| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/01045/И |
| Дугаар | 314/ШШ2025/00885 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 314/ШШ2025/00885
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *********** дүүрэг, ******дугаар хороо, *********** талбай 02, ********** 8 дугаар давхарт байрлах “*********** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ********* сум, ****** дугаар баг, ******** шивээ овоо ********* тоотод оршин суух, *********** *************д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 712,267.25 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 2276656 тоот ********* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ********* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2276656 тоот ********* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 559,966.03 төгрөг, үндсэн хүүнд 141,840.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,460.88 төгрөг, шимтгэлд 2,000.0 төгрөг, нийт 712,267.25 төгрөгийг хариуцагч *******ын ******* гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Хариуцагч ******* овогтой ********* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан “********* ББСБ” ХХК-ийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК нь хариуцагч ********* холбогдуулан 712,267.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар биелүүлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нь төлбөр төлсөн талаарх хүсэлтийг ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох 712,267.25 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 712,267.25 төгрөгийг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 21,644 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 10,822 төгрөгийг, хариуцагчаас 10,822 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР
2025 11 24 314/ШШ2025/00885