| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10157/И |
| Дугаар | 191/ШШ2025/09642 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09642
| 2025 11 10 | 191/ШШ2025/09642 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхба*******ар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан ш*******ны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах, Х******* ******* ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ГЗ******* регистрийн дугаартай Б******* овогт Д******* О******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Д.О******* нь манай компанитай 2023 оны 06-р сарын 10-ны өдөр № ШЗ- СТГ/2023-122556 тоот барьца******* *******ийн гэрээ байгуулан 449,900 /Дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуун/ төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 12 сарын хугаца*******айгаар Samsung Galaxy A04E 64GB Copper SM-A042FZCHSKZ загварын гар утас худалдан авах зориулалтаар *******ж авсан. Зээлдэгч Д.О******* нь манай байгууллагаас олгосон *******ийн гэрээний дагуу Samsung Galaxy A04E 64GB Copper SM-A042FZCHSKZ загварын гар утас барааг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьца******* *******ийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Д.О******* нь ******* авснаас хойш 2025 оны 09-р сарын 23-ны байдлаар *******ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт 743,071.33 /Долоон зуун дөчин гурван мянга далан нэгэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг төлбөр төлөхөөр байна. Д.О******* нь ******* авснаас хойш 90,000/Ерэн мянган / төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй *******ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 769 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьца******* *******ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг ******* авах үедээ бүртгүүлсэн УБ,тоот хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан ш*******ны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.О******* нь уг хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан ш*******ны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08-р сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/46189 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Хариуцагч Д.О******* бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа боловч, Д.О******* нь ******* авч байх үед бүртгүүлсэн хаяг байддаггүй хаана оршин суудаг эрэх нь тодорхойгүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлаг*******ай байгаа тул хариуцагч Д.О******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х******* ******* ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ГЗ******* регистрийн дугаартай Б******* овогт Д******* О******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ГЗ******* регистрийн дугаартай Д******* О*******т холбогдуулан гэрээний үүрэгт 669,502 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан ш*******ны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүйн улмаас тус шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/46189 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ГЗ******* регистрийн дугаартай Д.О*******ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Х******* ******* ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д******* О******* нь тоотод оршиж сууж байсан, дугаарын утастай байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ГЗ******* регистрийн дугаартай Б******* овогт Д******* О******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ГЗ******* регистрийн дугаартай Б******* овогт Д******* О******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Х******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******- /20/-нд мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан ш*******ны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ