| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/01102/И |
| Дугаар | 314/ШШ2025/01026 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 314/ШШ2025/01026
2025 12 19 314/ШШ2025/01026
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын *******,******* тоотод оршин суух, *******ийн *******ад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 381,735 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 91622 тоот гэрээг байгуулж 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Д.*******аас төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Д.*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 381,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ ...Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 381,735 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Шүүх нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 381,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно., 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12,102 төгрөгийн 50 хувь болох 6,051 төгрөгийг ******* ББСБ ХХК-д буцаан олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. зааснаар давж заалдах гомдол гаргах, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Д.*******ад холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 381,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,102 төгрөгийн 50 хувь болох 6,051 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА