Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 314/ШШ2025/00870

 

 

                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг ****** сум * дугаар баг  **** **** банк ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын * дугаар баг **** тоотод оршин суух ***** овгийн **********,

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн ****** сумын * дугаар баг *** тоотод оршин суух **** овгийн ********** нарт холбогдох

“104,259,322.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн*******, ******* нар нь тус банкны Өвөрхангай аймаг Төв тооцооны төвөөс 2023 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ/202353509492 тоот зээлийн гэрээ байгуулж 120,000,000 /Нэг зуун хорин сая/ төгрөгийг, жилийн 22.8 /Хорин хоёр аравны найм/ хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Өвөрхангай аймаг ******** сум ***  баг Онги*** байр *** тоот хаягт байрлалтай 102.9 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-1018006948 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн ***  ***** улсын дугаар, JTMDV09JXB4052262 арлын дугаартай Toyata Land Criuser ***  маркийн автомашиныг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 33,024,743.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26,045,490.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,480.52 төгрөг, нийт 59,103,715.21 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасан тус гэрээний Хавсралт 1-ийн дагуу тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 1187 хоног хэтэрсэн болно. Банк нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авах талаар зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймээс *******, ******* нараас Үндсэн зээлийн төлбөр 86,975,256.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16,486,664.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 766,401.83 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31,000 төгрөг, нийт 104,259,322.92 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Өвөрхангай аймаг ******* сум 13 баг *** *** байр **** ТООТ хаягт байрлалтай 102.9 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-1018006948 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн *****  *** улсын дугаар, JTMDV09JXB4052262 арлын дугаартай Toyata Land Criuser *** маркийн автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тус тус нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Иргэн *******, ******* бид Өвөрхангай аймгийн ******* банкны төв салбараас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/202353509492 тоот зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг 22,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин барьцаалсан нь үнэн болно. Бид банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлээ тогтмол төлсөн. Тус өдрөөс хойш 315 хоногийн хугацаа хэтрэлттэй явж байгаа. Уг банкны зүгээс гаргасан нэхэмжлэлд хугацаа хэтэрсэн хоног нь 1187 хоног гэсэн алдаатай тооцоолол байгааг банкны төлөөлөгч нь хоног нь буруу бичигдсэн байна. 256 хоног юм байна гэхдээ энэ нь тооцоололд хамаарахгүй гэснийг зөвшөөрч байна. Манайх 2026 оны 02 дугаар сарын 01-ний дотор зээлээ бүрэн төлж барагдуулна. 2025 оны 12 дугаар сарын 01-нээс хойш 3 сарын хугацаа өгнө үү. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна” гэжээ.  

 

Нэхэмжлэгч ******* банкны төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:  Тус шүүхэд *******, ******* нараас зээлийн төлбөр 104,259,322.92 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хариуцагч нарын тайлбартай танилцлаа. Тус нэхэмжлэлд  хэтэрсэн хоногийг 1187 хоног гэж бичсэн нь алдаатай бичигдсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног 257 хоног байна. 1187 хоног гэсэн нь зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн дүнд хамаарахгүй болно. Нэхэмжлэлийн зээлийн дүн нь 257 хоногоор тооцоологдсон гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/202353509492 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 86,975,256.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16,486,664.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 766,401.83 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31,000 төгрөг, нийт 104,259,322.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нар *******, ******* нь нэхэмжлэлийн шаардлага 104,259,322.92 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан  тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн тул  зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 104,259,322.92 төгрөгийг хариуцагч нар нь 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх,  төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 710,247 төгрөгөөс 355,123.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 355,123.5 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 355,123.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР