Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 314/ШШ2026/00001

 

 

 

 

 

2025 12 22 314/ШШ202*******/00001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* овгийн *******ын *******ийн хүсэлттэй,

 

Цэргийн алба хааж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.******* миний бие Өвөрхангай аймгийн ******* сумын "*******" нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүртэл Батлан хамгаалах яамны 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Ардын армийн 1*******7-р ангид **************1589 дугаартай цэргийн батлахтай хугацаат цэргийн алба хааж, халагдсан юм. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний овгийг буруу бичиж буюу ******* гэх аавын нэрийг гэж бичсэн нь лавлах дээр гарсанаас болж хугацаат цэргийн алба хаасан 2 жил маань тооцогдохгүйд хүрч байгаа тул 1990 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн **************1589 дугаарын цэргийн батлахын овог гэж буруу бичигдсэнийг ******* гэж зөвтгөж бусад баримт бичгийг үндэслэж хугацаат цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:  Д.******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын "*******" нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүртэл Батлан хамгаалах яамны 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Ардын армийн 1*******7-р ангид **************1589 дугаартай цэргийн батлахтай хугацаат цэргийн алба хааж, халагдсан. Иймд Д.*******ийн гаргасан хүсэлтийг дэмжиж оролцож байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23/4*******0 дугаартай тодорхойлолтод: Иргэн ******* овгийн *******ын ******* /РД:/ нь ургийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй болно гэсэн,

Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

Гэрч /РД:/-ийн мэдүүлэгт: ...Д.******* нь 1988-1990 он хүртэл Өвөрхангай аймгийн 025*******-р ангид цэргийн алба хааж байсан гэх,

Гэрч /РД:/-ийн мэдүүлэгт: ...Д.******* нь 1988-1990 он хүртэл цэргийн алба хааж байсан. Аль ангид хааж байсныг мэдэхгүй байна. Цэрэгт явах нь явж байсан. Өөрийнх нь цэргийн үүрэгтний үнэмлэх дээр нь аль ангид алба хааж байсан нь байгаа даа гэсэн,

Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 549 дугаартай тодорхойлолтод: Хугацаат цэргийн жинхэнэ албанд татагчдын 1987-1990 оны нэрийн бүртгэлийг шүүн үзэхэд Өвөрхангай аймгаас цэргийн албанд татагдсан тухайд *******ын ******* гэсэн нэр гарахгүй байна гэсэн,

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох болон цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

4. ******* овгийн *******ын ******* /РД:ЙВ70091510/-ийг 1988 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл Ардын армийн 1*******7 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан болох нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23/4*******0 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрч , нарын мэдүүлэг, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 549 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овгийн *******ын ******* /РД:ЙВ70091510/-ийг 1988 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл Ардын армийн 1*******7 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА