний эхнэр Эгийн эзэмшдэг Хаан банкны ...дансанд 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн захирал Бийн М Г гэдэг хүний эзэмшдэг Хаан банкны ... тоот данс руу 50.000 төгрөг шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн байдаг. Б нь 280.000 төгрөгөөр хүнд өгнө гэж виски авхуулсан. Шүүх хасаж тооцоогүй, дансны хуулгаар нотлогдоно. /хх-16 талд/,

Хохирогч Нгийн Эод 14.500.000 төгрөгийн тухайд 2019 оны 03 сарын 27 ны өдөр 14.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 04 сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 29.000.000 төгрөг Ж.Эын дансаар шилжин орж ирсэн байдаг. /Эын дансны хуулга 114хх-18-25 / Үүнээс Бийн эхнэр Эгийн эзэмшдэг Хаан банкны ...дугаарын дансанд 2019 оны 03 дугаар с арын 27-нд 3.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-нд 150.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-нд 4.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-нд 500.000 төгрөг, 2019 оны 04 оны дүгээр сарын 02-нд 3.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 02-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-нд 500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 06-нд 150.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-нд 1.750.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 14-нд 600.000 төгрөг, нийт 17.150.000 төгрөгийг захирал Б шилжүүлэн авсан. 2019 оны 04 дүгээр сарын 04-нд Шын эзэмшдэг Хаан банкны ... дансаар дамжуулж Бд 5.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-нд Жавхлан гэх хүний ... дансанд Бийн хэлснээр 1.350.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-нд Чинзориг гэх хүний Хаан банкны ... дансанд Бийн хэлснээр 3.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-нд Бат-Эрдэнэ гэх хүний Хаан банкны ... дансанд 280.000 төгрөг, Б нь нийт 9.630.000 төгрөгийг дээрх хүмүүст шилжүүлсэн. Мөн офиссын түрээсийн төлбөрт Алтан орд ХХК-д бэлнээр 4.000.000 төгрөг тушаасан, баримтыг захирал Бд өгсөн. Нийт 30.780.000 төгрөгийг Ж.Э нь Бд шилжүүлэх, өр төлбөрт, офиссын түрээсийн төлбөрт зарцуулсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа болно. Мөрдөн шалгах ажиллагаанд мөн шүүхэд удаа дараа дахин дахин гаргаж өгсөөр байтал хохирлын хэмжээг хувь тэнцүүлэн гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна хэмээн гомдолтой байна.

 Хохирогч П-н Бд 10.000.000 төгрөгийн тухайд: “Б” ХХК-ийн захирал П.Б нийт 20.000.000 сая төгрөг өгсөн. тэдний ярьдаг 35.000.000 төгрөг өгөөгүй, өөрсдөө 15.000.000 төгрөгөө Д гэх эмэгтэйд өгсөн гэдэг, Д нь иргэний хариуцагчаар тогтоогдсон байдаг. 20.000.000 төгрөгийг бэлнээр аваад захирал Бд өгөхөд 10.000.000 төгрөгийг нь зуучилсан эмэгтэйд өгөөрэй гэсний дагуу Д, С нар өгсөн. Гэтэл Дд П.Б нь 15.000.000 төгрөгийг ажил олж өгсөн хэмээн өгсөн гэдгээ мэдүүлсэн байна лээ. Харин Б нь П.Бгийн компаниас 10.000.000  төгрөг хүрээгүй мөнгө авсан гэж мэдүүлсэн байдаг. Шүүх хувь тэнцүүлэн хуваасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хохирогч Өлзийн Бад 7.250.000 төгрөгийн тухайд: Ө.Багаас Ж.Эын дансанд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1000.000 төгрөг, 2018 оны 10  дугаар сарын 25-ны өдөр 1000.00 төгрөг шилжиж ирсэн бөгөөд 2.500.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг охиндоо зориулан зээлж авсан байдаг. Үнэт эдлэлийн тухайд дөнгөж аваад явж байтал захирал Б Утсаар ярьж С явна, мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа аваад өгнө гээд ломбардад тавиад авч өгөөгүй. Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд мэдүүлэхдээ эд хөрөнгийг ломбардад тавьсан, түүнийг ломбардаас суллах 5.000.000 төгрөгийг Ө.Бад өгсөн. Д.Б энэ тухай мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Түүнчлэн Ө.Ба нь мөрдөн байцаалтад би цаашид энэ хэрэгт оролцохгүй, мөн надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. /26 хх-ийн 50/,

Ж.Эын дансаар орж ирсэн 5.000.000 төгрөгийн тухайд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бийн хэлсний дагуу түүний өр төлбөрт Д.Н гэх хүний Хаан банкны ...дансанд 1.000.000 төгрөг, Ггэх хүний Хаан банкны ... дансанд 200.000 төгрөг, Бат-Отгон гэх хүний Хаан банкны ... дансанд 1.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-нд Баттулгын Хаан банкны ... дансанд 200.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-нд Б гэх хүний Хаан банкны ... дансанд 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-нд Г гэх хүний Хаан банкны ... дансанд 100.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд Ггэх хүний Хаан банкны ... дансанд 250.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд Г гэх хүний дансанд 500.000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 25-нд Тгийн Хаан банкны ... дансанд 500.000 төгрөг тус тус шилжүүлж нийт 4.200.000 төгрөг Бийн өр төлбөрт төлсөн. Үлдэх 800.000 төгрөгийг хариуцахад татгалзах зүйлгүй гэдэг. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ө.Бад, түүний эзэмшдэг Хаан банкны ... дансанд 250.000 төгрөг шилжүүлсэн, шүүх хохирлоос хасаж тооцоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлж дүгнэсэнгүй хэмээн гомдолтой байна.

Хохирогч Ц-ын Эд 2.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эаас Ж.Э нь өөрийн дансаар 2.000.000 төгрөг авсан нь үнэн. Тухайн мөнгөнөөс Ж.Эын банкны карт гэмтсэн тул бэлнээр гаргуулах боломжгүйн улмаас өөрийн охин Б.С-ын данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр гаргуулан авч Бд бэлнээр өгсөн. 2018 оны 08  дугаар сарын 08-нд Ц.Бийн эзэмшдэг ... дугаарын утасны төлбөр 98.000 төгрөгийг Скайтелийн Хаан банкны ... дансанд түүний хэлсний дагуу төлсөн. 2018 оны 08 дугаар сарын 08-нд 114.656 төгрөгийг Эмээлтийн ажилласан хүмүүсийн хүнсний зээлийг очиж бэлнээр төлж барагдуулсан байдаг нь дансны хуулгаас харагдана. Харин Ц.Эд хохирлыг төлөөгүй байгаа нь үнэн гэдэг.

Хохирогч Сийн Эод 1.800.000 төгрөгийн тухайд 2019 оны 02 сарын 21-ний өдөр С.Эоос 1.800.000 төгрөг Ж.Эын дансаар орж ирсэн байдаг. Үүнээс Бийн эхнэр Эгийн эзэмшдэг Хаан банкны ...дугаарын дансанд 2019 оны 02  дугаар сарын 22-нд 100.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 23-нд 100.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-нд 1.200.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-нд 20.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 03-нд 25.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 03-нд 100.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-нд 30.000 төгрөг, нийт төгрөгийг Бд шилжүүлэн өгсөн болох нь дансны хуулгаар тогтоогддог. Харин захирал Б С.Эыг Япон явуулж өгөөгүй давхар намайг ч хуурч мөнгийг нь авч залилсан тул Б хариуцаж төлөх ёстой. С.Эод хохирол төлбөр төлөөгүй байгаа тул Бэс гаргуулж өгөх ёстой.

Хохирогч Б-ийн Ад 2.790.000 төгрөгийн тухайд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний хүүгийн найзын ээж Агаас 2.000.000 төгрөг 2019 оны 02 дугаар сарын 02-нд 640.000 төгрөг, 2019 оны 02  дугаар сарын 03-ны өдөр 150.000 төгрөг, нийт 2.790.000 төгрөг шилжин орж ирсэн. Үүнээс Бийн эхнэр Эгийн эзэмшдэг Хаан банкны ...дугаарын дансанд 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 150.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 30.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 50.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг бэлнээр, паспортын хамт Бд өгсөн гэдэг Мөн л захирал Б нь Япон явуулж өгөөгүй, давхар би ч залилуулсан Ад хохирол төлбөр төлөөгүй байгаа тул захирал Бэс гаргуулах ёстой. Ж. Эын зүгээс захирал Ц.Бд итгэн өөрийн хүү Б.Баттүшиг, түүний найз Б.Мөнхтулга, /ээж Б. А/, өөрийн эгчийн охин Батням, С.Э нарыг хохироосон талаар мэдүүлэхдээ 2019 оны 1 сарын 29-ний өдөр захирал Б над руу залгаад би найз Бтай яриад тохирчихсон, Япон Улс руу Сумо бөхийн холбоогоор дамжуулаад хүмүүс явуулах боломж байна. Та хүүхдүүдээ явуулахгүй юм уу гэж ярьсан. Боломжтой байх гэж бодоод өөрийн хүүхдээ явуулахаар болж хүүгийн найзыг явуулахаар болсон гэж мэдүүлдэг. Тэрээр залилах гэмт хэрэгт холбогдож, улмаар өөрөө ч давхар залилуулсан гэдгээ сүүлд мэдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Түүний хүү Б.Б-ийг Япон улс руу явуулах гэж бичиг баримт хөөцөлдсөн, гадаад паспортуудыг Бд өгсөн байдаг. Энэ нь гэрч Б.Б-ийн мэдүүлэг /7хх-ийн 223 талд/, гэрч Б.М-ын мэдүүлэг/7хх-ийн 216-222/, Түүнчлэн гэрч Ч.Б-ын мэдүүлэг /7хх-ийн 229-230/, Гэрч Ш-ын мэдүүлэг/7хх-ийн 232- 233/, Ж.Э нь Бд итгэж өөрөө төөрөгдөлд орж түүний гар хөл болж менежер гэх нэрийн дор ажил үүргээ биелүүлж байна гэж итгэж үнэмшин Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассициаци ТББ-д гишүүнчлэл элсүүлэхээр чармайн явсаар гэмт хэрэгт холбогдсон байдаг. Төөрөгдөлд орох болсон нөхцөл нь тус Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассицаци ТББ нь 2014 онд С.Б, Д.Б, О гэх хүмүүс санаачлан анх би байгуулсан талаар өгсөн, улмаар кемп байгуулан, тууз хайчилж нээлт хийж байсан, Б нь байгууллагын болон өөрийн дансаар хохирогч нараас мөнгө авдаггүй, дандаа хамт ажилладаг болон эхнэрийнхээ дансаар мөнгө авдаг байсан, өөрийн өр төлбөрийг мөн л бусдаар, тэдний дансаар төлүүлдэг байсан талаар Ц.Бийн мэдүүлэг /10хх-ийн 29-40/, гэрч Тгийн мэдүүлэг /9хх-ийн 10- 12/, Гэрч Д.Бын мэдүүлэг /9хх-ийн 245-250/, /10хх-ийн 21/, гэрч Бын мэдүүлэг/16хх- ийн 245-246/, Д.Сын мэдүүлэг/16хх-ийн 249-250/, Гэрч Ш-гийн мэдүүлэг /6хх-ийн 170-171/ бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гэрчийн мэдүүлгүүд, төлбөр тооцооны баримтуудаас дэлгэрүүлэн давж заалдах шүүх хуралдаан дээр дурдах болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хуулийн 1.7 дугаар үйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хүлээх, мөн хуулийн 1.7.2-т Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор заасан. Мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдэж, прокуророос хэргийг хянах үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй, дутуу шалгагдаж боогдсон хэргийг шүүхэд ирүүлснээс шалтгаалж шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан хэдий ч шүүх хэргийн хүрээнд шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ... нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж, шалгаж, харьцуулан шинжлэн судалж үнэлж дүгнэж хохирлын тооцоог тогтоож чадсангүй гэж үзэж байна. Мөн хуулийн 1.7.3, 4-т Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан хэдий ч нотлох баримтад үндэслэж учиртай. Ж.Э нь өөрийгөө гэмт хэрэг хийсэн хэргээ ухамсарлан ойлгож байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн дээрх төөрөгдөлд орсон байх боломжтой нөхцөл байдал, өөрөө хохирсон байж болох байдлууд тухайлбал нөхрийн үеэл дүүг Бтэй холбож өгсөн, өөрийн хүү түүний найз, өөрийн эгчийн охиныг ажлаас нь гаргаад Япон улсад ажиллуулахаар явуулах гэсэн үйлдэл, бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, дээр задлан бичсэн хохирлын тооцоо зэргийг хянан үзэх Ж.Эын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хохирлын тооцоог сайтар хянах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Амьдралын эх үүсвэр болгож гэж зүйлчилсэн дээр маргаж байгаа. Мөн хохирлыг буруу тооцож гаргасан гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Прокурор хохирогч Б.Тт 44.400.000 төгрөг, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Пг-д 26.750.000 төгрөгийн хохирлыг Ц.Б, Ж.Э нар бүлэглэн учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Б.Тт 22.200.000 төгрөг, хохирогч Пд 13.375.000 төгрөгийг зөвхөн Ж.Эаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ц.Бэс мөн хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн. Б.Т, Пд нийлүүлж өгсөн байхад хууль бусаар нэмж, Пг тусад нь залилж, 13.375.000 төгрөг авсан мэтээр шийдвэрлэснийг хянаж өгнө үү. ... Энэ бүх хүмүүсийн дансыг ашиглаж, мөнгө оруулангуутаа эхнэрийнхээ дансаар өөрөө авдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш. Орж ирсэн мөнгө болгоныг шалгаагүй учраас хэргийн үйл баримтыг үнэн, зөвөөр тогтоож, хохирлын тооцоог гаргаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өөрийгөө гэм буруугүй, цагаатгаж өгнө үү гэж хэлээгүй. Буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэж байгаа. Ж.Э “Ш” сургалтын төвд Монгол бичиг, каллиграффын багшаар ажиллаж, цалин авдаг байсан. Нөхөр нь сургуулийн захирал хийж байгаад, гурил тэжээл, Үндэсний ассоциацийн зөвлөхөөр, охин нь банкинд хүний нөөцийн ажилтан, хүү нь телевизийн найруулагч, бага охин нь хувиараа ажил, хөдөлмөр хийдэг. Гэр бүлээрээ орлого олж байсан. Амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй. Тиймээс энэ асуудлыг хянаж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Б.Буянт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлын тооцоог хувь тэнцүүлж гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирлын талаар Ц.Бэс асуухад “мэдэхгүй, санахгүй байна, би хариуцахгүй” гэх мэтээр тайлбар гаргасан. Захирал нь ажилтандаа үүрэг болгож, “орж ирсэн мөнгийг ийш, тийш нь шилжүүлээрэй” гэдэг байдлаар хандаж ирсэн. Дандаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар мөнгө шилжүүлдэг. Өр төлбөрийг нь төлж, өөрөө ч гэсэн хохирсон. Анхан шатны шүүх хуралдаан болон сая бас энэ талаараа мэдүүлж байна. Мөрдөн байцаах, прокурорын шатанд энэ талаар ярьж, нотлох баримтаа гаргаж өгч байсан боловч нотолж тогтоогоогүй. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгыг шалгаж, хохирлыг тогтоогоогүй. Прокурор “Хэн авсан нь тогтоогдохгүй байгаа учраас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй” гэдэг байр суурь илэрхийлсэн. Ц.Б нь н.Б, н.С, н.Г, н.Ш, н.Б, н.Г, н.Н нараас өөрийн эхнэр н.Эгийн дансаар голчлон мөнгийг шилжүүлж авдаг. Өөрийн гэсэн дансгүй. Энэ асуудлыг хэн шалгаж, хянаж, тогтоох үүрэгтэй гэдгийг анхаарч үзнэ үү. Мөн Улсын яллагч хэн хэдэн төгрөг хариуцаж төлөхийг мэдэхгүй, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж анхан шатны  шүүх хуралдаанд мэтгэлцдэг. Ц.Бийн өрийг төлж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгыг нэг бүрчлэн шалгаж, орж ирсэн мөнгийг хэн рүү, хэний өр төлбөр рүү шилжүүлсэн бэ гэдгийг тогтоох ёстой. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт зааснаар “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзсэн. Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт амьдралынхаа хэр хугацааг зарцуулсан бэ, тухайн гэмт хэргийн орлогоос өөр амьдрах эх үүсвэр, орлого байгаа эсэхээс хамаарч хэргийг зүйлчлэх ёстой. Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 684 дүгээр тогтоолд энэ талаар тодорхой зааж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд амьдралын эх үүсвэр болгосон эсэхийг шалгаж, тогтоогдсон байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгуулж байгаа холбогдогч хэргийн талаар өөрөө нотлох үүргийг хүлээхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй учраас хэргийн зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хохирлын хэмжээг бодитой үнэн, зөв гаргаж өгнө үү. 109.000.000 төгрөг байхад 117.000.000 төгрөг гэж хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Б гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Мөн давж заалдах гомдол гаргаагүй. Д.Быг Ц.Бтэй бүлэглэж, Ч.Тд 41.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх хуралдаанд Ц.Б 29.390.000 төгрөг, Д.Б 11.760.000 төгрөгийг хариуцна гэдгээ хүлээж оролцсон. Хохирогч Ч.Т ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр шийдвэрлэсэн. Д.Бын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Г.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүгдэгчийн өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас оролцож байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/456 дугаар шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ж.Э гэдэг хүний нагац ахынх нь хүүхэд. П захирал бид 2-ыг 40.000.000 төгрөг гаргасан юм шиг явж байна. Бид хоёр 179.000.000 төгрөг өгсөн. Задаргаа нь байгаа. Мөнгөн хохирол тогтоогдоно, 10 жилийн өмнө мөнгөний ханш ямар байсан, одоо ямар үнэтэй байгаа вэ. Би байраа 3 удаа шүүхийн шийдвэрт хураалгасан. Сэтгэл санааны хүнд байдалд орсон талаар ярихгүй, зөвхөн мөнгө явж байгаад гомдолтой байна. Энэ 10 жилийн хугацаанд 1 төгрөг төлж, уучлаарай, миний буруу байсан гэж хэлээгүй.” гэв.

Хохирогч Н.Эын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10 дахь заалтад шүүгдэгч Ц.Бэс 14.500.000 төгрөг, шүүгдэгч Ж.Эаас 14.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 29.000.000 төгрөгийг хохирогч Ж.Эын данс руу шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ Э нэрээр 14.000.000 төгрөгийг, гүйцэтгэлийн барьцаа болгож 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Хамгийн анх 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр н.Мж гэдэг хүн Ж.Эыг нөхөр н.Б-ын хуурай дүү гэдэг хүнтэй зуучилж, Ж.Этай танилцуулсан. н.Б “энэ 2 хүний хохирол надтай хамааралтай” гэх агуулгаар мэдүүлэг өгсөн. Ж.Э нь “Х” ХХК-ийн захирал С.Птой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Чулуутын амын 2.3 км замын ажлыг авч өгнө” гэж хэлэн 29.000.000 төгрөгийг авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Э 5.640.000 төгрөг, 6.640.000 төгрөгийг би хариуцна гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирлын тооцоонд тэмдэглэсэн. Давж заалдах гомдолдоо 1.230.000 төгрөг хариуцна гэж гомдол гаргасан байсан. Анхнаасаа Ц.Б гэдэг хүнийг танихгүй, Ц.Б нь Н.Этой нэг ч удаа уулзаж байгаагүй. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би Н.Эыг танихгүй” гэж мэдүүлсэн байхад гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж, хувь тэнцүүлэн 14.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Манайх өгсөн, авснаараа дамжиж, Ж.Эаас 29.000.000 төгрөг гаргуулах саналтай байна. Залилах гэмт хэргийг үйлдэж байгаа бүх аргыг Ж.Э өөрөө хэлдэг. Шүүгдэгч Ц.Б, Ж.Э нар гэмт хэргийн зүйлчлэл хүндэрсэн, хохирлын тооцоо тодорхой биш гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. 29 дүгээр хавтаст хэргийг 30-33 дугаар талд шүүгдэгч Ж.Эын Хаан банкны дансны хуулга авагдсан. Энэ гаргаж өгсөн задаргаанаас харах юм бол 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14.000.000 төгрөгийг 19 цаг 35 минутад Н.Э Баянзүрх дүүргийн тооцооны төвөөс Ж.Эын 5076475584 тоот дансанд шилжүүлсэн. Ц.Бийн данс руу нэрээрээ шилжсэн мөнгө нь 20 цаг 10 минутад Ц.Б 3.000.000 төгрөг гэж байгаа. 29 дүгээр хавтаст хэргийг 31 дүгээр талд 20  цаг 13 минутад ээждээ 800.000 төгрөг, дахин 20 цаг 16 минутад ээждээ 50.000 төгрөг, бас нэг хүнд төти гээд 800.000 төгрөг, жижи гээд 100.000 төгрөг, моли бэлэг гээд 100.000 төгрөг, гүйцэтгэлийн барьцаа гээд 12.000.000 төгрөг орж ирэхэд, Ц.Бийн нэр дээр 1.000.000 төгрөг, бэлэг гээд 350.000 төгрөг, түрээс гээд 4.000.000 төгрөг, ээж үнэлэх гээд 250.000 төгрөг, Танан спад 83.000 төгрөг, ээжид гээд 80.000 төгрөг, С зардал 300.000 төгрөг, гутал 35.000 төгрөг, 45.000 төгрөг, халаад 25.000 төгрөг, пүүз 350.000 төгрөг гэх мэтээр өөрийн хувьдаа ашиглаж, завшсан. ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас 29.000.000 төгрөг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Нансалмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч нарын хохирлын асуудал тусгагдаж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, шүүгдэгч нараас удаа дараа мэдүүлэг авч, дансны хуулга, бичиг баримтыг хавсаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулж мөн мэдүүлэг авсныг үндэслэж, хохирогч нарын хохирлыг, шүүгдэгч нарын төлөх төлбөрийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж, хэргийг тал бүрээс нь хянаж, шалган дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар амьдралын эх үүсвэр болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгч сая Ж.Э авсан мөнгөө яаж зарцуулсан талаар тодорхой ярилаа. Ц.Б тодорхой үйл ажиллагаа явуулж, төрийн бус байгууллага байгуулсан нэрээр бусдаас залилж авсан мөнгөө өр, зээлээ төлөх, өр, зээлд тооцон бусдад шилжүүлэх, кеймп байгуулж, ажилчдадаа өгөх байдлаар зарцуулж байсан. Мөн энэ хугацаанд шүүгдэгч нар тодорхой ажил, хөдөлмөр эрхэлж байсан баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс энэ хугацаанд залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна. Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Үүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Ц.Бийг дангаараа болон бусадтай бүлэглэж нийт 1.066.514.121 төгрөгийн хохирол, шүүгдэгч Ж.Эыг дангаараа болон бусадтай бүлэглэж нийт 358.287.740 төгрөгийн хохирол, шүүгдэгч Д.Быг бусадтай бүлэглэж 41.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэж давхцуулсан мөнгөн дүнгээр тооцож оруулж иржээ.

 Харин анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ ямар үндэслэлээр, аль нотлох баримтуудыг үнэлж Ц.Бийг 925.164.000 төгрөгийн хохирол, Ж.Эыг 117.632.740 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дүгнэлт хийлгүйгээр орхисон байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Бийг дангаараа 16 хохирогчид нийт 651.556.381 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцоолсон байхад анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэж шүүгдэгч Ц.Бийг дангаараа 16 хохирогчид нийт 631.279.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн тооцсон талаар, мөн шүүгдэгч Ж.Эыг дангаараа 4 хохирогчид нийт 14.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэж тоооцоолсон байхад анхан шатны шүүх 13.840.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн тооцсон талаар, шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарыг хамтран 8 хохирогчид нийт 344.197.740 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцоолсон байхад анхан шатны шүүх 338.677.740 төгрөгийн хохирол учруулсан талаар тус тус огт дүгнэлт хийлгүйгээр хохирлыг тооцоолж гаргасан нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс дээрх байдлаар хохирлын дүнг тооцож, учирсан хохирлыг шүүгдэгч нараас хохирогч нарт гаргуулан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Б, Ж.Э нарын хамтран 8 хүнд нийт 344.197.740 төгрөгийн хохирол учруулсныг ямар нотлох баримтуудыг үндэслэж зарим хохирогчид учирсан хохирлыг тэнцүү хуваан гаргуулахаар, зарим хохирогч нарт учирсан хохирлыг ялгамжтай байдлаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Б, Ж.Э нарын хамтран хохирогч Б.Тт учруулсан гэх 44.400.000 төгрөгийн хохирлыг гаргуулахдаа тэнцүү байдлаар буюу Ц.Б, Ж.Э нараас 22.200.000 төгрөгийг тус тус гаргуулахаар, харин О.Ад учруулсан гэх 153.480.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Бэс 132.260.000 төгрөг, Ж.Эаас 30.700.000 төгрөгийг тус тус гаргуулахаар гэх мэтчилэн бусад хохирогч нарын хохирлыг мөн гаргуулахдаа ямар мэдүүлэг, ямар дансны хуулга, ямар баримтуудыг үндэслэж Ц.Б, Ж.Э нараас дээрх байдлаар ялгамжтай гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс ямар нэг байдлаар дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх дүгнэлтийг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэснээр хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдана.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг, мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                       Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                      Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ