Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 308/ШШ2026/00008

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:

  Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг *-р хороо С талбай-5, Ш/Х-22, Г банкны төв байранд байрлах, Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг Г гудамж ***-р байр **тоотод оршин суух, Б овогт М холбогдох,

Төлбөр 4,666,364.99 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээБ.М-с үндсэн зээл 4,496,640.73 төгрөг, зээлийн хүү 1,166,563.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,102.32 төгрөг, нийт 4,666,364.99 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Б.М нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сараас 20** оны 06 сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 777,743 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан төлбөр 4,666,364.99 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20** оны 01 дүгээр сараас 20** оны 06 сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 777,743 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох төлбөр 4,666,364.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20** оны 01 дүгээр сараас 20** оны 06 сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 777,743 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,612 төгрөгийн 44,806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-с улсын тэмдэгтийн хураамжид 44,806 төгрөг, төрийн сангаас 44,806 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ