Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 314/ШШ2025/01000

 

 

 

 

 

2025 12 18 31*******/ШШ2025/01000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багийн ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******ын хүсэлттэй,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.*******, нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 198******* оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* хорооны Нийтийн аж ахуйнд , наар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Р.*******ын иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *******6 дугаартай зөвлөмжийн хуудас,

№26*******523 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0*******/150 дугаартай архивын лавлагаанд: *******ийн ******* Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийн захиралын 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 297 дугаар тушаалаар Улс төрийн ангид сонсогчоор 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс суралцаж байгаад мөн захирлын 198******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0******* дүгээр тушаалаар сахилга хариуцлагын учир 198******* оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон сургуулиас хасагдсан гэсэн,

******* хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа ахуйн үйлчилгээний  комбинатын даргын 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаартай тушаал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

******* хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаартай, 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай тушаал нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

            Гэрч Г. /РД:/-ийн мэдүүлэгт: Р.******* нь 1982 онд ******* хотын Нийтийн аж ахуйнд эхлээд слесериэр ажиллаж байгаад сүүлдээ наар ажилласан. Тэгээд Р.******* нь 1989 он бил үү 1990 онд мэргэжил дээшлүүлэхээр гадаад руу явж байсан гэсэн,

            Гэрч Д. /РД:/-ийн мэдүүлэгт: Миний мэдэхээр Р.******* ******* хотын Нийтийн аж ахуйнд 1985-1987 онд ин хийдэг байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хавсаргасан байна.

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

      1. Хүсэлт гаргагч Р.******* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

      2. Хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

       3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

            *******. ******* овгийн *******ийн ******* /РД:/ нь 198******* оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Эрдэнэ хотын ******* хорооны Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа ахуйн үйлчилгээний комбинатад , наар  ажилтнаар байсан болох нь №26*******523 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0*******/150 дугаартай архивын лавлагаанд: *******ийн ******* Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийн захиралын 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 297 дугаар тушаалаар Улс төрийн ангид сонсогчоор 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс суралцаж байгаад мөн захирлын 198******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0******* дүгээр тушаалаар сахилга хариуцлагын учир 198******* оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон сургуулиас хасагдсан гэсэн, ******* хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа ахуйн үйлчилгээний  комбинатын даргын 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаартай тушаал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаартай, 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай тушаал нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч Г., Д. нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:/ нь 198******* оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Эрдэнэ хотын ******* хорооны Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа ахуйн үйлчилгээний комбинатад , наар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА