| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/01088/И |
| Дугаар | 308/ШШ2025/00893 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 308/ШШ2025/00893
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: У хот, Х-У дүүрэг, ** дугаар хороо, С о /17011/ М г гудамж *** байр, Э Э т оффис,** давхарт байрлах, Т б финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Г ***** тоотод оршин суух, Г овогт Д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,150,780.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т б финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Т Б Финанс ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Г.Д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г.Д нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 426462 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 65361 дугаар 91017-2005 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,344,853.18 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,643,731.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 131,195.23 төгрөг, нотариатын зардалд 31,000.00 төгрөг, бүгд 6,150,780.06 (зургаан сая нэг зуун тавин мянга долоон зуун ная зууны зургаа) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Д- с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т б финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Т Б Финанс ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Г.Д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г.Д нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 426462 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 65361 дугаар 91017-2005 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,344,853.18 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,643,731.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 131,195.23 төгрөг, нотариатын зардалд 31,000.00 төгрөг, бүгд 6,150,780.06 (зургаан сая нэг зуун тавин мянга долоон зуун ная зууны зургаа) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Д-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 6,150,780.06 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.
Хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага 6,150,780.06 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Т Б Финанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Д-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,150,780.06 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,362 төгрөгөөс 56,681 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 56,681 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 56,681 төгрөгийг хариуцагч Г.Д-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Т Б Финанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ