Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2026/00018

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Б тойруу *** Т банкны төв байр хаягт байрлах, Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, У гэх газар оршин суух, Р хаван овогт Т-т холбогдох,

Хариуцагч: Д аймаг, С сум, *дүгээр баг, А гудамж *** тоотод оршин суух, Х овогт Э холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,063,069.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 21,642,226.94 төгрөг, хүү 2,391,747.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,095.50 төгрөг, нийт 24,063,069.76 төгрөгийг хариуцагч Р.Т, Х.Э нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 21,642,226.94 төгрөг, хүү 2,391,747.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,095.50 төгрөг, нийт 24,063,069.76 төгрөгийг хариуцагч Р.Т, Х.Э нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Р.Т, Х.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 24,063,069.76 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.

Хариуцагч Р.Т, Х.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага 24,063,069.76 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Р.Т, Х.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,063,069.76 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,265 төгрөгөөс 139,132.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 139,132.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 139,132.5 төгрөгийг хариуцагч Р.Т, Х.Э нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ